Wednesday, November 6, 2013

Тува бөө нарын тухай

Ta бүхэнд ОХУ-н Тыва улсын бөө нарын тухай мэдээлэлийг толилуулъя. Орос хэлнээс орчуулах нь илүүц гэж үзээд бүрэн эхээр нь орууллаа.
Шаманизм в Тыве, сохранившийся до настоящего времени как составная часть традиционной культуры тувинцев, представляет собой одну из форм религиозных верований, характерной особенностью которой является особое экстатическое общение шамана со сверхъестественным миром. Подробнее…

После прихода буддизма в Тыву и активного его распространения, тувинцы во многом сохранили шаманское мировоззрение, а обрядово-культовая практика, связанная с семейно-бытовым и хозяйственным циклом, во многом продолжала оставаться шаманской. До сих пор на обряды, связанные с погребальным циклом («семь дней», «сорок девять дней»), для «разговора с умершим» приглашают именно шамана.

Деятельность шаманов в настоящее время проявляется в обрядово-культовой сфере – лечение, гадание, выполнение магико-ритуальных услуг и т.д. Являясь составной частью традиционного мировоззрения тувинцев, шаманизм органично вливается во внутренний мир всех его последователей.
 
 
АДЫГ-ООЛ САМДАН (64), рабочий, шаман с 1965 года:


«До 7 лет не говорил, был туговат на ухо, страдал эпилепсией, болел. По совету родители «обменяли» меня на больную девочку, родственницу, и я стал носить ее имя Кара-кыс (Черная девочка) и одежду. Она умерла, а я выздоровел. В школе меня стали называть уже мужским именем Адыг-оол (Мальчик-медведь), и я стал лечить людей бессознательно - прикасался к ним, давал пощечины, а у них проходили болезни. С 14 лет уже стал все понимать. Проводил тайком все ритуалы, лечил. С 17 лет по просьбам людей стал поминки отводить, провожать умерших. За это 4 года отсидел в тюрьме по статье «хулиганство». Через много лет женщина, работавшая уборщицей в шаманском центре, созналась, что это она тогда на меня донесла и попросила прощения за свою ошибку. В то время она была почтальоном, и «за доблестный труд» получила орден Ленина. Я ее простил. С 1993 года работаю в центре «Дунгур». Дочь моя тоже была ясновидящей, умерла в 32 года. Когда нет пациентов, не работаешь, энергию не выводишь – болеешь. Она так и умерла».

ОРЛАН БАЯН (32), инвалид, слепой с рождения, шаман с 1995 года:


«Я с трех лет стал слышать дыхание мертвых, их знаки, звуки. В 5 лет стал общаться с умершими. Однажды ко мне на скамейку подсела женщина, угостила семечками и сказала: «Я умерла на этой скамейке два года назад и до сих пор сижу». Я приблизился, чтобы потрогать ее, но она исчезла. Тогда же, в детстве меня сильно напугала злая собака, я стал после этого яснее видеть события, предсказывать будущее, в 17 лет стал падать в обмороки и меня привели к Кенин-Лопсану (прим. Президент шаманских обществ Тувы) и он сказал, что я должен работать»
  


МОНГУШ КЕНИН-ЛОПСАН (87), писатель, доктор исторических наук, исследователь шаманизма, президент шаманских обществ Тувы, шаман с 1992 год:

«Моя бабушка, шаманка Хандыжап в 63 года была арестована вместе с сыном, осуждена на 15 лет как «шпионка» и с 1949 года сидела в концлагере г.Черногорске. Она, не зная русского языка, общалась со всеми. В лагере предсказала дату смерти Сталина, освободилась после его смерти и умерла по дороге домой. Когда мне было 9 лет, бабушка дала мне первое посвящение и предрекла судьбу шамана»

 
ЭКЕР ДОВУУ (32), образование среднее, шаман с 2001 года:


«Если я не буду заниматься шаманской практикой, то снова начну болеть от переизбытка энергии. У меня будет бессонница. До сих пор люди думают, что у шаманов сила только от чертей и бесов. Может у «Кара Хамнар» (черных шаманов) она от подземных сил, но у тех, кто лечит — сила от духов воды, священных Аржаанов (минеральных источников), от неба и звезд. Шаманы не занимаются порчей. Это раньше шаман был отшельником, жил один и не боялся проклятий, мог делать все, а сегодня у всех семьи, дети. Все плохое возвращается к тебе обратно.

Шамана распознают с детства. Такие дети болезненны, часто умирают до 7 лет, поэтому их оберегают, не водят в места скопления людей. Их болезни не поддаются лечению, диагнозу — это болезни шаманов, они проходят только в том случае, если начать делиться своей энергией.

Конца света не будет. На нашем веку. От гнева природы многое зависит. Раскопки, взрывы при добыче полезных ископаемых, добыча нефти – все имеет последствия — снегопады, наводнения, землетрясения… И это все — кровь земли. А с большой потерей крови земля просто теряет свою устойчивость.»
 
 
ОРЛАНА МОНГУШ (42), следователь МВД, шаман с 1999 года:


«Я пенсионер МВД. По образованию учитель химии и биологии. Болело сердце, а анализы все были нормальные. Врачи не могли ничего понять. Помогли опять шаманы, посоветовали работать, отдавать энергию. Опять — потому что я была 18-м ребенком у матери, и все дети у нее умирали, пока шаманы не посоветовали ей рожать не в больнице, а дома. Я не ходила до 2-х лет. Пришел к нам шаман и сказал матери, что все будет хорошо и она скоро пойдет своими ногами — и умер. У нас дома. А я пошла. Маму водили на допросы, но спасибо прокурору, все обошлось — он был родственником этого шамана и знал, что мы у него лечились и ничего плохого бы не сделали ему. В моей работе следователя мне очень помогала моя интуиция, я всегда знала, кто лжет, а кто правду говорит. Сейчас у меня сердце не болит. Только если долго не принимать людей, могут быть проблемы со здоровьем».

Эх сурвалж: www.extrasenstop.ru

Monday, October 28, 2013

Онгодын дуудлагын үг хэллэг

Сонирхолтой бас мэдүүштэй болохоор нь үүнийг орууллаа.
Бөө мөргөлийн шүтээн хийгээд онгод цалигийн талаар судалсан  эрдэмтэн мэргэдийн бүтээл  туурвил  нэн арвин бөгөөд заримаас нь ишилж  үзсэнээ хойно ном зүйд хуудас нүүрээр нь тэмдэглэсэн тул энд үл өгүүлэн, бөөгийн дуудлагыг бөөгийн аман яруу найргийн төрөл зүйлийн үүднээс тогтолцоотой ангилж, дэс дарааллаар байрлуулан, төрөл зүйл тус бүрийг нэрлэн тодорхойлж, дотор нь зүйлчилж ангилаад, холбогдох жишээг нь гаргаж, монгол бөө мөргөлийн аман яруу найргийн төрөл зүйл тус бүрийн сонгомол заншилт хэвшмэл үг хэллэгийг сонгон авч тайлбарласнаа толилуулъя.Онгод[1]  цалиг[2]ийн үг хэллэг нь бөө мөргөлийн аман яруу найргийн бүхий л төрөлтэй нягт холбоотой болохын учир бүхэл тогтолцоонд  нь авч үзэхийг зорьсон юм.
     Тогтолцоо  нь :
               1. Бөөгийн  онгодоо урих хүсэл, хүсэл нь: дуудлага, дурдлага, магтаал гурав;
               2. Бөөгийн онгод оруулах учрал, энэ нь: урилга, түрлэг, айлтгал гурав;                 
               3. Онгодод мэдүүлэх учир мэдүүлэг нь: өчиг, бөө залаалах шахан[3], цалиг амилуулал    
               4. Өглөг үүнд: зүхэл, нэхэл, тамлага гурав;
             5. Бөө мөргөлтөн, бөөгийн биед орсон онгодын уулзалт энэ нь: айлдал, залбирал, мөргөл гурав; 6. Сүсэгтний авлага: гуйлга, даатгал, даллага гурав;
               7. Сэтгэлийн ханал: хүльцэл, ерөөл, ажаарал гурав.

    1. Дуудлага: Тэнгэр[4], буумал[5], онгод, лус[6], эзэд[7] тэргүүтний орон байр, орчил, ахуй, бие, зарлиг, эрдэм үйлс, риди хувилгааныг тоочин, нэр нэлдэр, цол цолдрыг нь гарах угаас нь алдаршуулан дуудаж, хий бие хийсгэлэн дүрийг нь залж бие сэтгэлдээ оршоож дэгдээх үйлдэлтэй бөөгийн аман яруу найрагийн төрөл зүйл бол бөөгийн дуудлага. Агуулагын хувьд ерөнхий ухагдахуун. Дуудлагыг зориулалтаар нь Тэнгэрийн дуудлага, Буумалын дуудлага, Онгодын дуудлага, Лусын дуудлага, Эздийн дуудлага гэх мэтчилэн ангилахаас гадна Тэнгэрийн дуудлага гэхэд барууны тавин таван тэнгэр, зүүний дөчин дөрвөн тэнгэрийн дуудлагыг өгүүлж болно. Дуудлагын жишээ болгож онгодын дуудлагыг үлгэрлэн үзүүлье. Бөө бүхний онгод өөр өөр тул “Бөө бөөгийн бөөлөх нь ондоо бөжин туулайн шогших нь ондоо” гэдэг. Энэ дуудлага бол Дорнод аймгийн Баян-Уул сумын Хархираа хэмээх газарт сууж байсан буриад ястай Галзууд омогтой Цэрэн заариныг  1990онд бөөлсөн бөөллөгийн бичлэг юм.                                                         

Онгодын дуудлага :
    Өндөр сайхан Зүтгэлийн
    Цагаан даваанд суудалтай
     Нарийн сайхан Шандалийг
     Наадамлаж буусан
    Таван нарсанд хонологотой
    Тага мичинд дэгдлэгтэй
    Долоон хусан гүйдэлтэй
    Догшин мичид дэгдлэгтэй
    Гавруугийн хүүхэн
    Хөлхнөгийн эхнэр
    Галчуу түргэн толмооч[8] минь
    Наана hайхан дуулагты

    Бөөгийн дуудлагыг илтгэсэн буриад заншилт үг хэллэг бол: наана hайхан дуулагты! гэсэн үг хэллэг. Үгчилбэл: Мо.bnaru soiyiqan sonusug tun!  инару сайхан сонсогтун!  Утгачилбал: сонсон соёрхож чагнагтун! хэмээн шүтээний сонорыг мялаан хүндэтгэлтэйеэ сонордуулдаг. Ийн дуудаж сонордуулдаг наана hайхан дуулагты! хэмээх заншилт хэвшмэл хэллэгийг дуудлага болгонд түгээмэл хэрэглэдэг.         Онгодын дуудлагын онцлог бол онгод хэмээх хий биетэй, хийсгэлэн дүртэй сүнсний суудал, буудал, хонолго, дэгдлэг, гүйдлийг тодорхой өгүүлж ямар бөө, удганы сүнс болохыг нэрлэн заасан бөө мөргөлийн яруу найраг байдаг.
    2. Дурдлага:  Өргөл хүндлэл, тахил тавиг, хөрөг цалиг, хэрэг үйлс тэргүүтний байрлалын дэс дараалал, учир шалтгааны хэлхээс, эд ангийн бүрдэл, хэрэг үйлсийг ширхэчилэн тоочиж, зэрэгцүүлэн холбож өгүүлсэн аман яруу найргийн төрөл зүйлийн нэг бөөгийн дурдлага.  Дурдлагыг зориулалтаар нь: Тахил тавилгийн дурдлага[9], өргөл амласан дурдлага[10], хөрөг цалигийн дурдлага, хэрэг үйлсийн  дурдлага[11] гэх мэтээр ангилж болно. Дурдлагын жишээ болгож хөрөг цалигийн  дурдлагыг үлгэрлэн үзүүлье. Энэ  дурдлага бол Б. Ринчен докторын хэвлүүлсэн бөө мөргөлийн материалд байдаг Авгалдайн дуудлага доторх Авгалдайн онгодын хөрөг цалигийн дурдлага юм.

Хөрөг цалигийн дурдлага:
    Хөх лүнтэй модон хөрөгтэй
    Хөх лусан хаан гарвалтай
    Гутаар Тэнгэрийн хөвгүүн
    Гуулин хааны хүргэн
    Гил хар Гиргилдэй
     Гингүүн хар Авгалдай
    Умдагтаа хүрэм сахалтай
    Өвдөгтөө хүрэм сүүрилтэй[12]
    Сахалт баавай
    Дурдахад минь дуулаач
    Дуудахад минь ирээ!(1.356)

    Бөөгийн дурдлагыг илтгэсэн үг хэллэг бол бөө мөргөлийн үгийн сангийн судлалын судалгааны үнэт хэрэглэгдэхүүнийг олж авах зохистой төрөл зүйл нь юм. Хөрөг цалигийн  дурдлагаас гэхэд хөх лүнтэн[13] модон хөрөг, Хөх лусан хаан, Гутаар тэнгэр, Гуулин хаан, Гил хар Гиргэлдэй, Гингүү хар Авгалдай, Умдагт хүрэм сахал, өвдөгт хүрэм сүүрил гэх мэт цалиг шүтээний дүр дүрслэл, домог зүйн дүр, Тэнгэр, Лус, хүмүүний дүрслэл зэргийн үзэж болно.

    3.Магтаал: Тэнгэр, сахиус, онгод, эзэд, цалиг, хувцас, гал, тайлга шүүс тэргүүтний орон байр, орших орчил, ахуй байдал, бие, зарлиг, эрдэм үйлс, риди хувилгаан, бүтэц бүрэлдүүн хэрэг үйлс зэргийг нь учир зүйн гүн бясалгалаар цогцлоосон дүр дүрслэлийг баясгалант шүлэглэлээр хүний сэтгэлд зохист тааламжтай уран сайхнаар дүрсэлж өгүүлсэн аман яруу найргийн төрөл зүйл бол бөө мөргөлийн магтаал. Магтаалыг зориулалтаар нь тэнгэрийн магтаал, сахиусны магтаал. Онгодын магтаал, эзний магтаал, цалигийн магтаал, хувцасны магтаал,  галын магтаал, тайлга шүүсний магтаал гэх мэтчилэн ангилж болно. Магтаалын жишээ болгож хорчин бөөгийн алаг дээлийн магтаалыг толилуулъя. Бөөгийн дээл хувцас бол цалиг шүтээнийг бүрэн агуулсан бэлгэдлийн дэлгэр утгатай билээ.

 Алаг дээлийн магтаал:
    Хүр хорхойн хивээстэй
    Хөх торгон эмжээртэй
    Хий жаврын хөлөгтэй
    Хөрөнгийн эх дээл минь
    Жимсийн навчин зүйдэлтэй
    Зүрхэн улаан чимхээртэй.
    Жавар хийн хөгжөгтэй
    Захын эх дээл минь
    Уран эмийн ухаанаар
    Угалз тааруулсан дээл минь
    Удган эмийн цавуургаас
    Үлгэр авсан дээл минь(31.574-575)

    Магтаалын үг хэллэг нь домог зүйн дүрийг илтгэсэн байх бөгөөд түүнийг магтсан магтаал, онгодын дүр дүрслэлийг магтсан магтаал, хувцас чимгийн үзэмж, зоог шүүсний бүтэц бүрдлийг магтсан магтаал зэрэг болно. Магтаалын заншилт тогтсон үг хэллэг нь жишээлбэл амьтан түмний бүтээсэн алаг эрээн амьтай гэхэд сүсэгтэн олон түмэн бөө удгадаас аврал эрж мөргөхдөө зүйл зүйлийн гөрөөсний  элдсэн арьс барьж мөргөдөг байж, тэдгээрийг зоолж зүйгээд амьтай хэмээх дээл оёулж өмсдөг тул амьтан түмний бүтээсэн алаг эрээн амьтай гэдэг ажээ.  Амьтан гэсэн нь амь биеэрээ өргөл болсон байгалийн хишиг; түмний гэсэн нь зон олны; бүтээсэн гэсэн нь өргөл болгон барьсан; алаг эрээн гэсэн нь төрөл бүрийн гөрөөсний янз янзаар алаглаж зоолсон сортой арьс; амьтай гэсэн нь харийн бөөгийн өмсгөл дээлийн буриад монгол нэр.

    4.Урилга: Сүнс, онгодын суудал, буудал, дэгдлэг дамжлага, гүйдэл, орноос нь хэц тойвуур[14], бардаг[15], орво[16], урам[17], хонх[18], холбого[19], сорви[20], минаа[21], жашуур[22], элдэв дуу чимээгэр дуудаж залаад хий бие, хийсгэлэн дүрийг нь биедээ оршоож дэгдээх хийгээд онгод цалигт шингээх үйлдэлтэй аман яруу найргийн төрөл зүйл нь бөөгийн урилга. Урилгыг зориулалтаар нь сэрээсэн урилга, далласан урилга, урьсан заллага, дуудсан заллага гэж  ангилж болно. Цаган-Овоо сумын Ш. Дарийм удганы 1991онд бөөлсөн бөөлөөний урилгын хэсгийг жишээ болгон үзүүлье.              

    Өдөрчийн газраас
    Өл хоолгүй хөлөглөдөг
     Үүлэн хоёр хөхийг
     Хурдатгаж уринам
    Урилганд минь буугтуй!
    Угталганд минь морилогтуй! хэмээн (11.35)сорвиныхоо харших дуу чимээг сонсгон дуурсгаж, урилгандаа оруулан дуудаж урилгандамни буугты, угталгандамни морилогты! гэж урьж байна.

    5.Түрлэг: Бөөгийн ёслолд оролцсон сүсэгтэн олон хийгээд бөө өөрөө болон түшээ нараас уухайлан хөгжөөсөн тэнгэр, сахиус, буумал, онгод, эзэд, лусын дуудлага, дурдлага, магтаал, урилганд хүч нэмж, олон хоолойгоор түрхрэн түрж дэгжээсэн олон төрлийн ая дангатай, тогтмол аялга үг бүхий хэвшмэл хэлхэц түрлэг гэж нэртэй. Мөн онгод орж ирэхдээ өөр өөрийнхөө тогтсон түрлэгийг уулгалан түрсээр орж ирдэг.
 
 Уухайлсан түрлэг:
    Ээ-ээ-хө, бай-дөө, өө-ээ
    Аа-аа-яа-ла ёо-гой минеэ-гөө(11.32)
    Аа-хай ёо-хой минеэ-гөө
    Аа –еө бай-дөө минеэ-гөө(1.265)
    Уулгалсан түрлэг
    Дэгээлдээни, дэгээлдээни, дэгээлдээми хөө!
    Дэгээлдээни, дэгээлдээни, дэгээлдээми хөө!(32.237)
    Түрлэгийн үг хэллэгийн онцлог нь олон төрлийн ая данга бүхий хоолойн хугалган[23] хийгээд амны аялганаар[24] бүтсэн хэмнэлтэй байдаг.

    6.Айлтгал: Онгод, буумал, эздэд хандан дээдлэн харьцаж, хүндэтгэлтэйгээр өгүүлэн, амар мэндийг нь асууж, биеэ танилцуулан,хийх гэж байгаа хэрэг,зорьсон зоригоо мэдүүлж илтгэсэн бөө, түшээ нарын шүлэглэсэн айлтгал хэмээх аман яруу найргийн төрөл зүйл. Айлтгал нь зориулалтаараа амрын айлтгал, биеийн айлтгал, зоригийн айлтгал, хэргийн айлтгал гэх мэт буй.
    Амрын айлтгал
Мэнд ээ! Орон дэлхийн өргөмжөөр Онгод сахиусны  авралаар өлгөндөө бид амар мэнд байна аа. өндөртөө Та бүхэн амгалан уу?(28.12)                                                               
   Бөөгийн айлтгалын үг хэллэгийг амрын айлтгалаар жишээлж үзүүлбэл:
    Мэнд ээ! Орон дэлхийн өргөмжөөр онгод сахиусны авралаар өлгөндөө бид амар мэнд байна аа! Өндөртөө Та бүхэн амгалан уу? (28.12) гэж онгодын амар амгаланг айлтгаж асуудаг. Орон дэлхийн өргөмж хэмээх бөө мөргөлийн гүн ухааны ухагдахуун юм. Огторгуйд  хурсан үүл, орчлонд буусан хур, дэлхийд ургасан шим, дэлэнд хурсан сүү бол орон дэлхийн буюу этүгэн эхийн өргөмж билээ. Онгод сахиусны аврал хэмээх бас бөө мөргөлийн гүн ухааны ухагдахуун. Онгод сахиус орчлонгийн хамаг бүхнийг аварч амилуулж амьдруулж байдаг гэж үздэг. Өлгөн хэмээгч нь өлгий сайхан эх орон. Өндөр хэмээгч нь тэнгэрийн орон.

    7.Өчиг: Бөөгийн хийгээд төрт ёсны тайлга тахилга, сацал мялаалга, ухияалгын зан үйлийн зоригийг тэнгэр, сахиусанд хандан адислуулахаар сонордуулан тунхааж, өндөр дуугаар уянгалуулан дуудаж өгүүлдэг бөө мөргөлийн яруу найргийн нэгэн төрөл зүйл бол өчиг юм. Өчгийг зориулалтаар нь сүлдийн өчиг,голомтын өчиг, мялаангуудын өчиг, даатгалын өчиг, гэх мэтээр ангилж болно.

Мялаангуудын өчиг:
    Эсгийгээр эсгэж хийсэн өргөө чинь
    Эвдэршгүй бат болтугай
    Эрхин сайн төрийн хаан хатан хамаг улс,
    Эгэл хутгийг энх эсэн ийн жаран заяан атугай.
    Эгүүрд явах эрдэмтэн сайд энд хурж
    Эрхүй есөн хүсэл төгсөөр бүтэж
    Эрхт насыг батад үүсгэж
    Эрхин сайн энх жаргаланг
    Хаан хатан хамаг улсад
    Эгэл хутаг энх эсэн ийн жарган заяан атугай!(27.74-75)

    Өчгийн үг хэллэг: Эгэл хутаг энх эсэн ийн жарган заяан атугай хэмээх заншилт хэлц хэллэг өчиг бүхэнд голдуу гардаг

    8.Шахан: Шинээр залаалж бөө болж байгаа буюу цагааны угаа барьж бариач болж байгаа бөөлид, удгад, бариач нарын Эрлэн хаанд сонсгож,эх дэлхийгээр гэрчлүүүлэн, андгай тангараг тавьж тэнгэр сахиусанд өргөсөн андгай шахаа шүлгийг бөөгийн аман яруу найргийн  төрөл зүйл болгон үздэг. Шаханг зориулалтаар нь андгай шахан, шахаа шахан гэж ангилна.
    Шахаа шахан
    За ! энэ байгаад
    Хэлсэн шаханг минь
    Эрлэн хаан дуулаг
     Этүгэн дэлхий эх гэрчилэг!
    Энэ хэлсэн шахангаасаа
    Алс авирласан бол
    Гишгиж байгаа хөлөө
    Алдаж гишгэсэн бол
    Амь нас минь барагдаг
    Үүд минь хаагдаг
    Өрх минь бөглөрөг
    Гал минь унтраг
    Гадас минь хугараг.(12.165)

    Шахангийн үг хэллэг: Эрлэн хаан дуулаг, этүгэн дэлхий эх гэрчлэг хэмээх андгай тангаргийн үг хэллэг.  Эрлэг Номун хаан андгай тангаргийг нь сонссон тул амны шахаанд орж байгаа юм. Этүгэн эх дэлхий  дээр гишгэж хорвоогийн тоос хөдөлгөж байгаа болохоор хийсэн  хөдөлсөн үйл үйлдэл  бүхнийг нь эх дэлхий гэрчлэх тул  үйлсийн шахаанд орж байгаа юм. Аливаа амьтны бие махбод, эрдэм үйлс, үйл хөдлөл, бүхэл амьдрал нь эх дэлхийдээ шингэж, гэрчлэгдэж хоцордог.

    9.Амилуулал: Бөө мөргөлийн зан үйлэнд цалиг шүтээнийг амилуулж босгох ёс байдагчилан уул зан үйлтэй холбогдсон үг хэллэг дуудлага дурдлага нь бөө мөргөлийн яруу найргийн төрөл зүйл болон уламжилсаар арвин сан хөмрөгийг бүрдүүлжээ. Амилууллыг зориулалтаар нь цалигийн амилал, дүнгэрийн амилал[25], золигийн амилал[26] гэх мэтээр ангилж болно.

    Цалигийн амилал:
    Хүрэл онгод амилав
    Хүртэж оршиж эхлэв
    Олон онгод оволзов
    Оршиж хүртэж эхлэв
     Шөнө дөл болов
    Сүнс сахиус ирэв
    Ширэм хүрэл шүтээн
    Шуугиж үймж эхлэв.
    Агаар гэрээс залж байна
    Алтан хаалганд дурдаж байна
    Огторгуйгаас урьж байна
    Онгойх үүдэнд залж байна
    Согтуу миний гадуур
    Суунаг татан хүрээл!
    Суурь байрын орондоо
    Суун суун амил!(361.548-550)

    Амилуулын үг хэллэг: ширэм хүрэл шүтээн шуугиж үймж эхлэв. Утгачлан тайлбарлавал, энэ нь ямар нэгэн эд өлгийн зүйлд сүнс сүлд, онгод шингэн амь оруулан босгож байгаа хэрэг билээ.(3.82)

    10.Зүхэл: Тайлгын хонь, ямаа, адуу тэргүүтний сүнсийг зүхэн дэгдээдэг бөө мөргөлийн яруу найргийн зүхэл хэмээх төрөл зүйл. Тэнгэрийн ноёдын үүдэнд тэвхэр цагаан чанар үйлдэхээр дэрвэлэг, зул,тахил, хавчуулга , тэвш, сур шор тэргүүтнийг бэлтгэн засаж ариун цагаан хишиг авч уримой гэсэн өчил; гурван жил нөөсөн гунан халзан хонь чамайг төөрөг амсуулан улаан голын чинь цусаар үүлэн амьтайгаа амилуулан,алтан ялтсаа мялааж ахих чанараа амилан эзэн гарвалын үүдэнд идэш болгон зориулав гэсэн амлалт, өөг, цагаан өрийг чинь өрлүүлнэ, цээл цагаан өрцийг чинь цоолуулна, утсан улаан голыг чинь таслуулна гэсэн зүхэл;өнцөг сайт тэвш, ир сайт хутга,иш сайт шанага, ацтай шор мод талбии байж залбирмой гэсэн айлтгал; Хан гарвалын үүдэнд хүнс болон зорилоо чи гэсэн хагацал; эрэмдэг зэрэмдэг болговол эрхэлсэн хүмүүсийн мах цусаар төрүүлнэ гэсэн андгай хэсгээс тайлгын зүхэл бүрддэг. Зүхлийг зориулалтаар нь тайлагын зүхэл, угаадасны зүхэл гэж хоёр зүйл одоогоор олдоод байна. Ерийн үед хүн рүү хуруугаараа чичилж заахыг цээрлэдэг нь энэ зүхлийн зан үйлтэй холбоотой учраас тэр юм.

    11.Нэхэл: Бөөгийн онгод биед нь[27] орж ирэх үесэд мэндчилсний дараагаар бөө мөргөлийн аман яруу найргийн өөр нэгэн төрөл зүйл болох онгодын нэхэл үг орж ирдэг.(3.45)                                                                                                                                   Онгодын нэхэл үг гь цай, зоог, сархад,тамхи,айраг, тараг, талх тэргүүтнийг тогтсон төлөөлөл үгээр нэрлэж шүлэглэсэн бөө мөргөлийн нэгэн төрөл зүйл, бас амь насны авилгач нэхлийн тамлагын зүйл байдаг.

     Эгээрлийн нэхэл
    Ханилах ч юм минь
    Хатан харын дээж билээ
    Түүний үгүй болбол
    Бяруу тань бужуураг
    Хонь тань хатайртаг
    Даага тань сахуураг!
    Түүнийг байгаа болбол
    Талтай малтай бария аа!(32.212)

    Нэхлийн үг хэллэгийн жишээ  нь архийг хатан харын дээж, хэтуу харын дээж, амтат бараан, хатан бараан,(3.46) хатан хар, хажтай танхын хариулга; цайг аагтай шаргал, чандага шавардмад шанага гозоймоор шар улаан, (3.46)байгаали улаан, уургийн улаан; тамхийг мэндийн улаан (шар), галзуу улаан, Тайван хааны ногоон, (3.46) багваас, морины годон алчуурт; тагштай архин дахь шороог булгийн усан унд минь, бутын шороон дамбар минь (нялбаг минь).

    12. Тамлага: Бөөгийн биед орсон онгод нартын оронд хүн байх үедээ тамлуулж зовж шаналж тарчилж байсан үеэ дурсан домоглосон шүлэг найраг, бас уг шагийн онгодын энэлэл шаналалыг давсан ид хавыг өгүүлэн, тэрслэх дайсантай тэмцэж тулалдаж, идэлцэж, ав шижийг нь ялан дийлсэн хав бахадлыг дурсан өгүүлсэн онгодын хэллэгийг илтгэсэн бөө мөргөлийн яруу найргийн төрөл зүйл. Тамлагыг зориулалтаар нь тарчилсан тамлага, хавархсан тамлага[28] гэж ангилж болно.

Тарчилсан тамлага:
    Ээж юуны бийд
    Эрх тайж гүүллээ.
    Ээж юунаасаа хойш
    Охин чөтгөр гүүллээ.
    Эсэргэнэ тахалд
    Өвдөн ядан хэвтсэн
    Ёолох хайран бие минь
    Ёололгондоо халагласан
    Ёс мэдэх бөөцүүл
    Нэхэлдэж ядсан. (32.185)

    Тамлагийн үг хэллэг: ёолох хайран бие минь ёололгондоо халагласан гэх мэт онгод нь тарчилж тамлагдаж нарийн сүвээгээрээ нар харж гурван сүвэгч шөрмөс авч хатаж зовж бөө болдог (32.258) байсан гэх мэтээр өгүүлдэг. Тамлал тарчлал, зовлон зүдгүүр хэмээх ухагдахуун, ойлголт бол мөргөл хийгээд шашны ухааны үндсэн ойлголт юм.

    13.Айлдал: Бөөгийн биед онгод ороод нартын орны хүмүүстэй харилцан амрыг нь эрж, хийсэн хэрэг зорьсон зоригийг нь бүтээж өгөхөө амалж, айлтгалыг  нь цоо хэлж, чухам донгодож өгүүлсэн бөө мөргөлийн яруу найргийн төрөл зүйл айлдал. Айлдал зориулалтаараа залбирлын айлдал, мөргөлийн айлдал, гуйлгын айлдал гэж байдаг.

Мөргөлийн айлдал:
    Үли тэли зөв!
     Би үхээрийн тань үүдэнд
    Өл хөх тэхийг тань хүргэлцэж
    Өвчин үйлээс тань мулталж
    Үхлийг тань эзний гараас тавиулъя.(32.227-228)

    Энэ айлдалын хэвшмэл буриад заншилт үг хэллэгийн сонгомол гэвэл: Үли тэли зөв! (32.238) гэсэн зөвшөөрсөн баймжит үг хэллэг. Утга нь : Тун зөв зүйтэй гэж хэлсэн онгодын үг. Монголын нууц товчооны зүйлд Чингис хаан Жэ тэли! гэж хэлсэн байдаг тул дундад эртний монгол хэлний дурсгалд тэмдэглэгдэн үлджээ.

    14.Залбирал: Хэн нэгэн ядарсан зүдэрсэн өвдсөн зовсон нэгийг юмуу эсвэл нэгэн айл гэрийнхнийг наран, саран, одон гариг, онгод тэнгэр, нявдаг савдгууд зэрэг бүх л шүтээндээ мэдүүлэн авралдаа багтаахыг гуйн залбирдаг монгол бөө мөргөлийн аман яруу найргийн бие даасан онцлог бүхий бас нэгэн төрөл зүйл бол залбирал юм (3.105-106). Залбирлыг зориулалтаар нь мөргөл залбирал, гуйлга залбирал гэж ангилна.

Гуйлга залбирал:
    Нартын орны таны үр сад
    Надаар дамжуулан асуулгаж
    Арга юугаа гуйж байна
    Ачлал тусыг хүсэж байна.
    шоог! шоог! шоог! (6.72)

    Залбирлын үг хэллэг нь: Арга юугаа гуйж байна, ачлал тусыг хүсэж байна гэж хэлдэг заншилт залбирлын үг хэллэг Д. Бямбадорж зайрны дуудлаганд гардаг. (6.72) Бас Заяа гуйж залбирнам ерөөл гуйж үгэлнэм гэж Ч.Цэрэн зайрны дуудлагад(1.288) гардаг.

    15.Мөргөл: Тэнгэр, сахиус, буумал, эзэд, онгоднарт тахил тайлга, хүндлэл өргөн, түүнийгээ айлтган мэдүүлж, өвдөг сөгдөн, хоёр гараа магнайдаа хүргэн, малгай бүсгүй толгойгоо бөхийлгөн мөргөж, хишиг буян, насан хутаг гуйсан аман яруу найргийн төрөл зүйл бол бөөгийн мөргөл. Мөргөл нь зориулалтаараа өргөл мөргөл, гуйлга мөргөл гэж байна.

    Өргөл мөргөл:
    Хушуутыг холбож
    Хол ойрын гарвалыг урьж
    Хувь заяа гуйн мөргөв.
    Эрэлгэт гарвалын үүдэнд
    Эмнэг шаргал ямааг
    Есөн модон дэрвэлгээр живэрлэж
    Амь насны андалдаан
    Өргөл мөргөлийн эзэн мөргөв.(32.210-211)
   Өргөл мөргөлийн эзэн мөргөв гэсэн заншилт хэвшмэл хэллэгийг дэлгэрүүлэн тайлбарлавал: Өргөл мөргөл үйлдэж байгаа хүний өргөсөн тайлгын ямааг дуртгаад өргөл болгосон ямааны туруунд нь шар тос түрхэн тахалж, онгодын дүрс модны хөөгөөр зурсан цагаан цуудас бөс даавуугаар магнайвчилж хусны үйсээр үйлдсэн гурвалжин жижиг дагтай[29] хэмээх бортгонд цагаан тос хийж ямааны нуруунд хэлхсэн ба бас есөн хус мод дэрвэлэг[30] хэмээн зоож 77дагтай өлгөсөн, үен, солонго, хэрэм, гур, чандагын таван хошуут[31] хэмээн нэрлэдэг эдгээр амьтны туламлаж өвчсөн арьсыг өлгөсөн тахил тайлга мөргөлийг дурдлага болгон дурдатгаад амь насны золио болгон өргөл мөргөлийн эзэн тэр мөргөв гэж мөргөлийн дуудлага дууддаг.

     16.Гуйлга: Зам мөр нь хазайсан, заяа төөрөг нь буруулсан, өр авагад баригдсан, өвчин зовлонд нэрвэгдсэн, олз хишгийн үүд нь хаагдсан, хэл аманд орооцолдсон, хийморь цог нь доройтсон, хилс яланд унасан зэрэг хүний амьдралын элдэв гачаал хийгээд байгалийн ган гачиг, зуд турханыг олон сахиус онгод шүтээнд айлтган мэдүүлж гуйсан бөө мөргөлийн төрөл зүйл. Гуйлгыг зориулалтаар нь төөрөг заяаны гуйлга, элдэв гачаалтны гуйлга, хэл амыг хариулах гйлга гэж ангилав.

    Элдэв гачаалтны гуйлга
    Өр авлагыг барагдуулж хайрла.
    Өвчин зовлонгоос салгаж хайрла
    Хол явсанд хонжоо хайрла
    Ойр байгаад олз хишиг хайрла.(6.83)

    Гуйлгын үг хэллэг нь: тийм юмнаас тэгж хайрла! Ийм юмыг  ингэж хайрла! Үүнд энүүнийг хайрла!  Түүнд тэрүүнийг хайрла гэсэн асуултанд оногдох өр авлагыг нь барагдуулж хайрла үйл ажлыг нь бүтээж хайрла өвчин зовлонгоос салгаж хайрла гэх мэт.

    17. Даатгал: Тэнгэр, буумал, онгод, заяач, эзэд бие, айл өрхийн халуун амь, хотол чуулганаа өмөглөж хамгаалуулахаар даатгаж гуйн залбирч мөргөсөн бөө мөргөлийн аман яруу найргийн нэгэн төрөл зүйл. Даатгал нь зориулалтаараа биеийн даатгал, халуун амины даатгал, хотол олны даатгал гэж байдаг.

Даатгалын үг хэллэг нь:
    Тоонон дээр минь эргэж
    Толио туяа татуулж
    Тотго дээр минь эргэж
    Зол заяа залгуулж
    Зовлон үйлийг минь мулталж хайрла гэх мэт.

    18. Даллага: Тэнгэр нарнаас малын хишиг, үр тарианы хишиг, идээ ундааны хишиг, эдийн хишиг, эрдэнэсийн хишиг, үрийн хишиг, бэрийн хишиг, дээд сайн буян, өлзий хутаг, цог заль, сүр сүлдийн хишиг буян цог жавхланг хурайлж даллан дуудсан бөө мөргөлийн аман яруу найргийн нэгэн төрөл зүйл. Монгол угсаатны бөө нэрийн ёслол тахилга, засал заллагын дотор түгээмэл тохиолддог зан үйлийн нэгэн бол даллагын ёс юм.(3.95)

Даллага зориулалтаараа буян хишгийн даллага, ид цог жавхлангийн даллага гэж байна.

    Ид цог жавхлангийн даллага:
    Улам дээшид бадрах цог заль
    Улам өрнөн дэлгэрэх сүр сүлд
    Улам элбэг болон арвидах мал идээ
    Улам сайжрах хишиг ирүүлэн соёрх.
    Хамаг хэрэг төрвөлгүй бүтээх сайн чадал
    Хамаг утас эндүүрэлгүй мэдэх мэргэн ухаан
    Хамаг үйлс зүдрэгүй бүтэх чийрэг бие
    Хамаг зохист хишгүүдийг ирүүлэн соёрх.
           Хурай, хурай, хурай.(30.31)

Даллагын үг хэллэг:
    Хишгүүдийг ирүүлэн соёрх
         Хурай, хурай, хурай гээд юуны хишиг болох харьяалахын тодотголыг өмнө нь хэлдэг.

    19. Хүльцэл: Өргөл хүндэтгэл дуудлага дурдлага үйлдэхдээ омтгойрч гоомойдсон буюу алдаж эндсэн, мэдэл чадал дутсан зүйл байвал уучилж өршөөн хүльцэж, зөвтгөж цэхлэж өгнө үү хэмээн бишрэнгүйгээр хандах хийгээд онгодын омог аяг аашийг тайтгаруулан номхруулах агуулгатай бөө мөргөлийн аман яруу найргийн хүльцэл хэмээх төрөл зүйл. Хүльцэл зориулалтаараа: осол цалгайн хүльцэл, номхруулгын хүльцэл гэж байдаг.

    Номхруулгын хүльцэл:
    Зүстийг зүглүүллээ
    Зүлдтнийг чиглүүллээ
    Зүлдэн дээрээ зүгшир
    Тахил дээрээ тайтгар(32.237)
    Ноён мэт номхон
    Хаан мэт халуунаар
    Тогтож айлдагтуй!(29.12)

    Хүльцэлийн сонгомол үг хэллэг:
    Зүлдэн дээрээ зүгшир                                                                                                                         
    Тахил дээрээ тайтгар(32.237)амьтны сүр сүлд, сүнс оршдог толгой хэл багалзуур хоолой төвөнх гуурсан хоолой уушиг зүрхийг зүлд хэмээн нэрлэж зүлдийг нь зүлдлэн тахил болгон тавиад догшин онгодын догширлыг номхтгож ийн хэмээн хүльцэл дууддаг.

    20. Ерөөл: Хэрэг үйлс бүтэмж, зориулсан зориг зохилоо гэсэн утгаар ерөөл дэвшүүлэх хийгээд онгод буцахдаа сайны ерөөл хэмээх төрөл зүйл бөө мөргөлийн яруу найрагт байдаг. Ерөөл нь зориулалтаараа сайны ерөөл, хотол баясгалангийн ерөөл гэж байна.

Хотол баясгалангийн ерөөл:
    Аль насан урт болон цог заяа бадраад
    Адуу мал эд эрдэнэс үлэмж дэлгэрээд
    Алдар нэр аугаа хүчин улам нэмээд
    Алив сайн хотол баясгаланг эдлэх болтугай
    Хүй хотлоороо цэнгэл баяслыг эзэлж
    Хамаг үл зорилдохын шалтгаан арилж
    Хотол даяар хэрүүл тэмцэл амирлаад
    Хамаг сайн буяны цогт цэнгэхийн өлзий хутаг орштугай. (30.35) гэх мэт.

    21.  Ажаарал: Онгодын тахил тайлгын үед түгээмэл хэрэглэгдэх бөө мөргөлийн аман яруу найргийн өөр нэгэн төрөл зүйл бол бөөгийн онгодоо мордуулах буцаах үг хэллэг болно. Онгодын тайлгын туршид тухайн бөөгийн урин залдаг онгодууд дэс дараалал, зэрэг дэвээрээ ээлжлэн заларсны эцэст бөө онгодын тайлга өндөрлөж буйгаа илтгэх энэхүү тараах утгатай үг хэллэгийг өгүүлдэг ажээ(3.69)

Ажааруулах үг хэллэг:

    Хадан гэртээ харигтуй

    Бут гэртээ буцагтуй

    Огторгуйдаа дэгдэгтүй

    Орон нутагтаа буцагтуй (1.289)

    Онгон ордоо туулагтуй

    Орд лустаа шингэхтүй(15.94) гэх мэт.

    Дүгнэж хэлбэл бөө мөргөлийн аман яруу найргийн төрөл зүйлийн ангилал болох долоон зүйл, хорин нэгэн төрөл зүйл, жаран гурван анги бол монгол бөө мөргөлийн яруу найргийн дуудлагыг зүйлчилэн эмхтгэхэд хийгээд ер бөө мөргөлийн аман яруу найргын төрөл зүйлийг ангилан судлах судалгаанд нэгэн зүйлийн санал оруулж байгааг толилон соёрхоно уу!
Эх сурвалж : http://www.hicheel.mn/ 

Saturday, October 12, 2013

Стив Жобсын суут 10 зарчимын тухай

1. Төгс төгөлдөрт тэмүүл
Стив Жобс бүтээлүүдийнхээ хамгийн жижиг хэсгүүдэд хүртэл маш их анхаарал тавьдаг байсан. Жишээлбэл iPod-ны танилцуулах ёслолын урьд шөнө нь “Apple”-ийн ажилчид төхөөрөмжийн чихэвчний оролтыг сольж, бүтэн шөнийг нойргүй өнгөрүүлжээ. Учир нь iPod-ны чихэвчний оролт нь чихэвчийг хийх үед үл ялиг няс хийсэн дуу гарах ёстой гэж тэр шийджээ.
2. Мэргэжлийн хүнтэй хамтарч ажилла
Компанийхаа борлуулалтын сүлжээг гаргахаасаа өмнө тэрээр “Gap” компаний Микки Дрекслерийг багтаа хөлсөлсөн байна.
3. Харамсах зүйлгүй cancel-даж чад
Жобс нь олон нийтийн гарт хүргэсэн бүтээлүүдээрээ ч тэр, бас үйлдвэрлэлийг нь харгис өршөөлгүйгээр зогсоож, татан гаргасан бүтээлүүдээрээ ч алдартай билээ. Жишээлбэл Жобс “Palm Pilot”- клоныг бүтээх ажилдаа маш их хөдөлмөр, хүч зарцуулан ажиллаж байсан боловч гар утасны бүх тоглуулагчийг зах зээлээс шахаж гаргана гэдэг ирээдүйг олж харсныхаа дараа бүх ажлаа харамсах зүйлгүйгээр зогсоож, инженерүүдээ iPod дээр ажиллуулж эхэлжээ.
4. Зорилтот хэрэглэгчдэд хэт найдах хэрэггүй
“Хүмүүс юу хүсээд байгаагаа мэддэггүй. Хүсээд байгаа зүйлийг нь өгөхөөс нааш.”- гэсэн Жобсын алдартай үг байдаг. Тиймээс тэрээр өөрийгөө хэрэглэгчийн байр сууринд тавьж, ямар нэгэн төхөөрөмжийг худалдаж аваад, олон сарын турш түүнийгээ хэрэглэж, олон янзаар туршдаг байжээ.
5. Суралцах, судлах нь төгсөшгүй өрнөх үйл явц
“Apple”-ийн өмнөх бүтээлүүд дээр ажиллаж байхдаа Жобс “Sony” компаний төхөөрөмжүүдийн хэлбэр дүрс, үйлдэл, шрифтийн байдал зэргийг их судалдаж байжээ. Харин анхны “Mac”-ийн корпусан дээр ажиллаж байхдаа тэрээр “Apple” компаний машины зогсоол дээгүүр эргэлдэж, герман болон итали машинуудын гаднах бүтцийг судалж байсан аж.
6. Аль болох энгийн бай
Жобсын дизайны гол философи бол энгийн, хялбар байдал. iPod-ны хамгийн эхний загварыг гаргаж байхдаа тэрээр дизайнерууддаа илүү товчлууруудыг аль болох танахыг тушааж байжээ. Тэр дундаа асааж, унтраах товчлуурыг хасахыг үүрэгдэж байв. Дизайнерууд гомдоллож, үгэлж, дургүйцэн байж олон хоног ажилласны эцэст алдарт дугуй хэлбэрийн товчлуурны бүрэлдэхүүнийг бүтээжээ. 
7. Нууцаа нууцал
“Apple” компанийхан дунд бусдад олон юм ярьж явдаг хүн нэг ч үгүй. Нууцыг задруулдаггүй чанарыг мэдээж өөрөө маш сайн хэвшүүлснийхээ ачаар хамт олондоо дадуулж чадсан Жобсын шинэ бүтээл бүрийн танилцуулга нь үргэлж дуулиан тарьж, тэр өдрийнхөө Дэлхий дахины мэдээ болж чаддаг. Хэрэв өмнө нь хэн нэгэн нь нийтэд задалчихдаг байсан бол мэдээж хүмүүс бүтээл бүрийг нь тэгж их хүлээхгүй л байсан байх. 
8. Цөөн хүнтэй баг
«Macintosh»-ын анхны багт илүү ч үгүй дутуу ч үгүй 100 хүн ажиллаж байсан. 101 дэхь ажилтан гараад ирвэл хууччуудын нэг нь шинэ түүнд зай тавьж өгдөг журамтай байв. Жобс компанийхаа 100 хүний нэрийг л тогтоож чадна гэж шийджээ.
9. Уурга, ташуураа тааруул
Жобс ерөнхийдөө хатуу дарга байсан боловч Apple-ийн ажилчдын хувьд түүний гайхалтай хувь шинж чанар нь гол ажиллах урам зориг нь болж байсан. Mac-ын анхны хувилбар дээр Apple-ийн ажилчид гурван жилийн турш долоо хоногийн 90 цагаар ажиллахад юу хүргэсэн бэ? Жобсын зөн совин, түүний байлдан дагуулал. Үүний ачаар нь Apple-ийн домогт Mac бий болсон юм. 
10. Анхны загвар дээр ажиллах буюу ноороглож байх
Жобсын бүтээсэн бүхэн нь ноорогтой байсан. Техник, программ хангамж, “Apple” сэтгүүл нь хүртэл. Архитектор болон дизайнерууд нь сэтгүүлийн нооргийг оффисоос нь холгүйхэн орших байранд нууцаар, бараг бүтэн жил шахмын туршид хөдөлмөрлөн бүтээжээ. Харин Жобсыг нэг л зүйлийг өөрчлөхөд тэд ахиад л эхнээс нь хийдэг байв.

Бермудын гурвалжины нууц тайлагдав

Бермудын гурвалжин нь Бермудын арал, АНУ-ын мужийн Майами арлууд болон Пуэрто-Рикогийн хооронд нэг сая хавтгай дөрвөлжин ам метр талбайг хамран оршдог. ОХУ-ын эрдэмтэн Николай Коровяковоогоор ахлуулсан баг нар сарны татах хүчнээс шалтгаалан дэлхийн хайлмаг цөм бөмбөрцгийн голд экваторын бүстэй давхцалгүй зун баруун, өвөл зүүн талд 28 дугаар өргөргийн хооронд хэлбэлзэж байдгийг баталжээ.
Энэ хөдөлгөөнөөс шалтгаалж дэлхий нарыг тойргоор бус зуйван замаар тойрдог байна. Хамгийн гол нь энэхүү хөдөлж буй цөм газрын гадаргыг мөргөж галт уул дэлбэрэх, газар хөдлөх шалтгаан болоод зогсохгүй асар их цахилгаан соронзон орон үүсгэдэг учир 28 дугаар өргөргийн орчим бидний мэдэхгүй дөрөв дэх хэмжигдэхүүн үүсэн цаг хугацаа өөрчлөгддөг аж.
Чухамхүү энэ газар нь Бермудын гурвалжин ажээ. Онгоц шалтгаангүй сураггүй болж олдлоо ч хоосон онгоц эсвэл багийнхан нь үхчихсэн байдаг бас нэг шалтгаан нь талсжсан шингэн метаных гэнэ. Дэлхийн хайлмаг цөм газрын гадаргыг мөргөхөд галт уул дэлбэрч, газар хөдлөөд “зогсохгүй шингэн метаны аварга бөмбөлөг далайн гүнд үүсдэг байна.
Аварга бөмбөлөг далайн мандал дээр гарахдаа агаартай мөргөлдөн асар хүчтэй дэлбэрдэг аж. Энэ үед нисэх онгоц таарвал удирдлагаа алдан хоромхон зуурт далайд живэх бөгөөд харин хөлөг онгоц бөмбөлөг хагарахад үүссэн аварга усан эргүүлэгт сорогдон алга болдог аж.
1988 онд Английн геологич Бен Кленнелийн дэвшүүлж байсан энэхүү тайлбарыг Австралийн эрдэмтэн Жосеф Монаган болон Дэвид Мей нар өөрсдийн судалгаа, туршилтаар саяхан баталж чаджээ. Ийнхүү алдарт Бермудын гурвалжингийн нууц тайлагдлаа.
Эх сурвалж: “Ган зам” сонин

Wednesday, May 22, 2013

Хүний тухай баримтууд


Баримт № 1. Сахарын цєлд эртний хvний булшууд олджээ. Эдгээр булш ойролцоогоор 5000 жилийн настай. 2005-2006 онуудад 200 орчим булш олдсон гэдэг. Эдгээр булш 2 метрээс илvv урттай хvмvvсийнх байв.
Баримт № 2. Аврага чулуужсан араг яс Туркт бас олдов. Эртний хvний нэг яс нь гэхэд 120 см урт байлаа. Vvнээс vзвэл уг хvний єндєр 5 метр хавьцаа байсан нь тодорхой.
Баримт № 3. Хятадад 3-3,5 метр єндєр хvний яс олдов. Тэгэхээр жин нь 300 килограммаас доошгvй байсан бололтой.
Баримт № 4. Австралид хvн судлаачид эртний хvний чулуужсан шvд олов. Шvдний урт 67 см, єргєн нь 42 мм байжээ. Ийм шvдтэй хvний єндєр 7,5 метр, жин нь 370 кг байсан хэмэн судлаачид vзэж байна. Энэ олдворын нас 9 сая жил гэсэн дvн гарчээ.
Баримт № 5. Арий vндэстэн 1 сая гаруй жилийн ємнє атлантын иргэншлийн гvнд vvссэн. Єнєєгийн амьдарч буй хvмvvс бvгд арийчууд. Эртний арийчууд 3-4 метр єндєр байв. Харин яваандаа нуруу нь намхан болсон гэж эрдэмтэд vзэж байна.
Баримт № 6. Хvн судлаачид инкvvдийн чулуун дээр зурсан зургийг Перугаас олжээ. Энэ зурган дээр хvмvvс динозавруудтай хамт амьдарч байсан ул мєр байв. Хvн болон динозавр биеийн хэмжээгээр бараг адилхан. Иймд динозаврын эрин vед аврага хvмvvс амьдарч байсан байх нь... Динозавр хvнийг идэж, хvн динозаврын толгойг тасдаж байгаа нь зурган дээр тодхон харагдаж байна.
Баримт № 7. Эртний аврага хvний vлдэгдэл дэлхийн бараг бvх хэсгээс олдож байна. Мексик, Перу,  Пенсильвани, Тунис, Техас, Филиппин, Сири, Марокко, Австрали, Испани, Гvрж гэх мэт … Vнэхээр ийм том хэмжээтэй байсан уу гэж бодох нь гол бус, харин ямар шалтгааны улмаас энэ аврага хvмvvс алга болсон юм гэдгийг мэдэх л vлдэж байна. 


 

Friday, May 17, 2013

Нэгэн домог

Би залуу байхдаа үхэж үзсэн юм шүү дээ. Одоо удахгүй нэгмөсөн үхэхдээ яг л тэр замаараа явах байх даа гээд цэл залуугаараа юм шиг тас тас хөхөрсөн билээ. Чуданжий Хөвсгөлийн ян их хөвч тайгад 1921 оны хавар төржээ. Цагааннуурын хувьд Гамин, Бароны хүрээнээс хөөж ардын засаг мандсан энэ тэр гэсэн сураг чимээ огтхон ч дуулдаагүй гэдэг. Арга ч үгүй биз. Мөнх тэнгэр, омогийн зайран, хэдэн цаагаа л шүтэхээс биш улс төр их хөвчид юуны хамаа байв гэж. Чуданжий айлын ганц хүү гээд их л эрх танхи өсчээ. Тэднийх 100-аад цаатай байсан нь шаггүй баян чинээлэгтээ орж байлаа. Эцэг Эрэгсэл нь нэгэн насаараа бууны овоо хараа шагайж ан, ав хийсээр овоо хөлжсөн нь энэ. Эрэгсэл голомт залгамжлах ганц хүүгээ эрхлүүлэн бараг л ээжээс нь өмөөрөх нь холгүй авирлана. Үүний цаад учир нь ихээхэн нууц. Хүүг нь төрөхөд омгийнх нь зайран Рэгжийбуу тэдний хажуугаар өнгөрч яваад орж иржээ. Цаа бугын арьсан дээр чарлан унасан хүүг тэврэн авч хүйг нь тасалсан Рэгжийбуу зайран,
- Мөнх тэнгэр, онгод минь надад их хүн төрөх гэж байна гэж шивнэсэн юм. Энэ хүүхэд тэгтлээ ид шидтэй биш ч үхээд сэргэх увидастай нэгэн юм. Тэр үед нь би ирж аврах болно оо гээд нэг цаа буга бэлэглэхээр алсад явж оджээ. Ийм ч учраас тэр хүүдээ маш их хайртай юм байж. Дөнгөж төрөөд байсан түүний эхнэр Хөөмөө энэ үгийг сонссонгүй. Тэгээд ч Эрэгсэл эхнэртээ энэ тухай ам нээхийг хүссэнгүй. Энэ нууц нь зайран, Эрэгсэл хоёрын дунд түр хугацаагаар үлджээ. Хүүг 10 настай байхад нь зайран гэрт нь иржээ. Урцных нь хойморт сууж мах идэх Рэгжийбуу зайран, - Миний нэрийг шар хувалзнууд өгсөн юм гэсэн хэмээн хөхрөхөд нь Чуданжий хүү,
- Шар хувалз гэж юу юм бэ, зайрантан гуай? гэж асуужээ. Энэ үгийг сонсоод Рэгжийбуу зайран нүдээ онийлгож, нүүрээ чинэрүүлснээ,
- Шар хувалз гэдэг чинь лам нар. Тэд л манай онгодыг устгахаар заналхийлж байгаа юм. Тэд биднийг чадахгүй ээ гэснээ,
-Яагаад гэвэл тэд цаа унаж чадахгүй. Тиймээс тайгад биднийг яаж ч чадахгүй гэж хэлээд тас тас хөхөрсөн аж. Орой нь явахынхаа өмнө зайрантан хүүд,
- Чи гурван жилийн дараа нисч тэнгэрт гарч үзнэ. Тэнд нэгэн улаан сахалтай өвгөнтэй тааралдвал миний тухай асуугаарай гэхэд нь хүү,
- За гэж инээхэд ээж нь харин айж түгшсэн байдалтайгаар нөхөр рүүгээ харав. Эрэгсэл яагаад ч юм юу ч бодолгүй инээж байхаар нь хөөрхий эмэгтэй тайвширчээ. Үүнээс хойш сар, жил харвасан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд хүү 13 нас хүрлээ. Үхтэл үр харам гэгчээр Эрэгсэл энэ жил ан гөрөө хийж гэрээсээ холдсонгүй. Хүүгээ нэгмөсөн осолдож эндчих вий гэхээс айдаст автсанаас л тэр. Нэг их бороотой өдөр Чуданжий хүү яагаад ч юм гараад гүйжээ. Эцэг нь хойноос нь гартал хүү нь чанх арагшаа гүйж явжээ. Энэ зуурт хүүгийнх нь дээр цахилгаан гялсхийгээд явчихаж. “Аянга” гэсэн бодол толгойд нь зурсхийж хар хурдаараа гүйж хүрэв. Хүү нь ухаан алдчихсан, гутал хувцас нь түлэгдээд утаа уугиж харагдав. Энэ мөчид хэзээ хойно л тэнгэр нирхийн дуугарчээ. Эрэгсэлийг хүүгээ урцандаа тэврэн оруулахад амьсгал хурааж байлаа. Хүү амьсгал хураасан ч цогцос нь маш алгуурхан хөрч эхэллээ. Эрэгсэл халтар зариа (эр цаа буга) унаж зайрангийн отог руу жирийлгэв. Зайран ч энэ үгийг сонсоод хэнгэргээ аван, өмсгөлөө там тум өмсөөд яаравчлан хөдлөв. Зайрантанг очиход хүү нас бараад хоёр цаг орчим болчихсон байв. Энэ нь манай одоогийн цагаар дөрвөн цаг гэсэн үг юм. Зайран ч уг сүггүй л бөөлж эхэллээ. Бараг хагас цаг бөөлсний эцэст амнаас нь цагаан хөөс сахран унажээ. Энэхэн үест хүүгийн хацарт улаан туяа татаж эхлэв. Үүнийг харсан Эрэгсэл зүрхийг нь чагнаж үзэхэд удаавтардуу цохилж эхлэх шиг санагджээ. Энэ үеэр зайран ч сэргэн бослоо. Тэр бүсэндээ зүүсэн уутнаас нэгэн зүйлийг чимхэн усанд найруулаад хүүгийн аманд цутгалаа. Хүүхэд амьсгал нь түрэгссээр эхэр татан уйллаа. Ингэж хүү сэргэв. Харамсалтай нь дөрвөн мөч нь хөдөлсөнгүй. Бие нь удаан хугацаанд амьгүй байснаас цусны эргэлт нь зогссон аж. Шөнө дундын үед хүү сэргэж босчээ. Зайран эцэг, эх хоёрыг нь гэрээс гаргаад хүүгээс,
-За, тэнгэрийн элч минь, юу үзсэн харснаа ярь даа гэжээ. ...Хүүг хэн нэгэн гэрээс нь дуудах шиг болоход урцнаасаа гүйж гарсныг дээр өгүүлсэн. Хүний дуу гарсан зүг гүйтэл толгой дээр нь тасхийгээд л явчих нь тэр. Нэг мэдэхнээ бие нь хачин их хөнгөрчихсөн дээшээ хөөрч байгаагаа бүүр түүр мэдрэв. Хачирхалтай нь аав нь өөрийг нь тэвэрчихсэн урц руугаа орж явахыг харав. Тэр биегүй хоосон юм шиг хирнээ агаарт хөвж байлаа. Ээж нь уйлан, толгойтой үсээ зулгааж байх нь нэн аймшигтай. Урц руу шурган “Би энд зүгээр байна. Бүү уйл” гэж хэлсэн авч ер нь сонссон шинжгүй. Ийн байтал нэгэн далдын хүч өөрийг нь чангаалаа. Тэр урцнаас гаран тэнгэрт хөөрснөө маш хурдтай нисч эхэллээ. Гэв гэнэтхэн нэгэн харанхуй хонгил руу орон маш хурдтай нислээ. Яг л хараацай шиг хэмээн хүү ярьжээ. Хонгилоор маш удаан ниссэний эцэст задгай хөх тэнгэрт гарав. Тэнд үй олон хүн нисэлдэх агаад ихэнх нь хөгшин хүмүүс байх аж. Түүнийг нисч буй хүмүүс рүү зүглэтэл аймаар догшин төрхтэй хоёр эр нисэн ирж,
-Чи буц. Цаг чинь болоогүй хэмээн хөөлөө. Чингэтэл өөдөөс нь нэгэн улаан сахалт өвгөн нисч айсуйг олж үзэв. Улаан сахалт өвгөний нүүр нь түмэн үрчлээтэй аж. Өвгөн түүнд,
-Миний хүү Рэгжийбуу чамайг явуулсан уу? гэхэд нь хүү толгой дохьжээ. Өвгөн түүнд дөхөж ирснээ,
-Чи Рэгжийбууг сарын дараа гар гэж хэлэгтүн. Түүний хугацаа нь болсон. Хэнгэргээ Сачугий охинд үлдээ гэж хэл. Одоо чи буц. Эс тэгвэл энд үүрд үлдэнэ. Цаадах чинь чамайг эргүүлэн дуудах болно хэмээжээ. Гэтэл өөр рүү нь нэгэн эмгэн нисч ирсэн нь жилийн өмнө нас барсан эмээ нь байлаа. Хүү яагаад ч юм,
-Та өвөөтэй уулзаагүй юм уу? гэж асуухад эмээ нь,
-Өвөө нь өөр газар байгаа. Чи аавдаа ан бүү хий! гэж хэл. Өвөө нь нүгэл их үйлдсэн учраас энд ирсэнгүй гэжээ. Мөн тэдний отогт хамт үерхэж нөхөрлөж байгаад хаднаас нисч үхсэн Цагаадай найз нь ч инээж хөхөрчихсөн нисч явааг олж хэрэв.
-Энд сайхан юм аа, эмээ гэж хэлэхэд нь
-Тэнд бүр ч сайхан шүү дээ, миний хүү. Чи маш удаан наслаж сайхан амьдарна. Харин эмээ нь чиний хүүхэд болж төрнө. Энэ мэнгийг хараарай хэмээн хүзээн дээрээ заажээ. Чуданжий ч үнэхээр эмээгээ мэнгэтэй байсныг санав. Харин юуны учир мэнгээ заасныг тэрүүхэн агшинд ухаарсангүй. Энэ агшинд түүнийг алсаас хэн нэгэн дуудах шиг. Бүр Рэгжийбуу зайран дуудах шиг болжээ. Гэтэл бөөн хар хуй салхи түүнийг эргүүлэн хийсгэж одлоо. Буцаад л харанхуй хонгилоороо хуй салхи шиг хурдлан нислээ. Харанхуй хонгилоос гараад хэсэг нистэл тэр дор ой хөвч хүрэнтэн үзэгджээ. Ойн цоорхойд нэгэн урц байгаа нь өөрийнх нь отог болохыг танилаа. Ер бусын хүчин түүнийг татсаар урцны амаар оруулахуйд өөрийнхөө биеийг хэвтэж буйг хараад л... Үүнээс хойш хүү юу ч ярьсангүй. Зайран нүдэндээ нулимс цийлэгнүүлэн инээмсэглэхчээн аядаад,
-Тэр улаан сахалтай өвгөн миний аав шүү дээ гэжээ. Эцэг, эх нь хүүгийнхээ хэлсэн зүйлийг сонсоод мэлэрчээ. Аавынх нь царай хүрэнтэн өвдөг нь чичирч сууснаа,
-Би оготны хамраас ч цус урсгахаа болино оо гээд санаа алдав. Сарын дараа хүүг зайрантан дуудуулжээ. Тэр хүүгээс,
-Тийшээ очиход хэцүү юу? Би төөрөхгүй биз гэж асуугаад хөгжилтэй гэгч нь инээв. Хүү ч,
-Зүгээр ээ. Аяндаа л тийшээгээ татагдаад явчихдаг юм. Харин та манай эмээд аавыг ан хийхээ больсон гэдгийг хэлээрэй гэж захилаа. Өвгөн зайран ч нүдээ аниад хэвтлээ. Зайрангийн унаа нь эргээд явахад хүү,
-Зайран гуай, таны зарь яваад өглөө гэж хэлээд гарнаас нь таттал аль хэдийн хөшчихсөн байжээ. Зайран тэр сайхан орон руу явсан гэдгийг хүү сайн мэдэж байлаа. Бас чиг түүн шиг тэр сайхан тэнгэрт нисч явах юмсан гэж хүсч байлаа. Хүүг хорин нас хүрээд тайгаас буух үест Рэгжийбуу зайрангийн орыг үеийнх нь хөвгүүн залгамжилсан байлаа. Чуданжий хүү Мөрөн орсноор гоё сайхан юм их үзэж, сурч боловсрохыг хүсчээ. Ингээд Улаанбаатар хотод ирж ажилд орсноор гэр бүлтэй болсон байна. Анхных нь хүүхэд охин төрсөн бөгөөд хүзүүн дээрх мэнгийг нь хараад,
-Эмээ минь! хэмээн дуу алдсан гэдэг. Өдгөө 85 насыг зооглоод буй Чуданжий гуай энэ түүхийг ярьсан бөгөөд,
-Би энэ ондоо багтан тийшээгээ очих байх. Нисч явах сайхан юм билээ гээд инээсэн билээ. Энэхүү явдал яг л бусад улсуудад клиник үхлээр үхээд сэргэсэн хүмүүсийн ярьсантай ойролцоо байгаа нь гайхалтай.

Дайны тухай таамагууд

 
Өнөө үед дэлхийн даяар газар сайгүй улам бүр хурдаа аван дүрэлзэн ассаар байгаа дайн зэвсэгт мөргөлдөөнүүд нь дотоод учир шалтгаан, мөн чанараараа өөр хоорондоо олон зүйлсээр харилцан нөхцөлдөж улам бүр хэцүү ярвигтай болсоор байна.
 
Иймээс аль нэг үйл явдлыг тусад нь сугалан авч үзэх нь тун үр дүн багатай. Чухамдаа ийм учраас өнөөгийн энэ өрнөж байгаа үйл явдлуудыг ойлгож ухаарч ойрын ирээдүйн биднийг хүлээж байгаа тэр үйл явдлуудыг урьдчилан харахын тулд өнөөгийн энэ бүх бүрэлдсэн нөхцөл байдлыг нийтэд нь авч үзэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байгаа юм
 
 
21-р зууны геоулстөрийг зөвхөн цэнэгт хошуунуудын тоог авч үзснээр ойлгох боломжгүй юм аа. Сирид болж байгаа иргэний дайн, Египетийн үргэлжилсээр байгаа “арабын хавар”, Ливи ба Иракт төр улсыг нь бараг устгасан байгаа, Хятадын хурдацтай өсөлт,
 
 
Япон дахь атомын станцийн сүйрэл, Евро бүсийн өр-нийгмийн хямрал, Польш дахь АНУ-ын ПРО (пуужингаас хамгаалах систем) систем, Ираны энхийн цөмийн хөтөлбөр, одоо удахгүй эхлэхээр ойртож байгаа гэх “латинамерикийн хавар” гэх мэт олон үйл явдлууд өрнөж байна. 
 
 
Энэ бүхнийг гүйлгэн харах юм бол бид бүхэн тэндээс эмх замбараагүй, ойлгомжгүй байдлаас өөр юу ч олж харахгүй байгаа билээ. Гэсэн хэдий ч энэ бүхнийг үнэн зөвөөр нь тайлбарлаж чадах тэр бүрэлдсэн байгаа нөхцөл байдлынх нь загварыг хэрэглэх юм бол бид бүхэн шууд л бүх харилцан холбоонуудыг нь, хийж байгаа үйл хөдлөл алхамуудыг нь, өнөөгийн энэ дэлхий дахинг далдаас бүрэн хяналтандаа оруулсан байгаа тэр хүчнүүдийн хүсэл эрхшээлийн дагуу хийгдэж байгаа тэр бүх явуулга, үйл ажиллагаануудыг нь олж харж чадах юм.
 
 
Одоогийн ТВ-мэдээ ба сонингуудад нь бүү итгээрэй!!!
 
Хүн аливаа нэг зүйлийн тухай мэдээллийг олж мэдсэн байх нь сайн хэрэг. Гэвч хэрэв та энэ мэдээллийг эргэцүүлэн шүүн тунгааж бодож өөрийн дотоод ойлголт төсөөлөлтэй холбож задлан шинжилж зохих хэлбэрт нь оруулах чадваргүй бол энэ мэдээлэл нь ямар ч ашиггүй юм аа!
 
 
Хэтэрхий олон жижиг жижиг түүхий мэдээллүүд нь хүний тархийг зүгээр л дүнхүү болгож орхидог. Чухам ийм учраас л одоогийн сонингуудын нүүрэн дээрээс бараг хашгирч даллаж байдаг тэр гарчгуудаас,
 
 
ТВ-ийн тэр шуурхай мэдээнүүдээс нь, алан хядагчдын аюулуудын тухай түгшүүрт мэдээнүүдээс, шоу-бизнесийн мэдээний хөтлөгчид нараас холхон шиг явах нь илүү ухаалаг хэрэг болох биз ээ.Учир өнөөгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бол мэдээллийн хэрэгсэл бус харин манипуляцийн зэвсэг болсон байгааг санаж яв! 
 
 
Энэ бол яг л Клод Моне-гийн импрессионист уран зургийг үзэж байгаатай төстэй юм: түүний зургийг ойрхноос харахад баахан өнгө өнгийн тосон будгийн толбонууд мэт харагддаг боловч харин хэдхэн алхам хойшоо ухарч алхаад харах юм бол таны нүдний өмнө энэ зураг бүх гоё сайхнаараа тодрон гарч ирдэг билээ.
 
 
Өнөөгийн энэ мэдээллийн эмх замбараагүй орилолдооноос жаахан хийсвэрлэн хөндийрч өнөөдөр дэлхий дээр ноёрхож байгаа энэ ОНМХэрэгслүүдийн зүгээс явуулж байдаг, таныг чин үнэнийг олоод харчих вий гэсэн эсэргүүцлийг нь үл хайхран бид бүхэн энэ бүх үйл явдлуудын хооронд дахь тэр цаад учир шалтгаанууд, үнэн зөв холбоосуудыг нь олох зайлшгүй шаардлагатай байгаа юм.
 
 
Өнөөгийн байдлаар бидний олонхи нь манай гариг одоо дайны нөхцөл байдалд байгаа гэдгийг эрхбиш сэхээрч ухаарсан байх гэж найдаж байна.
Харин энэ дайн харь гаригийн хүмүүсийн эсрэг явж байгаа юм биш ээ! (зарим нэг "дүнхүү" хүмүүст ингэж хэлбэл арай ойлгомжтой байх болов уу )
 
 
Манай энэ гаригийн соёл иргэншлүүд өөрсдийнхөө дотор өөрсдийнхөө эсрэг дэлхийн иргэний дайн хийж байна!
 
Одоо дэлхийн мэдээллийн агентлагуудын өгч байгаа юмыг нь үзэж харж уншаад – аан зарим улс орнууд хоорондоо л дайтаж байгаа юм байна гэж бодож байж болноо, гэхдээ энэ бүхэн тийм ч энгийн хялбар бус юм аа!
 
 
Асар нөлөө бүхий, хууль бус, бүрэн дарангуйлагч гэхдээ манай Гаригийн бараг бүх улс орнуудын, ялангуяа – АНУ-ын засаглал, эрх мэдлийн бүтцүүдэд гүнзгий шургалж бэхжиж авсан маш цөөн хэдхэн элитийн эрхшээлээр өнөөгийн энэ дэлхий даяархи хууль ёсны төрийг нь түлхэн унгах төрийн эргэлт - дайнуудыг хийж байгаа юм.
 
 
Энэхүү элит бол мэс ажиллабараар огтлон авч хаях боломжгүй яг л хорт хавдар шиг байгаа боловч бүх хүн төрөлхтнийг цаашид үхэл сүйрэлд хүргэхгүйн тулд энэ хорт хавдарыг сулруулж мөн цааш үсэрхийлэхийг нь зогсоохыг харин оролдож болноо. Одоо хүн төрөлхтөнд дэлхий дахинг мөлжин боолчилж байгаа энэ хорт хавдарыг устгахын тулд нэг тийм “химийн эмчилгээ” зайлшгүй болоод байгаа юм.
 
 
Энэхүү хүнд өвчний нэг тод шинж тэмдэг бол өнөөгийн АНУ дахь нийгмийн болон улстөрийн тэгш бус байдал юм. Одоо энэ улсын хүн амын 1 хувь баячуудад үндэстний бүх баялагийн 35 хувь, харин ядуус болох 90 хувьд нь ердөө л 25-хан хувь ноогдож байна.
 
 
Одоо АНУ-ын Конгресс, Сенатын ихэнх гишүүд болон бараг бүх дээд албан тушаалтнууд нь яг энэ “ганцхан хувь баячууд”-ын эгнээнд багтаж байгаа нь одоогийн энэ нөхцөл байдлыг улам ч төвөгтэй болгож байгаа юм.
 
 
Эдгээр элитүүдийн цаад далд хүслүүд, урт хугацааны нууц төлөвлөгөөнүүд, гол зорилгууд болон далд хуйвалдаануудыг нь ойлгож ухамсарлах нь ялангуяа АНУ, Их британи, Австрали болон Европын иргэдэд онцгой зайлшгүй шаардлагатай болоод байна!
 
 
Ер нь албан ёсоор бол чухамдаа эдгээр улс орнуудын хөлсний цэрэг дайчид энэ элитүүдийн хүсэл эрхшээлд таалагдаагүй улс орнуудыг үндэстний лидерүүдийнхээ тушаалаар дайран орж түлхэн унагаж дээрэмдэн тонож устгаж байгаа шүү дээ.
 
 
Аргентин, Колумби, Нигери эсвэл Малайзын сонгогчдын алдаануудын үр дүн, золиосууд нь тэр сонгогчид өөрсдөө л болж байдаг билээ. Харин АНУ, Их британи эсвэл Францын сонгуулиудаасбол дэлхийн олон сая хүмүүсийн хувь заяа шууд хамаарч байна.
 
 
Энэ олон хүмүүс барууны энэ орнуудын нисэх онгоцуудын дайралтууд, цэргийн түрэмгийлэл, зохиомол төрийн эргэлт ба бөмбөгдөлтүүдийнх нь золиосууд болох бүрэн эрсдэлтэй болчихоод байгаа юм.
 
 
Айрон Моунтийн тайлан
 
1960-аад оны сүүлчээр гарсан “Энхтайван байдлыг хадгалах боломжууд ба манай далд зорилгуудын тухай Айрон Моунтийн тайлан” гэдэг нэртэй нэг тайланг тэр үеийн АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Роберт Макнамарын захиалгаар “Гудзоны институт” бичсэн юм.
 
 
Зарим хүмүүс энэ тайлан - номыг “тавьсан урхи” гэж тооцдог. Гэвч түүн дотор бичсэн тэр зүйлүүд нь XX зууны сүүлчийн хагаст болж өнгөрсөн тэр бүх үйл явдлуудтай бараг бүрэн нийцэж байгаа юм! 
 
 
Энэ тайланд бичснээр бол энэхүү тайлан-номыг нэрсийг нь нууцалсан 15 хүнтэй судалгааны тусгай нэг ажлын хэсэг хамтран бичсэн ба энэ тайлан нь өргөн олон нийтэд зориулагдаагүй эд байсан ажээ.
 
 
Энэхүү “... тайлан”-д хийсэн хамгийн гол дүгнэлт бол АНУ-ын засгийн газруудад өөрсдийн засаглал, эрх мэдлийг бэхжүүлж барьж байхын тулд дайн эсвэл түүнтэй төстэй зүйл зайлшгүй шаардлагатай юм гэсэн дүгнэлт юм.
 
 
Цааш нь энэ тайланд бичснээр, ийм дайнуудын шалтгаанууд нь олон улсын сөргөлдөөн ба ашиг сонирхлын мөргөлдөөн БИШ ажээ. Ихэнх тохиолдолд энэ дайнч улс үндэстнүүд өөрсдөө мөргөлдөөнүүдийг хайж байдаг ба тэдэнд хэрэгтэй учраас л тэд өөрсдөө ийм мөргөлдөөнүүдийг бий болгодог гэж хэлбэл илүү логиктой байх биз ээ.
 
 
Дайн бол ийм дайнч колоничлогч улсын хүч чадлыг бүрэн харуулдаг ажээ. Ийм учраас одоо бодиттой өрнөж байгаа болон цаашид ирээдүйд гарах тэр дайнууд нь тэд өөрийн улс нийгмээ төдийгүй цаашилбал бүх хүн төрөлхтөнг бүрэн хяналтандаа байлгах гэсэн эрмэлзлэлийн өнцгөөс нь авч үзвэл тэдний хувьд амьдрал эсвэл үхлийнх асуудал нь ажээ.
 
 
Мөн түүнчлэн энэ “... тайлан”-д зааснаар, үй олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэл нь хэзээд эдийн засгийн “алдагдлуудтай” холбоотойгоор ойлгогдож байсан ажээ. Харин энэ тайланд “дайн зөвхөн дайн л зэвсэглэлтэй холбоотой асуудлыг бүрэн шийдэж өгдөг” учир дайн бол улстөрийн талаасаа ямар нэг элдэв саад тотгоргүйгээр "чөлөөт" зах зээлийн эдийн засгийн зохиомол эрэлтийг бий болгож байх маш чухал хэрэгсэл юм гэж номолсон байдаг.
 
 
Энэхүү “... тайлан”-гийн эцэст “даян дэлхийд энхтайван” байлгах нь зөвхөн бидний хувьд хүсэхээр зүйл биш төдийгүй манай улс нийгмийн ашиг сонирхолд нийцэхгүй, учир нь дайн бол эдийн засгийн зэрэгцээ манай нийгмийн болон барууны соёлын зорилгуудад үйлчилдэг гэсэн дүгнэлтийг тэнд хийсэн байдаг.
 
 
“Дайны байнгын аюул занал нь манай засгийн газрын оршин тогтнож байх бат бэх үндэс нь юм. Энэхүү аюул занал нь манай улстөрийн шийдвэрүүдийн үндэслэл нь болж өгдөг ба дайн бол бодит байдал дээр манай улс үндэстний нэгдмэл байдал гэсэнтэй утга нэг үг юм.
 
 
Дайн байлдаанууд байхгүй байх нь улсын тусгаар тогтнол байхгүй байгааг мөн уламжлалт нэг угсаатны улс биш болохыг гарцаагүй ил гаргаж ирдэг”. Ийнхүү “дайнууд бол манай хүн ам ба түүний цаашид оршин тогтнож байхад зайлшгүй шаардлагатай тэр нөөц баялагуудын хооронд дахь хүлээн зөвшөөрч болохуйц тэнцвэрийг барьж байх үндсэн шалгарсан арга хэрэгсэл юм.
 
 
Дайныг хүн төрөлтний зайлшгүй хэрэгцээ шаардлага гэж тооцож байх нь зөв юм” гэж энэ тайланд бичсэн байгаа.. Ийнхүү АНУ, Англи, Европ зэрэг улс орнуудад бэхжиж авсан дэлхийн энэ элитүүдэд цаашид тэсч үлдэж байхын тулд дайн, дайны аюул занал ба дайны тухай цуу ярианууд бол тэдэнд ус агаар шиг зайлшгүй шаардлагатай ажээ.
 
 
Гэвч Америк, Их британи ба тэдний холбоотнуудад ямар ч хамаагүй нэг дайсан хэрэггүй ажээ. Тэдэнд сүрдмээр том, маш аюултай, “аймшигтай” дайсан л байнга хэрэгтэй байдаг. Энэхүү дайсан нь эхлээд фашист Герман байсан, дараа нь милитарист Япон, коммунист ЗХУлс, ер нь “улаантны аюул” гэгч байсан юм.
 
 
Өнөөдөр энэ хадны мангаагийнх нь дүрд “лалын суурь үзэлтнүүдийн зүгээс гарч байгаа алан хядагчдын аюул занал” гэгч тоглож байна. Гэсэн ч энэ хөшигний ар дахь элитийн овоо хараа одоо Орос ба Хятадын зүг шилжээд байна!
 
 
Орос улсын хувьд...
 
Саяхныг хүртэл Орос улс барууны энэ гүрнүүдийн хавтгай түрэмгийллийг тогтоон барьж ямар нэг байдлаар тэдний эсрэг буфер, хана, тоормозны үүргийг гүйцэтгэж байсан билээ.
 
 
Орос улс ийм буфер болчихлоор түүнийг эргэн тойронд нь бүсэлж сульдаахыг хүссэн Барууныхны гарт бүх дэлхий дахин хэлмэгдэн зовж эхэлдэг. Үүний жишээнүүд бол Серби, Ирак, Афганистан, Пакистан, Ливи ба Палестин юм.
 
 
Энэ бүх тохиолдлуудад Орос улс АНУ, Их британи, Европын холбоо ба Израйлыг цэргийн үйлдлээрээ бус харин дипломат “хэл үгээрээ” сөрөн зогсож байсан юм. Гэвч барууны гүрнүүд тэрбайтугай НҮБ-д ч гэсэн санасандаа хүрч чадаж байсан билээ.
 
 
Гэвч дээхнэ үеэс Орос улс Барууны амбийцнуудын эсрэг улам улам тоормозны үүргийг гүйцэтгэх болсон ба энэ хүчин чармайлт нь одоо Иран ба Сирийн асуудал дээр онцгой тод харагдаж байгаа. 2011 оны 11-р сар ба 2012 оны 2-р сард Орос улс НҮБ-ын хоёр тогтоолд хориг тавьсан юм.
 
 
Энэ тогтоолыг АНУ, Их британи, Франц улсууд Сирийн эсрэг зүтгүүлж байгаа билээ. Хэрэв энэ тогтоолууд нь батлагдсан бол Сири улсыг өнгөрсөн жил НҮБ-ийн 1973 тоот тогтоолын дагуу барууны “энхтайванчдын” бөмбөгдөлтөнд сүйрсэн устсан Ливи улсын хувь заяа дахин дайрах байсан юм.
 
 
Үүнээс гадна Орос улс МАГАТЭ-гийн хуурамч тайлангуудыг нь хүлээн аваагүй бөгөөд цөмийн хөтөлбөрийнх нь төлөө Ираны эсрэг авах гэж байсан тэр санкцийн тогтоолыг нь дэмжээгүй юм.
 
 
Үүнээс гадна Персийн булан ба Газар дундын тэнгис дэх НҮБ-ийн нэрэн доор яг үнэндээ бол НАТО-гийн цэргийн оролцоог тэнцвэржүүлэх гэж Орос улс тийш нь ихээхэн хэмжээний цэргийн хүчээ илгээсэн юм.
 
 
Тэнд дайны ажиллагаа эхлэх магадлал нь хир байсныг одоо таахад хэцүү. Гэсэн хэдий ч энэ арга хэмжээ нь АНУ, Их британи, Франц ба Израйлийг “тайвшруулах” үр дүнтэй арга хэмжээ болсон ба тэд Иран ба Сири рүү дайран орох заналхийллээ хэрэгжүүлэхийг хойшлуулахаас өөр аргагүй болсон юм.
 
 
Гэвч АНУ холбоотнуудтай хамтран энэ улс орнуудад гаднаас нь зохиомол иргэний дайн өдөөн дэгдээх, “арабын хавар” нэр авсан дотроос нь хувьсгал гаргах - төрийн эргэлт хийлгэх гэмт ажиллагааны тактиктаа шилжээд байгаа юм.
 
 
Энд хамгийн гол асуудал нь Орос улс дахин хатуу хана хэрэм болон хувирч Барууны энэ дайнч гүрнүүдийн өмнүүр хоёрдмол утгагүйгээр улаан зураас татахаасаа өмнө Баруунд өөр бас ямар гэмт хэрэг тарихыг нь зөвшөөрөх вэ гэдэгт л оршиж байгаа юм.
 
 
Хэрэв Орос улс үүнийгээ эцсийн эцэст хийх юм бол барууны энэ улс орнууд эсвэл энэ бүх зорилгуудаасаа хойшоо ухрах эсвэл энэ ханыг нь эвдэхээс өөр аргагүй болох юм. Тэд юу гэж шийдэхээс бид бүхэн Дэлхийн энэ III дайнд оролцох эсвэл үгүй гэдэг нь шалтгаалах юм!
 
 
Барууны гүрнүүд энэ тохиолдолд ямар шийдвэр гаргахад нөлөөлөх чухал хүчин зүйл нь Хятад улс байх болно. Учир нь дээр хэлсэн бүх зүйл Хятадын хувьд ч бараг адилхан юм.
 
 
Дэлхийд одоо ноёрхож байгаа барууны элитүүд эдийн засаг, улстөр, хүн амын тоо нь хурдан өсч байгаа тул Хятад улсыг стратегийн өрсөлдөгч, ирээдүйн дайснаа гэж үзэж байгаа. Үүний хажуугаар Хятад Номхон далайн нэг сав газар ба Энэтхэгийн далайд өөрийн оролцоог нэмэгдүүлсээр байгаа билээ.
 
 
Хятад улсын хувьд...
 
АНУ ба Их британи хоёр Хятадын агаарын цэргийн болон тэнгисийн цэргийн хүчнүүд нь энэ улсын газарзүйн байрлалтайгаа нийлээд, тэнгис үрүү гарах маш хязгаарлагдмал гарцтай Орос улстай харцуулбал Хятадад дэлхийн гол гол далай тэнгисүүд дээр хяналтаа тогтоох хамаагүй том боломжуудыг олгож байгаа гэдгийг сайн ойлгож байгаа.
 
 
Үүнээс гадна Хятад улсад АНУ 1,2 их наяд долларын өртэй байгаа, Европын холбоо 1 их наяд еврогийн өртэй байгаа нь АНУ-ын долларыг нэг л удаагийн оролдлогоор бүрэн сүйрүүлж чадах санхүүгийн хөшүүргийг Хятадын гарт өгч байгаа юм.
 
 
Гэхдээ нөхцөл байдлыг зөвхөн санхүү-эдийн засгийн байр сууринаас авч үзэж болохгүй юм. Барууны олон шинжээчид Хятад улс АНУ-ын сангийн яамны өрийн бичгүүдийг нь нэгэн зэрэг зах зээл дээр гарган шидэж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаа.
 
 
Учир нь тэгвэл энэ өрийн бичгүүдийн үнэ нь шалдаа унаж хятадын валютын нөөцүүд нь бас тэг болох тул энэ нь эргээд Хятадын эдийн засгийг цохих болно гэж тэд тооцож байна.
 
 
Гэвч Хятадын энэ Эзэнт улсын ард 10 мянган жилийн түүх нь бий, тэгээд ч хятадууд өөрсдийнхөөрөө бодож сэтгэдэг. Хятад улс залуухан Америкийн Эзэнт гүрэнтэй шатраа нүүн тохиромжтой мөчийг хүлээж байна.
 
 
Хятад улс харин дайны асар том энэ машиныг тэжээж байхад нь АНУ-д зайлшгүй шаардлагатай байгаа америк долларын системийг нь унагахаар санхүү-эдийн засгийн энэ түүц хөзрөөрөө бус харин геоулстөрийн хөзрөөрөө тоглохоор өлхөн шийдэж чадах юм. Магадгүй, Хятад эхлээд цэргийн хүчээ бус харин санхүүгийн хөшүүргүүдээ ажилд нь оруулахгүй гэж үү?
 
 
Хятадын энэ “өсөлтийг” бодол дотроо барьж байх юм бол одоо алс холын олон газар бүс нутгуудад АНУ-ын эрх баригчдын үйлдэж байгаа энэ үйл хөдлөлүүдийнх нь цаад сэдлийг нь ойлгоход хамаагүй амар хялбар болох юм.
 
 
Учир нь энэ бүх “арабын хаврууд” ба “хувьсгалт бослогууд” гэгч нь Хятадын талаархи АНУ-ын стратегийн болон тактикийн зорилгуудыг нь шийдэж өгч байгаа юм.
Жишээ болгож Ойрхи Дорнодыг авч үзье. Асар их газрын тосны нөөцтэй стратегийн чухал энэ бүс нутгийг хяналтандаа барьж байх нь АНУ-д Оросын эсрэг үйл ажиллагаа явуулах түшиц газар нь болж байдгаас гадна энэ бүс нутгаас Хятадад нийлүүлж байгаа газрын тосны нийлүүлэлтийг нь нэгэн зэрэг хааж байгаа юм.
 
 
Хятад улс АНУ шиг дэлхийд дангаараа жанжлахыг хүсэхгүй байгаа ба харин Барууны цэргийн түрэмгийлэл, колоничлол ба бусад нөлөөг нь тогтоон барьж байх Ази-Номхон далайн сав газрын гол хүч хэвээр үлдэхийг л хүсч байгаа юм.
 
 
Хэрэв Хятад одоо алгуурхан, гэхдээ лавтайяа ойртсоор байгаа геоулстөрийн хамгийн гол 2 зорилгодоо хүрэх юм бол Самуэль Хантингтон “Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн” онолдоо тэмдэглэж байсан шиг Барууны хувьд бүх зүйл хамгийн муу байдлаар эргэх юм.
 
 
1. Хэрэв Хятад улс Энэтхэг ба Орост улсуудтай улам ойр дотно хамтран ажиллах ба Ази тив дээрхи харилцаануудаа улам бэхжүүлэх тал дээр харилцан зөвшилцлүүдэд хүрч чадах юм бол
 
 
2. Хэрэв Хятад улс Японтой хамтран хоорондын жижиг сажиг санал зөрөлдөөнүүдээ гэтлэн давж улмаар ойр нягт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж чадах юм бол.
 
 
Хэрэв Япон Хятад хоёр хамтран нэгдмэл геоулстөрийн стратеги бодлого явуулж эхлэх юм бол (дэлхийн II дайны дараахи Франц, Герман хоёр шиг), дэлхийн бүх хүн амын 2/3-ыг багтаасан Ази-Номхон далайн нөлөөллийн төв нь барууны элитүүдийн гараас мултран гарах болно.
 
 
Японы тэргүүний технологиуд ба Хятадын материаллаг ба хөдөлмөрийн хүчний нөөц боломжууд нь нэгдэх юм бол юу болно гэдгийг та төсөөлөөд үзээрэй. Гэвч ийм холбоо байгуулахад нь саад хийх үүднээс бүх зүйлийг хийж байгаа билээ.
 
 
Дайн явуулж байгаа 5 хэлбэр нь
 
Бүүр 1960-аад онд “Айрон Моунтийн тайлан”-г бичсэн тэр хүмүүс дайн хийж ирсэн уламжлалт аргуудаа өөр үр дүнтэй аргуудаар сольж өөрчлөхийг санал болгосон байсан юм.
 
 
Тэдний үзэж байснаар ямар ч тохиолдолд дайн хийж байх нь зайлшгүй шаардлагатай гэж байсан юм. Тэд нар хүний санаанд оромгүй, бүүр гайхалтай хачин аргуудаар дайн явуулж байхыг зөвлөсөн юм. Энэхүү “...тайлан”-д зөвлөсөн тэр аргууд нь:
 
 
1. Сансарын өргөн судалгаануудын нэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Энэ хөтөлбөрийнх нь олон зорилгуудад хүрэх боломжгүй байх нь хамаагүй, харин энэ хөтөлбөрт асар их хэмжээний төсвийн мөнгө хөрөнгийг цутгах замаар эдийн засгаа цаашид дэмжиж байж болно тэд зөвлөсөн байсан юм. (тэд энэ мөнгө хөрөнгийг ажил хийж олдоггүй, зүгээр л хэвлэчихдэг, тэгээд дуртай зүйлээрээ дэлхийн улс орнуудаас солиод авчихдаг!!)
 
 
2. Шинэ төрлийн дайсныг зохиож бий болгож байх: харь гаригийн өөр иргэншлүүдээс ирж магадгүй гэх аюул заналын уур амьсгалыг бий болгон өдөөж дэвэргэж байх: Одоо санаанаасаа зохиосон элдэв ном, комикс сэтгүүлүүд, Холливудын “хачин жигтэй” кинонууд газар аваад байгаа билээ!?
 
 
3. Хүн төрөлхтөнд шинэ аюул заналудыг зориуд бий болгож дэвэргэж байх: жишээлбэл, байгаль орчны бохирдол, уур амьсгалын дулаарал гэх мэт.
 
 
4. Хүний нөхөн үржихүйг хязгаарлах шинэ аргуудыг хэрэглэж эхлэх: ундны ус болон хүнсэнд химийн бодисууд хэрэглэх, генийн өөрчлөлттэй хүнс ба эмүүдийг нэвтрүүлэх г.м
 
 
5. Шинэ шинэ дайснуудыг байнга санаанаасаа зохиож хүмүүсийг байнга айдастай байлгах: энд тэнд элдэв шалтгуудаар байнга халуун цэгүүд үүсгэж, дайн өдөөж байх. Мөн элдэв кино, ном сэтгүүл, компьютерын тоглоомуудаар хүмүүсийг зомбижуулж байх г.м  
 
 
Энэ бүх зөвлөгөөнүүдийг нь албан ёсны бодлогоо болгон хэрэглэж эхэлснээс хойш бараг хагас зуун жилийн дараа энэ зөвлөгөөнүүдийн зарим нь зорилгодоо хүрсэн байгаа юм. (жишээлбэл, цэргийн болон иргэний сансар судлал). Бусад зөвлөгөөнүүд нь төлөвлөгөө болох эсвэл нэвтрүүлэх шатандаа одоо ид явж байна.
 
 
Гэхдээ хамгийн чухал, тулгын чулуу нь 5-р зөвлөгөө юм: шинэ шинэ дайснуудыг байнга санаанаасаа зохион гаргаж ирж хүмүүсийг байнга айдас хүйдэстэй байлгах. Ийм дайснууд нь сүүлийн үед хангалттай байсан билээ: Ирак, Афганистан, Серби, Ливи, Куба, Хойд Солонгос, лалын алан хядагчид. Одоо бол Сири, Иран хоёрын ээлж ирээд байна.
 
 
Өнөө үед АНУ аливаа улс оронд шууд л дайран орж ирж эзлэн түрэмгийлэхийн оронд нууц дал явуулга, өндөр технологийг ашигласан олон үйл ажиллагаануудыг улам бүр явуулах болж байгаа учир хүн төрөлхтөн энд ноцтой асуудалтай учраад байгаа юм.
 
 
Учир нь АНУ-ын цэргүүд Вьетнам, Ирак ба Афганистанд дайн хийж байсан тэр үед тэндээс ирж байсан мэдээллүүд нь оройн мэдээний хөтөлбөрүүдээр хүмүүст тийм ч сайн сайхан харагдахгүй байсан билээ...
 
 
Дэлхийн энэ нууц элит АНУ, Их британи ба НАТО-гийн гараар явуулж байгаа дайнуудыг одоогийн байдлаар 5 хэлбэрт ялгаж ангилж болох юм. Энэ хэлбэрүүдийг нь “сэтгэлзүйн” нөлөөлөл болон стратегийн хувьд хэрэгжүүлэхэд хүнд зорилго, дайн явуулж байгаа аргазүй нь төвөгтэй байгаа эсэх шалгуураар өсөх эрэмбээр нь ингэж харуулж болно:
 
 
1. Цэргийн түрэмгийлэл үйлдэх. Ямар ч шалтаг халхавч хэрэглэхгүйгээр шууд л түрэмгийлэн дайрч довтлож байгаа нь энэ улс чухам хаана байрлаж байгаагаас ихээхэн шалтгаалж байгаа нь ойлгомжтой байгаа.
 
 
Ингэхдээ тэд тухайн улсыг цэргийн хүч болон эдийн засгийн хувьд бүрэн давамгайлаж байгаа нөхцөлд л ингэж шууд дайрч байгаа юм. 1990-ээд онд Колин Пауэллын гаргасан тэр номлолоор бол “Цэргийн хүчин чадлынхаа бүрэн давамгайллаар ялалтанд хүрэх нь баталгаатай байгаа зөвхөн тийм нөхцөлд л АНУ өөр бусад улс гүрнүүдийн эсрэг дайн хийж байх ёстой” ажээ.
 
 
Үүнээс илүү өрөвдөлтэй номлолыг төсөөлж болох уу даа? Тэд бол аюулгүй орчинд компьютерын дэлгэцний өмнө джойстик (компьютер тоглоомын атгадаг гар шиг) атган сууж байгаад л гохоо дарж дэлхийн бөмбөрцгийн талыг бөмбөгдөж буудан шүршиж байгаа хулчгарууд шүү дээ.
 
 
2. Цэргийн хүчээр төрийн эргэлт хийх. Орон нутгийн захиргааны байгууллагуудыг нь тэрслүү үзэлтнүүд болон цэргийнхний дундаас урвасан этгээдүүдийн хүчээр булаан эзлэж авдаг.
 
 
Ингэхдээ эдгээр урвагчдыг нь буу сум зэр зэвсэг, харилцааны холбооны хэрэгсэлүүд, хоол хүнс гэх мэт шаардлагатай бусад зүйлсээр гадна талаас нь хангаж байх санхүүгийн тусламж өгч, дэлхийн “чөлөөт” ОНМХ-үүдээр эдгээр урвагчид болон толгой нь эргэсэн харанхуй бөөн хүмүүсийг эрх чөлөөний тэмцэгчид болгон харуулж мэдээллийн дэмжлэг үзүүлж барууны цэргийн хүчин бөмбөгдлөлтөө албан ёсоор эхлэх халхавч болох НҮБ-д тогтоолын төслөөр жүжиг тоглох замаар дипломат туслалцаа үзүүлж байгаа билээ.
 
 
Яг энэ аргыг 1950-аад, 1960-аад, 1970-аад онуудад Латин америкийн олон улс орнуудын эсрэг өргөн хэрэглэж байсан юм. Саяхан Египет, Ливид болсон үйл явдлууд энэ аргыг одоо хүртэл хэрэглэсээр байгааг харуулсан юм.
 
 
3. Санхүүгийн эргэлт. Эхлээд олон улсын том банкууд тэр улс орныг төлж дийлэхгүй өрөнд унагаж булан шахан оруулдаг. Энэ улс орон гадаад өрөө дийлэхээ болихоор банкстерууд өөрсдийн эзэмшилд аль хэдийнэ орсон дэлхийн ОНМХэрэгслүүд ба рейтингийн агентлагуудынхаа тусламжтайгаар ОУВСан/Дэлхийнн банкны төлөөлөгчдөө тийш нь илгээдэг.
 
 
Тэд өрийн ийм нөхцөл байдлыг нь тухайн улсын эдийн засгийн болон нийгмийн асуудлууд болгон хувиргаж энэ улсын санхүү ба мөнгөний системийг нь нураан унагадаг. Үүний үр дүнд ард түмний дунд дургүйцэл, бухимдал аяндаа бий болдог.
 
 
Энэ байдлыг нь тухайн үеийн эрх баригч төрийг нь өөрсдийн тавиулуудаар солих шалтаг, зөвтгөх арга хэрэгслээ болгодог. Энэ аргыг Латин америкт аль эртнээс хэрэглэж бүүр дархан мэхээ болгосон юм. Одоо яг энэ аргыг Грек, Испани, Итали, Ирландад амжилттай хэрэглэж байна. Харин удалгүй энэ аргыг Британи, АНУ хоёр өөр дээрээ турших болноо.
 
 
4. Нийгмийн эргэлт. Энэ нь тухайн орны эрх барьж байгаа төрийг нь солих зорилгоор улстөрийн идэвхтнүүдийг нь санхүүжүүлэхээс эхэлдэг. Үүний тулд америкийн, британийн, израйлын элчин сайдын яамдууд аливаа тэрс үзэлтнүүдэд нь санхүүгийн, мэдээллийн болон арга зүйн (гудамжны эмх замбараагүй явдлууд г.м) дэмжлэгүүд үзүүлдэг.
 
 
Ийм замаар “хэрэгтэй” нам эсвэл хөдөлгөөний эргэн тойронд бүх хүчийг нь цуглуулдаг. 1980-аад онд тэд нар Латин америкт “хүний эрхийг хамгаалах” гэгч байгууллагуудыг нь энэ зорилгодоо өргөн ашиглаж байсан юм. Үүний нэг тод жишээ бол аргентины «Матери Плазо де Майо» гэдэг байгууллага юм.
 
 
5. Гаднаас нь турхирч зохиомол иргэний дайн өдөөх. Тухайн “хэрэгтэй” орны засгийн газрын эсрэг тэмцэж байгаа “зэвсэглэсэн” сөрөг хүчнийг нь санхүүжүүлж, зэвсэглэж бусад талаар бүх дэмжлэг тусламжийг үзүүлж байдаг.
 
 
Энэ үед “үндэстний чөлөөлөх” эсвэл өөр нэг “зөвлөл”-ийг байгуулдаг. Энэ зөвлөлийг нь тойруулж эргүү босогчид, эрүүгийн гэмт хэрэгтнүүд ба мафийг нь цуглуулж нэгтгэдэг. Яг ийм үйл явдал Ливи, Египет ба Сирид болж байна.
 
 
Энэ үед хамгийн гол үүрэг ролийг нь ТТГазар, МИ6 ба “Моссад” тоглож байдаг ба харин Ливи, Сирийн тохиолдолд “эрх чөлөөний төлөө тэмцэгчид”-ийн баг өмссөн Аль-Кайда (ТТГазрын нэг салбар нь) тоглож байна.
 
 
Ойрхи Дорнодод болж байгаа иймэрхүү арга хэмжээнүүдийг нь “арабын хавар” гэж нэрлээд нэг хүний дарангуйллын дэглэм, хэлмэгдүүллийн эсрэг зөв юмны төлөө тэмцэж байгаа орон нутгийн хүмүүсийн бослого гэдэг сүмсээр даруулан дэлхийн олон нийтэд залгиулсан юм.
 
 
Мөн чанартаа бол, тэнд нэгэнт бүрэлдсэн байгаа асуудлуудаас нь ашиг хонжоо унагаж байгаа юм: засгийн эрхэнд дэндүү удсан дэглэмүүд (Египет, Ливи) ба шашны сөргөлдөөн (шиит ба суннит) гэх мэт.
 
 
Ийм учраас “Гүйцэтгэх хорооны гишүүн ба Сирийн Үндэстний Зөвлөлийн гадаад улстөрийн бодлогын асуудлаархи удирдагч” Бассма Кодман өнгөрсөн 6-р сард АНУ-ын Виржини мужид болж өнгөрсөн “Билдербергийн клуб”-ын бага хуралд очсонд гайхах зүйл байхгүй юм.
 
 
Эдгээр улс орнуудын баячууд нь АНУ-тай холбоотой байдаг нь тогтсон дүрэм бөгөөд харин ядуусын лидерүүд нь цорын ганц асуудлаа “гадаадын корпоратив мөлжигчид – янкууд” гэж гэнэн төсөөлж дотоод улстөр ба нийгмийнхээ үнэхээр ноцтой асуудлуудыг анхаарлынхаа гадна орхиж байдаг.
 
 
Одоо “латинамерикийн хавар” ойртож байгаа гэж ярих болсон бөгөөд үүний шинж тэмдэгүүд бол Парагвайд Монсанто-гийн дэмжлэгтэй гарсан төрийн эргэлт, Мексикийн өнгөрсөн сонгуулийг далдуур худалдан авсан байдал, Колумби ба энэ бүс нутгийн бусад газруудад америкийн цэргийн оролцоо улам их болж байгаа байдал юм.
 
 
Энэ дайны арай доод түвшний хэлбэр нь дээд түвшний хэлбэртээ голдуу шилжиж байдаг. Жишээлбэл, хэрэв дэлхийн энэ элитийн ашиг сонирхолд нийцэж байгаа бол нийгмийн эргэлт нь бүрэн хэмжээний иргэний дайн болж хувирдаг. Үүний тод жишээнүүд бол Ливи, Сири ба Египет юм.
 
 
Юу, Хаана, Хэзээ, Яагаад
 
Энэ бүхний ард ямар зорилго зогсож байна вэ? Дэлхийн газар сайгүй олон улс орнуудад өдөөж дэвэргэж байгаа энэ эмх замбараагүй байдлууд нь даян дэлхийн хэмжээнд авч үзвэл энэ элитийн туйлын хүсэл болох “дэлхийн шинэ дэглэм”-ийнх нь тэр зураглалд тун ч эвтэйхэн таарч байгаа юм.
 
 
Одоогийн энэ “эмх замбараагүй, хөл толгойгүй байдал” нь ямар нэг байдлаар бие даасан байдал, тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн тэр улс орнуудыг устгахад чиглэсэн байгаа. Чухамдаа бие даасан байдал ба тусгаар тогтнол нь Ливи, Ирак, Серби зэрэг эдгээр “муу муухай - улсууд”-ын нэг онцлог шинж нь байсан юм. Яг ийм шалтгаанаар л Сири, Иран, Куба, Венесуэл, Хойд Солонгос зэрэг улсууд барууныхны шинэ байнууд нь болж байгаа, болох юм.
 
 
Хэдийчинээн олон тусгаар тогтносон улс орнууд сульдаж доройтно, төдийчнээн энэ элитийн “дэлхийн засгийн газар”-т нь амар хялбар байх бөгөөд тэдэнд манай гаригийн хэмжээнд коммунист маягийн мөн хавтгай дарангуйллын нэг нэгдмэл улс байгуулах хэрэгтэй байгаа юм.
 
 
Энэ бүх “арабын хаврууд”, энэ улс орнуудад гаднын түрэмгийлэгчид дайран орж ирж байгаа нь, нислэггүй бүсүүд, элдэв санкцууд, “муу муухай-улсууд”-ын тухай хоосон яриа хөөрөөнүүд бол Баруун ба түүний холбоонууд Ази руу довтлон дайрахынхаа өмнө, өөрөөр хэлбэл Орос ба Хятадтай дайн хийхийн өмнөх бэлтгэлээс өөр юу ч биш юм!
 
 
Мэдээж, иймэрхүү дайн хийх нь Колин Пауэллийн тэр номлолд таарахгүй байгаа. Хятад ба Орос улсууд маш хүчтэй, тэдэнтэй зууралдах нь тун ч эрсдэлтэй юм. Хэрэв Орос, Хятад хоёрыг хооронд нь яс хаяж дайн өдөөж чадахгүй юм бол, тэгээд Барууны гүрнүүд энэ мөргөлдөөнд Энэтхэг, Пакистан ба Бразилийг татан оруулж чадахгүй юм бол шүү дээ.
 
 
Ойрын үед иймэрхүү юм болохгүй гэж найдацгаая, ийм үйл явдлууд 2020 оноос өмнө боломжгүй гэж итгэцгээе. Гэвч яг одоо дэлхийн халуун цэгүүдэд ойрын ирээдүйн энэ бүх үйл явдлууд – дэлхийн дайны өмнөх бэлтгэл ажлууд хийгдсээр байгааг харин бид бүхэн харцгааж байна.
 
 
Тэгвэл энэ бүх болж байгаа үйл явдлуудын цаад шалтгаан нь юу юм бэ гэж үү? Магадгүй, энэ бол яг л энэ эзэнт гүрэн шигээ томорч хаа сайгүй нэвчсэн ба гиперинфляцаар хөөрөгдсөн долларын асар их өр нь ба 2008 оны хямралаар мөнгөний хүчирхэг банкируудыг иргэдийн мөнгөөр аварсан нь одоо барууны элитүүдийг гарцгүй буланд шахан оруулчихаад байгаа юм.
 
 
Энд яг л шатарын нэг нөхцөл байдал шиг тийм нөхцөл бүрдчихээд байна. Хэрэв та ямар ч нүүдэл хийсэн цаашдын нүүдлүүд тань таныг гарцаагүй ялагдал уруу хөтлөж байвал танд хоёрхон гарц л үлдсэн гэсэн үг юм:
 
 
1)Энэ ялагдлаа шударгаар хүлээн зөвшөөрөх
 
 
2)Эсвэл шатрын хөлгийг нь хөмөрч хаячихаад ... гар буугаа сугалан гаргаж ирэх!!!
  
 
Тодруулга:
 
1. See Zbigniew Brzezinski, 14 October 2011 acceptance speech of the Jury du Prix Tocqueville Prize, bestowed upon him by former French president Valery Giscard D’Estaing. Not surprisingly, both belong to the Rockefeller/Rothschild Trilateral Commission, a key “rich and powerful” decision-making body.
2. Originally published in 1967; re-published 1996 by the Free Press (Simon & Schuster).
3. PNAC – Project for a New American Century; the Neo-Con think-tank group from the late nineties that designed and planned the invasions of Afghanistan and Iraq, promoting Israel’s strategic interests in the Middle East, that served as a blueprint for US post-9/11 policies to this day.
4. Its leader Hebe Bonafini is known to have embezzled millions of dollars.
5. See official Bilderberg site www.bilderbergmeetings.org/participants2012.html. Characteristically Ms Kodmani’s nationality is described as “International.” She serves her international masters very well.
 
ADRIAN SALBUCHI is a political analyst, author, speaker and radio talk-show hoster. He has published several books on geopolitics and economics in Spanish, and recently published his first eBook in English: The Coming World Government: Tragedy & Hope? Salbuchi is 58 years of age, married, with four adult children, and works as strategic consultant for domestic and international companies.
Эх сурвалж: www.sonin.mn

Sunday, February 17, 2013

Монголын эзэнт гүрэн-1

Сүүлийн хэдэн сар зав муу байгаагаас блогтоо юм оруулсангүй удлаа. Энэ удаа Монголчуудын байлдан дагуулалтын түүхийн нэгээхэн хэсгийг оруулмаар санагдлаа. Таалан сонирхоорой.
 
Хорезмын хот балгадыг довтолсон нь
Чингис хаан Дундат Азийг довтлох болсон шалтаг нь Хорезмын захын нэгэн боомт Отрар хотын захирагч Монголын худалдаа хийхээр очсон 450 хүнийг барьж хядан, 500 гаруй тэмээг ачаа барааны хамт дээрэмдсэн явдал байв. Энэхүү аймшигт доромжлолыг эс тэвчсэн Чингис хаан өөрийн биеэр их цэргийг авч 1219 оны намар Хорезмын нутагт цөмрөн орж Отрар хотыг бүсэлжээ.

Тэндээсээ Монголын их цэрэг хэд хэдэн чиглэлд хуваагдан Хорезмын олон хот бэхлэлтийг зэрэг довтлов. Цагаадай, Өгөөдэй хан хөвгүүдийн захирсан цэрэг Отрар хотыг таван сарын турш бүслэн тулалдсаны эцэст буулган авчээ. Зүчи болон бусад жанжины удирдсан цэрэг Аму-дарьяа мөрний доод урсгал дахь хот боомтуудыг эзэлсэн байна.

Мөн Монголын цэргийн нэг хэсэг нь Аму-дарьяа мөрний дээд урсгал дахь Бенакент, Ходжент зэрэг хотын эсрэг довтолжээ. Чингис хаан отгон хүү Тулуйн хамт цэргийн гол хүчийг аван Бухар хотыг дайлахаар хөдөлжээ. Тэд замдаа Зарнук, Hyp, Зарефшан зэрэг олон хот боомтыг эзэлжээ. 1220 оны хоёрдугаар сард Монголын цэрэг Бухар хотод ирсэн байна.

Тэр үед Бухар хотыг хоёр түмэн цэрэг хамгаалж байсан талаар Жүвэйний номонд тэмдэглэсэн байна. Чингис хаан Бухар хотыг эзэлж аваад, зөвхөн гар урчуудыг нь үлдээн боол болгож, бусдыг нь хүйс тэмтрэн хядаж, үнсэн товрого болгох тушаал буулгажээ. Бухар хотыг авсны дараа Чингис хаан Самарканд хотыг эзлэхээр довтолжээ. Түүхэнд тэмдэглэснээр, тэр үед Самарканд хотыг 110.000 шилдэг цэрэг хамгаалж байжээ.

Мөн хорин том зааныг хотын хамгаалалтанд ашиглаж байсан талаар дурдсан байна. Монголын цэрэг таван өдөр ширүүн тулалдсаны эцэст Самаркандыг эзлэн авчээ. Чингис хаантай уулзахаар Хятад орноос гарсан Чан Чуны бумба замдаа Самарканд хотыг дайран гарчээ. Тэрбээр "Баруун газар зорчсон нь" тэмдэглэлдээ: "Самарканд хотод амьд үлдсэн хүн ам түрүүчийн бүх хүн амын дөрөвний нэг хувь нь байсан" гэж бичжээ.


Ургенч хотыг үнсэн товрог болгов
Хорезмын шах Мухамед Монголын цэрэг Самарканд хотод ойртож ирэх сургаар өөрийн бараа болгогч хэсэг цэргийн хамтаар тэндээс амиа бодон яаран зугтаажээ. Энэ мэдээг авмагц Чингис хаан уурсан Зэв, Сүбээтэй нарт хоёр түмэн шилдэг цэрэг өгч Мухамедыг амьдаар нь барьж авчрахаар хойноос нь нэхүүлжээ. Чингис хааны хувьд, Хорезмын эзэнт улсыг дайны хөлд гишгүүлсэн гол гэмтэн шах Мухамед, Отрар хотын захирагч нарыг амьдаар нь барьж тооцоо хийхийг хүсэж байв.

Тиймээс өөрийн итгэлт хоёр жанжинаа Мухамедын араас явуулсан нь тэр. Хорезмын нийслэл Ургенчийг Зүчи, Цагаадайн цэрэг бүтэн зургаан cap бүслээд эс авч чадав. Харин Чингис хаан Өгөөдэйгээр удирдуулсан их цэргийг нэмэн явуулжээ. Тэрээр Зүчи, Цагаадайг эвлэрүүлж найман хоног тулалдсаны эцэст хотыг эзэлжээ.

XIII зууны эхэн үед байсан Арабын түүхч Иби-ад-Асир монголчууд Ургенч хотыг эзлэхдээ голын далан боомтыг эвдэлж усаар авахуулж юу ч үгүй болтол сүйтгэсэн ба бас гар урчууд, үзэсгэлэнт охидоос бусад иргэдийг хядаж алсан гэжээ. 1221 оны хавар Монголын цэрэг Аму-дарьяа мөрний өмнө хөвөөн дээр байсан Балк хэмээх боомт хотыг байлдан эзэлжээ.

Чингисийн отгон хүү Тулуйн цэрэг Харасаны хилээр нэвтрэн орж 1221-1222 оны эхэн үе хүртэл дайтжээ. Эцгийн зарлиг ёсоор Харасанд амжилттай байлдаж байсан Тулуй Харсани Мерв, Нишапур, Рей зэрэг хотуудыг эзэлж улмаар Афганистанд нэвтрэн оржээ. Тулуйн цэрэг Мерв хотыг эзэлж авснаар Хорезмын нутагт Монголын цэргийн явуулсан дайн ялалтаар дуусчээ.


Гүржийн Лаша хааны 60.000 цэргийг бут цохив
Энэ завсар Зэв, Сүбээдэй нар 20.000 цэрэг авч Мухамедийн хойноос хөөж явахдаа олон хот боомтыг эзэлжээ. Мухамед Монголын цэрэгт хөөгдөн, хэд хэдэн удаа баригдахаа алдан амь тэмцэн зугтаж явсаар Каспийн тэнгисийн нэгэн зэлүүд арал дээр толгой хорогдож байгаад 1220 оны 12 дугаар сард нас баржээ. Зэв, Сүбээдэйн цэрэг 1220 оны 12 сард Азербайджаны нутгаар нэвтэрч Муганы талд өвлийг өнгөрүүлж, 1221 оны нэгдүгээр сард Гүржийн Лаша ханы 60.000 цэргийг бут цохижээ.

Тэд Кавказын нурууг давж, 1223 онд Хар тэнгист цутгах Калка хэмээх голын хөвөөнд Оросын вангуудын цэрэгтэй анх удаа тулалдсан байна. Тэр үед Киевт Өмнөд Оросын вангуудын хурал болж Киевийн их ван Метислав, Смолины ван Владимар тэргүүлэн Монгол цэрэгтэй байлдахаар шийджээ. Тулалдаан болохын өмнө Монголын цэрэгт бут цохигдсон команууд Оросын вангуудын цэрэгт хуч хавсрахаар очсон байна.


Оросууд Калка голын тулалдааныг ярих дургүй байдаг
Калка голын тулалдаан 1223 оны тавдугаар сарын 31-нд эхэлжээ. Энэ тулалдаанд Оросын вангуудын их цэрэг Монголын цэрэгт шившигтэйгээр ялагдсан юм. Түүх суддаачдын үзэж буйгаар Оросын вангуудын нэгдсэн цэрэг 400.000 хүнтэй байсан гэлцдэг. Гэтэл Чингисийн хоёр жанжин Зэв, Сүбээдэй нар 20.000 цэрэгтэй байжээ.

Нарийн тодруулбал, Каспийн тэнгис орчмын хот, тосгодыг эзлэх, Кавказын ууланд Гүржийн Лаша хааны 60.000 цэргийг бут цохих тулалдаанд хэдэн зуун хүнээ алдсан нь тодорхойгүй байна. Үүнийг тооцвол тэдний цэрэг хоёр түмэд хүрэхгүй болсон нь илэрхий. Өөрөөр хэлбэл Монголын цэрэг өөрсдөөсөө дор хаяж 20 дахин илүү хүнтэй Оросын цэргийн хүчтэй тулгарсан байна.

Энэ талаар Оросын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Түүхийн акидемийн зарим эрдэмтэд “Тэр үед Оросын вангуудын цэрэг 400.000 биш 250.000 байсан" хэмээн илтгэлдээ дурджээ. Гэхдээ энэ тоог хэн ч батлахгүй. Заяахав, 250.000 цэрэг байсан гэж бодоход Монголын цэрэг өөрсдөөсөө 12 дахин их цэрэгтэй тулалдсан байна. Үнэнийг хэлэхэд Оросын түүхчид Калка голын тулалдааныг дурсан ярих ч дургүй байдаг юм.

Энэ нь ч аргагүй биз. Оросын вангуудын тийм их цэрэг Чингис хааны цэргийн зүгээр нэг жигүүрт (Шах Мухамедийг хөөж явсан) хиартлаа цохигдсон хэмээн бичиж, ярихад хэцүү байсан биз ээ.


Зэв, Сүбээдэй нарын тактик
Түүх судлаачдын тэмдэглэснээр Монголын цэрэг Оросын цэрэгтэй тулалдахдаа их өвөрмөц тактик хэрэглэжээ. Зэв, Сүбээдэй наp эхлээд Оросын цэргийн гол хүчинд цохилт өгөөд дараа нь гурван мод хэртэй газар зугатсан байна. Гэтэл Оросын цэрэг Монголын цэрэг айгаад зугтлаа хэмээн омогшин араас нь хөөжээ. Ингэж хөөхдөө Оросын их цэрэг замаар нэг сунаж, хэсэг хэсгээрээ үлдэн хоцорч байжээ.

Оросын цэрэг ийнхүү нэг нэгнээсээ хол тасарч цувраа байдалтай болсон нь ялагдахын эхлэл болжээ. Энэ байдлыг хүлээж байсан Зэв, Сүбээдэй нарын цэрэг гэнэт эргэн довтолж хэсэг хэсгээр нь хиартал цохьсон байна. Тулалдаан эхлэх үеэр Чингис хааны элч довтолгон ирж хэл хүргүүлсэн нууц захидлыг Зэв, Сүбээдэйд өгчээ. Гэвч тэд элчийн захидлыг үл авч, "Хааны бичгийг маргааш үзье.

Өнөөдөр Монголын цэрэг тулалдаанд орно" гээд Оросын вангуудын цэрэгтэй тулалдсан байна. Тулалдааны дараа захидлыг задалж. үзэхэд "Зэв, Сүбээдэй та нар даруй буцаж ирэгтүн" Би Бурхан халдун зүглэхээр хүлээж сууна" гэсэн агуулгатай бичиг байжээ. Иймэрхүү хэл хүргэсэн зарлиг буйг Зэв, Сүбээтэй нар урьдчилан гадарлаж байсан тул тулалдаан болохын өмнө задалж үзээгүй байна.

Хэрэв задалж үзсэн бол хааны зарлигийг зөрчиж, Оросын вангийн цэргүүдтэй тулалдах боломжгүй болох байжээ. Оросын вангуудын ялагдлын талаар түүхч Б.Д.Греков, Ю.Якубовскмй нар "Золотая орда и ее падение" номонд өгүүлэхдээ, "Анхандаа Оросын вангуудын цэрэг амжилттай байлдаж байсан боловч Оросын цэрэг нэгдсэн командлалгүй байснаар үл барам, вангууд нь хамгийн шийдвэрлэх хүнд цагт ч завсар хоорондоо холбоогүй, хөндий тасархай, эв хүчээ нэгтгэж чадсангүй нь ялагдахын гол шалтгаан байжээ" хэмээсэн байна.

Калка голын тулалдааны дараа Зэв, Сүбээдэйн цэрэг Өмнөд Оросын нутгаар дамжин Ижил мөрний дунд хэсэг, Кам голын Болгарын вант улсад цөмрөн оржээ. Тэд хааны зарлигаар гэдрэг буцан 1224 оны зун Иргис мөрөнд хүрэлцэн ирж, Чингис хаантай нийлжээ.