9 сарын 11. Дэлхийн түүхийг шинээр бичих болсон үйл явдал болсон билээ. Гэхдээ энэ үйл явдлыг арай өөр өнцгөөс нэтэд тавьсан байсныг сонирхуулах үүднээс орууллаа.
Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанд оролцсон амиа золиослогч
этгээдүүд араб хүмүүс байгаагүй. Үүнээс гадна дөрвөн онгоцны гурвыг нь
сэлгэсэн.
Ихэр хоёр цамхаг онгоц мөргөснөөс болон түймрээс болж нураагүй. Видео
бичлэгүүдээс үзэхэд ихэр цамхгийн нурсан шалтгаан нь барилгад тэсрэх
бодис суулгаснаас болж дэлбэрсэн байж болзошгүй. Үүний улмаас Америк
болон бусад орны хэдэн мянган иргэн амиа алджээ.
Ихэр цамхгийг Боинг 707 онгоц мөргөхөд тэсвэртэй байхаар барьсан гэдэг.
Энэ онгоц нь Өмнөд цамхгийг зүсэн орсон Боинг 767-тай жин, хэмжээ,
хурдаараа адилхан. Хэрвээ нэг цамхаг нь нурсан бол зүгээр л гайхаад
өнгөрөх байсан. Гэтэл хоёулаа, бараг чөлөөт уналтын хурдаар, тун
цэвэрхэн унасан нь гайхаш төрүүлдэг.
Мөн хажуу талын Манхэттэн дүүргийн барилгуудыг огт эвдэж,
гэмтээлгүйгээр шууд л үнс нурам, өтгөн манан, тоос шороо болж, бүрэн
нурсан нь хачирхалтай. Уг нь барилга нурсан ч төвийн ган баганууд нь
үлдэх учиртайсан. Энэ бүхнийг онгоц мөргөснөөс болж үүссэн түймэртэй
холбоотой гээд байгаа.
Хойд цамхгийг өглөөний 08:45 цагийн үед онгоц мөргөсөн. Үүний дараа
09:03 цагийн үед Өмнөд цамхгийг мөргөхдөө зөвхөн нэг буланг нь дайран
гарчээ. Ингэж мөргөхөд шатах, тэсрэх зүйлс бага тааралдах учиртай.
Үүнээс гадна цамхгийн гол хэсгийн ган баганыг бараг мөргөөгүй. Гэтэл
цамхгийн үндсэн хэсэг бүхэлдээ хүчтэй тэсрэлтэд шатаж дууссан нь өөр
шалтгаантай байж болзошгүй. Энэ мэтчилэн дурдвал санаанд оромгүй баримт
өчнөөн байдаг аж.
Эндээс үзэхэд есдүгээр сарын 11-ний алан хядлага бол америкчуудын
өөрсдийнх нь төлөвлөсөн, гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүн байх
магадлалтай. Гадныхны тусламжтайгаар хийгдсэн байж болзошгүй энэ үйл
ажиллагаанд АНУ-ын аюулгүй байдал, цэргийн байгууллагууд хамсаатан болж
мэдэхээр байгаа юм. Тэгэхээр халдлагад өртөж, амиа алдсан 3000 хүн
Арабын террористуудад биш, улсын тагнуул, хамсаатны гарт өртсөн болж
таарч байна.
Есдүгээр сарын 11-ний үйл явдлын тухай албан ёсны тайлан худал
хуурмагаар дүүрсэн гэх нотолгоо үнэхээр олон. Америкчууд энэ талаар
эхнээс нь мэддэг байсан ч олонх нь Цагаан ордон, мэдээллийн үндсэн
хэрэгслүүдийн худал хуурмаг ярианд итгэсээр байна. Хэрвээ та ч бас
тэдний нэг байсан бол одоо нүдээ нээж, гэрчүүдийн баримтыг сайн
хараарай.
Эх сурвалж http://sonin.mn/
No comments:
Post a Comment