Sunday, July 15, 2012

Айлын ууган хүүхдийн IQ хамгиин өндөр байдаг

Норвеги улсын эрдэмтэд аливаа гэр бүлийн хамгийн том хүүхэд буюу анхны төрөлтийн хүүхэд хоёр дахь, гүрав дахь төрөлтийн хүүхдүүдээсээ IQ-ийн түвшинөөрөө 2,3 хүвиар илүү байдгийг нотолсон нэгэн судалгааг хийсэн байна.
Гэхдээ дээрх судалгааг хийсэн эрдэмтэд тодотгохдоо энэхүү ялгаа нь төрөлтийн дарааллаас бүс тухайн хүүхдийг хэрхэн өсгөхөөс шалтгаалдаг гэжээ. Эрдэмтэд 18-19 насны 241 310 Норвеги хүүхдүүдэд судалгаа хийхэд эхний төрөлтийн хүүхдүүдийн IQ үзүүлэлт нь 103, хоёр дахь төрөлтийн хүүхдүүдийнх 100, гүрав дахь төрөлтийн хүүхдүүдийнх 99 гэж тогтоогдсон байна.  -Түүнчлэн хэрэв эхний төрөлтийн хүүхэд нас барсан тохиолдол хоёр дахь төрөлтийн хүүдийн IQ эхний төрөлтийн хүүхдийн 103 гэх IQ -ийн үзүүлэлтийг үзүүлсэн нь энэхүү IQ -ийн ялгаатай байдал нь төрөлтийн дарааплаас бүс гэдгийг нотолсон хэрэг болжээ.
Ингээд энэхүү судапгааныхаа үр дүнг эрдэмтэд хэдэн хүчин зүйлээр тайлбарласан байна.Эхний хүчин зүйл бол айлын том буюу анхны төрөлтийн хүүхдэд ямар ч тохиолдолд илүү мөнгө зарцуулагдах нь олонтой  бөгөөд анхны төрөлт болохоор эцэг эхээс ирэх анхаарал тэр хэрээр өсөлтийнх нь үед илүү байсан нь тодорхой. Хоёр дахь хүчин зүйл нь анхны төрөлтийн хүүхэд үргэлж хоёр, гүрав дахь төрөлтийн хүүхдүүддээ зааж сургах байдалтай байдаг.
Чухамдаа хоёр дахь, гүрав дахь төрөлийн хүүхдүүд эцэг эхээсээ биш том ах, эгчээсээ суралцдагтай холбоотой байдаг байна.Гэхдээ энэхүү судалгааны хүвьд тодруулахад энэхүү судалгаа нь олон хүүхэдтэй айлд оюуны чадахгүй хүүхэд олон байдаг, цөөхөн хүүхэдтэй айлын хүүхдүүд оюуны чадавх сайтай гэсэн үг биш бөгөөд энэ нь зөвхөн анхны төрөлт болон хоёр, гүрав дахь төрөлтийн хүүхдүүдийн оюуны чадавхын ялгаатай байдлын асуудал гэж эрдэмтэд тодотгосон байсан. Дээрх судалгаатай холбоотойгоор дэлхийн алдартай эрдэмтэд болон урлагийнхны дунд судалгаа явүүлахад бас гайхайлтай үр дүн олсон байна. Анхны төрөлтийн хүүхдүүд амжилтанд хүрэх нь олонтой бөгөөд тэдний бага наснаасаа хийсээр ирсэн ажлын нэг нь болох удирдах, зохион байгуулах тал дээрээ бусдаас илүү байдаг гэнэ.
Эх сурвалж: http://www.bolod.mn/

Tuesday, July 10, 2012

Амжилтанд хүрэх нууц гэж байхгүй

Алдартай хүмүүс амжилтанд хүрсэн шалтгаан мөн баримтат кино гэх зэрэг зүйлүүд бүүр битгий хэл ном ч хүртэл гаргасан байдаг шүүдээ учир нь тэд ердөө л тархиа зөв ажилуулснаар энэ бүх амжилтын ард гарж чадсан юм. Steve Jobs өөрийн намтрыг бичэгч Walter Isaacson-д хэлэхдээ Билл гейтс бол ямар ч сэтгэх чадваргүй хүн би түүнийг мэднээ түүнд ямар ч чадвар байхгүй түүнд амжилтанд хүрсэн нууц байхгүй харин тэр зүгээр л өөрийн тархийг маш зөв ажилуулж чадаснаар энэ бүх амжилтыг олж авч чадсан юм.
Харин яагаад тэд амжилтанд хүрэх нууцууд гэх зэрэг зүйл хэлж эсвэл ном гаргадаг вэ гэж бодож байж магадгүй.
Тэд энэ их амжилтыг олсноор бардам зан гаргах бүрэн эрхтэй болсон гэж ойлгож болно. Зүгээр л амандаа орсон бүх сайхан үгсийг маш оновчтой аргаар илэрхийлсэн гэж хэлж болно. Гэхдээ тэдний хэлсэн нууцууд худлаа биш шүү учир нь тэд амьдралын зовлонгоос өөрсдийгөө хурцалж сурсан болохоор мөн огт шантарж байгаагүй гэж хэлж болно. Та ч мөн тэдний нэг болж болно гэхдээ тэдний хэлсэн зүйлүүд таны тархийг зөв ажиллгаанд оруулах шалтгаанаар хэлсэн гэж болох ба харин та тэр үгнүүдийг өөр дээрээ ямар замаар тархиа ямар чиглэлээр ажилуулах чинь таны сонголт. Facebook үндэслэгч Mark Zuckerburg 2004 онд хамгийн анх сургуульдаа нэгэн бусадтай харилцаж зургаа солилцох жижигхэн програм бүтээснээр тэрийг нь бүх сургууль даяар маш хурдацтайгаар тархаж өнөөгийн facebook үүссэн бөгөөд дэлхийн хамгийн залуу тербүмтан болсон юм. Энэ хүн ердөө л тархины үйл ажиллагаа цаг хугацааг зөв зүйлд зарж чадсан болохоор түүнд тэрбүмтан болох боломжийг олгож байгаа юм. Надад хамгийн их таалагддаг үг бол хэн хэлснийг нь санадгүй ээ бидэнд одоо ч амжилтанд хүрэх боломж байна гэвч залхуурал дэндүү хүчтэй байна гэж хэлсэн юм. Мөн бид бүгдийн зорилго тэмүүлэл бүгд өөр өөр боловч хамгийн эцсийн төгсгөл нь бүгд л ижилхэн юм. Бүх л алдартай хүмүүс хамгийн энгийн ажлаас эхэлсэн байдаг Хачиртай талх сендвич үндэслэгч Mcdonalds ердөө нэгэн хувийн компаны coffee чанагч байсан гэж ярьдаг харин одоо тэр бол бүх орны бараг үндэсний хоол болгоод байгаа юм. Энэ хүмүүс ердөө л тархиа зөв ажилуулж чадсан юм. 
 http://miss.mn//

Friday, July 6, 2012

Уоррен Баффетыг амжилтанд хүрэхэд нөлөөлсөн долоон зарчим

Уоррен Баффетыг амжилтанд хүрэхэд нөлөөлсөн долоон зарчмыг толилуулж байна.
1. Эд баялаг бол сэтгэл санаа
“Би хэзээд баяжина гэдгээ мэддэг байсан. Өөрийн энэ бодолдоо огтхон ч эргэлзэж байгаагүй” гэж  Уоррен Баффет хэлсэн байдаг.
2. Амжилт бол банкин дахь данснаас чинь илүү чухал зүйл
Нэг удаа түүнээс “CNBC” телевизийн сурвалжлагч таны амжилт гаргахад нөлөөлсөн хүчин зүйл юу вэ? гэж асуухад Баффет “Миний насны хүмүүсийн эргэн тойронд түүнийг талархан хүлээн авдаг хүмүүс байдаг бол тэр амжилт юм. Гэхдээ түүний дансанд хэдэн доллар байгаа нь гол биш. Хамгийн гол нь тэр хүн өөрийн дуртай зүйлээ, сайн хийдэгт л оршино. Би хэзээ ч өөрийн дургүй зүйлээр оролдоод амжилтанд хүрсэн хүнтэй уулзаж байгаагүй. Хэрвээ тийм хүн байдаг бол түүний амьдрал маш хөөрхийлөлтэй” гэж хариулж байжээ.
3. Олсноосоо ихийг бүү зар
“Хэрвээ таны сууж явсан завь эвдэрсэн бол нөхөх гэж цаг заваа хий дэмий үрэхийн оронд шинийг худалдаж авсан нь дээр”- Уоррен Баффет. Та өөрийнхөө дотор байгаа үрэлгэн байдалд хүргэдэг сэтгэлийн жолоо цулбуураа татаж явахгүй бол хэзээ ч санхүүгийн амжилтанд хүрэхгүй. Тэрээр олон тэрбумын хөрөнгөтэй ч өнөөг хүртэл 1958 онд 31800 доллараар худалдаж авсан байшиндаа амьдран хуучин “Lincoln”-роо хөл дүүжилдэг. 
4. Хэрэглээний зээл хэзээ ч битгий ав
Хэрэглээний зээл гэдэг нь таныг өрөнд оруулах тахал юм. Компани болон корпорациуд таныг лизингээр бараа худалдан авахыг хэр хэмжээгээр ятгана та тэднээс тэр хэмжээгээр зугта. Зөвхөн тэнэг хүн л ирээдүйд хийх ажлынхаа хөлсөөр худалдан авалт хийнэ. Энэнээс зугтаж чадвал та ажиллах урам зориг дүүрэн хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байх болно.
5. Зөв гэсэн зүйлийнхээ араас яв
“Чөлөөт цагаа өөрийн хүндэлж явдаг хүмүүстэйгээ өнгөрөөхийг бод. Энэ нь таныг зөв замаар урагшилхад туслана”- Уоррен Баффет.
6. Мөрийтэй тоглоомонд бүү шуна
“Нэгдүгээр дүрэм: Мөрийтэй тоглоомонд мөнгөө битгий үр. Хоёрдугаар дүрэм: Нэгдүгээр дүрмийг хэзээ ч битгий март”- Уоррен Баффет.
Түүний найз Билл Гейтс нэг удаа Уоррен Баффеттай тавьсан мөрий маань нэг доллараас хэтэрч байгаагүй гэж дурссан байдаг.  
7. Өгөөмөр зан, эд баялаг бол гар гараасаа хөтлөлцсөн зүйлс
“Миний мэдэх тэрбумтнууд ямар нэг хэмжээгээр хэн нэгэнд тусламжийн гараа сунгасан байдаг. Өгөөмөр зангүй хүн бол зүгээр л мөнгөнийхөө боол нь болсон байдаг”
Эх сурвалж: http://www.bolod.mn/

Monday, July 2, 2012

Мөнгө ба улс төр

Америкийн тоймч Рэнд Клиффордын нийтлэлийг хүргэж байна.

Ертөнцийн мөхлийг авч ирэх дөрвөн хүчин зүйл бол ашигт малтмалын түлш, атомын цөмийн задрал, Төвбанк, дайн юм.

Хүн төрөлхтний хувь заяаг энэ дөрвөл атгаж байна. Өөрөөр хэлбэл эх дэлхий дээр минь амьдрал байх эсэхийг тэд л шийднэ. Энд ашиг орлого, эрх мэдэл л ач холбогдолтой бөгөөд “хангалттай” гэдэг ойлголт тэдэнд байхгүй.

Японы Фукушима атомын цахилгаан станц нь манай гарагийн хамгийн идэвхтэй газар хөдлөлийн бүсэд оршдог цацраг идэвхт галт уул юм. Сүүлийн газар хөдлөлтөөс үзэхэд бид шинэ хил хязгаар руу маш эрчтэй дөхөж байна. Фукушимагийн аюул сансар огторгуйн хэмжээнд хүрчээ.

Манай био сфер буюу амьд организмууд бүхий дэлхийн бүрхүүлд одоохондоо цаг бий. Гэхдээ Ротшильдынхны хяналтад байдаг Акул-банкуудын өрийн машин удахгүй ионосфероос /дэлхийн агаар мандлын дээд хэсэг/ өг­сүүлээд Марианы хонхор хүртэлх бүх зүйлийг хэрхэн эзэмшилдээ оруулахыг бид харж болзош­гүй.                    

Акул-банкууд есдүгээр сарын 11-нээс өмнө дэлхийн 169 орноос хэдхэнийг л залгиж чадаагүй байсан юм. Тэдгээр орон бол Афганистан, Ирак, Судан, Ливи, Куба, Умард Солонгос, Иран.

Харин сүүлийн үеийн дайнуудын дараа энэ жагсаалтад Иран, Умард Солонгос, Куба гэсэн гуравхан орон үлдсэн байна.

Акул-банкуудын гол орогнол нь Лондон. Гэвч эндхийн “ариун нууц” газруудад хатан хаан ч зөвшөөрөлгүй орж чадахгүй.

АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ буюу Америкийн Төвбанк бол хувийн корпораци. Харин энэ банкийг даяаршсан банкууд хэмээгддэг мафийн элитүүд захирдаг аж.

ХНС эхлээд агаараас мөнгө босгож, дараа нь та бидэнд зээл болгож өгдөг. Зөвхөн 2011 оны санхүүгийн жилд ХНС нь төлөгдөөгүй зээлийн мөнгө гэж 454 393 280 417 доллар гурван центийг авчээ.

Мэдээлэл сайтай хүмүү­сийн ярьж байгаагаар ХНС бол түүхэнд байгаагүй агуу луйварчин. Нэр нь хүртэл луйварчин. Яагаад гэвэл энэ нэрийг сонссон бүхэн Америкийн холбооны Засгийн газрын нэг хэсэг гэж ойлгодог.

ХНС дэлхийн хямралд өртөлгүй, яаж түүнийг даван туулж чадсан юм бол? Үүний шалтгаан их энгийн. Энэ талаар АНУ-ын ХНС-гийн удирдах зөвлөлийн тэргүүлэгч Бен Бернанке “Энэ хямралыг ХНС өдөөсөн” гэж ил тод мэдэгдсэн. Аз болоход лорд Бен дахиж ингэж авирлахгүй хэмээн амласан л даа. Үнэхээр сэтгэлийн хүнд ачааг авч хаясан мэдэгдэл шүү.

Хямралыг өдөөх нь ХНС-д ашигтай. Яагаад гэвэл түүний ачаар ХНС үржил шимтэй газруудыг залгиж чадсан. Мөн өөр зөндөө зүйлийг барьцаанд авчээ.

Акул-банкуудын соёог мохоох гэж оролдсон АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгч, тодруулбал Авраам Лин­кольн, Жеймс Гарфилд, Уильям Мак-Кинли, Жон Кеннеди нар дөрвүүлээ алагдсан нь тохиолдол уу?

АНУ-д гурван Төвбанк байдаг. Энэ улсын долоо дахь Ерөнхийлөгч Эндрю Жексон хоёр дахь Төвбанканд үзүүлэх хөнгөлөлтөд хориг тавьсныхаа төлөө хоёр ч удаа халдлагад өртсөн билээ.

Өөрөөр хэлбэл амьд явахыг хүсч л байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч хэзээ ч ХНС-гийн замд хөндөлсөх ёсгүй гэсэн бичигдээгүй дүрэм энэ улсад үйлчилдэг.

Гэхдээ яагаад бүхэл бүтэн улс “хүзүүгээ” акулын соёонд ийнхүү тавьж өгдөг юм бол? Агуу гүрэн юунаас болж, ийм алхам хийх болов? Яагаад гэвэл Акул-банкууд л дайныг ашигтай бизнес болгон хувиргадаг шидтэй.

Америкийн цэргийн машин бол нефтийн асар том хэрэглэгч юм.

Цэргийнхэн ядуу ураныг тогтмол ашиглаж байгаа учраас устгалд орох ёстой цөмийн хаягдлын хэмжээ буурсаар байна. Одоо АНУ-д нэг сая тонн ядуу уран бий. Америкчууд Ирак улсад халдан довтлохдоо 2000 тонныг зарцуулсан юм. Одоо ч гэсэн хаа нэгтээ түүнийг ашигласаар байгаа.

Ийм уран тухайн газар нутгийг удаан, маш удаан хугацааны турш халдварлаж бохирдуулдаг. Бараг үүрд мөнх халдвартай болгодог гэж ойлгож болно. Иймээс ядуу уран бүхий зэр зэвсэг хэрэглэхээс илүү хүнлэг бус явдлыг төсөөлөхөд ч хэцүү.

За, тэгээд дайн дууссаны дараа Акул-банкууд шууд л хүрээд ирнэ. Тэгээд өөрсдөө санхүүжүүлж сүйрүүлсэн тэр бүх зүйлээ сэргээн босгоход хөрөнгө оруулахад бэлэн гэдэг.

Дэлхийн гуравдугаар дайн бүр ч их ашиг орлого тэдэнд авч ирэх юм. Цөмийн аймшигт дайнаар тэд цөм цөм ашиг олох нь гарцаагүй
Эх сурвалж: http://www.bolod.mn/