Monday, April 14, 2014

​Путины геополитик

2013 оны Нобелийн Энхтайвны шагналын эзэн тодорсон. Нидерландын Гаага хотод байрладаг Химийн зэвсгийг хориглохын төлөө байгууллага нэртэй засгийн газар хоорондын статус бүхий байгууллага аж. Норвегийн Нобелийн хороо энэ жил химийн зэвсгийн эсрэг тэмцлийг үнэлэхээр өөр арга байгаагүй. Учир нь химийн зэвсэгтэй холбоотой улстөрийн цуврал үзэгдлүүд Ойрхи Дорнодын дүр төрхийг өөрчлөх хэмжээнд хүртэл хурцатгасан. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад химийн зэвсгээр энгийн иргэдийг хордуулж алсан гэх шуугиан дэгдэв. Нэгдсэн Үндэстний Байгууллага үнэхээр Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоох гэж химийн зэвсгийн шинжээчдээ илгээлээ. Башар аль-Ассад химийн зэвсэг хэрэглэсэн нь нотлогдвол улаан шугам давсантай адил гэж Барак Обама мэдэгдэв. Улмаар Сирийн эрх баригчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах тухай яригдаж эхлэв. Нэг талаас АНУ тэргүүтэй Барууны улс орнуудын дэмжлэгийг авсан арабууд, нөгөө талаас Орос, Иран, Хятадын дэмжлэгтэй шийт шашинтнуудын хооронд Дэлхийн III дайн дэгдэж магадгүй тухай ч зохиомжилж байлаа. Америкчууд Сирийг өнөө маргаашгүй бөмбөгдөж болзошгүй тухай яригдаж байх үед Кремль тун ухаалаг нүүдэл хийв. Үнэндээ Нобелийн Энхтайвны шагналыг олон улсад төдийлөн танигдаагүй жижиг байгууллагад олгохын оронд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд олговол илүү шударга байж болох тухай ч бичиж байсан. Өмнө нь Барак Обамад олгож байсан. Сирийн хямралыг шийдвэрлэсэн В.Путинд яагаад олгож болохгүй гэж?


В.Путин Сирийн химийн зэвсгийг хураах санаачилга гаргаж, Цагаан ордоныг ятгаж чадсанаараа геополитикийн ач холбогдолтой улстөрийн ухаалаг нүүдэл хийсэн аж. Сири дэх шатрын өрөгт В.Путин ялж, Б.Обама ялагдсан гэж НҮБ-ын сурвалжлагч Жон Мецлер бичжээ. Нобелийн шагналтай Барак Обама хүч хэрэглэхээс буцахгүй их гүрний дээрэнгүй удирдагч, харин Владимир Путин хүчтэй ч гэсэн энхийг эрхэмлэдэг ухаалаг улстөрч гэж харагдсан гэнэ. Үнэндээ зуун мянга гаруй хүний амийг авч одсон Сирийн иргэний дайныг зүгээр хараад суух нь олон улсын нийгэмлэгийн хувьд байж болшгүй зүйл. Жижиг улсын дотоодын дайныг том гүрнүүдийн оролцоотойгоор шийдвэрлэдэг нь бодит байдал. Цагаан ордоны хувьд Сирийн хямралыг зэвсгийн хүчээр шийдвэрлэх хувилбар нь эцсийн гарц биш гэхэд хамгийн боломжтой хувилбар байсан байж магадгүй. Харин Кремль нөхцөл байдалд тун хүлээцтэй хандаж, тооцоотой үйлдэл хийв. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын үеэс Сири нь Оросын гол холбоотон байлаа. Сири бол Оросын зэвсгийн хамгийн том худалдан авагч нарын нэг. Кремль Ойрхи Дорнодын бүс нутаг дахь Саудын Араб тэргүүтэй суннит шашинтнуудын түрэлтийг хязгаарлахын тулд шийт шашинтай Иран, Сирийг далдуур дэмждэг нь нууц биш. Барууны хэвлэлүүд В.Путины засаг захиргаа геополитикийн ашиг сонирхлоо Сирийн энгийн иргэдийн амь наснаас дээгүүр тавьдаг гэж буруутгаж байлаа. Харин энэ хооронд В.Путин Сирийн эрх баригчид болон сөрөг хүчний удирдагч нарын аль алинтай нь холбоо тогтоов. В.Путин Сирийн химийн зэвсгийг хураах хувилбар бодож олсноор Башар аль-Ассадын эсрэг болзошгүй цэргийн ажиллагааг зогсоолоо. Химийн зэвсгийн тухай маргаан ч тэгсхийгээд намжсан. Энэ хувилбар нь эргээд Сирийн сөрөг хүчний босогчдод ч давуу тал болж мэднэ. Кремлийн тэргүүн аль аль талынх нь ашиг сонирхлыг хангах хувилбар бодож олсноороо ирээдүйн Сири улсад байр сууриа баталгаажууллаа. Үнэндээ Сири дэх Оросын геополитик Тартус хот дахь тэнгисийн цэргийн хүчний жижиг баазаар хязгаарлагдана гэвэл эндүүрэл. Шатахуун цэнэглэдэг, засвар техникийн үйлчилгээ үзүүлдэг энэ баазын геополитикийн ач холбогдол тийм ч өндөр биш. Гол нь В.Путин Сирийн эрх баригчид ба сөрөг хүчний удирдагч нарын хооронд ухаалаг нүүдэл хийж, Ойрхи Дорнодын бүс нутагт нөлөөтэй тоглогч гэдгээ харуулчихлаа.

Геополитик бол газар зүйн хүчин зүйл олон улсын улстөр, олон улсын харилцаанд хэрхэн нөлөөлдөгийг судалдаг нийгмийн шинжлэх ухааны салбар. Газар зүйн байрлал талаасаа Оросын геополитик нь Еврази гэгч ойлголттой салшгүй холбоотой. ОХУ бол Европ-Ази тивийн нутаг дэвсгэрийг хамарсан асар том гүрэн. Энэ утгаараа Орос бол Евразийн эзэнт гүрэн. Анх 1920-иод онд Еврази гэдэг ойлголтыг Оросын эрдэмтэд гаргаж иржээ. Зөвлөлт засгийн үед Москва нь Зүүн Европ, Дундад Азийг нэгтгэсэн хүчирхэг эзэнт гүрний нийслэл байлаа. 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унаснаар эх гүрний байр сууриа алджээ. Аварга гүрний буурийг сахиж үлдсэн оросууд хорин жилийн хугацаанд дотоод асуудлаа шийдвэрлэх, тамирдсан эдийн засгаа сэргээх гэж нэлээд зүдэрчээ. 1999 онд В.Путин засгийн эрхэнд гарснаар Орос дахин сэргэсэн. В.Путин үндэсний эдийн засгийг сэргээж, эрчим хүчний супер гүрэн гэдэг статустай болгов. Оросын армийн шинэтгэлийн хөтөлбөр эрчимтэй үргэлжилж байна. Орчин үеийн өндөр хүчин чадалтай зэвсэг техник боловсруулах төсөлд ам.долларыг тэрбум тэрбумаар нь цацаж байна. Оросуудын ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэж, үндсэрхэг үзэл ч газар авлаа. Евразийг нэгтгэсэн аварга эзэнт гүрнийг дахин сэргээх тухай ч яригдаж эхэлсэн. Эрдэмтэн судлаачдаас нь гадна Кремль ч өөрөө их гүрнийг дахин сэргээх тухай үзэл сурталд онцгой ач холбогдол өгдөг бололтой юм билээ.

2008 оны намар Гүрж-Оросын зэвсэгт мөргөлдөөнд Оросын ялгуусан арми ялсны дараахан Александр Дугин гэгч эр Өмнөд Осетод очжээ. Манай арми удахгүй Гүржийн нийслэл Тбилис, цаашлаад Гүржийг ч эзэлнэ. Бид Украин, Крымийн хойгийг ч авах ёстой. Түүхэндээ Оросын ард түмний газар нутаг байсан гэж мань эр хэлжээ. Тавин нэгэн настай Александр Дугин бол Оросын эзэнт гүрнийг сэргээх босгох мөрөөдөлтэй, Еврази үзэлтнүүдийн гарамгай төлөөлөгч. Евразийн хүчирхэг гүрэн байгуулах тухай үзэл санааг нь Оросын томчууд талархан уншдаг төдийгүй бодит байдал болгохын төлөө ажиллаж байна. Алдарт Лев Гумилевын үзэл санаанд тулгуурлан хэд хэдэн ном бичсэн нь ихэд шуугиан тарьжээ. Александр Дугины 1997 онд бичсэн Геополитикийн тулгуур: Оросын геополитикийн ирээдүй нэртэй номыг нь Оросын цэргийн академи албан ёсны сурах бичгээ болгосныг нь үзвэл Евразийг нэгтгэх үзэл санаагаар зэвсэглэсэн хэдэн арван мянган орос оффицерууд бэлтгэгдэж байна гэж таамаглахаас өөр аргагүй.

Александр Дугины номд бичигдсэн геополитикийн стратеги, үзэл санаануудаас сонирхуулъя. Атлантын далайн цаана оршиж буй Америкт итгэдэггүй Герман, Францтай эвсэл байгуулж, Их Британийн арлыг эх газрын Европоос тусгаарласнаар Европын хүчийг сулруулах юм байна. Калининград, Эстоныг Германд өгвөл асуудал шийдэгдчихнэ гэнэ. Финландыг Орос өөрөө авч, Латви, Литва, Польшийг Евразийн нөлөөнд тусгай статустай болгох аж. Молдав, Украин, Казахстаныг Орост нэгтгэнэ. Ираныг дэмжиж, Дундад Азийг улс орнуудыг үймүүлэх аж. Хятад нь ирээдүйд Оросын үндэсний ашиг сонирхолд харшлах учраас Хятадыг хойш нь тэлэхээс сэргийлж, урагшаа Филиппин, Индонез, Австрали руу чиглэсэн түрэмгий бодлогыг нь өөгшүүлэн дэмжихийг зөвлөжээ. Курилын арлуудыг Японд бэлэг болгон өгч, улмаар Америкийн эсрэг хандлагыг дэвэргэх стратеги ч ухаалаг орос хүнд байх ёстой аж. Монгол  ч гэсэн Евразийн эзэнт гүрэнд харъяалагдана. Александр Дугины номд бичигдсэн санаануудын зарим нь тун удахгүй бодит байдал болно.

Владимир Путин бол ардчилагч ч биш, сталинист ч биш. Харин тэр чадварлаг геополитикч. В.Путин 2005 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Зөвлөлт Холбоот Улс задран унасан нь хорьдугаар зуун дахь хамгийн аймшигтай геополитикийн гамшиг гэжээ. Александр Дугины үзэл санааг хэрэгжүүлэх эрчим хүч, цэрэг зэвсэг, мөнгө Орост хангалттай байна. Үзэл санааг нь тууштай хэрэгжүүлэх удирдагч ч Орост байна. 1994 онд ОХУ, Казахстан, Беларусын төрийн тэргүүнүүд Евразийн үзэл санааг хөгжүүлэх тухай саналыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Тэгвэл энэ санаа тун удахгүй биелэлээ олох нь. 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Евразийн Холбоо нэртэй эвсэл байгуулагдах нь тодорхой боллоо. Европын Холбоотой адил бүс нутгийн улс орнуудыг нэгтгэсэн хүчирхэг холбоо болно. Улстөрийн нийслэл нь Москва бөгөөд бүрэлдэхүүнд нь Орос, Беларус, Казахстан багтана. Тажикистан, Кыргызстан, Армен улсууд ч элсэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Хорин сая гаруй километр квадрат талбайтай, 170 сая гаруй хүн амтай хүчирхэг холбоо удахгүй үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Еврази гэж нэрээ сольсон Оросын их геополитик тун удахгүй манай хаалгыг тогшино гэдэгт эргэлзэх шаардлагагүй болжээ. Александр Дугины Еврази гэдэг ойлголт нь зөвхөн Зүүн Европ, Дундад Ази, Алс Дорнодоор хязгаарлагдахгүй. Тэр Номхон далайг гатлан Америк тивд ч Евразийг дэлгэрүүлэх тухай ярьдаг юм билээ.
Эх сурвалж: http://ganbayar.essay.time.mn

Америк ба Араб

Ард түмний бослого тэмцлийг заавал ардчиллын өнцгөөс харж, ардчилсан хэмээх пайз зүүн өөрийм­шүүлдэг Америкийн идеа­лизмыг юуны өмнө шүүм­жилмээр байна.
Грекийн Romfea сайтад бичсэнээр, Башар аль-Асадыг биш, харин хэт туйлширсан экстремистүүдийг бөмбөг­дөж өгөхийг АНУ, түү­ний холбоотнуудад хан­даж Кип­рийн шашны архие­пис­коп ширээт лам Хризостом уриалсныг эшлэе.
-Асад дарангуйлагч байж болно, яагаад гэвэл ард­чилсан замаар сонгог­доогүй, гэвч тэр бол экстремист биш хэмээн ширээт лам түүнийг цайруулсан байх аж.
Сири дэх дайныг эсэр­гүүцэгч энэ хамба засгийн эрхэнд экстремистүүд гараад ирэх вий гэдгийг байнга сэрэмжлүүлдэг нэгэн. Хэрэв тэд ирлээ л бол улаан кхме­рүүдийн яргалал Сирид дав­тагдах шахуу юм ярьдаг. Түүний мэргэн үг байна.
-Америкчууд Жеффер­соны ардчиллыг Ойрхи Дор­нодын мусульман орнуудад авчирна хэмээн бодож бай­гаа бол түүн шиг худал юм гэж байхгүй!
2011 оны тэр үеийн Тө­рийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клин­то­ны тархинд сууж, зүр­хэнд хоногшмоор бас нэг афо­ризм байна! Бүр хосгүй!
-Өнөөдөр Египет босч ирлээ! Дэлхий дахины өл­гий Египет орон эдүгээ ард­чиллын өлгий боллоо!
Минийхээр бол: Өлгий болтлоо даан ч удна, хувьс­гал дуусахгүй, бүх юм дөнгөж эхэлж байна гэж хариу өгмөөр. Америкийн идеализмаас хариу тайлбар нэхэх учир шалтгаан олон байна. Дэмжээд зэвсэг­лээд байсан Ливид нь “ард­чилсан” эрээн цоохор босог­чид нь АНУ-ын өөрийнх нь Элчин сайд, дипломатчдыг хөнөөчихөөд, аллага үйлдсэн исламистууд нь амьд үл­гэр дууриал болон бүх мусуль­манчуудад мандаад байхад өөдөөс нь ардчилал гэх гон­гинуураа цөхрөлтгүй ярьсаар л байв.
Радикал исламист бо­согчид өөрсдийнх нь шашин нэгт христианчуудыг хя­хаж хавчих, хөөж туух, хү­чирхийлэх, дүрвүүлэх, лам ху­варгуудыг нь хөнөөх, сү­мүү­дийг нь нураах, эсвэл христианчууд нь амь гуйж асар их мөнгөн төлбөр исламистуудад төлөх нь АНУ, өрнөд европынхны ард­чиллын нүдээр ямар үзэг­дэл болж харагдах вэ? ТВ болон интернэт сай­туудаар зөндөө харуулсан нэг эвгүй үзэгдлийг энд дур­дах нь зөв байх.
Юу гэвэл АНУ, өрнийнхөн дэмжээд зэвсэглээд буй сирийн бо­согчдын нэг за­хирагч Абу Сакар гэгч нөхөр сирийн ар­мийн алагд­сан цэргийг цээ­жийг нь хутгаараа яран зүрхийг нь сугалан ид­сэн дээ. Энэ ритуалыг америкийн ард­чилал хэрхэн тайлбарлах бол?
Арабын зарим оронд ард­чилал, эрх чөлөөний уриан дор олон түмний хувьс­га­лаар радикал исламистууд засгийн эрхэнд гарч ирэн, эдийн засгаа цааш нь бус­ниаж, ажилгүйдлийг өсгөж, эцэст нь ард иргэдээ хооронд нь цуст мөргөлдөөнд өдөн дуудаж байгааг бид харж байна. Торниж бэхжээгүй ард­чилал эхлэлийн ша­тан­даа замхрах, завхрах зам руу орж тун магадгүй байна. Үүнийг мөн л тэр ардчиллын өлгий боллоо хэмээн аме­рикчуудын үзэж буй Еги­петээр жишээлж болох мэт. 2013 оны зун Тахрирын хоёрдугаар хувьсгалаар Му­хам­мед Мурси мөртөө зайл­сан билээ. Tэс өөр ша­шин соёл, иргэншлийг ард­чиллаараа амарчилж ойл­годог АНУ-ын идеализм Мурсийг зайлуулсны дараа дахин нэг удаа амилсан даа.
Ард түмний шаардлагыг хүлээн ав хэмээн 2013 оны 7 дугаар сарын 2-нд Мурсид тулгаж, огцрохыг далдуур дэмжиж байснаа цэргийнхэн түүнийг огцруулчихмагц хоёр­хон хоногийн дотор 180 хэм эргэж гэнэт түүний тө­лөө санаа зовиногч болж Б.Обама Цагаан ордноос утас цохисон. Санаа зови­нохын сацуу ардчилсан сон­гуулиар сонгогдсон иргэний засаглалын хэлбэртээ үтэр түргэн эргэж ор гэж шаард­сан. Мурси болон түүний хүмүүсийг бүү баривчлаач, хүний эрхийг дагаж мөр­дөөч хэмээн египетийн ар­мийнхныг гуйж үзсэн. Тус­ламжаа зогсоох тухай АНУ-ын хуулийг мөрдөнө хэ­мээн заналхийлсэн.
Сонгуулиар гарч ирсэн л бол АНУ-аас мөнгө аваад нийгмээ хүчээр лалжуулж, шаш­ны цөөнхийг дарамталж байх нь тэднийхээр бол зөв болж таарах уу? Луксорт га­даадын жуулчдын эс­рэг аллага үйлдсэн ла­лын жамаатын биет тө­лөө­­лөгчийг эргүүлээд Лук­­сорын губернатороор то­­милж, еги­петчүүдийг айдаст ав­туулсан нь зөв үү?
Египетийн бай­тугай аме­­рикийн өөрийнх нь ний­­гэмд халгаатай зартай исла­мистуудыг цэргийнхэн барьж хорих нь хүний эрх зөрчсөн хэрэг болох уу хэ­мээн тэр өдрүүдэд АНУ-аас ам асуумаар санагдаж байв. Энэ талаар ч би ярилцлага Монголын нэгэн ТВ-д өгч, ярилцлага маань facebook.com -д тавигдсан.
Тэгтэл хагас сарын да­раа Вашингтоны байр суурь зөөлөрсөн, Мурсийг авч хаясныг үндсэндээ зөв­шөөр­сөн. АНУ-ын Төрийн на­рийн бичгийн дарга Жон Керри Египетийн талаархи Вашингтоны шинэ байр суу­рийг илэрхийлэв.
-Египетэд засгийн эрх солигдсоныг цэргийн эргэлт хэмээн зарлахаар яарахгүй, хэрэв тэгж хуулийн тайлбар хийх аваас АНУ-аас Еги­петэд үзүүлэх тусламж ноц­той болж хувирна гэв.
-Гэхдээ Египет маш хүнд бэрхшээлтэй нөхцөлд байна, хотуудын гудамжинд эмх журмыг сэргээж, хүч хэрэглэхийг таслан зогсоож, иргэдийн эрхийг хамгаалан, ажлын байруудыг дахин бий болгох хэрэгтэй. Улс орон хэвийн амьдралдаа эргэж орох ёстой.
Ардчилсан хөгж­лийнхөө замд улс орноо оруулахын тулд сонирхсон бүх талууд улс төрийн амьд­­ралд орол­цох ёстой. Улс төрийн шалтгаанаар ба­рив­чилгаа явуулж болохгүй гэх удир­дамж маягтай үг­сийг Керри хэлжээ.
Гэхдээ л Мурсийг даруй сулла гэх гонгиносон шаард­­­­лагаа АНУ болон Ев­­­ропын Холбооноос тавь­саар, тэр шаардлага нь ч мөд зогсохгүй шинжтэй үр­­гэлжлэв. Бүтэхгүй ч гэ­сэн тэгж шаардаж байх нь ард­чиллын үнэт зүйлсийн зарчим учраас тэр биз ээ гэж бодож байтал АНУ 180 хэм гэнэт эргэв. Жон Керри Пакистанд айлчилж байхдаа ингэж хэлдэг юм. Уг нь анх­наасаа л энэ байр суурин дээрээ зогсох байсан юм л даа.
-Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түл­хэн унагасан явдал бол ард­чиллыг сэргээж буй хэрэг юм. Сая сая египет иргэдийн хүсэлтээр засгийн эрх солих ажлыг арми гүйцэтгэж, улс орноо хаосаас аварлаа гэжээ.
Жон Керрийг энэ дүгнэлт дээрээ хатуу зогсох юм байлгүй гэж байтал дахиад л эргэж буцав. “2013.08.14”-ний халуухан үйл явдалд АНУ, Европын Холбоо бүр ч барьц алдав. Каир дахь Лалын ахан дүүс-ийн “майхан хотхон”-ыг хүчээр хөөн тараах явцад цаадуул нь өдөн дуудсаар байж 900 хүний аминд хүрч, түүний дотор 100 гаруй цэргийн албан хаагч, цагдаа алагдмагц тус­ламжаа зогсооно гэж да­хин сүрдүүлэв. Сонгогдсон засгийг эргэлтээр зайлуулсан бол тийм ямарваа улсад АНУ-ын тусламж очихоо больдог хуультай, түүндээ захирагдана гэв.
Европын Холбоог мөн тусламжаа зог­соо гэв. Үүнд нь Египет эмзэг­лээгүй байж байтал Саудын Араб Персийн булангийн орнуудаа тө­лөө­лөөд 12 тэр­бум долларын донорын па­кет гаргаж ирээд, Каирт тус­ламж олгохыг арабын улсууд­даа уриалан дуудмагц Вашингтоноос зөрчилтэй, хоёрд­мол мэ­дэгдэл хийж эхлэв.
Египетэд цэргийн тус­ламж үзүүлэхгүй гэж Ца­гаан ордон шийдээгүй. Тус­ламжаа зогсоогоогүй хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Жош Эрнест хэлсэн бол сенатч Патрик Лейхи тийм тусламжаа Обамагийн Засаг захиргаа зогсоосон гэв. Египетэд хүч хэрэглэх явдал их байгаа учраас зогсоосон хэмээн бүр тодотгов.
Хамгийн инээдтэй нь улс орноо хаос руу хүчээр түлхэн оруулж, түүндээ энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж цус урсгахыг өдөн дуудаад байгаа Лалын ахан дүүс-ийг ардчиллын өнцгөөс дахин харж оношлох гэж шогтов. 85 жилийн түүхтэй хөдөлгөөн Лалын ахан дүүс-ийг бүү хориглооч хэмээн Египетийг уриалан дуудав.
Journalgazette сайтын ажигласнаар бол, өмнө нь Хиллари Клинтон энэ Лалын ахан дүүс хөдөлгөөний дотроос ардчилал оргилон бадарч байгааг олж харсан бол энэ удаа Вашингтон Лалын ахан дүүс тэргүүтэй исламист фашизм дээр маневрлах гэж хичээв. Лалын ахан дүүс тэргүүтэй исламист фашизм л Обамагийн хувьд шинэ сонголт болж буусан юм байх, тэнд бичсэнээр бол!
Яг ингэж эргэж буцаж, хоёр нүүр гаргаж байх хойгуур нь АНУ-д шал өөр аюулын харанга дэлдэж эхлэв. АНУ-ын Конгрессын Ардчилсан бус улс орнуудад ардчиллыг болон ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэ­рүүлэх тухай нөгөө алдарт хууль санаачлагчдад хариу барья гэсэн шинжтэй, Арабын хаврыг анхнаас нь дэмжин дэвэргэж өөг­шүүлсний хариу, шан, тө­лөөс гэлтэй, учир үл ойл­гогдох терроризм АНУ-ыг өөрийг нь 2013 оноос гэнэт дайрч эхлэв. АНУ-ын Бостон хотод олон улсын марафоны бариан дээр хоёр хүчтэй дэлбэлэлт болоход хамгийн түрүүн Иорданы салафитуудын толгойлогч Мухаммед аль-Халаби баяр хүргэн дараахи мэдэгдлийг хийжээ. Үүнд:
-Америкчуудын цус му­­суль­­манчуудынхаас үнэ­тэй байх учиргүй. Аме­рикийн арми нь Ирак, Аф­ганистаныг эзлээд манай хүмүүсийг алж байхад бид­ний амссан тэр зовиурыг аме­рикчууд одоо амсаг л дээ!?

Олхонуд Д.Баярхүү (Судлаач проф)

Tuesday, April 8, 2014

Тувагийн тухай хэдэн баримт

 


Тувагийн тухай баримтуудын үргэлжлэл....

Баримт № 7



Бүгд Монгол бичиг мэдэхгүй байсан учраас Тувагийн ард түмэн Манжийн дарлалд орсоны дараа бүгдийг захирагчаар томилох хүнийг олоогүй. Тиймээс Тувагийн газар нутагтай ойр нутагладаг, Халхын ноён Манаджаг мээрэнг Тува хошуудын захирагчаар томилсон. Түүний дараа Хүмүджаб ноён захирч байсан. Энэ ноён туваг 17 жилийн турш захирч байсан ба 1781 онд төрсөн нутагтаа харьсан. Түүний дараа Хүмүджабын орлогч Дэлэгдаж амбан ноён болсон. Дэлэгдаж удалгүй өвчөний уламаас нутаг буцаж түний оронд Хуралмай ноёны хүү Дажыг бүх Тувагийн аман ноёноор томилсон байна. Хуралмай бол 18 дугаар зууны эхэн үед Манжур Хятадын эсрэг тэмцэж явсан Тува түмний зоригт тэмцэгчдийн нэг нь билээ . Галданбошигт хааны үед Тувачууд ойрд Монголчуудын нэг нь хүчэрхэг жигүүр болж ирсэн түүхтэй юм.

Баримт № 8 


1768-1911 он хүртэл 143 жилийн турш Манж хятадын дарлалд байсан Тувачууд 1912 онд Монгол улс, эсвэл Орсод нэгдэх асуудал хурцаар тавигдаж эхлсэн. 1912 оны 1 сард амбан ноён Комбу-Дорж Тува түшмэдийн цуглаан зохион байгуулсан . Энэ цуглаанаар хамаг асуудалыг шийдсэн гэж үздэг. Харин Салчак , Тожу хошууны хүмүүс Монгол улсад нэгдэх асуудал оруулж байсан. 1914 онд "Урианхай край" нэртэйгээр Оросод нэгдсэн байна. Анх Кызыл хот Белоцарск нэртэй байгуулагдаж байсан бол 1918 онд Урианхайск, 1920 онд хотыг одоогийн нэрээр Кызыл гэж нэрлсэн түүхтэй аж.

Баримт № 9


Тува гэж Соёны цаана байдаг Туба голын нэрээр нэрлэсэн байх. Оросууд Соёны араар анх ойртохдоо нэрлэсэн болов уу. Манайх наана байгаа Тагна нуруугаар Тагна урианхай гэдэг. Галдангийн үед Тува тэр хавийнхийг Тагны цаад голоор нь Хемчигийнх хиргисүүд гэж тэмдэглэсэн сурвалж бий. Хемчикийн хиргис ноён Ирнэк Хотгойдын Алтан хантай нийлж Суворовын явуулсан цэргээс Доод Үдийг булааж байсан. Ирэнэк ноён Галдан хаанд ганцаараа шахуу очиж Оросоос хамгаалах тухай удаан ярилцсан сурвалж байдаг. "Урианкай" гэж Сергей Шойгу нь ном байгаа. Тэр номыг уншвал Тувагийн тухай их зүйлийг олж мэднэ. 

Баримт № 10

Тобо бол тувагийн өвөг юм. Тувад хиргисүүд бас байгаа, уйгарууч ч байгаа. Гэхдээ одоо үед цөөхөн үлдсэн. Хиргис болон Уйгарууд өөрсдийн газар нутагаа бараадан эрт дээр үед нүүсэн гэж үздэг. Соёд, теленгетүүдийг зарим түүхчид Тувагаас бас салангид үздэг. Тува дотор соёд хошууны хамгийн том ястаныг "делег" буюу теленгед гэнэ. Тэд Тува хэлний нэгэн аялгаар ярьдаг. Делегүүд өөрсдийгөө техээс гаралтай гэж үздэг. Одоо Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд амьдарч буй тува түмэн Алтай Таван Богд уулын сэтэрт Шивээт хайрханы бэлд нутаглаж байна. Тэд шивээт хайрханы Янгир ямаанд ерөөсөө гар хүрдэггүй: Нийт Тувагийн ард түмний дунд өөрсдийгөө Тэх, Янгир яманаас гаралтай гэх яриа үеэс үед дамжич одоо бидний дунд домог болон үлдэж байна. 

Баримт № 11


Соены наад Хиргисүүд Тувад, Соёны цаад хиргис Хакасаараа байгаа. Гэхдээ Тувад Хиргис гэж овог Тэсийн гол хавьд байгаа. Нижнеудинск-Доод Үд хот Ангарск Красноярскийн дундах хот. Дээр өгүүлсэн Хиргис ноён Ирнэк Красноярскийг Зүүнгарын цэрэгтэй эзлээд татвар авдаг байсан. Тэр хавийн Хакас, Оросын казазуудтай муудахаар Зүүнгарын цэргийг дуудаж айлгадаг байсан тийм ноён.

Баримт № 12


Уйгурыг Сарт, Туваг Тагна уранхай гэдэг байсан. Орос өөрийн Зүүнгарыг Туркестан, Манжийн Зүүнгарыг Дорнод Туркестан, өөрийн Сартыг Узбек, манжийн Сартыг Уйгур, сүүлд Тагны Урианхайг Тува гэж нэрлэж хэвшүүлсэн.