Wednesday, January 12, 2011

Эдийн засгийн зарим нэг тайлбар


Сүүлийн үед ТВ, интернэтээр үзэж суухад валютын нөөц нэмэгдлээ, эдийн засаг өслөө гээд байх юм. Тэгээд өөрийн чадах хэмжээндээ эдийн засгийн зарим нэг тайлбарыг та бүхэндээ толилуулах гэсэн юм.

Төгрөгийн ханш өснө гэдэг нь экспортоосоо татгалзаа гэсэн үг. Тиймээс Япончууд иений ханш өсөхөд яаж сандралдалаа. Бодит байдал дээр Монгол улс Юань, Доллар гэсэн 2 валюттай. Сүүлийн үед юаны ханш чангарч байна. Энэ манайд юмны үнэ өссөөр байх болно гэсэн үг. Үүнийг бараг сүүлийн 1 жилийн дотор юмны үнэ хэрхэн өсч байгаагаас харж болно. Өөрөөр хэлбэл Хятадууд өөринйхөө юаныг дэлхийн хатуу валют гээд зарлачихаад Хятададаа долларыг нээг их сонирхохоо больсон явдалтай холбоотойгоор Хятадад капитал төвлөрөл, урсгал их байгааг тэд маш овжинаар ашиглаж чадаж байна гэсэн үг. Дэлхийн эдийн засгийн бараг 40% нь тэнд уурын машин шиг ажиллаж байна ш дээ. Энэхүү Хятадын зах зээлээс шахагдсан доллар нөгөө талаар уул уурхайтай холбоотойгоор манай эдийн засагт доллар цутгах боллоо. Үүнийг манайхан төгрөг чангарлаа гээд байх юм. Гэтэл бодит амьдрал дээр амьдралын өртөг нэмэгдсээр байдаг. Энэ үнэхээр согогтой байгаагийн нэг илрэл. Үүнд ганцхан банкныхан хожиж байна. Өнөөдөр Монголд хамгийн ашигтай бизнес бол банкны бизнес болоод байна. Биднийг хүүхэд байхад багш нар Оноре де Бальзакын “Гобсек” зохиолыг уншуулаад мөнгө хүүлэх нийгэм гэж ямар аймшигтай байдаг бэ гэдгийг хадны мангаа шиг ой тойнд минь ортол ухуулж бас айлгадаг байж билээ. Гэтэл тэр нийгэм, хэр мөнгө хүүлэлт өнөөдөр бид амьралаасаа харж мэдэрч амсч байна. Банкууд юу хийж байна гээч бүхий л хүмүүсийг зээл нэртэй мөнгө хүүлэлтэнд эргэлт буцалтгүй оруулж, гадаадыхны мөнгийг хадгалж хүүгээс нь мөнгө хожиж амьдарч байна. Яг шимэгч хорхойг шиг байна. Тэд эдийн засагтаа үйлчилэх, эдийн засгаа эрүүл байлгахыг бодох боловч тэрхүү эдийн засаг нь гадаад 2 гүрнээсээ хамааралтай улс төр эдийн засгийн бүлэглэл дулдуйдсан өрөөсгөл эдийн засагтай байгаагаас яаж чадахгүй байна. Хятад, Орос гэсэн мөнхийн 2 хөрш маань Монголчуудыг хараат байлгах гэсэн мөнхийн хүсэлтэй бас тэр тал дээрээ бие биеэнтэйгээ уралдаж байдаг. Үүний тод жишээг зүгээр жирийн зүйл дээр тайлбарлах гэж оролдъе. Манай малын арьсыг яг бодит байдал дээр Хятадын жинхэнэ үйлдвэрлэгч нар авдаггүй. Учир нь манай арьс маш их гэмтэлтэй, зөв хадгалалт хамгаалалт, тээвэрлэл байхгүй. Харин Хятадын арьс шир үйлдвэрлэгчид жинэхэнэ арьс ширээ Африкаас авдаг. Тэд малын эрүүлжүүлж, анхан шатны түүхий эд бэлтгэл түүн дээр ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж өгөөд сайн чанарын арьсыг тэндээ бэлдүүлэн Хятад руу далайгаар тээвэрлэж авчирч өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээл дээр өрсөлдөж бас ханган нийлүүлж байна. Хажууд манай малын арьс шир бол зүгээр хог хаягдал гэсэн үг. Ингэж л тэд Монголын эдийн засгийг боомилох бодлогыг бодиттойгоор хэрэгжүүлэг. Тэр бодлогыг сайн дурын уран сайханч гэж нэрлэж болохоор 2 хужаа, 4 монгол энэ зах зээл дээр тоглодог гэсэн яриа байдаг. За дараа нь энэ сэдвээр үргэжлүүлье.

Sunday, January 9, 2011

Шамбалын орон тухай баримтууд


Баримт № 1

Ойрдvvд Лхасыг эзлэн тонох vед баруун ємнєд ууланд нь дайтаж явсан Ойрдын нэгэн бvлэг цэрэг нь Шамбалын орон руу нэвтэрсэн юм гэнэлээ. Тэгээд л нууцат их эрдмийн зах зухаас мэдэж ирсний учир эдvгээ ч чадварлаг ид шидтэн. зєнч тєлєгчид, тэдний дотор олон билээ. Харин Тvвдийн зvvн ємнєд хэсгийн бор царайт хvмvvс Шамбалын оронд нэвтрэн ороод тэндээ олон зуун жил болсны эцэст хєєгдєн гарч ирснийг цыганууд хэмээн нэрлэдэг байна. Тэд болбоос хєзєр, євс ургамал, хvмvvний алганы хээгээр мэргэлэхдээ тун чиг чадамгайн учир нь тэр бєлгєє. Шамбалын агуйгаас гарч ирсэн нэгэн цєєн тооны бvлэг хvмvvн эдvгээ ч Азийн хойд хэсэг орших агаад тэд болбоос vхэгсдийн сvнсийг дуудан ирvvлэх онцгой увидастай гэдэг.

Баримт № 2

Бурханыг таньсан анхны хvн сvслэх, итгэх, ад зэтгэр, алибан чєтгєртэй тэмцэх арга ухааныг хvмvvн нарт анх заасан өгчээ.

Wednesday, January 5, 2011

Дэлхийн улс орнуудын тухай


Нэтээр тэнэж яваад сонирхолтой байх болов уу гээд үүнийг орууллаа.

Афганистан - 'Upa-Ghana-Stan' гэсэн vгээс гаралтай Санскрит хэлээр бол энэ нь "олон омогийн нутаг” гэсэн утгатай гэнэ./ Энэхүү зурагт Афганистаны төв хэсэгт ногоон өнгөөр тэмдэглэгдсэн нутагт бидний зах зухаас нь мэдэх болсон хазарууд амьдардаг юм. Албани – уулынхны газар нутаг. "Алб" хэмээх vгийн vндэс нь "цагаан" мөн "уул" гэсэн утга агуулна.

Алжир – нийслэл Алжир (Algiers) гэсэн vгнээс vvсэлтэй.
Францаар Alger харин араб хэлэнд Al Jazair нь арал гэсэн vг.

Аргентин – латинаар бол "аргентум" гэдэг нь мөнгө гэсэн утгайтай. Худалдаачид аргентины Рио-де-ла-Плата /мөнгөн гол/ хэмээх голоор Перугаас мөнгөн эдлэл болон бусад vнэт эрдэнэсийг зөөдөг байжээ. Тэгэхээр Аргентина гэдэг нь мөнгөний газар нутаг гэсэн vг аж.

Австрали - "vл мэдэгдэх өмнөдийн газар нутаг”. (лат. terra australis incоgnita).

Азербайжан - "галт нутаг"

Багам - испанийн "Baja Mar" ("гvн биш тэнгис") гэсэн vгнээс гаралтай

Бахрейн – арабаар "хоёр тэнгис".

Бангладеш – санскрит хэлээр бенгали гэсэн vг. Bangla нь бенгали хэлээр ярьдаг хvмvvсийг нэрлэж байгаа бол Desh гэдэг нь улс орон гэсэн утгатай. Бангладеш улсын иргэд бол бенгал үндэстнүүд юм.

Бельги – кельтийн нэгэн омог болох Belgae гэсэн нэрнээс vvсэлтэй.

Бразили – нэгэн модны нэр.

Босни - "Босна” хэмээх голоор нэрлэгдсэн

Буркина-Фасо - "vнэнч хvмvvсийн газар нутаг"

Бурунди – "рунди хэлтэнгvvдийн эх нутаг”

Унгар - Он Огур буюу Арван аймгийн холбоо гэсэн тvрэг vг. Туркууд энэ нэрийг өгчээ.

Венесуэл - "бяцхан Венеци" гэсэн vгний товчилсон хэлбэр

Вьетнам - "өмнөдийн газар нутаг".

Гаити – Tainо омгийн индианчуудын хэлээр бол "өндөр уул" гэсэн утгатай

Гондурас – испани хэлний "гvн" гэсэн утгатай.

Египет - "Птаха бурханы гэгээн сvм"

Замби – Замбези хэмээх голын нэрнээс vvсэлтэй. Замбези нь Замби улсын нутагт оршдог том голын нэр юм.

Зимбабве - "чулуун байшин".

Энэтхэг – Инд голыг хvндэтгэн өгсөн хинди нэр

Индонези – грек хэлний "арал” гэсэн vгнээс гаралтай.

Ирак – эртний еврей хэлний "Uruk" буюу "хоёр голын дунд" гэсэн утгатай. Тигр болон Евфрат голыг хэлж байна. Өөрөөр Месопотами гэдэг нь мөн Хоёр мөрний хоорондох гэсэн утгатай үг аж.

Иран - "Aryans" буюу "эрх чөлөний эх орон” хэмээсэн утгатай. Иран бол Ари нарын орон гэсэн утгатай. Арьяа хэмээх самгарди vг нь ялан дийлэгч гэсэн утга агуулдаг. Тэд өрнө зvгээс ирж Энэтхэгийн уугуул vндэстнvvдийг ялан дийлж ноёрхол тогтоосон тул Арьяа гэдэг vг тийм утгаар хэрэглэгдэх болсон. Арьяабал, Арьяа Дар гэх мэтээр ялж төгс нөгчсөн бурхдыг магтан дуулдаг. Өөрийн сэтгэл дэх нисваанисыг ялж төгс нөгчсөн гэсэн vг.

Исланд - "мөсөн газар нутаг" Мөн арал гэсэн үг. Исланд улс өөрөө арлын улс юм.

Коморын арал – араб хэлний "Djazair al Kamar" буюу "сарны арлууд” гэсэн утгатай.

Коста-Рика - "баян эрэг" гэсэн испани vг.

Кувейт - араб хэлний "Kut" гэдэг vгнээс гаралтай. Энэ нь "цайз” гэсэн утгатай аж.

Ливан - еврей хэлнээс "цагаан уулс" хэмээн орчуулагдана.

Либери - латин хэлээр Liber гэдэг нь "эрх чөлөөтэй” гэсэн vг. Либери улс 19-р зууны үед Америкийн чөлөөлөгдсөн хар арьст боолчуудын үндэслэсэн улс бөгөөд одоогийн Эфиоп улсыг тооцохгүйгээр Африк дахь колонийн эзэмшлийн бус цорын ганц улс гэгдэж байжээ.

Лихтенштейн - "зөөлөн чулуу".

Люксембург - кельт хэлний 'Lucilem' - "бяцхан", герман хэлний 'burg' буюу "шилтгээн” гэсэн vгсээс бvтсэн нэр. "Бяцхан шилтгээн”.

Малайзи – "нутгийн уугуул ард түмэн болох Малайчуудын нутаг гэсэн утгатай.

Мальдив – санскрит хэлний mahal гэдэг нь "ордон" харин diva нь "арал” гэсэн утгатай.

Мальт - эртний финик хэлээр "оромж” гэсэн утгатай.

Марокко – Марракеш гэсэн хотын нэрнээс vvсэлтэй.

Микронези - грекээр "бяцхан арал”.

Намиби – "Намиб” цөлийн нэр. "Намиб" гэдэг нь "юу ч vгvй газар нутаг” гэсэн утгатай.

Нигер – нутгийн африк хэлээр "Ni Gir", гэдэг vгнээс гаралтай бөгөөд энэ нь "Гир гол" гэсэн vг.

Нидерланд – германаар "доод газар". Доорх зурагт хөх өнгөөр тэмдэглэгдсэн нутаг нь далайн түвшнээс доогуур оршдог байна.

Пакистан – холбоо нэр. Пенжаб, Афганистан, Кашмир, Иран, Синд, Тохаристан гэсэн vгсийн товчилсон холбоос

Палестин – "булаан эзлэгчийн газар нутаг”. "Philistines" хэмээх еврей vгийн vндэс нь "булаан эзлэгч" гэсэн утгатай. Бас нэг тайлбар нь Палестины нутагт эрт цагт амьдарч байсан филистимлян гэдэг ард түмний нэрнээс үүссэн гэдэг.

Польш - германы pоlen буюу "тал нутаг” гэсэн утгатай. Газрын зурагт ногоон өнгөөр далайн түвшнээс дээш 200 м хүртэл өндөртэй нутгийг тэмдэглэдэг. Эндээс харахад Польшийн нутаг нь үндсэндээ нам дор тал нутаг ажээ.

Сальвадор - "авралт"

Сингапур – санскрит хэлний Simhapura гэдэг vгнээс гаралтай. Энэ нь "арслангуудын хот” гэсэн утгатай.

Судан - араб хэлний Bilad as-Sudan гэсэн vгнээс гаралтай. Утга нь "харуудын газар нутаг".

Сьерра-Леон – "арслангуудын уулс”. Португаль нэр.

Тайланд - тай хэлээр "эрх чөлөөт газар нутаг”

Танзани - Танганьика ба Занзибар хэмээх хоёр мужийн нэрний нийлбэр.

Тимор – малай хэлний timur гэдэг нь "дорно" гэсэн утгатай.

Филиппин - " Филипп хааны газар нутаг" Испанийн Филипп хааны үед буюу 1571 онд Филиппинийг эзэлж авснаас хойш 300 гаран жил Испанийн захиргаанд байжээ.

Франц - "франкуудын газар нутаг" Францийн нутагт амьдарч байсан эртний ард түмэн.

Швейцари – герман хэлэнд "Schweitz" гэдэг нь "намаг” гэсэн утгатай.

Швед - "Сви" (Svea) хvмvvс

Шри-Ланк - "гайхамшигтай арал" гэсэн санскрит vг. Зvгээр Ланка гэдэг байсан Сvvлд Шри нэмсэн. Шри зvгээр Удирдагчийн нэрнээс vvдэлтэй. Ланка гэдэг нэр нь Субашид-ад ихээхэн дурьдагддаг.

Эфиоп - латин хэлний "Aethiоpia" гэдэг нь "харуудын нутаг” гэсэн утгатай.

Ямайк – нутгийн индианчуудын хэлэнд "нamaica" гэдэг нь ой мод, ус ны газар нутаг гэсэн утга агуулдаг.

Япон - Nippоn-gu tо Nihоn-gu гэсэн vгийг Nihоn эсвэл Nippоn хэмээн товчилжээ. Утга нь "наран ургах зvгийн орон”

Эх сурвалж: http://www.west.mn/

Баруун этгээдэд зорчисон тэмдэглэл №3



Өлгий хотод очсоны маргааш өглөө нь цас орж, газар дэлхий нүүрээ угааж, уулс нь цагаан өмсгөлөө өмссөн нь хангай дэлхий сайхан хүлээж авч байна гэсэн сэтгэл төрөхөөр байлаа. Бүүр бага насны маань дуртгалууд нүднээ ил харагдах шиг болсон. Өдөржин хүмүүстэй уулзаж орой болсон бидний буудалсан Цамбагарав буудалд зоог барив. Энэ буудал нь баруун аймгуудэд бүү хэл төвийн аймгуудад байхааргүй сайхан тохилог буудал, ресторан байв. Буудлын эзэн гэх махлаг бор залуу сүүлд өөрийгөө Болд гэж танилцуулж түүнтэй ярилцаж суухад үнэхээр шинийг бүтээх гэсэн эрмэлзэл тэмүүлэл, хөдөлмөрч байдал нь мэдрэгдэж байлаа. Ийм залуус олон мянгаар байгаа цагт Монгол улс маань хөгжих юм гэсэн миний итгэл үнэмшил сэтгэлийг минь улам ихээр гижигдэж байв. Хүн ам их өсч нийгмийн ялгаа улам бүр хүрээгээ тэлж байгаа нь алхам тутам харагдаж байх юм. Маш олон ажилгүй залуучууд баараар холилдож, худалдаа наймааны захуудаар хүмүүс бужигнасан, 3 давхар хаусууд ярайж, нам намхан шавар байшингуудаас нь нүүрсний утаа баагсан ийм л дүр төрхтэй хэдэн өдрийг үдлээ. Харин нэг орой Монгол цуур хөгжмийг дэлгэрүүлэх ариун үйлсийг бүтээж яваа нэгэн залуутай танилцаж цуурын гайхамшигийг мэдэрч хонолоо. Цуур хөгжим тоглохоор лус баясдаг юм гэж манай нутгийн нэг хөгшин намайг бага байхад байсныг тэр орой өөрийн биеээр мэдэрлээ. Хөхөө гэгч урианхай өвгөнтэй танилцаж эрт эдүгээгийн түүхийг яриулж суухад өөрийн эрхгүй эх түүхээрээ Монгол гэдгээр бахархах сэтгэл төрж байлаа. Агуу түүхтэй ард түмэн агуу соёлыг үлдээдэг юм байна. Харин нэг таагүй зүйл нь энэ аймагт амьдарч буй Монголчууд нь үндэсний цөөнх болжээ гэж хэлэхээр байв. Өглөө эрт Өлгий хотоос гараад наран мандаж буйд Ачит нуурын хөвөөнд очлоо. Байгалийн тэрхэн агшин үгээр хэлэхийн аргагүй сайхан. Байрамын даваа өөд зүтгэн байж гартал байгаль эх дахиад нэг төрхөө харууллаа. Үүлсийн дээр Хархираа Түргэний нурууны орой л харагдах юм. Үнэхээр сүрдмээр бас биширмээр. Давааны орой дээр өвдөгөөр татсан цас, цааш явсан машины битгий хэл амьтаны ч мөр алга. Буцлаа. Ингээд тойрон байж их үдийн алдад Үүрэг нуурын хөвөөнд вакумжуулсан казакын үндэстэний казаар зоог барилаа. Цааш хөдлөөд Улаан даваа өөд өгсөлөө. Даваа орой ойртох тусам цас орж битүү манан татаж байгаль эх гурав дахь удаагаа дүр төрхөө харууллаа. Хаана яваад байгаагаа сүүлдээ мэдэхээ болилоо. Гэтэл гэнэт даваа орой харагдаад их эвгүй доошоо уруудлаа. Орой бүрий болсон хойно Улаангом хот ирж хонолоо. Буудлын тохь тух жаахан тиймэрхүү дээр нь өрөөнүүд нь хүйтэн. Сүүлийн үед тохижилт бүтээн байгуулалт хийж байгаа нь илт мэдрэгдэж байв.

Tuesday, December 28, 2010

Этгээд сонин

Тэрээр өөрийгөө лаг гэж бодно. Үнэндээ түүнд чөтгөр шүгэлсэн сэтгэлийн тайлалыг хэдэн үгээр холбон бичихдээ гаргууд нэгэн ажээ. Яг үнэндээ бол тэрээр аймхай хулчгар, алдар нэрэнд дуртай нэгэн байлаа. Цаг хугацаа явсаар. Өөрийн тойрон хүрээлэгч, шүтээн бишрэгчидтэй болоод байлаа. Яагаад гэвэл чөтгөрийн сэтгэлтэй хүмүүс олон болсон байлаа. Гадаа бороо орсоор тэрээр уйтгартайн гэгчийн аргагүй эвшээлгэн бичиж байгаа зүйлээ орхилоо. Сэтгэл дотор нь нэгэн л хөнгөн гуниг төрнө.

Тайгад дулаахан бас цас малгайдан орно. Өгсөх тусам бие халууцаж сэтгэл сэргэнэ. Их цас ард үлдэх мөр энэ миний амьдрал уу? Сонин юм шүү.

Зөвхөн мөнгө л байхад би бусдаас хүчтэй байна. Бүгдийг сөрхүүлнэ. Энэ бол түүний хүрэх хязгаар, мөрөөдөл минь. Хүмүүс надад долигнож би тушаана. Толгой эргэм мөнгө мөнгө мөнгө.

Амирлангуй нүдээ нэг анисхийснээ ламтан ийн өгүүллээ. Цаг цөвүүн болж хотол олон эд хөрөнгөд шунаж, шулам чөтгөр дээдлэн шүтэх болсон өнөө үед хөвүүд минь үнэний мөрийг дагаж яваарай. Гэхдээ тус тусынхаа үйлийг сайтар тунгааж байгаарай. Хөвүүд учрыг нь эс олов.

Баруун этгээдэд зорчисон тэмдэглэл №2


Ховд аймгаас их үдийн алдад Баян-Өлгий аймаг руу хөдлөлөө. Цэлмэг бас намрын налгар өдөр байлаа. Алтайн сүрлэг уулс дүнхийгээд. Замдаа танил газрууд ээлжилэн өнгөрсөөр. Тиймээ миний бага нас энэ цаст Алтайн сүрлэг уулсын дунд өнгөрсөн. Намайг 3 настай байхад манайх гэдэг айл хилийн буйдхан заставт нүүн ирсэнээр бараг 10 жилийн энэ нутагт үдсэн билээ. Машины цонхоор миний бага насны хун шувууд үүрэн засч бас зэллэсэн ниссэн нутгийн салхи хацар зөөлөн илэж байлаа. Орой бүрхий болж байх үед Толбо нуурын хөвөөнд орших Хасбаатар, Байкалов нарын ардын хувьсгалын партизан нарт зориулсан хөшөөн дээр ирлээ. Жаахан бичиг үсэг нэмэгдсэнээс биш яг л бага насны минь бишрэн сонирхсон нүдээр харж байсан тэр л хөшөө хэвээрээ байлаа. Цааш хөдлөөд бараг аймгийн төв орж явтал хуримтай таардаг юм. Монгол хүн болсон хойно хуримтай таарах нь муу гэж дотороо бодож байсан боловч намайг сургуульд орсон жил болсон нэг хурим санаанд минь орж ирж билээ. 70-80-д оны үед хилийн цэргийн энэ тэндээс ирсэн офицер ахлагч нарын гэр бүлүүд нэг хашаанд бөөгнөрөн амьдардаг байлаа. Тухайн үед тэр хашааг "Улаан хашаа" гэж нэрлэдэг байсан ба бидний хэдэн офицер ахлагч нарын хүүхдүүдийн өдөржин тоглодог хэрэм нь цайз байлаа. Нутгийн казак хүүхдүүдтэй чулуугаар байлдахад хамгаалах цайз, матик тоглох талбай, нуугдах агуй, бороо, шуурганы халхавч гээд хүүхэд бидний ганц тоглоомын талбай байж билээ. Манай хашаанд нэг залуухан казак офицер нүүж ирээд удаагүй байсансан. Зун цаг байсан санагдах юм. Тэр залуу офицер эхнэр авах гэж байгаа гэсэн яриа гадуур тархсан нэгэн өдөр. Үдийн нар голлож байсан байх гэнэт манай "Улаан хашаан"-д эмэгтэй хүн аймаар чангаар уйлах сонсогдолоо. Гэрээс дүүтэйгээ уралдан гараад хартал баахан машин тэрэг шавчихсан хүмүүс бужигналдаад нэгэн бүсгүйг шинэ барьсан гэрт оруулах гээд бөөн юм болж байх юм. Одоо хүртэл тэр эмэгтэйн үнэн сэтгэлээс уйлаж, аргадаж бас гуйж байгаа уйлан санаанаас минь гардаггүй юм. Хурим ч боллоо. Хэд ч хонолоо. Нөгөө бүсгүй өдөржин уйлсан хэвээрээ байна гэдгийг гэрийн цаанаас бидэнд сонсогддог байлаа. Бараг 7 хоногий дараа байх бидний хэдэн дүрсгүй хөвгүүд тэднийхээр зочиллоо. Хаалгаар оронгуут залуу офицер нөгөө бүсгүйгээ өвөр дээр суулгаад ихэд хичээнгүй аргадаж байх нь харагдлаа. Бид ч жаахан байсан болохоор ичээд сайн харж чадсангүй. Залуу офицер бидэнд тавагтай чихэрнээсээ атга атгаар чихэр авч бараг хөөх шахам гаргаж билээ. Бид ч шуугилдаад гарч билээ. Хожим сонсохнээ тэр залуу офицер казак үндэстэний эхнэр авах ёс заншилаараа эхнэрээ оргуулж авчирсан юмсанж. Харин тэр бүсгүйн хэдийгээр манай залуу офицертэй уулзаж учирдаг байсан боловч жинхэнэ сэтгэлтэй залуу нь өөр хүн байсан юм гэнэ лээ. Одоо өнөр өтгөн сайхан айл байдаг гэж дам сонсоно. Хүний тавилан гэж. Одоо энэ ёс заншил бараг байхгүй болсон гэж нутгийн иргэдтэй уулзаж байхад тэд хүүрнэж байсан.

Tuesday, December 21, 2010

Монгол тандаа зүтгэе


Энэ дууг сонсохоор омогшил төрдөг юм. Гэхдээ үүнд нам улс төр хамаагүй.