Tuesday, December 28, 2010

Этгээд сонин

Тэрээр өөрийгөө лаг гэж бодно. Үнэндээ түүнд чөтгөр шүгэлсэн сэтгэлийн тайлалыг хэдэн үгээр холбон бичихдээ гаргууд нэгэн ажээ. Яг үнэндээ бол тэрээр аймхай хулчгар, алдар нэрэнд дуртай нэгэн байлаа. Цаг хугацаа явсаар. Өөрийн тойрон хүрээлэгч, шүтээн бишрэгчидтэй болоод байлаа. Яагаад гэвэл чөтгөрийн сэтгэлтэй хүмүүс олон болсон байлаа. Гадаа бороо орсоор тэрээр уйтгартайн гэгчийн аргагүй эвшээлгэн бичиж байгаа зүйлээ орхилоо. Сэтгэл дотор нь нэгэн л хөнгөн гуниг төрнө.

Тайгад дулаахан бас цас малгайдан орно. Өгсөх тусам бие халууцаж сэтгэл сэргэнэ. Их цас ард үлдэх мөр энэ миний амьдрал уу? Сонин юм шүү.

Зөвхөн мөнгө л байхад би бусдаас хүчтэй байна. Бүгдийг сөрхүүлнэ. Энэ бол түүний хүрэх хязгаар, мөрөөдөл минь. Хүмүүс надад долигнож би тушаана. Толгой эргэм мөнгө мөнгө мөнгө.

Амирлангуй нүдээ нэг анисхийснээ ламтан ийн өгүүллээ. Цаг цөвүүн болж хотол олон эд хөрөнгөд шунаж, шулам чөтгөр дээдлэн шүтэх болсон өнөө үед хөвүүд минь үнэний мөрийг дагаж яваарай. Гэхдээ тус тусынхаа үйлийг сайтар тунгааж байгаарай. Хөвүүд учрыг нь эс олов.

Баруун этгээдэд зорчисон тэмдэглэл №2


Ховд аймгаас их үдийн алдад Баян-Өлгий аймаг руу хөдлөлөө. Цэлмэг бас намрын налгар өдөр байлаа. Алтайн сүрлэг уулс дүнхийгээд. Замдаа танил газрууд ээлжилэн өнгөрсөөр. Тиймээ миний бага нас энэ цаст Алтайн сүрлэг уулсын дунд өнгөрсөн. Намайг 3 настай байхад манайх гэдэг айл хилийн буйдхан заставт нүүн ирсэнээр бараг 10 жилийн энэ нутагт үдсэн билээ. Машины цонхоор миний бага насны хун шувууд үүрэн засч бас зэллэсэн ниссэн нутгийн салхи хацар зөөлөн илэж байлаа. Орой бүрхий болж байх үед Толбо нуурын хөвөөнд орших Хасбаатар, Байкалов нарын ардын хувьсгалын партизан нарт зориулсан хөшөөн дээр ирлээ. Жаахан бичиг үсэг нэмэгдсэнээс биш яг л бага насны минь бишрэн сонирхсон нүдээр харж байсан тэр л хөшөө хэвээрээ байлаа. Цааш хөдлөөд бараг аймгийн төв орж явтал хуримтай таардаг юм. Монгол хүн болсон хойно хуримтай таарах нь муу гэж дотороо бодож байсан боловч намайг сургуульд орсон жил болсон нэг хурим санаанд минь орж ирж билээ. 70-80-д оны үед хилийн цэргийн энэ тэндээс ирсэн офицер ахлагч нарын гэр бүлүүд нэг хашаанд бөөгнөрөн амьдардаг байлаа. Тухайн үед тэр хашааг "Улаан хашаа" гэж нэрлэдэг байсан ба бидний хэдэн офицер ахлагч нарын хүүхдүүдийн өдөржин тоглодог хэрэм нь цайз байлаа. Нутгийн казак хүүхдүүдтэй чулуугаар байлдахад хамгаалах цайз, матик тоглох талбай, нуугдах агуй, бороо, шуурганы халхавч гээд хүүхэд бидний ганц тоглоомын талбай байж билээ. Манай хашаанд нэг залуухан казак офицер нүүж ирээд удаагүй байсансан. Зун цаг байсан санагдах юм. Тэр залуу офицер эхнэр авах гэж байгаа гэсэн яриа гадуур тархсан нэгэн өдөр. Үдийн нар голлож байсан байх гэнэт манай "Улаан хашаан"-д эмэгтэй хүн аймаар чангаар уйлах сонсогдолоо. Гэрээс дүүтэйгээ уралдан гараад хартал баахан машин тэрэг шавчихсан хүмүүс бужигналдаад нэгэн бүсгүйг шинэ барьсан гэрт оруулах гээд бөөн юм болж байх юм. Одоо хүртэл тэр эмэгтэйн үнэн сэтгэлээс уйлаж, аргадаж бас гуйж байгаа уйлан санаанаас минь гардаггүй юм. Хурим ч боллоо. Хэд ч хонолоо. Нөгөө бүсгүй өдөржин уйлсан хэвээрээ байна гэдгийг гэрийн цаанаас бидэнд сонсогддог байлаа. Бараг 7 хоногий дараа байх бидний хэдэн дүрсгүй хөвгүүд тэднийхээр зочиллоо. Хаалгаар оронгуут залуу офицер нөгөө бүсгүйгээ өвөр дээр суулгаад ихэд хичээнгүй аргадаж байх нь харагдлаа. Бид ч жаахан байсан болохоор ичээд сайн харж чадсангүй. Залуу офицер бидэнд тавагтай чихэрнээсээ атга атгаар чихэр авч бараг хөөх шахам гаргаж билээ. Бид ч шуугилдаад гарч билээ. Хожим сонсохнээ тэр залуу офицер казак үндэстэний эхнэр авах ёс заншилаараа эхнэрээ оргуулж авчирсан юмсанж. Харин тэр бүсгүйн хэдийгээр манай залуу офицертэй уулзаж учирдаг байсан боловч жинхэнэ сэтгэлтэй залуу нь өөр хүн байсан юм гэнэ лээ. Одоо өнөр өтгөн сайхан айл байдаг гэж дам сонсоно. Хүний тавилан гэж. Одоо энэ ёс заншил бараг байхгүй болсон гэж нутгийн иргэдтэй уулзаж байхад тэд хүүрнэж байсан.

Tuesday, December 21, 2010

Монгол тандаа зүтгэе


Энэ дууг сонсохоор омогшил төрдөг юм. Гэхдээ үүнд нам улс төр хамаагүй.

Saturday, November 27, 2010

Баруун этгээдэд зорчисон тэмдэглэл №1


Өнгөрсөн сарын сүүлээр Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудаар ажлын шугамаар яваад ирлээ. Сүрлэг өндөр Алтай уулсыг эмжээрлэн, цаст хайрхадуудыг биширэн харж, шувуу ч харагдахгүй нүцгэн уулсыг нар зөв тойрон аялалаа. Аргагүй л хүн төрөлхтөний өлгий нутагт юм даа гэмээр байлаа. Өглөө эрт Улиастайгаас гарч явсаар үдийн алдад Завхан голын гүүр дээр очиж хоолонд орлоо. Энэ жил хур бороо тэгширсэн сайхан зун болж, Завхан гол эргээ халилан урсч сүүлийн 20-д жил ийм их устай байсныг үзсэнгүй гэж гэрийн эзэгтэй бидэнд хоол хийнгээ хуучиллаа. Үнэхээр 2 жилийн өмнө би үүгээр дайрч өнгөрөн явж байхад Завхан гол тасраад сэтгэл эмзэглэмээр байсан нь тодхон санагдаж байлаа. Сайхан цуйван идэж аваад бид цаашид Ховд аймгийн зүг жолоогоо заллаа. Бараг Дөргөн сум дөхөж явтал бидний сууж явсан УАЗ-469 машин дотор минь цагаан шороо пургиад явчихлаа. Энэ чинь юу билээ гэтэл тэндэхийн хөрс угаасаа үнс шиг сул учраас пургиадаг юм гэж жолооч маань өгүүллээ. Үнэхээр бараг Ховд хот ортол зэгэл саарал шороо ам хамаргүй пургиасаар байлаа. Хэдийгээр замын хажуугаар Хар ус нуур харагдаж байгаа боловч тэр цагаан шороо тэрхүү нуурын сайханыг мэдрэхэд минь энэхүү үнс шиг шороо үнэхээр саад болсоор байлаа. Орой бүрийн болсон хойно Улаанбаатар хотынх шиг нүүрсний өмхий утаа үнэртсэн, захын хороололын дээвэр нь тэгш шавар байшингууд нь ярайсан Ховд хотод орж ирлээ. Харин хотын төв нь харьцангуй барилгажсан тийм хот угтлаа. Нэгэн буудалд бууж сайхан гэгчийн амарч аваад өглөө эртлэн ажилдаа гарлаа. Өдөр цайны цагаар нэгэн нутгийн гайгүй гэсэн ресторанаар орлоо. Загас захиалалаа. Тэр шарсан загаснаас нь махын салгаж идэх гэж бараг үдийн хоолныхоо цагыг барав. Үдээс хойшхи ажилаа дуусгачихаад Ховд аймагт шинээр барьсан 108 суврагыг үзэж сонирхолоо. Үнэхээр их хөрөнгө зарж босгосон сайхан зүйл болжээ гэж өөрийн эрхгүй бодогдохоор байлаа. Суварга бол бурханы лагшин бие , зарлиг номлол таалал үйлс лугаа барилдалгаа бөгөөд хамаг бурхадын хурах ордон, бурханы их энэрлээс төрсөн хувилгаан дүр, газрын сүлд гэж тайлбарладаг билээ. Гэтэл тэр босгосон суврага бүрийн суврага босгосон аав ээжийнхээ гэгээн дурсгалд гэж бичсэн байх юм. Өөрөөр хэлбэл би тэр суврагад биш тэр хүний аав ээжид мөргөх болоод байх шиг санагдлаа. Хүний эцэг эхийг би муу муухай гэж хэлээгүй л дээ. Нөгөө талаар би Бурхан шашны шарын урсгалын ёс жаягыг мэдэхгүй. Гэхдээ би хүний аав, ээжийн өмнө очиж мөргөх нь сонин санагдахаар байлаа. Харин Завханы 9 хутагтийн суврагад бол би мөргөдөг. Яагаад гэвэл тэдгээр суврагын эзэд болох хүмүүс нь хувилгаан шидийг үзүүлж, хамаг амьтан тусын тулд энэ биеэ зориулсанаас гадна Монголын төрд байгуулсан гавъяа, дуурсах нэртэй хүмүүс гэж боддог учраас би тэдэнд мөргөдөг. Би буруу бодож байж болох юм. Тэгвэл түмэнтээ уучилна биз дээ. Алтайн сүрлэг уулсын оройгоор үүлс манан татахыг харж нилээн сууллаа. Ингэж суухдаа миний аавын ээжийхний удамын талаар нэгэн зүйлийг эргэн дурсч суулаа. Бараг 300 жилийн өмнө юм байх аавын маань ээжийнхэн аавын өвөг дээдэс Манж нарт ихээр дарагдан ялагдаж, амьд үлдэхийн тулд зүсээ хувиргаж Алтай нурууг давж, Завхан голыг өгсөн байж, их холын нүүдэл хийж, одоогийн Завханы нутагт ирж суурьшсан юм гэнэ билээ. Байнгын дайн тулаан дунд амьдарч ирсэн учраас тэд хороолж, шивээлж нүүж суудаг байсан учраас нутгийхан Хорооныхон гэдэг нэрлэдэг ба тэр ч утгаараа аавын маань ээжийн талынхныг ХОРООНЫХОН гэж явдаг. Ойрадын ямар овгийн ямар хүмүүс байснаа ихэд нууцладаг байсныг бодоход зүгээр нэг жирийн хүмүүс биш байсан гэж боддог.
Үргэлжилэл бий.

Thursday, October 28, 2010

Монгол цуур


Баруун аймгуудаар явж байхад Монгол цуурийг хөгжүүлэх гэж байгаа нэгэн залуутай таарлаа. Үнэндээ тэр залуугаар бахархах сэтгэгдэл төрж байлаа.

Saturday, October 9, 2010

Бөөгийн талаарх зарим баримтууд


Баримт № 17
Тухайн гэр бүлийн /нөхөр,эхнэрийн аль нь ч байж болно/ хүний эцэг өвгөдийн сүлд сахиус, тэнгэрүүдийг нь бөө хүн шившин амилуулж өгөхийг онгод босгох ёс гэдэг гэнэ. Тэр айл нь бөө ч байж болон эсвэл бөө биш ч байж болдог гэнэ. Нөгөө талаар янз бүрийн өнгө хэмжээ бүхий даавуунууд болон эсгий, цэмбэ зэрэг мал амьтны гаралтай зүйлсийг ёс журмын дагуу оёж, шидээслээд бөө хүн шившин амилуулахыг онгод амилах ёс ч гэж үздэг байна.

Баримт № 18
Өвөг дээдсийнхэн хүчирхэгжсэн эрчим хүч, байгаль дэлхий дээрх эрчим хүчний нэгдлийг онгод гэж тодорхойлж болно.Эрдэмтэн О.Пүрэв онгодыг хий ухаар юмс гэж нэрлэдэг гэжээ.

Баримт № 19
Бөөд онго орох бүрийд бөө ухаан алдан унадаг байна. Учир нь онгод орох бүрт өөрийн оюун ухаан түр зуур алддагттай холбон тайлбарладаг. Бөө хүн өөрийн ухаан түр зуур алга болж өөр сэтгэхүйгээр сэтгэж өөрийн дуу хоолойгоор хүмүүст өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар хүүрнэж айлтгахыг бөөд онгод орлоо гэж үздэг.

Баримт № 20
Онгод нь хүмүүст харагдах биегүй, үзэгдэх хэлбэргүй үл үзэгдэгч боловч жинтэй хатуу зүйл байдаг гэж бөө нар үздэг. Гэхдээ онгод нь тодорхой газар, орон зайнд байртай байдаг ба үргэлж хөдлөгөөнд оршдог гэнэ. Түүнийг бөөгийн ёсоор онгодын гүйдэл гэдэг ажээ.

Баримт № 21
Онгод нь бөө хүнийг нэгэнт эзэмдэн нөхцсөн учраас байнгын холбоотой байж, бөөг мэдээлэлээр хангадаг байна. Өөрөөр хэлбэл тэр бөөг тойрсон эрчим хүчний нэг урсгал энерги бий болдог гэсэн үг. Тиймээс их сайн бөө хүн бөөлөлгүйгээр тухайн хүний асуудлыг шууд оношлон шийдвэрлэж өгдөг байна.

Friday, October 8, 2010

Нэгэн дурсамж


Өнөөдөр нэтээр тэнэж явтал заставын хүүхдүүд гэсэн зургийг хараад сэтгэл миний нэгэн түүхийг хүүрнэхэд хүргэлээ. Миний хүүхэд нас алс холын баруун хязгаарын нэгэн буйдхан заставт өнгөрсөн билээ. Би хүн болж ухаан орох үед миний хажууд цэрэг эрс, заставын хэдхэн бор байшингууд байсныг их тод санадаг юм. Их уйтгартай. Хот хүрээ гэдэг газар ямархуу байдаг бол хорвоо дэлхий хаана төгсдөг бол гээд хүүхдийн гэнэн бодол одоо ч хүртэл сэтгэлийн минь гүнд хадгалаастай байдаг. Тэнгэр ширтээд голын боргио сонсоод дүүтэйгээ элдэвийн мөрөөдөн хэвтэх хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байж дээ. Тэгэхэд би бараг 5 нас хүрч байсан. Зуны нэгэн бороотой үдэш дүү бид 2 ид нойрондоо дугжирч байтал ээж минь "Хүүхдүүдээ сэрээрэй" гэж биднийг босгоод хувцаслалаа. Ээж дүү бид 2-г хувцаслаж байхад цонхоор цахилгаан цахиж энд тэндгүй тэнгэр дугарсан их бороотой орсон шөнө байсныг тодхон санадаг юм. Тэр шөнө аав, заставын дарга эзгүй,ээж дүү бид хэдээс гадна шинэ 10 гаруй цэрэг байсан байх. Харуулын дарга ээжид заставын гаднах окопоор хүн яваад байх шиг байна цагийн байдал зарлаж застав түгшүүр зарлаж л дээ. Ээж биднийг хувцаслаад цэргүүдтэйгээ зөвлөлдөөд бүхэл шөнөжигөө тэр окопуудаар явсан юм. Бороо ч хувингаар цутгасан юм шиг орж, дүү бид 2 заставын даргын өрөөнд тэр үеийн тасгийн пулемётын хажууд цонх руу ширтээд сууж байснаа нэг мэдэхэд унтацгаасан байлаа. Гэтэл үүрээр шиг санагддаг юм лав л гэгээ орсон байсан. Ээжийн "Зогс буудлаа" гэсэн хүчтэй дуунаар дүү бид 2 давхийн сэртэл ээж нөгөө тасгийн пулемётыг буудахад бэлэн болгочихсон урд талд бага түрүүч хөдөлж чадахгүй мэгдэчихсэн зогсож байлаа. Хожим сонсох нээ тэр шөнө хүчтэй дуу цахилгаантай борооноор янгир ямаа уулнаас буухдаа чулуу унагааж тэр нь их чимээ гаргаж бас дээрээс нь заставын зэрлэгшсэн 2 муур окопоор нэг гүйлдсэнийг /тэр үед цаг хэцүү байж дээ/ шинэ цэргүүд гадны тагнуул, халдлага гэж ойлгон шөнөжин харуул хамгаалалтаа чангатгаж окопоо нэгжсэн юм байна лээ. Бас ээж шөнөжин цэргүүдтэй окопоор явж, харуулд гарч ядарсандаа түр дугхийтэл тэр бага дарга орж ирээд золтой буудчихаагүй юм гэсэн. 70-д оны хилийн заставын амьдрал нэг иймэрхүү үргэлжилдэг байлаа.

ДОХ-ын эсрэг богино хэмжээний кино



Их хөөрхөн кино байна лээ. Сонирхож үзээрэй.

Монголчуудын могойны талаарх ойлголтууд


Эерэг ойлголтууд
Цагаан могой гэрт орж ирвэл тэр айл хүүхэдтэй болдог гэдэг. Харин хүний дээлний энгэр дагаж (өвөрт орох байдлаар)могой зам хөндлөн гарвал тэр хүн олз омогтой, ажил үйлс нь бүтэмжтэй байна гэж үздэг. Хэрэв хүн могойн чуулгатай таарвал баяжидаг гэж үздэг ба тэрхүү чуулгатай тааралдсан хүн дээлийнхээ хормойгоо дэвсэх юм уу гуталаа тайлж орхидог ёстой ажээ. Бас могойн эвэр тахивал баяжна гэж хэлэлцдэг.

Сөрөг ойлголтууд
Гэрт хар эсвэл хар эрээн могой орж ирвэл тэр айлд гай барьцад тохиох гэж үздэг бөгөөд могойг энэ тохиолдолд алж болдоггүй юм байна. Могойг алахаар бол морь малаар гишгүүлж алдаг гэнэ. Гэхдээ хүний дээлний энгэр зөрж (өврөөс гарах байдлаар)гарсан могойг заавал алах ёстой. Мөн могойтой нутагт могой үзэгдэхгүй хэдэн жил болох юм бол муу байдаг. Мөн гэрт могой эвхэрсэн байвал муу ёртой гэж үздэг байна.

Могойтой холбоотой ёс

Монголчууд гэрт орсон могойг гадагш гаргахдаа могойн толгойн дээр сүү тусааж галын хайчаар шилэн хүзүүнээс нь хавчиж гаргадаг байна.

Thursday, September 23, 2010

Сартуулын тухай зарим баримтууд


Баримт №1
Сартуулуудын гол шүтээн нь “ БАНДАНЛХАМ ” бурхан бөгөөд үе дамжин сүсэглэн залбирч шүтсэн хэний ч болов мөрөн дээр ариун дагшин заларч ямар ч үед хүссэн цагт нь тусалж байдаг гэж хэлэлцэдэг байна.

Баримт №2
Европчууд Чанад, Согбу, Согд, Сартаул нь Хүннүгийн хойч үе Телегийн олон аймгуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг

Баримт №3
Уйгаржин Монгол бичиг Уйгар, Согд “Сартуулаар” дамжин дэлгэрсэн гэж үздэг бөгөөд мөн Буддын шашин ч гэсэн тэд нараар дамжин дэлгэрсэн гэж үзэх талтай.

Баримт №4
Сартуулууд нь үеийн үед Монгол улсынхаа төрийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж явж ирсэн юм. Жишээ нь: Чингис хаан дундад Азийг байлдан эзлэхэд Сартуул Хасан \Асан\ элч ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Мөн Батмөнх даян хаааны үед Сартуул Асан сайд зөвлөх байв. 18-р зуунд Манжийн эсрэг эрх чөлөөний тэмцэлд Сартуул хошууны захирагч ноён Цэдэнжав, Хотгойдын шадар ван Чингүнжав нар рүч хавсран тэмцсэний учир цаазаар хөнөөгдөж байжээ.

Баримт №5
Сартуулчуудаас эртнээс нааш өдийг хүртэл Монгол хаадын дэргэд мэргэн сайд, түшмэд, баатар жанжид, шашинт төрийн үед гэгээнт лам, хуварга хувилгаад,шинэ төрийн Ерөнхийлөгч, сайд, төрийн түшээд олноор төрөн гарч Монгол улсын тусгаар тогтнол, төр төвшитгөх, хөгжил дэвшил, соёл боловсрол, аюулгүй байдалд үнэнчээр зүтгэж нийгэмдээ хүчээ өгсөөр ирсэн суу билэгтүүд олноор төрөн гарсан юм. Өөрөөр хэлбэл Сартуулууд 6000 жилийн тэртээх Сартагтай баатараас эхлэн Чингис, Өгөөдэй хааны үеийн элч төлөөлөгч Асан, Батмөнх даян хааны үед Баянтай Ахлуху, Сартаул Асан сайд, Далдан хөндлөн, Саран ахай, Билэгт хутагт Равдандорж, Хамба хувилгаан Лувсандамбийжанцан, Сэцэн бэйс Жалцангомбоцэдэн, анхны 4 генералын нэг Д.Дамдинхүү, анхны 2 Ерөнхийлөгч П.Очирбат, Н. Багабанди нар, соёл урлагын нэрт зүтгэлтэн Л.Ванган, Ч.Лодойдамба, уран нугараач Норовсамбуу, Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу, Төрийн зүтгэлтэн Ц.Дүгэрсүрэн, Анхны мөнгөн тэмдэгт нэгтийн дэвсгэртэд нууцаар арслан оруулан зурсан уран Минжүүр зэрэг хүмүүсээр Монголын түүхийг бүтээлцсэн гэж хэлж болно.

Saturday, September 18, 2010

Сартуулын гарал үүслийн талаархи зарим баримтууд


Монголын түүхийн ном сударт дөрвөн өнгө улс, таван харь гүрэн гэж тэмдэглэн үлдээсэн байдаг . Тэрхүү 4 өнгө улсад нь Хар хятад, Хөх монгол, Шар сартуул, Улаан тангад хамааруулдаг байсан байна. Үүнээс үүдээд Сартуул иргэд нь улсын доторхи ястан угсаатан уу? Үндэстэн үү? Биеэ даасан улс уу? Эсвэл харь улсаас ирж суурьшсан иргэд үү? Нэг бол Их Монгол нутагтаа идээшин суусан Халхын нэгэн угсаатан уу? гэсэн асуултууд урган гарч ирж байна. Учир нь үеийн үед Монгол нутагт оршин амьдарч үндэстэнүүдийн түүх соёлын сурвалж бичгүүдэд Сартуулын угсааг гаралыг тэмдэглэн үлдээсэн баримт бичиг ховор байдаг бөгөөд түүхч эрдэмтэд өөр өөрсдийн үзэл бодлоор цухас судлан тэмдэглэсэн байдаг билээ. Тиймээс энэ асуултанд хариулахын тулд Сартуулын талаарх мэдээ баримтуудыг та бүхэнд толилуулъя.

Баримт №1

Эрдэмтэн Д.Баярсайхан “...Сартуул хошуу Чингис хаан 1219-1225 оны хооронд тэр үеийн Хорезмын шахт улс буюу сартуул иргэнийг дайлах явцдаа Ургенч, Бухар хотын иргэдээс голчлон бүрдсэн 100000 гаруй иргэнийг олзлон Хархорум зэрэг хотуудыг бариулахдаа ашиглаж байгаад 1250-аад оны үед одоогийн Завхан аймгийн нутаг Завхан голын орчим байсан Чингай балгасны орчим нутаглуулан баруун гарын их Чансан Чингайд захируулснаар Сартуул ястан бий болох эхлэл тавигдсан байна” гэжээ.

Баримт №2

Судрын чуулган хэмээх их зохиолд Эргүнэ Күнгээс гаралтай олон аймгууд хадан хавцалаа хайлуулан гарч баруун тийш хөдөлсөн гэх бөгөөд тэд Ангар, Енисей мөрний сав цутгалангуудад нүүж очиж тэр нутгийн иргэдтэй хольцолдож суух болжээ. Енисей мөрний тэнд Усуту-Мангун ба Алаг адуутан зэрэг монгол аймгууд байсаныг Судрын чуулганд цохон тэмдэглэсэн байдаг. Yll зууны үед Енисей мөрний эхэнд БО-МА буюу Алаг морьтон хэмээх монгол аймаг байсан мэдээ байдаг бөгөөд одоо ч тэр хавь, дархад нутаг, Завхан аймгийн Сартуул сумдаар “алаг адуу” овогтон олон байна.

Баримт №3
МЭӨ lll - МЭ X зууны эхэн хүртэл Монголын гол нутагт Монгол, Түрэг гаралт нүүдэлчдийн том гүрэн, хаант улсууд оршин тогтнож тэдгээр улсуудын умар хил нь Енисей мөрний эхэн урсгал заримдаа Байгаль нуур хүрч байсан тул Эргүнэ Кунгээс баруун тийш шилжин хөдөлсөн аймгууд ба тэдний хойч үе үр сад болох Монгол Дарлекины зарим аймгууд Монгол аймгуудтай /Сартуул, Жалайр, Мэргэд/ нь хил залгаа хаяа хатган оршсоор байжээ.

Баримт №4

Сартуулын өвөг аймаг нь олон зуун жилийн туршид анх баруун зүгт байж нүүдэлчдийн хэцүү ширүүн дайн тулаанаас дайжин зүүн тийш нүүдэллэн дүрвэж Эргүнэ кунгд орогнож дахин үүсэн үржиж олширч баруун тийш нүүдэллэн бусад овог аймгуудтай Хөвсгөл, Байгаль нуур орчим ойн аймгуудтай ойр зэрэгцээ нутаглаж улмаар баруун хойш Ангар, Енисей мөрний эх сав дагуух нутгууд хүрч түүнээсээ баруун урагш Чуй, Чулышман голууд улмаар Эрчис мөрөн, Алтайн нуруу цаашаа Үлэнгэр, Зайсан нуур, баруун тийш Балхаш, Иссык-Куль нуур хүртэл нүүдэллэн нутаглаж байжээ.

Баримт №5

Сартуулыг зарим сурвалж бичгүүдэд болон Европынхон өөр өөрсдийн хэл аялгуунд тааруулан сарт нэрийг Согд, согдий, согдион, сак, сакс, скиф, уйгар гэж түүхэнд олон янзаар тэмдэглэж ирсэн нь будилуулдаг. Тэгвэл үүнийг түүхч судлаач Ц. Шагдарсүрэн “... Эхлээд Уйгар нарыг дараа нь Түрэг газрын иргэдийг бүр сүүлдээ лал нарыг гарал үүслээр нь ялгахгүйгээр цөмийг нь Сартуул хэмээн нэрлэж байжээ.” гэж үзсэн нь эрдэмтэд тухайн үеийн ард түмний газар нутаг, уг гарвалыг тодорхойлоогүйд байгаа төдийгүй тэр үеийн сурвалж бичгүүдэд ялган салган тэмдэглэж үлдээгээгүйд оршино.

Баримт №6

Монголын Нууц Товчооны 177-р зүйлд “...Чи улсаа орхиж, цөөн хүнтэй амь хорогдон дутааж, хар Хятадын гүр хааныг Сартаулын нутаг Чуй мөрөнд байхад хүрч очоод тэнд нэг жил бололгүй бас салж Уйгар нутаг ба Тангудын газраар тэнэж, 5 ямаа шөрөглөн сааж, тэмээний цус ханаж идсээр сохор халиун морьтой явж ирэв чи...” гэж Тоорил хааныг Чингис хаан зэмлэж буй байдал гарч байгаа нь монголын газар нутгийн хилээр баруун хойноос урагшаа тойрч байгаа байдал гарч байгаа бол 198-р зүйлд “... Найманы Хүчүлүг хан, Уйгарын Харлугийг дайрч Сартаулын газар Чүй мөрөнд байгаа хар Хятадын Гүр ханд нийлэн очив...” гэж гардаг. Энэ нь Чүй мөрнөөр дайрч цааш явж байгаа байдал дүрслэгдэж байна. Энд нэр гарч буй Чуй мөрөн гэдэг нь одоо ч энэ нэрээрээ Хятадын Шинжаан Уйгар болон ОХУ-ын Алтайн өөртөө засах орны нутагт буй Чуй, Чулышман зэрэг хоёр томоохон голыг хэлж байгаа бөгөөд тухайн үеийн Дундад ази, Хорезмийн Шахт улсад харьяалагддаггүй тэдгээрээс алс хол орших Монгол Найманы эзэмшил нутаг хэлсэн ажээ. Тэгэхээр Сартуулууд нь Дундад Азийн Хорезмийн Шах болон Их Монгол улсуудын дунд оршиж байсан нь тодорхой байна гэж үзэж болохоор байна.

Баримт №7

Монголын Нууц Товчооны 182-р зүйлд: “... Онгудын Алхушдиги Хуригаас 1000 ирэг аваад далимд Эргүнэ мөрний орчимд нутаглах ардаас булга, хэрэм худалдан авч яваа Сартагтай Хасан /худалдааны ноён/ гэдэг хүн цагаан тэмээ унаж хонио тууж ирээд, Балжун нуурт усалж байхтай Чингис хаан түүүнтэй уулзав...” гэсэн байдаг. Нөгөөтэйгүүр МНТ-д түүхэнд ямар ч ач холбогдолгүй зүйлийг тусгайлан тусгах шаардлага байхгүй нь лавтай бөгөөд ялангуяа Сартаул нь Чингис хаанд хүчин зүтгэж ойр дотно харилцаатай байжээ. Өөрөөр хэлбэл Сартагтай Хасанг ирэхэд Чингис хаан яг ялагдаж идэх хүнс үгүй байсан тул тэр 1000 ирэг хониороо Чингисийн цэргийг тохинуулаад Чингис хааны шадар, цаашилбал сайд, түшмэл нь болсон байж мэдэх бөгөөд Хорейзмыг дайлахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэцгээдэг билээ. Эдгээрээс үзэхэд Сартуулууд нь Дундад Азийн Хорейзмын Шахт улсаас тусдаа бөгөөд цэвэр Монгол аймаг гэдэг нь батлагдахын дээр Чингис хаан Их Монгол улсыг байгуулахад Онгудын нэгэн адил ихээхэн тусалж томоохон үүрэг гүйцэтгэж байсан нь илэрхий юм.


Баримт №8

Монголын нууц товчооны 181-р зүйлд: “...Саяхан намайг Тогтоа бөөгийн сартуул хонины сүүлийг дагаж явсан ...” гэж Сэнгүм хилэгнэсэн байдаг. Мөн Лу Алтан Товчид: ...Чингис хаан зарлиг болсон нь: Арамза Сартаул чи зэрмэд загас бол, Урианхайн Зэлмэ чи хүчит хүй шонхор бол, та хоёр биеэ үнээрэн огтролдон өгүүлэлд... хэмээн цэц булаалдуулж байгаа нь сартуулууд Их Хаанд маш эртнээс хүчин зүтгэж байсан нь тодорхой байна.

Баримт №9

Дээр дурьдсан сурвалж баримтуудаас үзэхэд зарим эрдэмтэн судлаачид Сартуулуудыг 1219-1225 оны хооронд Хорейзмын Шахт улсыг дайлах явцдаа Ургенч, Бухар хотуудаас голчлон бүрдсэн 100000 гаруй иргэнийг олзлон Хар Хорум зэрэг хотуудыг бариулахаар ашиглаж байгаад 1250-иад оны үед одоогийн Завхан аймгийн нутаг Завхан голын орчим байсан Чингай балгасны орчим нутаглуулж баруун гарын их Чинсан Чингайд захируулсанаар Сартуул ястан бий болжээ гэж бодит дүгнэлтгүй, үнэнд нийцэхгүй гэж үзэж байна. Үүнийг дараах баримтнаас харж болно.

Баримт доторхи баримт

1223 онд Даосын Бомбо Чан Чунь Дундад Азид аян дайн хийхээр явсан Чингис хаантай уулзахаар Чингай балгасаар саатаж өнгөрөхдөө балгасан ба түүний тариалангийн байдлыг үзэж ихээхэн хөл хөөр хөдөлгөөнтэй хот суурин байдалтай байсныг тэмдэглэжээ. Тэр үед тус орны баруун хэсэг Говь Алтай, Завханы орчим нутагт Монголын их гүрний ерөнхийлөн захирах яамны баруун гарын Хэрэйд аймгийн Чингай сайд хот байгуулан тариа тариулж байсан нь түүх шастирт “ Чингай балгасан” гэж тэмдэглэгдсэн төдийгүй тэрхүү үйлдэл нь Цагаан морин жилээс Хар бичин жил (1210-1212)-ийн хооронд эхэлж байсан нь Дундад Азийг дайлаар мордохоос хугацааны хувьд ч эрт байгаа нь Сартуулууд дээрх баримтыг давхар нотлож байгаа юм.

Дүгнэлт

Түүхэн болон бодит баримтуудыг түшиглэн харьцуулалт хийж дүгнэхэд тухайн монгол нутагт өнө эртнээс оршин сууж Байгаль нуур, Енисей, Кавказ, Памир, Алтайн нуруу, Долоон усны сав газруудад сартаулуудын өвөг болох “Сар” хэмээх ард түмэн нь дайн тулаанаас ангид байж, мал аж ахуй, газар тариалан, дорно өрнө рүү жин тээж, худалдаа арилжаа хийж торгоны замын хөгжлийг бий болгосон төдийгүй Их Монгол улсын үед урт дурын хүмүүс /Л.Н.Гумилевын нэрлэсэн/ байж зарим хэсэг нь суурьшмал амьдралд шилжин бөс бараа, даавуу нэхэж алт мөнгө, чулууны дархан, гар урлал хөгжүүлж тухайн үед соёлч боловсоролоороо бусад овог аймгуудаас онцлог өвөрмөцөөр оршин сууж байсан уугуул Монгол угсаатан юм.
Сартуулуудын өвөг дээдсийг Байгаль нуур, Чуй, Чулышман, Алтанкель, Долоон усны сав газрууд болон Алтай, Памир, Кавказ зэрэг уул нуруудыг түшиглэж амьдарч байсан гэж үзэж болно гэж дүгнэж байна. Мөн түүнчлэн Алтай нурууны цаад ОХУ-ын Алтайн Улаган аймгийн Баллыктюль тосгоны нутагт байх Чулуун овоотын 2500-гаад жилийн өмнө холбогдох Пазырыкийн булш болон манай улсын Ховд, Баян Өлгий, Увс, Завхан зэрэг аймгуудын нутагт Сартагтай баяны гэрийн бууц, Сартагтай баатарын морины мөр, Сартагтай баатарын харавсан чулуу, Сартагтай цэцний суваг зэрэг Сартагтай цэцэн баатар, Сартуулуудтай холбоотой түүх домгийн зүйлс биетээрээ оршдог ба түүнээс илүү бодитоор орших ард түмэн тэдгээрийн аман түүх, уламжлалт ёс заншил, соёлын онцлог, овог яс зэрэг нь түүхийн асар том нотлогоо болох билээ.

Friday, September 17, 2010

Бөөгийн талаарх зарим баримтууд


Ерөн есөн тэнгэр

Байгаль нуурын хойд талаар нутагтай Буриад бөө нарын дунд 99 тэнгэрийн тухай домог яриа хүчтэй дэлгэрч байсны 55-ыг барууны, 44-ийг зүүний тэнгэр хэмээн хоёр хэсэгт хувааж, барууны 55 тэнгэрийг 50-ийг нь залбирдаг, 5-ыг нь тахидаг, зүүний 44 тэнгэрийн 40-ийг залбирч, 4-ийг нь тахидаг гэх мэт нарийн зохион байгуулалт, ажил хэргийн хуваарьтай байжээ хэмээн тайлбарладаг. Энэ үзэл санаа 19-р зууны сүүлчээр Ар Монголд шарын бөөгийн мөргөлийн Даян дээрхийн хийдийг байгуулсан /1864 он/ үед дэлгэрч эхэлжээ.

Хар тэнгэрүүд

Монгол бөөгийн шашны үзэлээр аль нэгэн үед байсан хүний сүнс биш лус савдагийн эздийн хүч нэмэгдүүлсэн амин гүйдэл онгодын дэргэд бие даан тусгай оршиж байгааг тэр онгодын хар тэнгэр, бүр дангаараа оршиж байгааг бас /хэний ч дэргэд биш бие даасан/хар тэнгэр хэмээн үздэг байна. Хар тэнгэр хэд ч байж болдог юм байна.

Хартай бөө

Монгол харын бөө нарын нэг хэсэг нь хараал зүхэл үйлддэг бөгөөд тэднийг хартай бөө гэдэг. Хартай бөө нарын үйлс нь хар учир түүнийгээ сэтгэл зүйн үүднээс цайруулан "цагаан бөө","цагаан зайран", "цагаан удган" гэх мэтээр нэрлэдэг байжээ. Хартай бөө нарын ирээдүйн бүрхэг, үр удам нь богино настай гэдэг ажээ.

Харын бөө

Монголд дэлгэрч ноёрхсон шарын шашныг хүлээн зөвшөөрч чадаагүй Монгол бөөгийн ертөнцийг үзэх үзэл, язгуураа хэвээр нь хадгалж ирсэн бөө нарыг харын бөө гэнэ.

Харсан тэнгэр

Хөх тэнгэр нь нэг талаар дэлхий агаар мандалд болж байдаг юмс үзэгдэл, газрын үржил шимд өгөөжөө өгч нөлөөлөн бүх хүн амьтанд харагдаж байдаг бол нөгөө талаар орчлон орчлон хорвоо хийгээд хүний үйл ажиллагааг зохицуулан бүх хүнийг нэг бүрчлэн харж, түүнийгээ манаж байдаг "хий ухаар юм"-ыг харсан тэнгэр гэж Монгол бөө нар үздэг.

Сартуул хонь


Баримт №1
Монголын Нууц Товчоо сударын 181 дүгээр зүйлд: ...Сэнгүм... Тогтоа бөөтэй сартагчин хонины сүүл мэт салахгүй явдаг хэмээх бүлгээ... гэж гомдоллож байгаа нь эртний монгол язгууртнууд сартуул хонийг зооглодог байсан төдийгүй сартуул хонины сүүл нь анхаарлын төвд асар том байсныг зүйрлэн гэрчилж байгаа нь дүрслэгдэж байна.

Баримт №2
Монголын Нууц Товчоо сударын 182-р зүйлд ...Сартаул Асан 1000 ирэг хонь тууж ... хэмээн гарч буй зэрэг нь Дундад Азиас олзлогсод авч ирэх байтугай доторхи аймаг, улсын толихилцоотой байсан үе төдийгүй бүх монгол аймагаа ч нэгтгээгүй байсан 1202 оны орчимын үйл явдал юм. Үүнээс хойш 1218-1225 онд Дундад Ази Хорейзмыг дайлсан нь цаг хугацааны болоод үйл явдал болон бодит дүрслэл асар зөрүүтэй төдийгүй шувтан сүүлт хонь авч ирж нутгийн ууцан сүүлт хоньтой эрлийзжүүлсэн ч өнөөгийн монгол хонь үүссэн гэдэг нь ямарч үндэслэлгүй бөгөөд энэ нь баттай юм.

Баримт №3
20- р зууны хоёрдугаар хагаст төр засаг МАА руу хандсан бодлого баримталж 1966 онд Завхан аймгийн малын үржил зохиомол хээлтүүлгийн улсын станцын мэргэжилтэн С.Уртбаяр Эрдэнэ хайрхан сумын “Алдар” нэгдлийн хонин сүрэгт шилэн сонголт явуулж тохиромжтой хэвшлийн 2000 гаруй хонийг ялнаж суурилан үржүүлж 1967 онд 7000 гаруй хоньтой болж үржлийн “Хайрхан” фермийг 63 өрхийн 23 суурьт зохион байгуулснаар энэ үүлдрийг ШУ-ны үндэстэйгээр үржүүлж судлагаанд оруулсан.

Баримт №4
1968-1971 онд үржил зохиомол хээлтүүлгийн улсын станцын мэргэжилтэн С.Уртбаяр, Л.Лхасүрэн нар судлагаа явуулан хуучин Сэцэн сартуулын хошууны нутагт хамарч байсан сумуудын нутагт нийтлэг тархан байршсаныг САРТУУЛ ХОНЬ мөн хэмээн албан ёсоор МАА-н ШУ-нд нэрийдэх болжээ.

Баримт №5
1974 онд ХАА-н ухааны доктор З.Гончигжав сартуул хонийг судалж үзээд : “...Сартуул омгийн хонь нь байгаль цаг уурын тогтворгүй нөхцөлд бэлчээрийн маллагаанд зохицсон чийрэг бие цогцостой бие бялдар дунд зэрэг толгой уртавтар, өргөн гүн цээжтэй, том дүгрэг өөхөн сүүлтэй, үсэн бүрхүүл сайтай, цээж өргөн гүн, бие бөөрөнхийвтөр, хавирганы матаас сайтай, сэрвээ хондлойн өндөр тэнцүү, сэргэлэн цовоо, түргэн хөдөлгөөнтэй, чийрэг цогцостой, лагс чамбай биетэй хонь юм. Сартуул хонь нь бүх хэмжээ заалтаараа монголын бусад шилмэл омгийн хоньтой ойролцоо дундаж хэмжээнд буюу зарим талаараа илүү үзүүлэлттэй байна.” гэсэн төдийгүй маш нарийвчлалтай үзүүлэлтүүдийг судлан гаргасан байдаг

Баримт №6
Нутгийн ардын хуучилснаар:- Манай энэ хонь нь маш том сүүлтэй зуны халуунд сүүлийг нь сөхөж баасыг нь унагахгүй бол шээхтэж өтөхөд хүргэдэг байсан өнөө үед хонь их давжаарч байна. ер нь байгаль цаг уур , малын цус ойртолтоос шалтгаалж байна. Арьс үс нь урт шигүү, хөрс зузаан учир эр хонины нэхийгээр дээл хийж өмсчихөөд хээр мал хараа манаж хоноход ер дааруулдаггүйсэн, одоо арьс үсэнд нь хүртэл өөрчлөлт гарсан юм байхдаа хэмээсэн байдаг.

Баримт №7
Монголын Нууц Товчоонд тодорхой нэр заагдан үлдсэн Сартуул хонь нь Барга хоньтой нэг нутгаас гарал үүсэлтэй төдийгүй нутгийн бусад монгол хонинуудтай аль нэг сэжмээр холбоотой байдгаас үзвэл монгол хонины эртний язгуур өвөг ч гэхэд хилсдэхгүй болов уу.

Баримт №8
Сартуул үүлдрийн хонины ноос ямаан үс бага уртавтар учир боловсруулалтын явцад гарц ихтэй. Эм хонины ноосны бүрэлдэхүүн 79,6 % ноолуур, 7,1 % завсрын үс, 6,3 % нь сор үс, 6,7 % нь ямаан үс тус бүр агуулагддаг. (М.Төмөржав “Бэлчээрийн монгол мал”)

Баримт №9
Сартуул үүлдэрийн хонь нь байгаль цаг уурын онцлог нөхцөлд зохицсон тэсвэр хатуужил сайтай, чийрэг бие цогцостой мах-ноосны хэвшлийн урт сор өтгөн ноолуураас бүрдсэн бүдүүвтэр ноостой хонь юм. Энэ хонийг Завхан аймгийн 10 гаруй суманд өсгөж байгаа ба нийт тоо толгой нь ойролцоогоор 688 мянга орчим байна.

Баримт №10
Сартуул хонины ноосон дахь технологийн шинж чанар өндөртэй нарийн ноолууран хэсгийн агууламж 60-75 % дээш байгаа нь бусад аймгуудын ноостой харьцуулахад хялгасыг ялгах үеийн гарц харьцангуй давуу байх талтай. Учир нь ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр нь өөр өөр төрлийн үснээс бүрддэг бөгөөд тэдгээрийн ноолууран хэсгийг нь ялгаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Иймээс энэ технологийг ашиглан хонины ноосноос ноолууран хэсгийг ялган авч ээрмэл утас хийж нэхмэл, сүлжмэл эд эдлэл хийх бүрэн боломжтой.

Thursday, September 16, 2010

Сартуул овог


Овог гэдэг нь өвөг дээдэс бүхий төрөл садангийн хүмүүсийн нэгдэл юм. Нэрт түүхч Академич Д.Гонгор “ ...Эртний Монгол нэгэн өвөг дээдсээс угсаалсны учир элгэн садны холбоогоор гагнагдсан, шүтэлцсэн бөлөг цөлөг хүмүүсийн нэгдлийг овог гэдэг байжээ.” хэмээн тодорхойлсон байна. Эрт дээр үеэс хүн төрөлхтөн өөрийн уг язгуур үүсэл гарвалаа, өнө эртнээс урламжлагдан ирсэн нэрээр, он удаан нутаглан суусан газар нутгийн нэр, эсвэл онц алдар нэртэй дайчин хүмүүсийн нэрээр овоглон нэрлэж ирсэн байдаг. Тухайлбал Овог нь:
1-рт. Эртний сурвалжит овог
2-рт. Хожим аль нэг овог, яснаас тасран гарсан үржвэр овгууд
3-рт. Урьдын овог, отог, сум, баг зэрэг цэрэг засаг захиргааны зарим нэгж нь яваандаа овгийн байдалтай хэрэглэх болсон овогууд
4-рт. Аль нэг овог аймаг, ястны хүмүүс тодорхой нэг шалтгаанаар өөр овог аймаг ястны дотор хутгалдан орж өөрсдийн урьдын жинхэнэ овгийг гээж харин уугуул аймаг овог аймаг, ястныхаа нэрээр овоглодог байна.
Энэ жишигээр Сартуулын овогууд нь эртнээс нааш Монголчуудын дотор тодорхой байр суурийг эзэлсээр иржээ. Хүмүүс одоо ч хүртэл зөвхөн Завханд л Сартуул овог байдаг гэж үзсээр ирсэн нь өрөөсгөл ойлголт юм. Тухайлбал: Одоо ч хүртэл Орос, Монголын Буриадуудын дунд Адаган сартуул, буянт сартуул, баахшил сартуул, гуриг сартуул, гуринх сартуул, хатагин сартуул, махан сартуул, бумбачин сартуул, модоргон сартуул, шинжиг сартуул, кэнчээнид сартуул гэх мэт оршдог. Хамниганчуудын дунд бамбадайн сартуул, бамбачаан сартуул, баахчил сартуул, гуриг сартуул, гуринка сартуул, кэлцэнгүүд сартуул зэрэг овогууд байдаг төдийгүй өөрч олон бий байх.
ӨМӨЗО-ны Барга, Буриадын үүсэл гарвалд Сартуул овог байдаг бөгөөд сартуулчуудын дунд түгээмэл хэрэглэгддэг овгууд ч олон байдаг. Жнь: Сартуул, Тавнангууд, Шарнууд, Урианхай г.м. Мөн Казах, Афганистан, Халимаг,Энэтхэг улсуудын дотор оршин суугч Уйгар Хазар, Авар, Могол зэрэг харьжсан монгол угсаатнуудын дунд САРТ овогтон олон байдаг хэмээн мэдээ байдаг.Монголчууд Чингис хаанаас ч өмнө маш эрт бүр X зуунаас эхлэн угийн бичиг хөтлөн уг судар, удам угсаагаа мэддэг байсан төдийгүй язгууртны цол хэргэм үеэс үед өвлөгдөн уламжлагддаг байсан нь баттай юм. Сартуулчуудын дунд голлон хэрэглэгддэг Сартуул, Урианхай, Хатагин, Барга, Боржгон, Алаг адуун, Онход буюу Онгуд, Долоон , Тавнан, Тангуд зэрэг овгууд маш эртний овгууд бөгөөд түүхийн сурвалж бичгүүдэд ихээхэн тэмдэглэгддэг.
Завханы Сартуулуудад: Эртний сурвалжит овгууд, хожмоо аль нэг овог яснаас тасран гарсан үржвэр овог, урьдын отог, хороо, сум, баг, засаг захиргааны нэгжээс үүссэн овог, баатар гавьяат ард хүн, газар усны нэрээр нэрлэгдсэн зэрэг маш олон овог хамаарагдаж байдаг бөгөөд бусад аймагт тархсан тархалтыг аймаг сум, хүн ам бүрээр нь авч үзвэл асар их тоо гарах бөгөөд нилээд хувийг эзлэх нь тодорхой юм. Дундад эртний үед нэгэн өвөг овог, омог, өвөг дээдсээс гаралтай, угсаа хэл соёл нэг хэд хэдэн овгоос бүрэлдэх нэг аймгийг нэг ястан гэж үздэг. Хожмоо эцгийн талаа ясан төрөл гэж нэрлэх болсон нь ястан юм. Тэгэхлээр сартуулчууд нь маш олон овгоос бүрддэг.
Сартуулуудыг өнөөдөр хархад олон монгол овгийг өөртөө багтаасан томоохон Халх ястан хэмээн харагдахын дээр харь олзныхон хэмээн бичигдээд байдаг энэхүү зон ардын дунд алтан ургийнханы хүртээл болж уламжлагддаг тайж хэргэмтэн язгууртнууд бусад бүх овог хошуудаас олноороо суурьшиж байсан нь сонирхолтой, судлууштай асуудал бөгөөд магад Ил хаад, Зүчи, Цагаадайн удмынхан ирж суурьшсаныг үгүйсгэх аргагүй юм.
Сартуул ястныг үүсэн бүрдүүлж буй голлох овгуудын үүсэл гарлаас цухас дурьдвал:
1.Барга : Эрт цагт МЭӨ lll зууны үед Хүннү улсд Баргын тэргүүн Баргажин баатар хэмээх хүн байж түүний нэрээр Баргужин аймаг байжээ. МЭ- lV зууны үед (304 он) Байгаль нуурын өмнө талд Баргужин түхэмийн хавь газарт он удаан жил нутаглаж байсан Барга баатар дайчин ноён Ойрад, Буриад, Хорид хэмээх 3 хүүтэй байжээ. Ахмад хүү Ойхадыг Алтай, Хангай тийш мал маллуулж нутаглуулжээ. Хоёр дахь хүү Буриадыг Байгаль нуурын цаад тал дахь Зүлэг гол “Лена мөрний эх Баргулинский ” хэмээх газар загас бариулж, ан агнуур хийлгэж суурьшуулжээ. Буриад нь 2 хүүтэй болж ахмадыг нь Ихрээд бөгөөд тэр 8 хүүтэй. Удаах хүү Булгад нь 9 хүүтэй болж Ихрээд 8 эцгийн овог, Булгадаас 9 эцгийн овог үүсчээ. Бага хүү Хоридой бол уул нутагтаа сууж Бэтээгийн гаралтай Баргужин төхүмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин гуайтай гэрлэж Алунгуа хэмээх ганц охинтой болжээ. 2-р гэргий Шаралдайгаас Галзууд, Хуасай, Хөвдүүд, Шарайд, Гучид хэмээх 5 хүүтэй болж, 3-р гэргий Наадайгаас Харгана, Худай, Бодонгууд, Батнай, Цагаан, Хальбин тэргүүтэй 8 хүүтэйгээс Хайтан(хотон) Согд(Чанад) хэмээх 2 хүү нь Байгалийн цаад Буриад нар лугаа нийлээд явсан байна.” Согд буюу Чанад хэмээх нь Сартуулыг Европчууд тийнхүү нэрлэдэг бөгөөд ямартайч Байгаль нуур, Енисей мөрний орчимд нутаглан байх олон овог аймгуудын нэг болох Баргу, Сарт нар Хүннүгийн хойч үе Телегийн олон аймгуудын нэгээхэн хэсэг юм. Тэгэхлээр сартуулуудын үүсэл нь Хорейзмын шагт улстай ямарч хамаагүй гэж хэлж болох бөгөөд бүр сүүлд аажимаар баруун тийш шилжин нүүсэн бололтой байдаг. Баргажин баатараас Баргу, Барга, Баргудай, Бага ба Их барга, Үхэр барга зэрэг маш олон үржвэр овог салаалан гарсан байдаг.
2.Алаг адуу: Монгол Дарлекин аймгуудаас гаралтай МЭ-Vll зууны үед Байгаль нуур, Енисей мөрний сав газар, Дархад нутагт Нанхиадаар БО-МА “ алаг адуутан, алагчин” нэрээр мэдэгдэж байсан бөгөөд Баргу, Урианхай нартай салшгүй холбоотой эртний овог юм. Завхан аймгийн Сартуул сумдаар зонхилдог бөгөөд Дархад, Буриадуудын дунд алаг адуутан овог тохиолддог байна. Алаг адуун овог нь зарим газар алаг морьтон гэдгээр байгаа нь язгуур нэг бөгөөд бодвол алаг морь уналга ачилгандаа ихээхэн хэрэглэдэг байснаас тотем маягаар үүссэн бололтой.
3.Урианхай: Эртний Эргүнэ күнгээс гаралтай овог аймгуудаас салбарлан гарч улмаар МЭӨ Vl- МЭ Xll зууны үед ойн ба талын Урианхай гэж 2 хэсэгт хуваагдаж байв. Их Монгол улсын үед тэдний харьяанд орж дангаараа 4000 т зохиож байжээ. XlY-XYl зууны үеээс зүүн Монголын 6 түмний нэг болж Гэрсэнзийн мэдэлд очиж улмаар 7 хүүдээ газар нутгийн өмч хуваахад түүний отгон хүү Саму Буймагийн мэдэлд очиж улмаар баруун тийш Хангай,Алтай хавьд суурьшин Засагт ханд харьяалагдах болсноор Засагт хан болон Сартуул ясыг бүрдүүлэх салбар овог болжээ. Урианхайгаас Урианхан, Их ба Бага урианхан зэрэг үржвэр овгууд үүсчээ.
4.Тайж, Тайжууд, Тайж нар: Халх Монголын бүх аймаг хошуудын тайж хэргэмтэн бүгд алтан ураг болон гарамгай жанжин болон сурвалжит язгууртан, эрх мэдэлтний үр хойчис юм. Тэгэхлээр язгуур эрх мэдэлтний үр хойчисоос салбарласан үржвэр овгууд юм. Сартуулуудыг “1000 тайжтай түмэн Сартуул” гэдэг нь монгол аймгууд хошууд дотороо хамгийн олон тайж хэргэмтэн байгаа нь харь хэмээх үзэлд эсрэг бодит баримтыг харуулж байна гэж үзэж болох юм .
5.Шарнууд : Эрдэмтэд, судлаачдын үзсэнээр угсаа гарлын хувьд Ойн иргэнтэй салшгүй холбоотой бөгөөд 1207 онд Зүчи ойн иргэнийг эзлэх үед Шарнууд, Харнууд, Сөнөд, Урад, Барнууд, зэрэг овогууд Шишгэд гол, Улаан тайга, Хөвсгөл орчмоор ирж нутаглах болсон байна. Овогийн уг нутаг нь Байгаль нуур орчим байжээ.
Дээрхээс харахад Сартуулуудыг Дундад Азиас гаралтай олзлогсод гэх ямар ч үндэслэлгүй, ор үндэслэлгүй зүйл гэдэг нь тодорхой ойлгогдохын дээр Сартуул ястан нь Монголчуудтай нэгэн өвөг дээдэстэй, ураг төрлийн нандин барилдлагатай, газар нутаг гал голомт нэгтэй, нэг онго шүтээнтэй, им тамга, сүлд туг, дуулалтай, өөрийн гэсэн түүх соёлын дурсгалт өвтэй удам судар, уламжлалт зан заншил, ахуйн болон оюуны өв соёлоо дээдлэн уламжилсаар ирсэн баатарлаг, ажилсаг, оюунлаг ард түмэн юм.

Сартуул гэсэн үгний тухай


Баримт №1
Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь”–д САРТУУЛ= САРТ-АГУЛ Монголын нэгэн овгийн нэр. Үгийн үндэс САР гэснийг 1. Нарны туяанд гэрэлтэн харагдах , тэнгэрийн эрхэс, дэлхийн дагуул гэжээ.

Баримт №2
Академич Ц.Дамдинсүрэн гуай “САРТАГУЛ” гэдэг бол 2 үгнээс бүтсэн бололтой. “САРТ” гэж Дундад Азийн хүмүүсийг хэлдэг, “АУЛ” гэдэг нь манайхны айл гэсэнтэй төсөөтэй тосгон, суурин, бүлэг хүмүүсийн нэр гэжээ.

Баримт №3
Буриадын эрдэмтэн Дорж Банзаров “САРТАГУР” гэдэг үг нь Түрэг хэлний “САРТ” ард зон, “ГУР” нь улс гэсэн 2 үгийн нийлбэр хэмээсэн байдаг.

Баримт №4
Судлаач Г.Батнасан “...Сарт гэсэн үг нь Сартаг(к) гэсэн дуудлагатай үг болж хувирч Монгол хэлний үгийн –тай дагавартай нийлэн САРТАГТАЙ хэмээх үг бичгийн соёлд бичигдэх болсон байна. Монгол хэлнээ САРТАГТАЙ хэмээх үг нь худалдаачин гэхээс гадна соёл түгээгч буюу газар тариалан гэсэн утгатай үг болж өөрчилөгдөж байна. Сартагтай үгийн үндэсээс Сартуул хэмээх үг дэвсгэрлэн үүссэн бөгөөд хот суурины хүмүүсийг л Дундад Азийнхан “Сарт” хэмээн нэрлэх уламжлал нь манай түрэг гаралтай ардын хэлэнд өвлөгджээ”гэсэн байна.

Баримт №5
Эрдэмтэн Ц.Шагдарсүрэн “... Сарт гэдэг үг Самгардын sarthavaha буюу sarthalaha худалдаачин, жингийн даамал гэсэн үгнээс гаралтай бөгөөд анх Түрэгүүд “ХУДАЛДААЧИН” гэсэн утгаар энэ үгийг хэрэглэж байсан. Гэтэл зарим судлаачид “САРТ” гэдэг үг САРЫ-ИТ буюу шар нохой гэснээс гарсан гэж эндүү тайлбарласан байдаг. Монгол, төвд бичиг зохиолд олонтаа гардаг “Сартагул, сартаул, сартол” гэдэг үгийг Хятадаар орчуулахдаа эхлээд Уйгар нарыг дараа нь Түрэг газрын иргэдийг бүр сүүлдээ лал нарыг гарал үүслээр нь ялгахгүй цөмийг нь нэрлэж байсан “ хой-ху “ буюу “ хой-хой “ гэдэг үгээр орчуулсан байдаг”гэжээ.

Баримт №6
Нэрт эрдэмтэн Грумм Гржимайло Сартуул гэдэг нь Туркменстан нарыг хэлдэг гэсэн бол В.В.Бартольд Сарт гэдэг нь эртний Түрэг хэлэнд худалдаачин гэх үг бөгөөд Дундад Азийн Иранчууд нүүдэлчин ард түмний худалдаа арилжааг өөрийн эрхшээлд оруулсан түүхэн үеэс Монгол Түрэг угсаатан нар Сарт хэмээх үгийг ард түмэн гэсэн утгаар эх хэлэндээ оруулж хэрэглэх болжээ гэсэн байна.Г.Д. Санжеев гар урчууд, В.П.Васильев сара-тологай гэж тус тус тайлбарласан байдаг.

Баримт №7
Зураач судлаач Х.Содномцэрэн “...тэд өөрсдийн нэхсэн бөс бараагаар хувцас эдлэл хийж жирийн ард түмэн өрмөгөн цагаан даавуугаар баян худалдаачин язгууртнууд цагаан торгоор толгойгоо боодог байсан нь орой үдшийн цагт холоос харагддагаас улбаалж монголчууд ертөнцийн нэгэн эрхсийг нэрлэдэг сартай адилтгасан утгаас сар хэмээн монгол овгийн нэр үүссэн төдийгүй энэ сар гэдэг үгийг манай эриний өмнөх 4-2 зууны үеийн Хятад сурвалж бичигт торгоны хүмүүс буюу серы-серыка-сар гэж нэрлэдэг байсан тухай Оросын эрдэмтэн В.Г.Ян “Огни на курганах” гэдэг номынхоо тайлбарт тэмдэглэсэн байдгийг дурдаад аажимдаа нийгмийн хөгжлийн явцад сар овгийн нэр нь ертөнцийн эрхэс сар лугаа утгыг санагдуулан хэл зүйн талаасаа болон агуулгын хувьд ч учир дутагдалтай болсноор Сар гэдэг үгэнд т үсэг залгаж Сарт гэдэг монгол үндэсний утга төгөлдөр нэр үүссэн байна. Энэ Сарт гэдэг үгийг түрэг хэлтнүүд Сармаат, Сарыбас, Сартак, “Сарт цагаан” гээд монголоор цагаан толгойт гэсэн утгыг агуулна.Нилээд хожуу үед Хятадууд сартуулыг Чантуу гэж нэрлэх болсон нь мөн л цагаан толгойт гэсэн утгыг агуулдаг ажээ. Европынхон өөр өөрсдийн хэл аялгуундаа тааруулан зохицуулж Сарт гэдэг нэрийг Согд, Согдий, Согдион, Сугтут, Сак, Сакс, Скиф, Уйгар гэж түүхэнд олон янз тэмдэглэдгээс Сартуулын тухай ойлгоцыг будлиулахад хүргэжээ”гэжээ

Баримт №8
Я.Цэвэл Монгол хэлний товч тайлбар тольдоо Сарт гэдэг үгийг Сар шиг саран тэмдэгтэй гэсэн бол Сартваахь- 1.Далайн жуулчины тэргүүн 2.Баян Сартваахь 3.Зам удирдагч гэж тайлбарлажээ.

Баримт №9
Нэрт эрдэмтэн, акадимеч Б.Ренчин Сартуулуудыг Монгол үндэстэн гэдгийг батлах үүднээс Завхан аймгийн нутагт байдаг Сархайрхан, Цэцэн уул болон Сарт ван гэж байсантай холбон тайлбарласан байдаг.

Баримт №10
Элэг толгой цагаан шонхрын аймгийн нэгэн зүйл шувууг монголчууд эрт дээр үеэс Сар хэмээн нэрлэж ирсэн. Бас гэрийн нөхцөлд хийж хэрэгцээндээ зарцуулдаг байсан цагаан цааст чихрийг Сартуулын сармаан дээлт гэж нэршиж байсан зэргийг үзэхэд Сарт гэдгийг гэгээн цагаанаар илэрхийлж иржээ. Иймд дээрхи Сартуул, Сартаул нэрийг учрыг нэгтгэн дүгнэвэл:
1-рт овог аймгийн нэр,
2-рт худалдаачин
3-рт ард зон улс иргэд
4-рт жингийн даамал, зам удирдагч
5-рт гар урчууд
6-рт газар усны нэр
7-рт дундад азийн иргэд
8-рт цагаан толгойт монгол гэсэн саналууд байна.
Дээр өгүүлж буй саналуудыг ажиглавал бүгд өөр өөрсдийн үзэл бодлоор хандсан нь илэрхий байна.

Баримт №11
Хэл зүйн болон түүхч судлаачдын сурвалжийг харьцуулахад Сар хэмээх үгийн үндэс дээр үүсмэл нэр үүсгэхийн тулд САР-Т дагавар залгаж хураасан утга бүхий САРТ хэмээн шинэ нэр үүсэж түүн дээр –уул, -үүл дагавар залгаж САРТУУЛ хэмээх нэр үүссэн болохыг анзаарч байна. Энэ үг нь Монгол Түрэг хэлнээс гаралтай үг бөгөөд утгын хувьд цагаан даавуугаар толгойгоо боож Дорно Өрнө рүү Худалдаа хийх, хэлмэрчилэх, газарчилах, жин тээх зэргээр торгоны замын хөгжлийг бий болгосон урт дурын хүмүүс бөгөөд тухайн үед соёлч боловсролоороо бусад овог аймгуудаас онцлог өвөрмөцөөр оршин сууж байсан овог аймаг болон иргэдийг бусад нь САРА-ТОЛОГАЙ буюу ЦАГААН ТОЛОГОЙТ ухаант Сарт хэмээж улмаар САРТ-АУЛ САРТАУЛ ба САРТ АЙМАГ хэмээн нэрлэж иржээ гэж дүгнэж болохоор байна.

Сэцэн Сартуулийн хошуу үүссэн домог


Ам дамжсан домог хуучид өгүүлснээр: Манжийн амбан хошуудад газар нутаг хуваахаар халхын ноёдыг дууджээ. Эхнээсээ газар нутагаа авахаар хамгийн том уул, хайрхан, гол мөрөнг нэрлэхэд тэдний хэлсэний тэн хагасыг өгч байж. Сэцэн ноёны ээлж болоход тэрээр: Би бусад ноёдын адилаар том уул, овоо, хайрхан авч зүрхлэхгүй ээ. Би харин хамгийн жижиг 3 толгойн дундах өчүүхэн нутгийг авъя. гэхэд Манж амбан дуртай зөвшөөрч гэнэ. Энэ 3 толгойн нэр 1. Цэцэн хайрхан уул /одоогийн Цэцэн уул сумын нутагт орших уул/ 2. Сар Хайрхан уул /одоогийн Дөрвөлжин сумын нутагт орших уул / 3. Туул толгой /Сонгино сумын нутагт / зэрэг юм. Ийн цэцэн ноёны мэргэн ухаанаар 3 жижиг толгодын дундах асар их өргөн уудам газар нутагтай болж толгодын нэрээр Цэцэн Сартуулын хошуу хэмээн нэрлэсэн гэдэг. Энэ чандманьлаж тогтсон 3 толгойн дундах газар нутгийн хэлбэр нь дэлгэж тавьсан цоройтойгоо өвчүү шиг юм гэнэлээ. Тийм учир Сартуулчууд бидний буян хишиг дэлгэрдэг юм хэмээн хуучилдаг.

Tuesday, September 14, 2010

Нэгэн түүх


Миний ээж Ахиадын Хотогойд овгийн хүн. Энэ Ахиад гэдгийн талаар нагац ах маань надад ийм нэгэн сонирхолтой түүхийг хүүрсэнийг та бүхэнд толилуулъя. За ямар ч гэсэн энэ түүх Их Монгол улс байгуулахдаас өмнө нь Тэмүүжин хаан бусад овог аймгуудтай тулалдан хэцүүхэн байсан цагт болсон юм гэнэ лээ. Хөвч тайгаар Тэмүүжин цэргээ дагуулан дутаж явж гэнэ. Их усан бороо бараг сар хэртээ хувингаар цутгасан мэт орж, цэргүүд ихэд зутарчээ. Тэдний дунд нэгэн залуухан эр /миний ээжийн дээд өвөг/ үхрийн нойтон баасыг 2 сугандаа хавчуулан долоо хоног явж гэнэ. Тэр нь сайндаа ч биш тэрээр ихэд даарч байсан учраас тэрхүү нойтон аргалыг 2 сугандаа хавчуулсан юм байж л дээ. Олон хоног үргэлжилсэн усан бороо Тэмүүжин хааны цэргүүдийг гал алдахад хүргэжээ. Нэгэн өглөө нөгөө залуухан эр босч суган хавчуулсан аргалаа үзтэл хатсан байхыг хараад гал ноцоож, бусад нөхөдөө хоол ундтайгаа золгуулж гэнэ. Тэмүүжин хаан тэр залуухан эрд талархсанаа илэрхийлээд өөрийн урагийн /эцэгийн талын/ бүсгүйг түүнд эхнэр болгон өгч аравтын даргаар томилжээ. Түүнээс хойш түүнийг нөхөд нь хаантай худ ураг, аравтын дарга ахлагч гэдэг утгаар нь "Ахиад" гэж авгайлан хүндлэх болжээ. Үүнээс энэ овог үүссэн юм шүү гэж нагац ах маань өгүүлж билээ.

Friday, September 10, 2010

Бөөгийн талаарх зарим баримтууд



Баримт №13
Лус гэдэг нь энэ дэлхийн бүхий ус, чийгийн эзэн, савдаг нь газар шорооны эзэн гэж бөө нар номлодог байна. Гэхдээ тэрхүү эзэд нь тэнгэр газрын заагт гадаргуу дээр оршдог хэмээн тэд үздэг. Тиймээс Монгол,Түрэг угсааны бөө нарыг ерөнхийд нь тэнгэрээр, лусаар, бөөгийн сүнсээр хөллөсөн бөө гэж ангилж үздэг ажээ.

Баримт № 14
Газар лусаар хүчээ авсан буюу лус савдагтай нөхцөх, лус савдагын хорлолоор бөө болсон бөөг лусаар хөллөсөн бөө гэдэг. Тэрхүү бөө нар нь бөөгий увдисын хүч чадал харьцангуй өндөр байдаг гэнэ.

Баримт № 15
Тэнгэрээр хүчээ авсан буюу тэнгэрийн эрхсүүдтэй нөхцөх, түүний хорлолоор бөө болсон бөөг тэнгэр хөллөсөн бөө гэдэг. Ийм бөөгийн увдисын хүч хамгийн их гэдэг. Одоо ийм байдаггүй бөгөөд 13-р зууны эхэн үеийн Тив тэнгэр буюу Хөхөчү, 18-р зууны үеийн Хармайн аав хэмээх Хаж зайран нарыг тэнгэр хөллөсөн бөө нар гэж үздэг байна.

Баримт № 16
Насан өөд болсон бөөгийн сүнстэй нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг сүнс хөллөсөн /сүнсээр хүч авсан/ бөө гэх бөгөөд ийм бөөгийн увьдасын хүч чадал тэнгэр буюу лус савдаг хөллөсөн бөөгийн увьдасын хэмжээнд хүрдэггүй гэнэ.

Thursday, August 19, 2010

Монголын сайхан орон


Шинээр нэг эвлүүлэг хийлээ.

Бөө ба Дархад нарын аж амьдрал


Сонирхолтой бичлэг.

Бөөгийн тухай бичлэг


Энэ бол Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд амьдардаг Госта зайрангийн бөөлж буй бичлэг. 2007 онд БНСУ-н киночдын хийсэн киноны нэг хэсэг бөгөөд та бүхэн бөө хэрхэн бөөлж буйг сонирхон уу.

Wednesday, August 18, 2010

Бөөгийн талаарх зарим баримтууд


Баримт № 12
Бөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан биосистем судлаач Хартумын их сургуулийн профессор, доктор хадагтай Бен Белла Хелга 97 орноор 2000 гаруй хоног бөө нарыг судалж дараах дүгнэлтэнд хүрсэн.
1.Бөө нар бол био тог биед нь хуримтлагдсан увидаст хүмүүс бөгөөд үүнийг зөвхөн өвлүүлж үлдээдэг.
2.Өөрийн био тогийн хүчээр байгалийн хуулийг ажиглан мэдэж түүнийгээ өөрийн оюуны хүчээр хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл зад тавих, хүмүүстэй холбоо тогтоох, мэргэлэх, хараал ерөөл гэх мэт нь ид шид бус юм.
3.Орчин үеийн техникийн соёл иргэншил дусал төдий бага, байгаль дэлхийтэйгээ ойр оршдог буурай хөгжилтэй ази, африкт жинхэнэ бөөнүүд байдаг. Бөө бол шашин үзэл суртал биш хүн байгалийн холбоо шүтэлцээнээс бий болсон байгалийн үзэгдэл хүний чанар юм.

Бөөгийн талаар хэдэн үг


Йогийн эртний сургаалд йогийн дараах онцгой чадваруудыг дурдсан байдаг байна. Үүнд:
-Анагаах, юмыг харцаар хөдөлгөх
-Агаараар хий агаараар байр сэлгэх
-Усан дотор явах
-Зүрхээ зогсоон дахин ажиллуулах
-Олон цаг агааргүй байх
-Түлэгдэлгүйгээр гал дундуур явах,
-Бие организмдаа хор хүргэлгүйгээр үхүүлэгч хор хэрэглэх зэрэг багтаж байжээ.
Хүчийг эзэмшиж, онгодоо бүрэн жолоодох чадалтай бөө бол йогийн ухааны дараах чадваруудыг хийж чаддаг гэж гэж үздэг. Өөрөөр хэлбэл чадал сайтай бөө хүн бөөлж байх үедээ эрчим хүчний асар их нөөцийг гарган жолооддог учраас дорно дахины йогч нар шиг дээрх ур чадварыг бүрэн эзэмшдэг гэж үздэг байна. Энэ нь бөө олон арван жилийн дадал туршлагаар онцгой чадвар хүчийг бий болгодог болохоор эрчим хүчний асар нөөцийг хуримтлуулан дээрх ур чадваруудыг үзүүлснээр ирсэн байна.

Tuesday, August 17, 2010

Нөлөөлөлийн технологи


Саяхан нэт дээр тавьсан байсан нэгэн нийтлэлийг та бүхэнд толилуулахаар шийдлээ. Гэхдээ бүгдийн бус хэсэгчлэн тавилаа.

“Хүний санаа бодлыг удирдах хамгийн шилдэг арга бол түүнд ашиг сонирхлынх нь сэдэлтийг өгөх” гэж Америкийн топ маркетингийн компаниудад заадаг. Үүнтэй адил аливаа улс орны удирдагчийг ашиг сонирхлынх нь дагуу чиглүүлэн залж чадвал тухайн улсыг нь залж болно гэж хязгааргүй нөлөөллийн технологийн талаар судлаачид ярьдаг. Энэхүү улсын удирдагч хэдий чинээ нэр хүнд, мөнгө, эд баялагт дуртай, эсвэл хэдий чинээ гөжүүд, зөрүүд, муйхар, зальхай, аймхай, бэртэгчин байна, төдий чинээ залахад амархан гэж үздэг. Ийм ч учраас улс бүрийн стратеги судлалын хүрээлэнгүүдэд аливаа улс орны удирдагч нарыг маш нарийвчлан судалдаг ба үүний дараа тухайн улстай харилцах харилцааны технологийг нарийвч¬лан гаргадаг.
Хязгааргүй нөлөөл¬лийн технологийг хувь хүнд чиглэсэн, нийгэмд чиглэсэн гэж 2 үндсэн хэсэгт хуваадаг нийгэм рүү чиглэсэн нөлөөллийн технологи нь улс орныг хүн ам зүй, соёл иргэншил, түүхэн уламжлал ёс заншил, аж амьдралын хэв маягийг устгах буюу өөрчлөхөд чиглэдэг. Нийгэм рүү чиглэсэн хязгааргүй нөлөөллийн технологи амжилттай хэрэгжсэн тохиолдолд хувь хүн рүү чиглэсэн нөлөөллийн технологи илүү хялбар болдог ч гэж үздэг. Харин хувь хүнд чиглэсэн хязгааргүй нөлөөллийн технологи нь тухайн тавигдаж буй зорилт бүрээсээ хамаарч тус бүр өөр өөр хандлага, арга барилтай байхыг шаарддаг. Хувь хүн рүүчиглэсэн далд нөлөөллийн буюу хязгааргүй нөлөөллийн технологи нь үндсэн гурван шаттай хэрэгждэг.
1.Тухайн хүний ашиг сонирхлыг өөртөө ашигтай байх урсгал руу  чиглүүлэхийн тулд суурь судалгаа хийх /сэтгэл зүй, ааш зан, боловсрол, төлөвшилт, гарал үүсэл, гэр бүл, найз нөхөд, хүрээлэн буй орчин, сурсан бага, дунд, дээд сургууль г.м. бүх талаас нь судлах замаар сэтгэл зүй, ашиг сонирхлынх нь загварчлалыг нь гаргадаг/
2.Тухайн гаргасан загварчлалын дагуу хувь хүний ашиг сонирхлыг зорилтот  ашиг сонирхлын урсгалтай нийлүүлэх, эсвэл зорилтот ашиг сонирхолд тэр хүний ашиг сонирхлыг захируулах технологийг хэрэгжүүлэх.
3.Ашиг сонирхлоор нь уял¬дуулан асуудлыг шийдвэрлэх 
/Дээрх гурван шатлалын дагуу нөлөөлөх арга технологи хэрэгждэг гэж онцолдог./
Харин Монгол шиг жижиг, буурай орнуудад энэ тоглоомын дүрмээр хэн сайн тоглодог нь биш, энэ тоглоомын дүрмийг тухайн оронд тохируулж зохиосон гадаадын стратеги судлалын хүрээлэнгүүд бүх тоглолтыг хяналтдаа барьдаг гэдгийг энгийн хүмүүс мэддэггүй. Тухайн үед ил талдаа төрийн засаглалын олон хувилбарыг Монголын талд гаргаж өгч байсан юм шиг боловч далд талдаа өөрсдөдөө ашигтай мэдээллийн урсгалын сувгийн амыг илүү нээж, ашиггүй мэдээллийн урсгалын сувгийг хаах далд үйл ажиллагаа явуулсныг Монголчууд мэдээгүй. Үүн дээр намын эрх ашиг гэдэг агуу номлолыг мөн л ашиг сонирхлоор нь удирдан залах технологийг гадаадын стратегиуд мөн л ур чадвартайгаар хэрэгжүүлж байна.
Энэ нь юу вэ гэвэл 2012 оны сонгуульд намаа ялуулахын тулд сонгогч нарын өмнө амлалтаа биелүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл дээр нь тоглох замаар орд газруудыг хурдан зарах сэдэлтүүдийг өдөөсөн нарийн тооцсон алхам. Тэгээд стратегийн ордуудыг гаднынханд хямдхан өгсөн тохиролцоонд урьдчилгаа мөнгө авах, авсан мөнгөөрөө сонгуулийн сурталчилгаагаа хийх гэсэн маш энгийн намын эрхэм ашиг сонирхол. /Дэлхийн бусад улс орнуудад төсвийн мөнгөөр өөрийн тойрогтоо сурталчилгаа хийхийг “гахайн торх” буюу Pork barrel гэж нэрлэдэг ба энэхүү үйлдлийг хуулиар хориглосон байдаг./ Ерөнхий энгийн зарчим бол “алтан боломж” гарлаа. Ашигла, оролц, хувиа ав, өөр дахиж ийм бололцоо гарахгүй шүү гэх ашиг сонирхлыг нь өдөөх сэдэлт.
“Улсад хэрэгтэй, намд хэрэгтэй, чамд ч хэрэгтэй” гэх хандлагын цаана Долингорын хоосон чулуу атгуулдагтай адил аргаар гадаадынхан асуудлыг шийдэж байгаад хэргийн гол учир нь байна.

Friday, August 13, 2010

Мөр


Яагаад ч юм явсан зам мөрөө харнам
Ялж ялагдаж явсан үеүүдээ дурснам
Хээ хуар шиг байгаагүй ээ сэтгэл минь
Худал тунгалаг байгаагүй ээ миний сэтгэл
Нучаа бүрийн төгсгөлд ганцаарддаг байлаа
Нурах бүрийдээ даардаг байлаа
Үүлгүй тэнгэрийн доор
Үлдлээд өнгөрөх амьдрал минь
Хиргүй сэтгэлийг үлдээх гэсэн юм
Хуурамч бүхнийг тэгшлэх гэсэн юм
Бодол минь сарниж дандаа нэгнийг уучилна
Будан суусан зүрх минь харин зүүдээ манаж хононо

Өрнийн зурхай-1


Өрнийн зурхайн 6000 жилийн өмнө байжээ гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг.
1.Астрологич- зурхай
2.Астрономия- өрнийн зурхай
Өрнийн гэдэг нь астрономаар тогтоогдсон тэнгэрийн эрхэс нийтийн хөдөлгөөнийг судлах ба үүнийхээ дагуу тэнгэр эрхэсийн биетийн байрлалаар манай дэлхий дээрх амьдралыг судалдаг шинжлэх ухаан юм.
Дэлхийн бөмбөрцгийн аль нэг тодорхой хэсэгт тэрчлэн энэхүү цаг хугацаа орон зай, цаг хугацааны аль нэгэн үед үйл хөдлөлтийн тодорхой хором, тэмдэгтийн тайзнаа үзэгдэх байдал зэрэг нь зурхай судлалын эхлэл болдог. Зурхай анхны зорилт бол астрономын замд тулгуурлан аль нэгэн тодорхой хоромын үед гадаргуйн бөмбөрцгийн загварыг зохиох явдал юм. Дэлхийн бөмбөрцөг дээрх аль нэгэн газар нутгийн байрлалын уртраг өргөрөгөөр тогтоодгийн адил тэнгэр эрхэсийн байрлалыг ч мөн адил тогтоодог. Гэхдээ аль нэгэн одыг 4 пирамитаар тодорхойлно. Үүнд:
1.Шууд мандалт
2.Билбил
3.Уртраг
4.Өргөрөг гэж ангилна.
1.Шууд мандалт гэж гэж хаврын өдөр шөнийн тэнцэлийн тухайн одыг дайрч гарсан хагас дугуй хүртэлх зай юм. Энэ зай нь дэлхийн зүүн уртрагтай тохирдог нумаар хэмжигдэнэ.
2.Экватораас тухайн одны алслагдсан зай юм. Энэ зай бол дэлхийн экваторын хоёр туйлыг дайруулан тухайн одтой холбон тойргоор хэмжинэ. Хэлбийлт нь дэлхийн газар зүйн байршилтай тохирдог. Өөрөөр хэлбийлт гол од экватор ба хойд туйлын хооронд байвал хойд хэлбийлт гэнэ. Хэрвээ од экватор ба урд туйлын хооронд байвал урд хэлбийлт гэнэ.
3.Уртраг гэж хаврын өдөр, шөнийн тэнцлээс /шар зам дээр/ тухайн од хүртэлх зай юм.
4.Өргөрөг гэж шар замаас тухайн од хүртэлх зай юм. Энэ зай нь дэлхийн экваторын нэг туйлыг тухайн одтой холбоход үүссэн нум юм. /зай/
Шар зам /Эклитики/ гэж дэлхийгээс харахад наран дэлхийг тойрон нэг жилийн турш явсан зам юм. Шар замын хавтгай экваторын хавтгайтай 230 27 /мин/ өнцөг үүсгэнэ. Шар зам гэж дэлхийн экваторын адил тойрог бөгөөд мөн 3600 байдаг. Хавтгай нь өдөр, шөнийн тэнцлийн цэг бол шар замын 00 . Хавтгай нь өдөр, шөнийн тэнцэл бол шар замын 1800 шар замыг 300 –аар адил хэмжээтэйгээр 12 хэсэг болгон хуваадаг ба хэсгүүдийн эхлэх нь шар замын 00 буюу хавтгайн өдөр, шөнийн тэнцэл юм.
1. Овен  хонь
2. Телец  үхэр /бух/
3. Близницы  ихэр
4. Рак  мэлхий
5. Лев  арслан
6. Дева  охин
7. Весы  жинлүүр
8. Скîрпион  хилэнц
9. Стерлец  нум
10. Козерог  матар
11. Вдолей  хумх
12. Рыбы  загас

Зарим хоолны жорууд


Амталж шарсан чихэрлэг бөөрөнхий мах

Орц: /4порц/
Гахайн татсан мах 350гр
Цагаан гаа 15гр
Салатны ногоон навч зохих хэмжээгээр
/махны суурь амтлагч/
Цагаан хуурай вино 1х/х
Цуу 1.5 ц/х
Нунтаг давс
Өндөг 1ширхэг
Нунтаг сухарь 2х/х

"Коктейль” зутан шөл

Орц:
ус 80гр
Улаан лооль 30гр
Мөөг 30гр
Цэцэгт байцаа 30гр
Сүү 20гр
Давс повоор
Орегано базилик
1.Улаан лооль, мөөг, цэцэгт байцааг /ногоонуудыг чанахаас өмнө цөцгийн тосонд бага зэрэг хуурвал зутан шөл бүр ч амтлаг болдог/ тус тусад нь бага зэрэг усанд сайтар болтол нь чанана. Үүний дараа тус тусад нь чанасан устай нь сайтар миксэрдэж нухаад давс, перецээр амтлана. Ингэхдээ улаан лоолийн зутан шөлийг орегано амтлагчаар, мөөгний шөлийг базиликаар нэмж амтлана.
2.Гурван төрлийн зутан шөлийг сүү болон цөцгийн тосоор амтлаад нэг тавагт холихгүйгээр хийнэ.

Шарсан загас /Франц/

Орц: Гурил 100гр, нимбэгний хүчил 1/2ц/х
Давс повоор, өндөг 1ш
Ус 2 х/х
Талхны зөөлөн үйрмэг 2.5 аяга
Цөцгийн тос 2х/х
Ургамлын тос 2х/х
Загасны ясгүй мах 4хэсэг
Нимгэн хэрчсэн нимбэг Гурил, нимбэгний хүчил, давс, повоорын нэг саванд хийнэ. Энэ амталсан гуриландаа загасны махаа өнхрүүлнэ. Ус, өндөг хоёрыг нийлүүлж хутгана. Гуриланд өнхрүүлсэн загасны махыг өндөгний холимогоор норгож дараа нь талхны үйрмэгт өнхрүүлнэ. Хайруулын тавганд цөцгийн тос болон ургамлын тосоо хийж халаана. Загасны махаа тал бүрийг нь 5мин орчим шаргалттал шарж болгоно. Таваглахдаа зүсэм нимбэгээр чимэглээрэй.

Бөөгийн талаарх зарим баримтууд


Баримт № 9
Эхийн эрхт ёсны үед бөө мөргөл үүсч анхны сүсэг бишрэлийн хэлбэрүүд болох уул, ус, шүтэх болсон байна. Үүний дараагаар онгон савдагтай уулзаж ярилцдаг хүмүүс гарч ирсэн нь одоогийн бөө, удган нарын дээд овог байжээ.

Баримт № 10
Бөө бөөлөх үед өмсөдөг дээлийг хуяг гэнэ. Холбого хонхинуур нь бөө онгодын хараал зүхэл хийхэд тэдний төлөөнөөс явдаг зүйл нь ажээ.

Баримт № 11
Бөөгийн уул эзний огторгуй, хурмаст тэнгэр очиход хэнгэрэг нь хөлөг унаа нь болж өгдөг байна. Хэнгэрэг нь хүрээ, бариул, зуузай, жолоо, горхи, бөгж, хонхинуур, булдруу зэрэг үндсэн хэсгээс бүрддэг. Зайран / эрэгтэй бөө /бол эр бугын арьсаар, удган /эмэгтэй бөө /бол согооны арьсаар хэнгэрэгээ бүрдэг. Хэнгэрэгний хүрээ, бариулыг тэнгэр ниргэсэн модны хавиас хар мод авч хийдэг ажээ. Амилсан эзэнтэй хэнгэрэг бөө хүний итгэлт хөлөг гэж үздэг.

Methodology of promotion of the Regional Development and experience of some countries


The regional development policies in highly developed countries with a market based economy, including the policies on development of remote regions aimed at ensuring the sustainable socio-economic development and a political stability through the reduction and, furthermore, elimination of differences in regions in terms of income of population, unemployment, housing conditions, access to education, health services, culture and information, their quality, possibilities to live in an ecologically clean environment and etc. .

These policies are to achieve many goals and objectives and vary depending on particular country and region’s conditions. For instance, the objective of the regional development policy in Denmark is to increase the contribution of the regions in national development through advancing the level of development of different regions of the country, whereas in Great Britain the regional development policy aims at ensuring each region to be able to develop independently, increase the total revenues of each region, to reduce the rate of unemployment and reduce the population migration that potentially can negatively affect the development.
A number of quantitative measures and criteria have been used to define the scope and the main directions of the regional development policies. These indicators have been divided into six main groups: living standards (real income per capita, unemployment rate, etc.); structure of industry, production and sales of goods, general level of socio-economic development; human development indicators, environmental conditions, natural resources and geographical location . However, countries select one or several of above criteria upon consideration of their own specifics. For example, European Union uses unemployment rate, GDP per capita and level of income of population for defining the scope and main directions of regional development policies to be implemented in its member countries. It implements a special regional development policy in those regions where the unemployment rate exceeds the country average by 10%. For defining the comprehensive policy regarding the development of the particular regions, the Scandinavian countries and Switzerland pay more attention on the environmental conditions and geographical location, France focuses on the level of urbanization, Portugal focuses on the possibility to access this particular region, and the Great Britain attaches an importance to the density of population and remoteness of this particular region from center.

Given the fact that in developed countries the differences in level of living standards and rural-urban divide have been reduced further, the regional development policies implemented in those countries become more specific. For instance, since 1980s these countries pay more attention to tax decrease, provision of advisory services, training support and promotion of free competition in connection with the economic liberalization, restructuring and privatization.

The democratic countries with a market based economy accentuate on main three directions, such as provision of financial support, improvement of business environment and improvement of planning, management structure and mechanisms while implementing the regional development policies and promoting development of underdeveloped regions. Some would call them as tools and instruments for implementation of regional development policy [Join Bachtler., (1998)].

Financial support is extended through public investment, extension of concessional loans, granting tax discounts or tax holidays, discounts in depreciation of fixed assets, rewards for employment generation and provision of transportation preferences
A particular country makes a decision on types of financial support to extend depending on country’s specifics and needs. For instance, in Austria the financial support is mostly extended in a form of investment and reward for employment generation, Belgium provides investment, concessional loans and rewards for employment generation, France grants tax discounts or tax holidays and provides investment, in Germany support is provided as investment and concessional loans, in Greece it is in a form of investment, concessional loans, tax discounts or tax holidays and recovery of depreciation cost of fixed assets, in Sweden the financial support is provided as investment, reward for employment generation and preferencial transportation, and in Great Britain it is investment, provision of concessional loans, tax discounts or tax holidays and reward for employment generation. From the recent while providing the financial support an emphasis is given to improvement of the competitiveness through economic restructuring and renewal of the technology.

From recent while providing support a more emphasis is given to improvement of the competitiveness of the region in domestic and international markets through economic restructuring and advancing the technology.

Support in improving the business environment becomes an important tool for implementation of regional development policies these days. It is focused first of all on improvement and upgrading of social (health, education, culture and science, etc) and industrial (energy, roads, telecommunication and etc.) infrastructure, production and services management, financial and banking system, various stock exchanges and information network. It becomes a common practice to organize various training for population of underdeveloped regions on acquainting knowledge and skills to conduct businesses.
As the core responsibilities and activities of the government of any country naturally directed towards the improvement of the business environment this opportunity is being widely applied and used in regional development policies in recent years.

Improvement of planning and management structure and mechanisms are increasingly used as an important tool in developing countries for the regional development. Planning of the regional development plays a significant role in coordinating the policies on economic and social sectors in national and regional interests.

The Western European countries attach a high importance to the planning of regional development. It allows the policy makers on regional development to influence the appropriate allocation of financial and other resources at the national level. Moreover, the nationwide long- and short term regional development programs have been developed and implemented resolving development related issues.

The improvement of the regional development management system is also in a focus. Here, an agency with a capability to combine the national and sectoral interests at the regional level plays an important role.

The Regional development agencies, that carry out their activities in economic and macro regions as well as in local areas can be mentioned as an example. In addition, there are Regional development funds in many contries along with national ministries in charge of developing and monitoring the implementation of regional development policies.