Tuesday, September 11, 2012

9-р сарын 11-ны баримтууд

9 сарын 11. Дэлхийн түүхийг шинээр бичих болсон үйл явдал болсон билээ. Гэхдээ энэ үйл явдлыг арай өөр өнцгөөс нэтэд тавьсан байсныг сонирхуулах үүднээс орууллаа.

Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанд оролцсон амиа золиослогч этгээдүүд араб хүмүүс бай­гаагүй. Үүнээс гадна дөрвөн онгоц­ны гурвыг нь сэлгэсэн.

Ихэр хоёр цамхаг онгоц мөргөснөөс болон түймрээс болж нураагүй. Видео бичлэгүүдээс үзэхэд ихэр цамх­гийн нурсан шалтгаан нь барилгад тэсрэх бодис суул­гаснаас болж дэлбэрсэн байж бол­зошгүй. Үүний улмаас Америк болон бусад орны хэдэн мянган иргэн амиа алджээ.

Ихэр цамхгийг Боинг 707 онгоц мөргөхөд тэсвэртэй байхаар барьсан гэдэг. Энэ онгоц нь Өмнөд цамхгийг зүсэн орсон Боинг 767-тай жин, хэмжээ, хурдаараа адилхан. Хэрвээ нэг цамхаг нь нурсан бол зүгээр л гайхаад өнгөрөх байсан. Гэтэл хоёулаа, бараг чөлөөт уналтын хурдаар, тун цэвэр­хэн унасан нь гайхаш төрүүлдэг.

Мөн хажуу талын Ман­­хэттэн дүүргийн ба­рилгуудыг огт эвдэж, гэм­тээл­гүйгээр шууд л үнс нурам, өтгөн манан, тоос шороо болж, бүрэн нурсан нь хачир­халтай. Уг нь барилга нурсан ч төвийн ган баганууд нь үлдэх учиртайсан. Энэ бүхнийг онгоц мөргөснөөс болж үүссэн түймэртэй холбоотой гээд байгаа.

Хойд цамхгийг өглөөний 08:45 цагийн үед онгоц мөргөсөн. Үүний дараа 09:03 цагийн үед Өмнөд цамхгийг мөргөхдөө зөвхөн нэг буланг нь дайран гарчээ. Ингэж мөргөхөд шатах, тэсрэх зүйлс бага тааралдах учиртай. Үүнээс гадна цамхгийн гол хэсгийн ган баганыг бараг мөргөөгүй. Гэтэл цамхгийн үндсэн хэсэг бүхэлдээ хүчтэй тэсрэл­тэд шатаж дууссан нь өөр шалтгаантай байж болзошгүй. Энэ мэтчилэн дурдвал санаанд оромгүй баримт өчнөөн байдаг аж.

Эндээс үзэхэд есдүгээр сарын 11-ний алан хядлага бол америкчуудын өөрсдийнх нь төлөвлөсөн, гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүн байх магадлалтай. Гадныхны тусламжтайгаар хийгдсэн байж болзошгүй энэ үйл ажиллагаанд АНУ-ын аюулгүй байдал, цэргийн байгууллагууд хамсаатан болж мэдэхээр байгаа юм. Тэгэхээр халдлагад өртөж, амиа алдсан 3000 хүн Арабын террористуудад биш, улсын тагнуул, хамсаатны гарт өртсөн болж таарч байна.

Есдүгээр сарын 11-ний үйл явдлын тухай албан ёсны тайлан худал хуурмагаар дүүр­­сэн гэх нотолгоо үнэ­хээр олон. Америкчууд энэ талаар эх­нээс нь мэддэг байсан ч олонх нь Цагаан ордон, мэ­дээллийн үндсэн хэрэгс­лүүдийн худал хуурмаг ярианд итгэсээр байна. Хэр­вээ та ч бас тэдний нэг бай­сан бол одоо нүдээ нээж, гэр­чүүдийн баримтыг сайн хараарай. 
Эх сурвалж http://sonin.mn/

Sunday, September 9, 2012

Шинэ дайны тухай


Бас л нэг сонирхолтой материал...
Олон нийтийн анхаарлыг тулгамдсан асуудлаас хөндийрүүлэхийн тулд эрх баригчид том, жижиг дайныг өдөөдөг нь нууц биш.

Өдгөө Иран, Сирийн асуудал дайнд хүргэж болзошгүй байна. Эцэстээ энэ нь домино шиг үр дагавар авч ирж болзошгүй. Өөрөөр хэлбэл Иран, Сириэс болж дэлхийн III дайн дэгдэх магадлалтай.

“Арабын хувьсгал”-ын дараа Сирид эхэлсэн иргэний дайн аймшиг болон хувирлаа. Дотоодын энэ зөрчилд хөндлөнгийн /ялангуяа АНУ-ын/ ашиг сонирхол маш их байгаа тул Сирид бодит хувьсгалчид үлдсэн эсэхийг хэлэхэд хэцүү. Энэ улс үндсээрээ чичрэн доргиж байгаагийн дээр НҮБ-ын ажиглагчид ч байхгүй. Иймээс энд бүрэн хэмжээний цохилт өгөх цаг ойртсон гэсэн үг.

Химийн зэвсэг хадгалж байгаа гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах яам үндэслэл болгон Сири улсад халдана. Израиль улс харин Иранд халдах төлөвлөгөө хэрэгжих шатандаа явааг хүлээн зөвшөөрлөө. Израильчууд Засгийн газраа эсэргүүцэхийн зэрэгцээ хорт хийнээс хамгаалах багаа бэлдэж эхэлжээ. Ийм хүнд уур амьсгал Ойрх Дорнодод хэдэн арван жил байгаагүй. Бүр АНУ-ыг Ирак, Афганистанд халдан орох үед ч гэсэн.

Мусульманчуудыг үзэн яддаг хүмүүс бий. Мөн Израилийг ч зарим нь үздэггүй. Гэхдээ аль аль нь даяаршил, дэлхийг захирагч цөөнхийн тухай ойлголтгүй байна. Тэгээд ч дэлхийн элитүүдийн үйлдэл, механизмыг ойлгохын оронд ямар нэг үндэстэн, арьстныг бүхлээр нь буруутгах хялбар шүү дээ. Гэтэл элитүүд аль алинаар нь тоглож байна.

АНУ, НАТО, Израиль хэрэв Иран, Сиритэй дайтвал юу болох бол?

Сири, Иран хүчээ нэгтгэнэ

Тэд 2006 онд харилцан бие биеэ хамгаалах гэрээ байгуулсан билээ. Одоо Иран санхүүгээр Сирид тусалж байна. “Аль Кайда” хэрхэн Сирийг тогтворгүйжүүлж байгааг Олон улсын харилцааны зөвлөл харж, дэмжинэ. НАТО хүчийг нь сулруулахын тулд Ираныг мөргөлдөөнд татан оруулах байх. Өөр хувилбар бий. Сирийг “хасчихвал” Иранд халдахад амар болно.

 Иран улс Ормузын хоолойг хаана

АНУ-ын Батлан хам­гаалах яам “Ормузын хоолой хаагдах нь асуудал биш” гэж мэдэгддэг. Гэтэл дэлхийн нефтийн экспортын тавны нэг дамждаг энэ хоолойн хамгийн нарийн хэсэг нь Ираны эрэг дагуу оршдог. Харин Иран улс энэ жил амжилттай туршсан“Гадер” пуужингаараа хоолойг өлхөн хяналтдаа байлгах юм. Энэ пуужин нь гэрлийн хурдаас гурав дахин их хурдтай, мөн орчин үеийн радарт харагддаггүй. Ямартаа л “хөлөг онгоцны алуурчин” гэж нэрлэх вэ дээ.

Ингээд эцэст нь дэлхий даяар нефтийн хомсдол нүүрлэж, бензин үнэд орно. Европын холбоо нефтийн нөөцтэй болох шийдвэрийг саяхан гаргасан нь асуудал хүндэрснийг илтгэж байна.

 Израилийг АНУ удирдана

АНУ-ын Зэвсэгт хүч­ний штабуудын дарга нарын нэгдсэн зөвлөлийн тэргүүлэгч Мартин Демпси “Израиль улс Сири, Иранд халдсан ч АНУ цэргийн хүчээр дэмжихгүй” хэмээн мэдэгдсэн. Энэ бол заль мэх. Нефтийн хомсдол үүсэхээр америкчуудын тал нь цэргийнхнийг хөндлөнгөөс энэ зөрчилд оролцохыг нулимс урсган гуйх болно.

 Сирийг Орос, Хятад дэмжинэ

ОХУ-ын Засгийн газар “Сирид халдвал хөндлөнгөөс ажиглаж суухгүй” хэмээн нэг бус удаа, маш тодорхой мэдэгдсэн. Тэр бүү хэл оросууд нэмэлт цэргийн анги, хөлөг онгоцуудаа Сирийн Тартусс боомтод байрлуулж эхэллээ. Энэ бол Оросын хилээс гаднах цорын ганц тэнгисийн цэргийн бааз учраас стратегийн чухал ач холбогдолтой нь ойлгомжтой.

АНУ, Израиль улсууд Сирийн эсрэг эергээр бодвол эдийн засгийн арга хэмжээ авна, сөргөөр авч үзвэл халдан довтолно. Харин Хятад улс зөвхөн санхүүгийн өшөө авалт хийнэ. Өөрөөр хэлбэл, АНУ-ын төрийн облигацийг бөөнөөр нь зах зээлд шидэх байх. Хятадууд үүнд бүр 2005 оноос бэлдэж эхэлсэн. Ойрх Дорнодын эмх замбараагүй явдлаас үүдэн нефтийн үнэ өснө. BRIC /Бразил, Орос, Энэтхэг, Хятад/ болон АСЕАН-ы /Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг/ ихэнх орон долларыг зах зээлд бөөнөөр шидэх энэ сайхан боломжийг алдахгүй. Тэгээд ч Олон улсын валютын санд саяхан орсон өөрчлөлт үүнийг зөвшөөрч байгаа.

Үнэндээ Сирийн зөрчил нь дэлхийн шинэ валют бий болгох, дараа нь даяарчлалын Засгийн газар байгуулах гэсэн даяарчлагчдын гол халхавч болж байгаа юм.


Бан­кируудад ашигтай

Удах­гүй тохиох эдийн засгийн хямрал нь дайн дэгдэх эсэхээс үл хамааран олон нийтийн ухамсарт хоёрдугаарт тавигдах болно. Дайны манан нь бүх гэмт хэргийг, ялангуяа эдийн засгийн гэмт үйлдлийг нуух хөшиг болон хувирна. Өргөн хүрээг хамарсан дайн зах зээлийн харилцаанд саад болж, капиталын урсгалыг тогтворгүйжүүлэх нь тодорхой.

Сири, Иран хоёр бол аймшигт үйл явдлуудын урт гинжин цуваа буюу доминогийн эхний даалуу юм. Энэ домино ганц л үр дүнд хүргэнэ. Манай гарагийн бүх орон, тэр бүү хэл АНУ хүртэл гуравдагч ертөнцийн орон болон хувирах юм. Харин “санхүүг атгагсад” үлдсэнийг цуглуулж, “эдийн засгийн Франкенштейн” бүтээнэ. Санхүүгийн энэ мангас дараа нь тусгаар орнууд, өөрсдийгөө бие даасан гэж үздэг улс бүрийг устгана. Улмаар ёс суртахууны хувьд дампуурсан соёот махчдын гарт хүн төрөлхтний өмнөөс шийдвэр гаргах эрх төвлөрөх биз.

Та АНУ, Израиль, НАТО-гийн талд байна уу? Эсвэл Орос, Хятад, Ойрх Дорнодын орнуудын талд уу? Аль нь байсан ч ялгаагүй, энэ дайнд ялагч байхгүй. Арай дээр хувилбар ч байхгүй. Хэн ч ялалтын парад хийхгүй, материаллаг тал дээр маш их хамааралтай хүмүүс л үлдэх юм.

Дэлхийн хүн амын аравны нэг нь даяарчилсан эргэлтээ тэмдэглэнгээ, үлдсэн хэсэг нь хэрхэн өөрсдийгөө “шатааж”, тусламж хүсэн хүрч ирэхийг харан инээн баясах болно