Saturday, May 26, 2012

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиуд

Дэлхийн шилдэг 100 их, дээд сургууль
1. Harvard University /АНУ/
2. University of Cambridge /Их Британи/
3. University of Oxford /Их Британи/
4. Yale University /АНУ/
5. Imperial College London /Их Британи/
6. Princeton University /АНУ/
7. California Institute of Technology /АНУ/
8. University of Chicago /АНУ/
9. University College London (U CL) /Их Британи/
10. Massachusetts Institute of Technology /АНУ/
11. Columbia University /АНУ/
12. McGILL University /Канад/
13. Duke University /АНУ/
14. University of Pennsylvania /АНУ/
15. Johns Hopkins University /АНУ/
16. Australian National University /Австрали/
17. University of Tokyo /Япон/
18. University of Hong Kong /Хонг Конг/
19. Stanford University /АНУ/
20. Cornell University /АНУ/
21. Carnegie Mellon University /АНУ/
22. University of California, Berkeley /АНУ/
23. University of Edinburgh /Их Британи/
24. King’s College London /Их Британи/
25. Kyoto University /Япон/
26. Ecole Normale Suprieure de Paris /Франц/
27. University of Melbourne /Австрали/
28. École Polytechnique /Франц/
29. Northwestern University /АНУ/
30. University of Manchester /Их Британи/
31. The University of Sydney /Австрали/
32. Brown University /АНУ/
33. University of British Columbia /Канад/
34. University of Queensland /Австрали/
35. National University of Singapore /Сингапур/
36. Peking University /Хятад/
37. University of Bristol /Их Британи/
38. University of Michigan /АНУ/
39. The Chinese University of Hong Kong /Хонг Конг/
40. Tsinghua University /Хятад/
41. University of California, Los Angeles /АНУ/
42. ETH Zurich (Swiss Federal Institute of Technology) /Швейцарь/
43. Monash University /Австрали/
44. University of New South Wales /Австрали/
45. University of Toronto /Канад/
46. Osaka University /Япон/
47. Boston University /АНУ/
48. University of Amsterdam /Нидерланд/
49. New York University (NYU) /АНУ/
50. The University of Auckland /Шинэ Зеланд/
51. Seoul National University /Өмнөд Солонгос/
52. University of Texas at Austin /АНУ/
53. Trinity College Dublin /Ирланд/
54. Hong Kong University of Science & Technology /Хонг Конг/
55. University of Washington /АНУ/
56. University of Wisconsin-Madison /АНУ/
57. University of Warwick /Их Британи/
58. University of California, San Diego /АНУ/
59. London School of Economics and Political Science /Их Британи/
60. Heidelberg University /Герман/
61. Katholieke Universiteit Leuven /Бельги/
62. University of Adelaide /Австрали/
63. Delft University of Technology /Нидерланд/
64. University of Western Australia /Австрали/
65. University of Birmingham /Их Британи/
66. Ludwig Maximilians University Munich /Герман/
67. Technische Universität MÜNCHEN /Герман/
68. University of Sheffield /Их Британи/
69. Nanyang Technological University /Сингапур/
70. University of Nottingham /Их Британи/
71. Uppsala University /Швед/
72. Dartmouth College /АНУ/
73. University of Illinois /АНУ/
74. University of York /Их Британи/
75. Emory University /АНУ/
76. University of St Andrews /Их Британи/
77. Purdue University /АНУ/
78. University of Pittsburgh /АНУ/
79. University of Maryland /АНУ/
80. University of Southhampton /Их Британи/
81. University of Leeds /Их Британи/
82. Vanderbilt University /АНУ/
83. University of Glasgow /Их Британи/
84. Leiden University /Нидерланд/
85. University of Vienna /Австри/
86. Case Western Reserve University /АНУ/
87. Fudan University /Хятад/
88. Queen’s University /Канад/
89. Utrecht University /Нидерланд/
90. Pennsylvania State University /АНУ/
91. Tokyo Institute of Technology /Япон/
92. Rice University /АНУ/
93. University of Montreal /Канад/
94. University of Copenhagen /Дани/
95. University of Rochester /АНУ/
96. University of California, Davis /АНУ/
97. University of Alberta /Канад/
98. Georgia Institute of Technology /АНУ/
99. Cardiff University /Их Британи/
100. University of Helsinki /Финланд/
2012 оны шилдгээр Харвард, хоёрт Кембриджийн их сургууль орсон бөгөөд топ зууд АНУ-ын 31, Английн 19, Австралиас 7, Герман, Япон 5, Канад, Голланд улс 4, Швейцарь ба Хонг-Конг 3, Франц, Хятад, Дани, Өмнөд Солонгос, Сингапур, Швед улсууд тус бүр 2, харин Орос, Бельги, Шинэ Зеланд, Ирланд, Финланд, Тайвань, Норвеги улсууд 1 дээд сургуулийг багтааснаар дэлхийн боловсролын тавцанг тэргүүлсэн байна.
                                                                                                                    Эх сурвалж: www.olloo.mn

Sunday, May 13, 2012

Нэрт физикч Стивен Хокинг

Стивен Хокинг (Stephen Hawking) бол физикийн шинжлэх ухааны хамгийн алдартай эрдэмтдийн нэг билээ. Тэрээр Дэлхий гэдэг гаригийн бүтэц, оршихуйн нууцын талаар олон сонирхолтой нээлтүүдийг хийсэн юм.
1. Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг
Хокинс хэлэхдээ: “Одоо цагт та өнгөрсний талаар ямар дурсамжийг санаж байгаагаас үл хамааран, өнгөрсөн үе ч гэсэн ирээдүйтэй адилхан, сонголт, боломжуудтай байдаг”- гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл бид оюун бодлынхоо тусламжтайгаар ирээдүйгээ ч, өнгөрснөө ч өөрчлөх боломжтой юм байна.
2. “Бүхний онол” гэж байдгийг нотолсон
М онол нь дэлхий ертөнцийг бүхэлд нь тодорхойлогч юм. Энэхүү онолд зааснаар дэлхийн бүх оршихуйн бүтэц нь задарсаар, задарсаар маш өчүүхэн, нэг л төрлийн олон хэмжээст мембранаас тогтдог бөгөөд энэ л бүтэц нь дэлхий дээрхи бүх үйл явдлын өрнөлийг тоорхойлдог болохыг тогтоожээ. Матери, оюун санааны долгион хүртэл эцсийн мөчид нэг л бүтэцтэй гэсэн үг. Дашрамд дурьдахад энэ л бүтэц нь манай гаригаас өөр физикийн хуулинд захирагддаг бусад од гаригсад ч гэсэн адилхан байдаг аж.
3. Харьцангуйн ерөнхий онол нь навигацийн системийн алдааны шалтгаан болж байгаа


Харьцангуйн ерөнхий онолыг 1915 онд Эйнштэйн боловсруулсан билээ. Харьцангуйн тусгай онол нь бие биеийнхээ хувьд харьцангуйгаар хөдөлж байгаа ажиглагчдын өнцгөөс, цаг хугацаа ба орон зайн харьцаа болон түүнтэй холбоотой үзэгдлүүдийг тодорхойлдог. Түүн дээр суурилан массаас шалтгаалан орон зай ба цаг хугацааны муруйлтаас Таталцал үүсдэг гэсэн харьцангуйн ерөнхий онол тайлбарладаг.

Хокинг нь энэхүү онолыг үргэлжлүүлэн судлаад, Харьцангуйн тусгай онолыг GPS–тэй хиймэл дагуулуудтай холбохгүй бол дэлхийн байрлалыг өдөрт 10 км-ийн зөрүүтэйгээр буруу тооцоолох болно гэдгийг хэлжээ. Аливаа объект дэлхийтэй ойр байхынхаа хэрээр цаг хугацааг удаан тооцоолдог байна. Тиймээс хиймэл дагуул нь дэлхийгээс хичнээн зайтай байгаагаасаа шалтгаалж, дээр нь байгаа цаг удаан, болон хурдан гэх мэт өөр өөр янзаар явдаг ажээ. “Энэхүү ялгааг нь харьцангуй онолтой уялдуулан тооцоолбол бид зөрүүг нь автоматаар тооцоолж, дэлхийн байрлалыг алдаагүй олох боломжтойсон” -гэж Хокинг хэлсэн байна.
4. Дугуй аквариумны загаснууд асар их дарамтанд амьдардаг
  Хокинс хэлэхдээ: “Бөмбөгөр ханатай, дугуй авкариум дотор өөрийгөө амьдарч байна гээд та төсөөлдөө. Амьдрал шилний цаана өрнөж байгааг харавч, тэндээсээ гарч чадалгүйгээр насыг барж байна гээд бод. Гэхдээ шилний цаадах амьдрал шилний муруйлтаас болоод яг байгаагаараа биш, илүү сунасан, сонин харагддаг. Тиймээс дугуй аквариумны загаснууд гадаад ертөнцийг аймшигтай гэж бодож байдаг. Бид үүн шиг хүрээлэн буй амьдралаа яг тодорхой мэддэг гэж боддог ч үнэндээ дугуй аквариуман дахь загас шиг буруу тусгалтай дүрс хүлээн авдаг. Үнэн хэрэг дээрээ бид бүх насаа аквариумд байгаа мэт өнөгрүүлдэг.” -гэжээ
5. Кваркууд хэзээ ч ганцаараа байдаггүй
Протон болон нейтроныг бүтээдэг эд болох кварк нь хэзээ ч дангаараа оршдоггүй, үргэлж бүлгээрээ байдаг ажээ. Кваркуудыг хооронд нь нийлүүлдэг хүч нь хоорондын зай нь холдохын хирээр улам нэмэгддэг байна. Тиймээс хэрэв та нэг кваркийг нөгөөгөөс нь салгахын тулд хэдий чинээ хүчтэй татна, тэд төдий чинээ хүчтэйгээр бие биенрүүгээ тэмүүлдэг ажээ. Байгаль дээр дангаараа орших кварк хэзээ ч таардагүй байна.
6. Сансар огторгуй өөрөө өөрийгөө бүтээсэн
“Аугаа таталцлын хуулийн ачаар манай дэлхий оргүй хоосонгоос өөрөө бүтсэн. Дэлхий ертөнцийн оршин байгаагийн шалтгаан, хүн бидний оршин байгаагийн шалтгаан бол хорвоогийн юм бүхэн өөрөө өөрийгөө бүтээх чадалтай. Гал асаахад, хөлөөрөө гишгэхэд, инээхэд, хорвоо ертөнцийг өөрийнхөө төлөө ажиллуулахад ямар ч Бурхан хэрэггүй.” – гэжээ.
Эх сурвалж: www.caak.mn   
  

Saturday, May 5, 2012

Бурхадын тухай






Лукийн өгүүлсэн “Баярт мэдээ” сударт Габриэль хэмээх сахиусан тэнгэр Бурханы элч болон ирж Марид “Хамаг дээдийн хүү” хэмээн нэрлэгдэх хүү төрүүлэх тухай зарладаг. МЭӨ 2-р зууны үед зохиогдсон “Дигха Никаяа” сударт Хатан хаан Маяа дээр сахиулсан тэнгэр нар ирж “Баясагтун, хүчирхэг хөвгүүн чамаас төрлөө” гэж хэлсэн тухай өгүүлдэг.
   
Энэ хоёр соёл тэнхлэгийн хувьд өрнө, дорнод хуваагдсан тэс өөр боловч Есүс, Будда хоёрын уламжлалт намтар руу гүнзгий орох тусам тэдний төрсөн тухай ижил өгүүлэмжүүд зүгээр нэг тохиолдол гэж үзэж болохооргүй илүү онцгой, нарийн болж ирдэг. Хэн хэн нь ээжийгээ гэртээ биш гадуур явж байхад нь мэндэлдэг. Тэдний төрсөн тухай мэдээ эхээс мэндлэнгүүт нь тархсан, тусгай мэдээч нар энэ тухай өгүүлсэн, магтаж сайшаасан, аугаа их үйл явдал боллоо гэж зарласан, эцэг эхийг нь таньж хүүхдийг алдар цуутай ирээдүй хүлээж байгаа тухай зөгнөсөн зэрэг нь бүгд адил байдаг.
   
Эдгээр эртний судруудын уялдаа холбоо бараг л ер бусын гэмээр юм. Энэ номонд гарах ижил төст хэллэгүүдийн цуглуулганд илэрхий харагдах Есүс, Будда хоёрын сургаалиуд нь ч тэдний намтрын адил хоорондоо төстэй байна. Хайр энэрлийн тухай ярьсан ч, эд баялаг, хорлол, авралын тухай ярьсан ч хоёр гэгээнтэн нэг л зүйлийг өгүүлж байгаа билээ.
   
Тэгэхээр буй болгосон гүн ухаан нь тэднийг идэр залуу насандаа ижилхэн амьдрал үзсэн болохыг харуулж байгаагаараа нэг их гайхаад байх зүйл биш ч байж болох талтай. Хэн хэн нь 30 насалтлаа шашин номын амьдралаа эхлээгүй байдаг, гэхдээ хэн хэн нь тун удалгүй эрх баригч язгууртны давхрагатай зөрчилдөж эхэлсэн юм. Бурхан Будда МЭӨ 5-р зууны үеийн Умард Энэтхэгийн нэгэн хааны угсаа залгамжлах хунтайж байхдаа хулгайч, алуурчдаас нэг их цээрлэдэггүй хэмээн нийгмийн дургүйцлийг төрүүлж байв. Есүс ч гэсэн 1-р зууны үеийн Ромын эзэнт гүрний алслагдсан муж Палестинд тариачин байхдаа нүгэлтнүүд, биеэ үнэлэгч нартай хамт зоог барьсан гэж муугаар хэлэгддэг байжээ.
   
Тэдний сургаалиуд хүний гадаад үзэмж биш дотоод ертөнц нь хамгийн чухал гэж сургадаг. Тэд өөрсдийн үеийн шашин шүтлэгт хувьсгал хийсэн хийгээд итгэл үнэмшлээ бодит үйл явдлаар тодруулж байжээ. Гаутама Будда хүн, амьтанд хор хөнөөлтэй байсан бярманы ёс заншлыг шинэчлэхэд хувь нэмэр оруулсан бол Есүс ч мөн сүм дуганы олон бурангуй уламжлалыг шүүмжилж байжээ. Хэн хэн нь ангийн ялгааг хамгийн багаар гаргасан шашныг бий болгож, амьд амьтнаар тахил өргөх ёсыг устгасан байна.

Тэдний санаачилсан шинэ шашнууд дэлхийн түүхэн дэх соёлын хамгийн их ялгаатай хүрээ бий болоход тодорхойлох хүчин зүйл болсон нь хувь заяаны егөөдөл гэлтэй. “Дорно бол дорно, өрнө бол өрнө. Энэ хоёр хэзээ ч уулзалдахгүй” хэмээн Ридъяард Киплинг бичсэн байдаг. Будда болохоор Бурхангүй шашныг бий болгосон, Есүс нь өөрөө Бурханы ганц хүү байсан, Христийн шашинтнуудын хувьд Бурханы шашин онго шүтлэг байсан бол Бурханы шашинтнуудын хувьд Христийн шашин нь хуурмаг итгэл, аюултай домгуудын цуглуулга байжээ.
   
Үнэхээр ч Киплингийн үе хүртэл Есүс, Будда хоёр ямархуу төстэй болохыг хэн ч анзаараагүй билээ. Христийн шашин үүссэнээс хойш өнгөрсөн зуун хүртэлх 1800 гаруй жилийн турш тэдний дүр төрх тухайн шашнуудын эртний сударт л хадгалаастай үлдсэн юм. Харин 1880-аад оны үеэс Азийн орнуудыг Европ эрхшээх болж, Бурханы шашны талаарх сонирхол өсөхийн хирээр эрдэмтэд эдгээр ариун номуудыг харьцуулж үзээд гайхалтай сонин зүйлсийг анзаарсан байна.
   
Шашин судлаачдын хамгийн анхных болох Эрнест дө Бунсэн хэмээгч дани эрдэмтэн “Сахиусан тэнгэрийн мэдээч” хэмээх Азийн шашны ойлголтыг Христийн шашны мөн ойлголттой адилтгасан юм. 1880 онд хэвлэгдсэн “Бурхан шашин, Эссэн, Христийн сахиусан тэнгэр-мэдээч” хэмээх гоёмсог номондоо тэрбээр Дорнодоос хөөгдсөн жүүд нар Палестинд эргэж ирэхдээ тэмээн жингийн цуваагаар ховор нандин халуун ногоо төдийгүй хувьсгалч шинэ үзэл санааг тээж авчирсан гэж өгүүлсэн байдаг. Сахиусан тэнгэрийн тухай домгийг эссэнчүүд буюу 1-р зууны үед элсэн цөлд амьдарч асан жүүдийн нэгэн урсгал шүүрэн авч Есүст дамжуулсан аж. Гэхдээ дө Бунсэний өгүүлснээр Есүс эссэнчүүдийг буруутгаж, үнэн хэрэгтээ өөрөө мэдээч байсан гэдгийг үгүйсгэдэг байж. Дө Бунсэний онолыг аль ч үед итгэхэд бэрх хийгээд 1947 онд Мөхсөн тэнгисийн ёроолоос эссэнчүүдэд холбоотой хуйлмал бичгүүд олсноос хойш энэхүү онолыг бүрэн няцаасан билээ. Одоогийн байдлаар ойролцоогоор 870 орчим хуйлмал бичгийн үлдэгдлийг илрүүлсэн ба тэнд Есүсийн талаар ч, сахиусан тэнгэр-мэдээчийн талаар ч дурдаагүй байна.
   
Дараахан нь Германы судлаач Р.Зийдэль Матай, Лук хоёрын өгүүлсэн “Баярт мэдээ” судар, Буддагийн намтрыг өгүүлсэн “Лалитавистара” буюу “Аугаа их цэнгэл” нэрт судруудад өгүүлсэн Есүс, Будда хоёрын хүүхэд ахуйн талаарх түүх гайхалтай адилхан болохыг илрүүлсэн байна. Гэхдээ үнэхээр ижил төстэй зүйлийг анх олж харсан хүн бол Энэтхэгт албан ажлаар томилогдсон Британийн Вангийн албаны түшмэл Артур Лиллий гэдэг хүн болно. Тэрбээр чөлөөт цагаараа Энэтхэгийн шашнуудыг сонирхон судалж эртний судруудыг нь уншиж үздэг байжээ. 1909 оны үед тэрбээр “Христийн шашин доторх Буддын шашин”, “Эртний Христийн шашин дахь Энэтхэг” гэдэг хоёр номоо хэвлүүлжээ. Харамсалтай нь Лиллий Бурханы шашны судруудыг Шри Ланк, Хятад зэрэг хамаагүй хол оршдог газруудаас авч, “Баярт мэдээг” шаштирласан судрууд дотроос сонгосон тул эдгээр бичвэрүүд хэзээ, хаана бичигдсэн зэргийг нь тодорхой өгүүлээгүй байна. Түүхчдийн хувьд Вангийн ордны түшмэл Есүсээс хойш хэдэн зууны дараа бичигдсэн Христийн шашны судруудад Буддын шашны нөлөө байгаа талаар иш татан өгүүлснийг нэг их тоож үзээгүй бололтой.
   
Харин яг тэр үед амьд сэрүүн байсан Альберт Ж.Эдмундс хэмээх америк эрдэмтэн уг судалгааг тодорхой болгож, мэргэжлийн түвшинд аваачсан билээ. Лиллий болон түүний өмнөх үеийхнээс ялгаатай нь тэрбээр өөрийн унаган шашнаа түүхийн үнэн бодит үнэнээс дээгүүр тавилгүй эрч хүчтэй, системтэй судалгаа хийсэн юм. Түүний бичсэн “Бурхан шашны хийгээд Христийн “Баярт мэдээ” судрууд” нэртэй 2 боть нь 1902 оноос эхлээд 30 жилийн дотор маш олон удаа хэвлэгдэж, өнөөдрийг хүртэл ижил төст хэллэгүүдийн тал дээр үнэлж барашгүй эх сурвалж болж байгаа билээ.
   
Дараа дараагийн эрдэмтэд Эдмундсийн үзлийг цааш нь хөгжүүлж “Баярт мэдээ” хэмээх дөрвөн сударт Бурханы шашны нөлөө байж болох талаар таамаглал дэвшүүлэхдээ эдгээр онолын гол элемент болсон Эссэнсийн урсгалтай холбогдох талаар тодорхой өгүүлсэн байдаг. “Есүст Будда нөлөөлсөн үү?” хэмээх зохиол бичсэн Дуайт Годдард гэдэг хүн Христ Бурханы шашны найман зам мөрийг дагаж, Хутагтын дөрвөн үнэний тухай сургаж байсан гэж өгүүлсэн байна. Өөр нэг судлаач “Баярт мэдээ “судрыг бичсэн дөрвөн евангелист эхлээд Бурханы шашны үзлийн талаар бичсэн хийгээд харин дараа нь түүнийгээ Есүсийн үг, үйл явдалтай хольж хутгасан гэж үзсэн байна.
   
Ер нь ихэнх тулхтай судлаачид Дорнын ухааныг, ялангуяа Зороастрийн сургаалийг Вавилоноос хөөгдөн Палестинд эргэж ирсэн палестинчууд Персээс авчирч, тэдгээр нь Есүсээс ч хэдэн зууны өмнө жүүдийн ухаанд нөлөө үзүүлсэн гэдэгт эргэлздэггүй юм. Гэсэн хэдий ч Перс буюу өнөөгийн Иран Энэтхэгээс нилээд зайтай хийгээд Зороастрийн номлол Буддын шашинтай тийм ч төстэй биш юм.
   
Зарим судлаачид бүр илүү адал явдал хөөсөн таамаглал дэвшүүлж Бурханы шашин эртний торгон замаар аялж Төв Азиас Ирак, Месопотами, Сири хүрч, тэндээсээ Палестинд хүрсэн гэж үздэг. Тэд Есүсийн амьдарч байсан үед худалдааны хөлөг онгоцуудыг Энэтхэгээс Мисир хүртэл тууж аваачдаг байсан борооны улиралд гардаг салхины тухай дурдахаа ч мартсангүй. Эцсийн эцэст Македонийн Александр МЭӨ 4-р зуунд Энэтхэгийн хагасыг эзэлсэн нь герегүүдийг Дорнын ухаантай танилцах боломж олгосон биз дээ хэмээн тэд нотолгоо болгодог. Есүс ч гэсэн герегүүд олноор суурьшсан томоохон хотоос хэдхэн бээрийн зайтай герегээр ярьдаг орчинд өссөн тухай баримт байдаг. Ийм байж болох тухай Рой С.Аморэ 1978 онд хэвлүүлсэн “Хоёр багшийн ганц сургааль” номондоо өгүүлсэн байна.
   
Зарим судлаачид ургуулан бодох авъяасаа ашиглан Есүсийн өсвөр нас, идэр үеийг “сударт тэмдэглэгдээгүй жилүүд” гэж үзээд “Шинэ гэрээс” сударт энэ үеийг бичиж үлдээгээгүйн учир бол Есүс тэгэхэд Энэтхэгт аялж Бурханы шашны лам хувраг, егүзэр нараас сургааль ном сонсож байсан хэмээн баталдаг. Эдгээр онол нь түүхийн үүднээс нарийн шинжилбээс аль нь ч үнэнд дөхөж очихгүй юм. Жишээ нь, Есүсийн тухай маш их бичсэн жүүдийн түүхч Жозеф, Ромын түүхч Сэтон, Тацит нар өөрсдийн олон боть бүтээлдээ Бурханы шашны тухай яагаад дурсаагүй вэ гэдгийг дээрх судлаачдын хэн ч гэсэн сонирхож үзээгүй байна.
   
Ихэнх хүмүүст эдгээр асуулт чухал биш, хамгийн гол нь энд түүхийн баримт биш оюун санааны үнэний тухай ярьж байгаа болохоор тэр аж. Ижил төст хэллэгүүдийн талаарх сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Торгон замаар хэн аялсан гэхээсээ илүү мөнхийн сургаальдаа тэдний үнэ цэнэ нь байгаа юм. Энэ утгаар нь цааш хөөвөл дэлхийн Бурханы шашинд хамгийн ихээр хүндлэгддэг хоёр гэгээнтэн ижил төст хэллэгүүдийг дахин гаргаж ирэхдээ тэднийг шашны гэрэл талаас нь авч үзсэн байна. 1995 онд Бурханы шашны хувраг Тикх Нхат Нанх “Амьд Бурхан, амьд Христ” гэсэн номыг хэвлүүлж, түүндээ “би тэр хоёрыг хоёуланг нь оюуны өвөг дээдсээ гэж үздэг” хэмээн өгүүлсэн байна. Дараа жил нь Далай лам өөрөө “Сайхан сэтгэл: Есүсийн сургааль дахь Бурхан шашны үзлүүд” хэмээх номыг бичиж ижил төст бичвэрүүдийг маш анхааран сонирхсон байна. Бурханы шашны энэ аугаа гэгээнтэнд дээрх ижил төст сургаалиуд урьд хожид хэзээ ч байгаагүй ихээр хэрэг болж. Учир нь соёл иргэншлүүд зөвхөн эдийн засгийн шаардлагаар бус оюунлагийн хэрэгцээгээрээ ч ойртон нягтарч байгаа өнөөгийн ертөнцөд бид амьдарч байгаа билээ.
   
Энэ хоёр хувраг ижил төст сургаалиудыг тойрсон олон асуудлыг нягталж үзээд бидний хариулт хайгаад байгаа оньсого бол үнэн хэрэгтээ нууцын доторх нууц юм гэсэн санаа дэвшүүлсэн байна. Анхных нь түүхийн нууц хийгээд 3000 бээр, таван зууны зайтай байж Есүс яагаад Бурхан багштай адилхан сургааль өгүүлнэ вэ? гэдэг асуулт юм.
   
Түүхчид энд ямар ч тайлбар олж чадахгүй байгаа бол бид илүү оньсого буюу мөнхийн асуудал руу хөтлөгдөж очоод байна. Есүс, Будда хоёр нэгэн адил үнэнийг тээж хүн төрөлхтний түүхийн өөр өөр үед гарч ирсэн, сансрын нэгэн эх сурвалжтай оюун санааны их багш нар байв уу? Магадгүй тэдний цэцэн ухаан хэмжээлшгүй байж болно, учир нь тэд аль аль нь нэгэн зэрэг дэлхийн хамгийн том хоёр шашны суурийг тавьж, хоёр шашны тулгуурладаг мөнхийн үнэнийг хооронд нь холбож өгсөн байж болох юм.
   
Өнөөдөр Азийн соёл Европ, Умард Америкийн соёлтой ялгарах юмгүй болж, манай дэлхий ертөнц сансар хорвоогийн уудам дахь нэгэн цул эд эсийг үүсгэж, тивүүд ямар ч газар зүйчийн төсөөлж байгаагүйгээр ойртон нягтарч байна. Бурханы шашин, Христийн шашны ариун ном судруудыг бид бага ч гэсэн анхааралтай унших юм бол энэ хоёр шашин, соёл хоорондоо хир төсөөтэй болохыг аль эрт мэдэж авах байсан юм. Эсвэл, бид зүгээр Киплингийн алдарт шүлэг рүү буцаж очоод “Дорно бол дорно, өрнө бол өрнө” гэж тунхагласан мөрийг алгасч, үргэлжлүүлэн уншсаар энэ хоёр хэзээ ч уулзалдахгүй гэдгийг зөгнөсөн мөрийг нь алгасч “20-р зуун мартагдсан юм шиг байна” гэсэн мөр, “хэдийгээр дэлхийн нөгөө хязгаараас ирсэн боловч хоёр хүчирхэг хүн нүүр нүүрээ хараад зогсоход дорно ч гэж байхгүй, өрнө ч гэж байхгүй, хил хязгаар гэж үгүй, язгуур угсаа, төрөл ч байхгүй” гэдгийг анзаарсан мөрөнд тулж очих хэрэгтэй ажгуу. 

Эх сурвалж: http://www.wikimon.mn/

Майяачуудын зөгнөлийн талаар

Хүн төрөлхтөн яагаад 2012 оныг тэр дундаа 12-р сарын 21-нийг онцлоод байна вэ гэдгийн учир тодорхой болжээ. Бидний буруу ташаа ойлголтоор дэлхий сөнөх тухай ямар ч яриа үгүй ажээ. Тэгвэл яг юу тохиох гээд байна вэ гэдэг сонин нь мэдээж. Хамгийн энгийнээр хэлбэл нарны аймгийн заадал дээр гарагс тэгширч, ертөнцийн гурван тэнхлэгийн тэнцэл болж, дэлхийн дагуул болох сарны эзлэхүүн томрох юм байна. Оддын зурхай нь цаг хугацаа, орон зайн ухагдахуун билээ. Хүн төрөлхтөн оддын байрлалаас хамаарч түүнийг тооцоолон, бэлгэдэн, тоон ухагдахуунаар гаргаж ирсэн өдөр судрыг ялгадаг үзэгдэл юм. Түүнийг гайхалтай эзэмшсэн майяачуудын цаг тооны бичиг тэр өдөр дуусч байгаа билээ. Тэд чухам яагаад тэр өдөр хүртэл тоолов гэдэг асуудал гарна. Энэ өдрийг хүртэл одот ертөнц өөр өөрсдийн байрандаа байгаад тэр цаг мөчөөс хувьсахыг тэд хэлжээ.

Гэхдээ энэ нь галактик эмх замбараагүй болно гэсэн үг биш. Өнгөцхөн харахад оддын байршил өөрчлөгдсөн мэт болох нь ээ. Олон мянган жил одод нэг байрандаа байсныг ашиглан зурсан зурхай энэ мөчид ирээд өөрчлөгдөж байгаа гэсэн үг юм байна. Тэр өдөр дэлхий тэнхлэгээ өөрчилж, хорвоогийн байршил тэгширснээр ертөнцийг гэрлээр ивээгч оддын тусгал өөрчлөгдөхөд асуудлын гол оршиж буй нь тодорхой болжээ. “Алтан гадас”, “Долоон бурхан” хаанаас гарах вэ хэмээн хүмүүс асууж болох билээ. Оддын байр нь өөрчлөгдөхгүй ч тусгал нь өөрчлөгдөхөөр хаанаас ч гэрэлтэж мэдэх аж. Бидний ярьдаг хонины, хумхын, охины орд гэсэн ойлголт ч өөрчлөгдөх бололтой. Манай ухаант өвөг дээдсийн “одод нүүх” цаг ирнэ гэсэн ойлголт, хэллэг жинхэнэ утгаараа ийнхүү тохиох нь дэлхийн сүйрэл бус ертөнцийн хувьслыг авчирч буй хэрэг юм байна.
Эх сурвалж: www.wikimon.mn