Sunday, April 8, 2012
Бууралын цагаан овоо
"Баруун монголын шилийн сайн эрчүүд энд цугларч тангараг өргөдөг байсан юм гэнэ лээ" гэх домогтой, эрт цагаас тахилгатай, цагаан цайвар өнгийн сүрлэг чулуун овоог Сартуулын Бууралын цагаан овоо гэнэ.
Энэ овоо Завхан аймгийн Дөрвөлжин, Завханмандал сумын Буурал Тавантолгой, Мандал, Олон булаг багийн заагт байх 2000 гаруй метр өндөр сүрлэг, Их буурал, Аргалын харын нуруудын тэхий дунд байдаг. Овоон дээрээс харахад Алтай хангайн мөнх цаст оргилууд хаа хол ойрын уул нурууд алган дээр тавьсан юм шиг үзэгддэг юм.
Thursday, April 5, 2012
Анхааралдаа авна уу
Өөрийн бичсэн зүйлээ бусдын блог дээр байхыг хараад ийнхүү бичлээ.
ТА НАР ХҮНИЙ ЮМЫГ ХУУЛЖ БИЧИХДЭЭ ЭХ СУРВАЛЖИЙН ДУРДАЖ БАЙВАЛ ЗҮГЭЭР БАЙНАА. ХИЧЭЭНГҮЙЛЭН ГУЙЯ.
ТА НАР ХҮНИЙ ЮМЫГ ХУУЛЖ БИЧИХДЭЭ ЭХ СУРВАЛЖИЙН ДУРДАЖ БАЙВАЛ ЗҮГЭЭР БАЙНАА. ХИЧЭЭНГҮЙЛЭН ГУЙЯ.
Wednesday, April 4, 2012
Сартуул бөөгийн тухай
Завхан
аймгийн Сартуулын Эрдэнэхайрхан сумын Мөсөн багын Лхачин бөө гэж эрдэм
чадалтай нэгэн хүн их л зожиг, ганцаардуу амьдардаг байжээ. Онгод
сахиусаа дуудан авчраад өвчин ороогоод байгаа хүүхдийг шууд мөчлөн
эвдэж, зэс тогоонд хийгээд чанаж байгаад гаргаад ирэхэд мөнөөх хүүхэд
амьдаар барахгүй дахиж өвчин ороодоггүй болсон гэлцдэг. Лхачин бөө
1980-аад он хүртэл амьдарч байсан бөгөөд Эрдэнэхайрхан сумын хойт
хангайгаар нутагтай байв.
Завхан аймгийн Сартуулуудын дунд
олон суманд “Сартуул бөөчүүд” гэсэн овог отгууд одоо ч байсаар байна.
Харин эдгээр овог отгууд хоорондоо төрөл садан эсэхийг хэлж мэдэхгүй юм.
Үүнийг судалсан хүн ч байсангүй. Тухайлбал, бөөчүүд овог нь
Баянхайрхан, Булнай, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргац,
Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Яруу, Сонгино, Их-Уул сумдад байсаар байна.
Жишээ нь, Завхан аймгийн Сонгино сумын “Сартуул бөөчүүд” овгийнхны
ургийн бичигт өгүүлсэн нь:
“Сартуул овгийн
Дамдин гэгч эрдэм номтой бөө байв
Дамдины хүү Риймэд бөө
Риймэд бөөгийн хүү Жамсран бөө
Жамсран бөөгийн хүү Цэнджав бөө, Ядамжав бөө
Цэнджав бөөгийн хүү Ганжууржав бөө
Ганжууржав бөөгийн хүү Найдансүрэн
Найдансүрэнгийн хүү Жаргалсайхан /Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан/.
Найдансүрэнгийн бас нэг хүү Золжаргал /Монгол Улсын Хөрөнгийн
биржийн захирал асан, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан/
нарыг долоон үеийн “Сартуул бөө” гэж үздэг ажээ.
“Сартуулын
бөөгийнхөн” хэмээх энэ удмын өвөг дээдэс нь Завхан аймгийн Сонгино сумын
Мангина уулын өврөөр голдуу нутагладаг байжээ. Мөн Сонгино сумын Баян
айргийн өвөг дээдэс өөрсдийгөө “Сартуулын хар адууныхан” хэмээн
овоглодог. Дээр цагт Сартуулын хошууны нэг захаас энэ уулын орчимд
амьдардаг байсан айлуудад хар сарваа дагуулсан, хар гүү унасан бөө хүн
ирж айлуудаар хэсч, засал, мэргэ хийн бөөгийн онгод шүтээнээ дуудаж,
уншлага үйлдэж, бөөлж явсаар нэлээд хугацаа өнгөрсний дараа Сонгино
сумын Баян-Айраг хэмээх газрын бүсгүйтэй ханилан суужээ. Олон ч үр
хүүхэд, ач гучтай болсон байна. Өнөр өтгөн бөөгийнхөний овгийг одоо бол
“Сартуулын хар адууныхан” хэмээнэ.
Ч.Ууганбаяр “Монгол төрийн бөө” номноос
Tuesday, April 3, 2012
Өнөө цагийн бөөгийн тухай
Онгодоо хүлээж авах гэж байгаад шалзарч түлэгдсэн шинэхэн бөө нар Түлэнхийн
төвд өдөрт хоёр, гурваараа ирэх болжээ. Төв аймгийн Сэргэлэн суманд ноднин
намар Д.Болд-Эрдэнэ хэмээх бөөнцөр учир мэдэхгүй нэгнийг “чанар авахуулна”
хэмээн халуун чулуутай усанд шалз чанаж алжээ. Э.Учрал гэж арван наймхан настай
охин бөө болоход шаардлагатай мөнгө цаас харамлалаа гэж уурсаад нагац эгчийгээ
хутгалан хороосон мэдээ бий. Баруунхараагийн Э.Мөнхбат гэж нэг дүвчин зайран
өөрөөсөө илүү хөрөнгөтэй нутгийнхаа хүнээс өргөл шаардаад, эс өгвөл гарз гарна
гэж сүрдүүлжээ. Өнөөх нь тоож өгөхгүй болохоор мань бөө гарцаагүй гарзаа өөрөө
зохион байгуулж, нууцаар машиныг нь дэлбэлжээ. Ноднин жил Сонгинохайрхан
дүүрэгт нэг бүсгүй хорооныхоо бөөгөөр засал хийлгэх гэсэн биш хэнгэрэг,
унжлагатай донтонд архиар шахуулан хүчирхийлүүлж үйлчлүүлэгч бус хохирогч
болчихсон юм. Баянхонгорын Ю.Эрдэнэ-Очир зайран яг ийм хэргээр шоронд сууж
байгаа. Дарханы Р.Бадамханд, Б.Цогтсайхан гэх тэнгэрийн улаач нар шинэ шавь
нараа бахардтал нь гүйлгэж алсан бол Улаанбаатарын Б.Падсүрэн гэгч бөө таван
хүнээс 51 сая төгрөг залилсан, эмнэлэгт (!) бөөлж байхдаа хулгай хийсэн хэргээр
баривчлагдав. Шившгээ дэлгэсэн шинэ цагийн эдгээр шидтэнүүд үлдсэн амьдралынхаа
багагүй хэсгийг өргөст торны цаана өөр тамлага уншиж өнгөрөөх болно.
Цагаан сараар МАХН-ынхан Тасганы овоон дээр наранд залбирч, Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан Бурхан халдунаас тэнгэр рүү сум харвасан бол У.Хүрэлсүх нарын МАН-ынхан мөнөөх уулнаа мөргөл үйлдэж зогсоно. Бидний сонгосон төрийн түшээ бөө маань татвар төлөгчдийн 300 сая төгрөгөөр “төрийн гал”-ын тахилгыг зөвхөн харчуудын хүрээнд хийж болдгийг ч бид харсан. Хажууд нь гурван сая төгрөгөөр сүлжээнийхээ бизнест шинэ гишүүн элсүүлж байгаа жирийн нэгэн луйварчин бөөг хэн, яаж буруутгах билээ. Төрийн ордон маань орчин цагийн асман, дүвчин удган зайран, илбэчин жатгачингуудын цугларах газар болсныг дипломтой удгануудын нийгэмлэг маягтай гоц ухаант хатдын академи зэрэг элдэв байгууллагын нээлт энд хийгддэгээс харж болно. Интернэт орон зайд шинэ цагийн зайрангууд үй олон блог хуудсаар дамжуулан и-маркетинг эрчимтэй хийж байна. Дурын нэгэн нөхөр Н.Багабанди, Н.Энхбаяр нарын өмнө бөөлж байснаа тодотгон “Төрийн зайран” цолтой болчихож байна. “Зулай нь дөнгөж битүүрэн, даахиа авмагц нь бөө болгож болно. Энэ нь балчир хүүхдийн сэтгэхүйд хор гэхээсээ илүү ач тустай зүйл” гэж өдгөө 3 мянга давсан шавьтай хэмээн Якутын хэвлэлд сайрхсан Д.Бямбадорж зайрантан айлджээ. Төв шуудангийн өмнө чулуу аваад шидэхэд нэгнийх нь толгой дээр онож унахаар олон бөөтэй болсон бид удахгүй үр хүүхдээ тэдэнд урвуулж мэдэхээр болжээ. Бөөгийн гэх мухар сүсэг, бохир бизнес Монгол орныг нөмрөн авсныг эдгээр эмгэнэлтэй мэдээнүүд харуулж байна. Төр өөрөө энэ сүлжээний нэг хэсэг, эд эс, харанхуй хэргийнх нь хохирогч, бас нэгэн зэрэг хамтрагч, өөгшүүлэгч нь болжээ.
Шинжлэх ухааны нэвтрэн тайлж чадаагүй парапсихологийн гайхамшиг хүн төрөлхтний нялх үеийн ууган мөргөл болох бөөд бий. Цагааннуурын цаатнуудын Гомбо зайран, Баянзүрхийн Балжир удган, Улаан Уулын Цэгмид удган зэрэг Хөвсгөлийн домог болсон бөө нар шиг эгэл биднийг их дээдсийн сүнстэй газарчлан уулзуулдаг жинхэнэ бөө нар манай гудамжинд байж болох л юм.
Харанхуй шөнийн явдалтан
Хар хавцал жамтан
Харагай улаан дүнгэртэн
Хар торгон манжтан
Хар төмөр хуурайтан нар байдаг ч боодол мөнгө өргөлтөн, бор дарсан ундаатан нар олонх болсон цаг юм. Төмбөгөр төртэй, ёмбогор ёстой цагт Төв Азийн нүүдэлчдийн дунд баян зайран, чинээлэг удган байсангүй, байх ч ёс үгүй байв. Гуч дөчин шавь дагуулж, гурав дөрвөн түшээ хөллөж, онго тэнгэрээ олж чадахгүй, алби тийрэнд эзлүүлсэн энэ цагийн бөө нар телевизийн ярилцлагад гар утсаа зарлан, арван хуруун дахь алтан бөгжөөрөө нүд сохолчих шахам даллаж байна. Баяжих хөлжих шунал төдийхөн бус зовлон бэрхшээл, айдас хүйдэс дээр дээр суурилсан сүлжээний бизнесийн энэ аймшигт хэлбэрийн илүү “бөөжсөн” үр дагаврыг дархад зайран Чулууны Чингис хэмээх бөө Б.Галаарид гуайн эрхэлдэг “Гэгээн цалиг” сонинд ийн тайлжээ:
- Хаа хамаагүй юмыг хахь өөр хүнд аваачиж наахыг зөвшөөрөхгүй. Арын үр дагавар нь хаа хаанаа муу. Огт онго тэнгэргүй мөртлөө надад ямар ч хамаагүй онго олоод өгөөч, би бөө болмоор байна гэх хүн таарч л байдаг юм. Энэ бол хүсэх юм биш, ар нь хатуу. Эзэнгүй сүнсэндээ ч, энэ биеэ өгч буй хүндээ ч, холбож замчилсан бөөдөө ч муу шүү. Сураг сонсоход ийм нүглээр дагнасан улс байгаа юм шиг гэжээ.
Мөргөл бишрэл, сэтгэл засал, залбирал тайтгарал, зөвшил хүлцэл зэргийг бид шашнаас олдог. Бөө нар Монголд хөгжөөгүй сэтгэл зүйчийн ажлыг амжилттай орлож байна гэж саяхан нэг мэргэжилтэн хэвлэлд ярьжээ. Уг нь бөөлүүлсэн-тайвширсан, бөөлүүлсэн-өөртөө итгэсэн, бөөлүүлсэн-өөдрөг болсон, бөөлүүлсэн-үйлс бүтсэн гэсэн сэтгэл зүйн эерэг эффект, итгэл үнэмшлийг хүн хүлээж байх ёстой. Харин улам бүр агуйн дээдэстэйгээ адилхан болж байгаа бид луйварчны сүрдүүлгэнд амархан гэгч нь ороод амь гуйж, хамаг хөрөнгөө өргөх замыг сонгож байна. Зөвхөн айдаст удирдуулсан хүн сүргийн рефлекс. Эсвэл эмнэлэг, банк, даатгал, шүүхэд найдах зүйлээ бөөд даатгана. Дундад зууны балар сэтгэхүй. Ийм байхад төрийн ордноос гэрийн хоймор хүртэл бөөгийн засаглал тогтох нь аргагүй биз. Хөрс нь, зах зээл нь, амьдрах арга, орчин нь бид өөрсдөө юм чинь. Шинээр уг барин бөө тодруулахыг түдгэлзүүлэн зохицуулах бодолтой байгаагаа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэний дараа мянга мянган бөө нарын төлөөлөл Үндсэн хуулиар олгогдсон шүтэх эрх чөлөөнд нь халдсан хэмээн түүнийг буруутгав. Үүгээр зогссонгүй тэд “Мөнх тэнгэрийн эсрэг тэрссэн хэн боловч нэгэн цагт хатуу гэсгээл хүртдэг” хэмээн шууд сүрдүүлжээ. Мөнх тэнгэрийн ивээлийг олсон эзэн Чингисийн унаган мөргөлийг дагагсад гэж тэд өөрсдийгөө сурталдах ажээ. Гэхдээ Чингис хаан даварсан Тэв Тэнгэр бөөгийн ууцыг нь хугалан хороож байсан тухай “Нууц товчоо”-ноос ишлэж харин зүрхлэхгүй байгаа билээ.

Эх сурвалж: www.24tsag.mn
Sunday, April 1, 2012
Saturday, March 31, 2012
Бодол, ишлэлүүд
Бодол №1
Бид хөгжлийнхөө дотоод нөөц бололцоо, нэн чухал тэргүүлэх чиглэлүүд, салбарууд,онол загварыг ч хэлэлцэж ярилцахгүй байна. Тэд манай улсын эдийн засгийг нь түүхий эдийн экспортын чиг баримжаатай
болгож бас өөрсдийн бэлэн бараануудыг худалдан авдаг зах зээл болгох зорилготой
юм. Монгол улс нь тэр чигээрээ зүгээр л супермаркет дэлгүүр,
ченжийн зах болчихосон байна. Энэ бол их гүрнүүдийн хараат, колони орон болгох сонгодог загвар юм.
Хүмүүс улам бүр худалдан авч идэж уух, эдлэж хэрэглэхэд
донтож үүнийгээ ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх гэж андуурч явсаар одоо
хэрэглээнд донтсон хүмүүсийн бөөгнөрөл шиг нийгмийг байгуулчихаад байна.
Хэрэгцээнийхээ дийлэнхийг бид том өр тавьж байгаад эдлэж хэрэглэж байна, одоо
хүн амын дийлэнх өрөнд баригдсан гэдэг судалгаа байдаг.
Бодол №2
Эрт эдүүгээгийн түүхээс үзвэл их нүүдэл, шилжин суурьшилтанд дайн дажин, тахал өвчиг, цаг уурын гэнэтийн өөрчлөлтүүд, ер нь тэвчихийн аргагүй нөхцөл
байдал л нөлөөлсөн байдаг. Харин 1996 оноос Монголд эхэлсэн их нүүдэл нь дурдсан колончлолын бодлогын шууд үр дагавруудын нэг илрэл юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар, томоохон хотуудад хүн амыг нүүлгэж авчирсан далд санаа нь хөдөө орон
нутгийг эзэнгүй зэлүүд болгож нэг талаар Монголын байгалийн баялагийг дураараа хяналтгүй цөлмөх бэлтгэл ажил нэг байлаа гэж хэлэхээр байна.
Бодол №3
Улс орон бүр
дотооддоо өөрийн аж үйлдвэрлэлтэй, дотоодын ажлын байруудтай, дотоодын нөхөн
хэрэглээтэй, ийм нөхцөлд л хүн амынх нь орлого, амьдралын түвшин дээшилж
байдаг. Дотоодоо аль болох олон бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эдийн засгаа бий
болгож тэрхүү үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ юуны өмнө өөрсдөө,
дотооддоо хэрэглэдэг, тэр өөрийн гэсэн эдийн засгийг бий болгон хөгжүүлдэг байна. Гэтэл бид эсрэгээр яваад байх юм.
Өөрөөр хэлбэл бид баялаг үйлдвэрлэгч биш харин ч хэрэглээний эдийн засагтай, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин дордож, хүн амын эрүүл мэнд, өсөлт, чанаржилт муудаж, боловсрол шинжлэх ухаан болон бусад салбар хөгжих бололцоогүй болоод байна. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд аж үйлдвэр, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо, мэргэжлийн ажилчин, инженер техникийн боловсон хүчнээ бүрэн утгаар нь устгаж хаячихаад эргээд түүнийгээ бий болгох гэж зүтгэж байна. Даанч эмгэлэнтэй.
Бодол № 4
Бид одоо оюун санааны асар их хоцрогдолд ороод байна. Монголчууд
бид өнөөдөр бие биенээ сонсохоо, итгэхээ, хамтрахаа бүүр больчихсон. Энэ
бол хамгийн эмгэнэлтэй буюу оюун санааны колоничлолд орчихсон байна гэсэн үг. Бидэнд үнэт зүйл, итгэл үнэмшил аль ч түвшинд алга, бүүр бахархах бахархал ч алга болж.
Ишлэл №1:
Ер нь бол их гүрнүүд буурай улс орныг эрхшээлдээ оруулахын тулд “Нийгмийг нь
элдэв аргаар хагалан бутарга, хооронд нь хэмлэлдүүл, эцэст нь бүгдийг
дарангуйлан захир” гэсэн эртний Римээс явж ирсэн үг, бодит стратеги бодлогийг хэрэгжүүлсээр ирсэн хэрэгжүүлсээр ч байгаа билээ.
Ишлэл №2:
Хүн төрөлхтний түүхэн дэх бүх хувьсгалыг дандаа идэр залуу
хүмүүс эхэлсэн байдаг шүү дээ. Залуус гэдэг бол одоохондоо бодол санаа нь
төлөвшөөгүй, амьдралын өмнө том хариуцлага байхгүй, бусдын үзэл санаа ятгалгыг
оюун ухаандаа шүүн тунгааж үзэхээс өмнө юуны түрүүнд сэтгэлийн хөдөллөөрөө
аливаа зүйлийг хүлээж авахдаа хялбар, нэгнээ хуйларч дагадаг гэнэн тийм л
хүмүүс байдаг. Үүнийг би Хойд Африкт одоо болж байгаа үйл явдлуудтай холбож
хэлж байна. Тэгэхлээр хувьсгалын технологиудыг чухамдаа яг ийм хүмүүсийг
ашиглахаар тохируулан боловсруулсан байдаг. Одоогийн либерал ертөнцийн, дэлхийн
санхүү эдийн засгийн хямралаас Хойд Африкт болж буй явдлыг салгаж ойлгох
боломжгүй юм. Энэ бол нэг юмны хоёр тал нь, хямралыг шийдэх гэсэн нэг оролдлого
юм. Гэтэл манай хэвлэл мэдээллээр тэнд нэг улсад нэг аймаар харгис дарангуйлагч байсныг нь одоо л олж харсан мэдсэн юм шиг л бичээд яриад байгаа
биз дээ.
Ишлэл № 3
Сүүлийн үед Америкт, Европт, Латин Америкт юу болж байна вэ?
Хүн төрөлхтөний хувьд ардчилал нь байна уу, социализм нь байна уу, коммунизм нь
байна уу ер нь хамаагүй, эцсийн эцэст ихэнх хүн ардын сайн сайхан өөдрөг тайван
амьдрал, шударга байдал, хүнлэг энэрэнгүй сэтгэл ёс суртахуун, айдас
түгшүүргүй, маргаашийн ирээдүй нь гэрэлтэй тийм нийгмийн төлөө засаглалын
хэлбэр хэрэгтэй болоод байна даа. Хэрвээ Монгол улс хөгжие л гэж байгаа юм бол дээрхи
“ардчилал”, “сонгууль”, “чөлөөт зах зээл” гэх мэт ойлголтуудыг хэт туйлшран
хэрэглэдгээ эргэн харах хэрэгтэй. Ер нь олон ташаа ойлголтуудаасаа,
төөрөгдлүүдээсээ салах шаардлагатай болоод байна. Манайд улстөрчид маш олон
болсон, гагцхүү төрийн хүмүүсийн бодлого маш үгүйлэгдэж байна.
Ишлэл № 4
Монголын ард түмний, манай үндэстний тэр цөм, багана нь
байхгүй болох аюул нүүрлээд байна. Үндэстний гол цөм хэсэг нь төөрөгдөл,
ядуурал, цөхрөлдөө живж задран унах юм бол дундаж цөөхөн бид хэд ч, асар баян
маш цөөнх ч бүгд хэн ч биш, улс гэр оршин тогтнож байхын тулд юу ч хийх чадал,
боломжгүй болох юм. Засаж болдоггүй алдаа гэж бас байдаг. Үүнийг л хүн бүр ойлгох
ёстой. ЛИБЕРИАЛ АМИНЧХАН ҮЗЭЛ САНАА, ЗАН ЧАНАР БОЛ БИДЭНД ТОХИРОХГҮЙ.
Subscribe to:
Posts (Atom)