Friday, May 28, 2010

Ноёд офицерууд



Миний хүүхэд нас Монголын баруун хязгаарын буйдхан хилийн заставт өнгөрсөн билээ. Тиймээс ч би энэ дуунд их дуртай байдаг. Яагаад гэвэл миниий аав офицер байсан. Хэдийгээр энэ зурагнууд тухайн үеийн ЗХУ-н офицерүүдийн зураг боловч миний аавын үеийн офицерүүдийн итгэж, хүндэлж, зүтгэж байсан зүйл нэг байсан болов уу? гэж боддог юм.

Saturday, May 8, 2010

Бөөгийн талаарх зарим баримтууд


Баримт № 1
Бөө гэдэг бол амьдралын хар ухаантай хүмүүс. Дээрх үеийн лам нар их таван ухаан, бага таван ухаан гэж судалж байсан шиг амьдралын бүх ухааныг судалчихсан улс байдаг юм. Тэгэхдээ лам нар шиг амьдралын үзэгдлийг хэд хэдээр нь багцалж ойлгохгүй, ерөөсөө л энэ хорвоогийн бүх зүйлийн тухай бодоод гол гол юмыг нь сурсан байдаг.
Баримт № 2
Бөө гэдэг маань угтаа ардын эмч, домч юм шүү.
Бөөгийн ухаан их энгийн мөртөө бас их хэцүү.
Баримт № 3
Бөөлж байгаа хүн онгод нь орохоороо гэнэт цорвос гээд этгээд хачин болоод явчихдаг. Царай зүс, харц нь хүртэл өөрчлөгдөөд. Энэ чинь өөрийнхөө ичимтгий хязгаараас даваад явчихаж байгаа гэсэн үг.