Wednesday, December 5, 2012

Дорно зүгт чиглэсэн Оросын геоулстөрийн шинэ бодлого

Өрнөд тийш хандсан Оросын бодлого, Транс-Атлантын харилцаа эрх ашгийн эсрэг тэсрэг байр суурьтай, үл ойлголцох байдалтай явж ирсэн. Харин Зүүн Хойд Азийн бүс нутагт эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн нийлүүлэлт зэрэг давуу талаа ашиглан геоулстөрийн хувьд нөлөөлөх шинэ боломжийг ОХУ-д нээж өгч байна. Түүнчлэн тус бүс нутаг дахь АНУ-ын цэрэг, зэвсгийн төвлөрөл нь Москваг Ази-Номхон далайн бүс нутагт илүү анхаарал хандуулахыг шаардаж байгаа юм.

Олон улсын харилцаан дахь үл итгэлцэл, ялангуяа Умард Атлантын гэрээний байгууллаг/НАТО/-ын дорно зүгт тэлж байгаа байдал, Америкийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем зэрэг нь Москва-Вашингтоны харилцаа, түүнчлэн АНУ-ын түнш, НАТО-гийн гишүүн орнууд болон ОХУ-ын харилцааг ихээхэн хүндрүүлэх боллоо. Эдийн засгийн хамтын ажиллагаанд ч энэ мэт эрх ашгийн зөрчилт нөхцөл байдал үргэлжилж байна. Европын том эдийн засаг болох Герман, Франц улсуудтай стратегийн түншлэл байгуулах ОХУ-ын оролдлогод тодорхой ахиц гарсангүй. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болох ОХУ-ын олон жилийн чармайлт нилээд саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд дөнгөж 2011 онд л уг байгууллагын гишүүн болсон билээ.
    
Америкийн дэлхийг ганцаар ноёлж, хегемон үүрэгтэй байх эрмэлзэлтэй нь Москва огтхон ч санал нийлдэггүй юм. 2007 онд Мюнхенд болсон олон улсын аюулгүй байдлын чуулга уулзалтан дээр Владимир Путин АНУ-ын бодлогыг хурц шүүмжилсэн. Москва - Транс-Атлантын харилцаан дахь бодлогын ялгаатай байр суурь нь нөхцөл байдлыг улам хурцатгаж, хоорондын зөрчилдөөнд хүргэсээр байна. Тиймээс Евро-Азийн их гүрэн гэгдэх Орос улс Ази-Номхон далай бүс нутагт анхаарлаа хандуулж эхэллээ.
  
ЗХУ задрал газар нутгийн дисинтеграц, эдийн засгийн сүйрэл, олон улсын тавцан дахь байр сууриа алдах, дотоодын улс төрийн хямрал зэрэг олон сөрөг үйл явдлыг араасаа дагуулсан. 2000 онд В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр “сонгогдон” эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлснээр гадаад бодлогоо шинээр  харах болж, эрчим хүчний эх үүсвэрийн асар их нөөцдөө тулгуурлан дахин  их гүрэн болох, цаашлаад дэлхийн улс төрийн том тоглогчийн байр сууриа сэргээж эхэлсэн билээ. Байгалийн хий, газрын тосны экспортоос олон арван тэрбум долларын орлого олж буй Москва эрчим хүчний бодлогоо өнөөг хүртэл ерөнхийдөө Европын орнууд руу чиглүүлж байв. Харин сүүлийн үед Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг Зүүн Хойд Азийн орнууд руу эрчим хүчний экспортоо чиглүүлэх болов. Эдийн засгийн өсөлт нь зогсонги болсон, хязгаарлагдмал, ханаж байгаа Европын зах зээлийг бодвол энэ бүс нутгийн тогтвортой өсөн нэмэгдэж буй зах зээл Орос улсад илүү боломж олгоно гэж тооцоолж байгаа аж.

Ази-Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн эдийн засгийн шинэ хандлага
Зүүн Хойд Азийн бүс нутаг нь Оросын хувьд зөвхөн эрчим хүч экспортлох шинэ боломж, шинэ зах зээл төдийхөн бус Зүүн Сибирь, Алс Дорнодыг бүс нутгаа эдийн засгийн харилцаанд татан оролцуулах, тэгснээр алс хязгаар нутгаа хөгжүүлэхийг зорьж байгаа төлөвлөгөөний нэг хэсэг юм. Маш их хэмжээний байгалийн хий, газрын тос, нүүрс болон бусад ашигт малтмалын нөөц бүхий Оросын Алс Дорнодын бүс нутаг нь тус улсын эрдэнэсийн сан хөмрөгт тооцогддог. Олон жилийн турш энэ хязгаар нутгийн хаягдмал, сул хөгжсөн  байдал нь Оросын улс төр, эдийн засгийн хамгийн эмзэг хэсэг болоод байна.

“Дорно зүгт гарах хаалга” гэж Оросын Эзэн Хаан 2-р Александр үүсгэн байгуулж байсан Владивосток хот өнөөдөр ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн эдийн засаг, нийгмийн сул талыг харуулах жишээ болоод байгаа билээ. Ойролцоогоор 580, 000 оршин суугчидтай тус хотын хүн амын тоо улам багасах хандлагатай байна. Хүн амын шилжилт хөдөлгөөн, ажилгүйдэл, амьжиргааны түвшин доогуур байгаа зэрэг нь нөхцөл байдал сайнгүй  байгааг харуулж байна. Гэвч хэдэн жилийн өмнөөс Владивосток хотыг өөрчлөн байгуулахаар томоохон зорилт тавин их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлснээр өнөөдөр их бүтээн байгуулалт өрнөж байна.

“Оросын” гэдэг арал руу тавьж байсан гүүр ашиглалтанд орж, том хурлын танхимтэй цогцолбор барилгууд, онгоцны буудлын өргөтгөл ашиглалтанд ороход бэлэн болсон байна. 2012 оны 5-р сард Алс Дорнодыг хөгжүүлэх сайдаар өмнө нь 1991- 2009 онд Хабаровскийн захирагч байсан Виктор Ишаевийг томилов.

2012 онд Владивостокт болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт


Олон тэрбумын хөрөнгөөр хийгдэж байгаа Владивосток хотын шинэчлэлт, цаг хугацааны хувьд нилээд шахуу хийгдэж байна. 2012 онд ОХУ анх удаа АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэ нь Владимир Путинд зүүн бүс нутгаа эдийн засгийн хувьд шинэчлэх, Зүүн Хойд Азийн эдийн засгийн нэгдсэн орон зайд оруулах Москвагийн шинэ бодлогыг танилцуулах сайхан боломж олгосон. Оросын өмнөх улстөрийн удирдагчид энэ зорилтыг биелүүлж чадаагүй. Гадны хөрөнгө оруулалт, шинэ технологи нь Алс Дорнодын бүс нутгийн хөгжилд түлхэц болно гэж Путин найдаж байна. АПЕК-ийн энэ удаагийн уулзалт  бүс нутагт геоулстөрийн ямар ерөнхий бүтэц, хандлага гарах, Орос улс энэ бүс нутгийн гол төлөөлөгчид болох Хятад, Япон, Өмнөд Солонгос улсуудтай ямар харилцаатай байх, Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засагт оролцохдоо Москва ямар боломж, хязгаарлалт, орон зай бий болгох, Зүүн Хойд Азид ямар шинэ геоулстөрийн нөлөөлөл үзүүлэх зэрэг бүс нутагт ОХУ-ын үүрэг оролцоо ямар байх бол гэсэн олон асуулт эндээс урган гарч ирлээ.

Зүүн Хойд Азид эрчим хүч нийлүүлэгч Орос улс

Дэлхийн эдийн засгийн гол урсгал Ази – Транс-Атлант/Америк-Европ/-аас Ази-Номхон далай руу шилжиж байна. Энэ ач холбогдолтой хөдөлгөөний төвд Зүүн Хойд Ази байгаа юм. Энэ бүс нутаг /Америк, Канадыг оролцуулаад/ дэлхийн ДНБ-ний 50-иас илүү хувийг, мөн дэлхийн валютын нийт нөөцийн 40 хувийг дангаараа эзэлж байна. Ялангуяа Хятадын эдийн засгийн өсөлт нь газрын тос, байгалийн хий, түүхий эдийн их хэмжээний нийлүүлэлтийг өдөөхөд хүргэжээ.

Дэлхийн эрчим хүчний хамгийн томоохон хэрэглэгчид бол Хятад, Япон хоёр байгаа бол харин Зүүн Хойд Азийн эрчим хүчний түүхий эдийн гол нийлүүлэгчийн үүргийг Орос улс аажмаар эзэлж эхэллээ. Ялангуяа Арабын орнууд, Персийн булан, Төв Азиас эрчим хүчний экспорт тасалдах үед, эсвэл Хятад, АНУ-ын харилцаа муудах, АНУ Малаккагийн хоолойн усан замыг хаах зэрэг нөхцөл байдал үүсвэл эрчим хүчийг эх үүсвэрийг ОХУ хуурай газраар нийлүүлэх боломжтой учир ихээхэн ач холбогдолтойд тооцогдох болжээ.

Оросын хувьд эрчим хүч эх үүсвэрийн түүхий эд нийлүүлэгч үүрэгтэй болохоос Ази-Номхон далайн бүс нутгийн үйлдвэрлэгчдийн хооронд солбилцсон нарийн сүлжээ, түүнтэй холбоотой интеграцийн хувьд гол оролцогч болж хараахан чадаагүй байна. Хямд ажиллах хүчний нөөцтэй Хятадын аж үйлдвэрийн салбар, өндөр технологи нийлүүлэгч Япон, Өмнөд Солонгосыг бодвол Орос улс бүс нутгийн эдийн засагт тиймч том үүрэг гүйцэтгэдэггүй. Тиймээс ч эдийн засгийн чөлөөт  бүсийн гишүүн болоогүй. Мөн хөрөнгө оруулагчдыг хамгаалах гэрээнд  нэгдээгүй юм.

Зөрчилдөөн дагуулах геоулстөрийн бүтэц

Ази-Номхон далайн геоулстөрийг цөмийн зэвсэг эзэмшэгч Хятад, Америк хоёрын харилцаа, байр суурийн өөрчлөлтүүд тодорхойлдог. Номхон далайн бүс дэх тэдний өрсөлдөөн, давуу байдал олж авах санаархал нь бүс нутгийн түгшүүртэй орчин, зөрчилдөөн  үүсэх шалтгаан болж байна. Энэ бүс нутагт Хятад-Америк-Орос гэсэн гурван цөмийн зэвсэг эзэмшигч улсууд өөд өөдөөсөө нүүр тулж байна. Цэрэг зэвсгийн болзошгүй мөргөлдөөн нь Солонгосын Хойг дээр төвлөрч болзошгүй юм.  Пхеньян цөмийн болон цөмийн цэнэгт хошуу тээгч пуужингийн цуврал туршилтууд хийсээр байгаа нь Өмнөд Солонгос, Япон хоёрыг зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргах болов.
Үүний зэрэгцээ газар нутгийн маргаан бүс нутгийн харилцааг хүндрүүлж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараах Зүүн Хятадын Тэнгис дэх Япон-Хятад,  Япон тэнгис дэх Япон-Өмнөд Солонгос, Куриллын арлуудын талаарх Орос-Японы маргаан, мөн түүнчлэн Орос-АНУ хоёрын Берингийн Хоолой дахь далайн хил зэрэг газар нутгийн маргааныг дурдаж болох юм.

Ашигт малтмалын нөөц ихтэй Хойд Туйл шинэ хэрүүлийн алим болох нь


Хойд Туйлд байгаа эрдэс баялгийн нөөц улс орнуудын хооронд зөрчилдөөн үүсгэж байгаа нь ажиглагдах боллоо. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс болж Хойд Мөсөн далайн дийлэнх хэсгийн мөсөн давхарга хайлна гэж үзэж байгаа бөгөөд ингэснээр Хойд Азид далайн тээврийн шинэ замууд бий болохын хажуугаар түүхий эд (газрын тос, байгалийн хий, нүүрс) олборлох боломж гарна. Хойд туйлын эрчим хүчний анхдлагч эх үүсвэрийн нөөц ойролцоогоор дэлхийн нийт нөөцийн 25 хувийг эзэлдэг гэж Америкийн Геологийн Яам тооцоолжээ. Тиймээс Хойд мөсөн далайг хуваан эзэмших өрсөлдөөн хэдийнэ эхэлсэн агаад хойд туйлын бүсэд орших улсууд болох Орос, Канад, АНУ, Норвеги, Дани, Грийнланд гэсэн улсууд энэхүү өрсөлдөөнд татагдан орж байгаа төдийгүй Хятад, Япон, Өмнөд Солонгос улсууд өөрсдийн ашиг сонирхлоо оруулахаар чармайж байна. Тиймээс Хойд туйл нь улс орнуудын стратегийн сонирхлын төв болж байгаа бөгөөд эзэмшлийн бүсээ цэргийн хүчээр байгуулахыг үгүйсгэх аргагүй.

Хамгийн урт газраар Хойд Мөсөн далайтай холбогдож байгаа нь ОХУ юм. Эндээс үүдэн Орос ойролцооргоор 1.2 сая км хавтгай дөрвөлжин орон зайг эзэмшилдээ авахыг санаархаж байна. 2008 оноос хойш Газпром компани Францын Тотал, Норвегийн СтатОйл компанитай, 2011 оноос Оросын Роснефть, Америкийн Эксон Мобил компани зэрэг гадаадын газрын тосны компаниудтай хамтран Хойд Туйлд хайгуул, олборлолтын ажил эхлээд байна. Хойд Туйлын нөөц, байгалийн баялгийг ашиглан Европ-Номхон далайн эрчим хүчний их гүрэн гэсэн байр сууриа улам бэхжүүлэн, баталгаажуулна гэдгээ Оросын эрх баригчид шийдэмгий илэрхийлэх болов.
Орос бол Ази-Номхон далайн бүс нутгийн идэвхтэй тоглогч биш

ОХУ батлан хамгаалах болон цэрэг-улстөрийн бодлогын хувьд Ази-Номхон далайн бүст идэвхтэй үүрэг гүйцэтгэхгүй байна. ЗХУ задран унасны дараа Ази дахь байр сууриа алдаж эхэлсэн билээ. 2002 онд Вьетнамын Самран дахь тэнгисийн цэргийн баазаа татан буулгаснаар Владивостокоос Сингапур хүртэлх их орон зайд Оросын байр суурь нилээд суларсан. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама стратегийн бодлогоо Ойрх Дорнодоос, Номхон далайн бүс рүү чиглүүлж байгаа нь Орос улс Зүүн Хойд Ази дахь геоулстөрийн бодлогоо эрчимжүүлэн, Номхон далай дахь тэнгисийн цэргийн хүчээ зузаатган сайжруулахыг зорьж байгаа ба энэ хүрээнд тэнгисийн цэргийн сургуулилтыг 2012 оны 4-р сард Хятадтай хамтран хийлээ.

ОХУ бол Ази Номхон далайн бүсийн улстөрийн тавцанд нөлөө бүхий хэд хэдэн холбоо, эвслүүдийн гишүүн улс билээ. 1994 оноос “АСЕАН”-д, 1998 оноос “АПЕК”-т, 2005 оноос “АСЕАН+Орос” зэрэг бүс нутгийн томоохон байгууллагуудын гишүүн юм. Гэвч гишүүн улсын хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь төдийлөн харагдахгүй байна. АПЕК -ийн уулзалтын үеэр л Москва эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс, Ази-Номхон далайн бүст нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдгээ илэрхийлсэн.
Орос-Хятад

Бүс нутагт Хятад-Оросын харилцаа нилээд чухал үүрэг гүйцэтгэдэг. 2011 оны байдлаар Хятад-Оросын худалдааны эргэлт 80 тэрбум ам.долларт хүрснээр  Хятад улс Оросын гол худалдааны түнш болж байгаа юм. Хоёр орны худалдаанд нэгдүгээрт: эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн нийлүүлэлт, хоёрдугаарт зэвсгийн экспорт орж байна. Хятад улсын хувьд Оросын эрчим хүч, эрдэс баялгийн худалдаанд тусгай эрх эдлэхийг хүсч байна. Стратегийн аюулгүй байдлын үүднээс Бээжин  эрчим хүчний эх үүсвэрийн ашигт малтмалыг хуурай газраар дамжуулан авах сонирхолтой байгаа юм. Африк, Араб, Персийн булангийн орнуудаас далайн тээврээр авч байгаа газрын тосны импорт нь АНУ-тай харилцаа муудсан тохиолдолд найдвартай биш гэж үзэж байна.

Орос дахь Хятадын хөрөнгө оруулалт байнга өсч байна. 2012 оны 4-р сард Москвад болсон уулзалтын үеэр тухайн үед Хятадын ирээдүйн засгийн газрын тэргүүн болно гэгдэж байсан Ли Кекян 15 тэрбум ам.долларын төсөлд гарын үсэг зурсан.

Урьдын зөрөлдөөн, хилийн маргаан (2004 онд) зэргийг сөхөлгүйгээр Москва-Бээжин хоёр нягт хамтран ажиллах сууриа тавилаа. Алс Дорнодод аажмаар газар авч байгаа Хятадын цагаач иргэдийн асуудлыг Москва сөхөхөө болив. Хүн ам сийрэг суурьшсан Оросын Алс Дорнодын хязгаартай хүнд аж үйлдвэрлэл болон дэд бүтэц нилээд сайн хөгжсөн, Хятадын 100 гаруй сая хүн амтай 3 муж хил залгаж байна. Энэ нэг талаасаа аюулгүй байдлыг эрсдэл бодиттой байгааг харуулах боловч Оросын Алс Дорнод, Номхон далай хавийн эдийн засгийн болон дэд бүтцийн шинэчлэлт Хятадын хөрөнгө оруулалтгүйгээр бараг боломжгүй зүйл юм.

Гадаад бодлогын тал дээр ч гэсэн  Москва, Бээжин хоёр нийтлэг ашиг сонирхолтой байна. Үүнд Америкийн дэлхийд ноёлох байр суурийн эсрэг олон туйлт дэлхийн бодлого, Ойрх Дорнод, Төв Азийн улстөрийн тогтвортой байдал (Исламын салан тусгаарлах үзэл), Солонгосын Хойгийн намжмал байдал  (Умард Солонгосын цөмийн зэвсэг)  зэргийг хамруулан ойлгож болно. Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагын хүрээнд нэгдэж буй Орос-Хятадын хоёрлосон холбоо нь Зүүн болон  Дундад Азид явуулах Америкийн бодлогыг хязгаарлах гол үүргийг гүйцэтгэж байна.

Орос-Япон

Дэлхийн 3 дахь том аж үйлдвэрийн улс Япон эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн импортоосоо бараг бүрэн хамааралтай ба түүний 90 хувийг Араб, Персийн булангаас авдаг. Харин атомын цахилгаан станц нь тус улсын эрчим хүчний 1/3-ийг бүрдүүлдэг. 2010 онд болсон Фүкүшимагийн цөм станцын ослоос хойш Япончууд цөмийн эрчим хүчинд маш шүүмжлэлтэй хандах болсон. Нийгмийн дунд бий болсон цөмийн энергийг эсэргүүцэх хандлага ирээдүйд тус улсыг эрчим хүчний өөр эх үүсвэр хайх, эрчим хүчний талаар баримтлах стратегидээ нилээд өөрчлөлт хийхэд хүргэж болзошгүй. Үр дүн нь тус улсын  шингэрүүлсэн байгалийн хий (LNG) болон газрын тосны итпортоо нэмэгдүүлэх шаардлага гарах болно. Энэ нь Оросд их ашигтай хувилбар бөгөөд Зүүн Хойд Азийн эрчим хүчний анхдагч эх үүсвэр нийлүүлэгчийнхээ байр суурийг улам бататгах боломж олгох юм. “Сахалин 2” төсөл дээр Газпром, Роял Датч/Шелл компаниудын зэрэгцээ Японы Мицүи, Мицүбиши (хамтаараа 22,5 хувь эзэмшдэг) пүүсүүд оролцож байна. Энэ (LNG) шингэрүүлсэн байгалийн хийн хоолойн төслийн эцсийн бүтээгдхүүний дийлэнхийг Япон улс хэрэглэх юм.

Орос-Япон хоёр улсын нийт худалдааны эргэлт 2010 оны байдлаар 24 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн түүхийн улбаа энэ хоёр улсын харилцаанд ихээхэн саад тотгор болдог. Дэлхийн Хоёрдугаар дайн дуусахын өмнөхөн Зөвлөлт Холбоот Улс Японы Куриллын зарим арлуудыг эзэлсэн.  Японы талаас арлуудыг буцааж өгөхийг шаардаж байгаа нь Токио-Москвагийн харилцааг хүндрүүлж байгаа юм. 2010 онд ОХУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Д.Медведев Өмнөд Куриллын арлуудад очиж байсан нь Зөвлөлт-Оросын удирдагч нараас анх удаа энэ аралууд дээр морилсон явдал болсон бөгөөд 2011 онд арлууд дээр Оросын Номхон далайн флотын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд “газар-агаар” төрлийн пуужинг байрлуулсан нь хоёр орны харилцааг ихээхэн муутгасан. Гэвч Токио Хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөллийг бууруулахад Оросыг чухал үүрэг гүйцэтгэх түнш гэж үздэг юм.

Орос-Өмнөд Солонгос


Эдийн засгийн болон геоулстөрийн нөхцөл байдал Оросын бодлогыг Солонгосын Хойгт чиглүүлэх болж Москва энэ хойг дахь өөрийн нөлөөгөө нэмэгдүүлэхийг оролдох болсон. Умард Солонгосын газар нутгаар дамжуулан Өмнөд Солонгос руу байгалийн хий нийлүүлэх төлөвлөгөө нь Оросын хувьд хэд хэдэн зорилго агуулж байгаа юм.Үүнд:                                                                                             
•Оросын байгалийн хийг Өмнөд Солонгос руу хямд тээвэрлэх,
•Харилцан үүрэг хүлээж, хамтран ажилласнаар хоёр Солонгосын цэргийн улс төрийн зөрчилдөөнийг намжаах,
•Солонгосын хойгийг бүхэлд нь Оросын төмөр замын сүлжээтэй холбох гэсэн асуудлууд орж байна.                                                                                     

Орос Өмнөд Солонгос хоёрын худалдааны эргэлт 2010 оны байдлаар 11 тэрбум ам.долларт хүрсэн нь Өмнөд Солонгос нь Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь Оросын 3 дахь том түнш гэж тооцогдож байна. Гэвч хоёр орны гадаад худалдааны төрөл хязгаарлагдмал, экспортын  тэнцвэргүй байдал ажиглагдаж байгаа юм. Учир нь Оросоос Өмнөд Солонгост гаргаж байгаа нийт экспортын 2/3-ыг зөвхөн эрчим хүчний ахндагч эх үүсвэр, түүхий эд, цөмийн цахилгаан станцын ураны түлш бүрдүүлж байна. 1990 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Өмнөд Солонгосын ихээхэн хэмжээний шууд хөрөнгө оруулалт хийгдэж, худалдаа хэмжээ нэмэгдэнэ гэж найдаж байсан нь тиймч хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байна.. Өмнөд Солонгосын компаниуд Оросын Төв болон Дорнод хэсгийн зах зээлийг гэхээсээ Европын хэсгийг илүүд үзэж хөрөнгө оруулалтаа чиглүүлж байна. (Санкт-Петербург Хюндай автомашины үйлдвэр г.м.) Харин дорнод хэсэгт хэрэгжүүлсэн цорын ганц төсөл нь Приморскийн хязгаарт Дэйвүү компанийн барьсан усан онгоцны үйлдвэр юм.

Орос-Умард Солонгос


Орост Умард Солонгос худалдааны түншийн хувьд ямарч үүрэг гүйцэтгэдэггүй. Худалдааны нийт эргэлт 2010 оны байдлаар дөнгөж 62 сая ам.доллар байжээ. Харин Умард Солонгос Оросоос 8.8 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг,  техник  зээлээр авсан байна. Энэ их өрийг эргүүлэн төлөх болон өрийг хүчингүй болгох асуудал Пхеньяны цөмийн бодлогод ОХУ-ын зүгээс нөлөөлөх боломж олгодог. 

ОХУ-ын төлөвлөгөөнд байгаа тус улсын нутаг дэвсгэр дээгүүр шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэх хоолой (нийт урт 1100 км урт, түүний 700 км Умард Солонгосын нутгаар явна) 2017 оноос эхлэн жилд 10 сая куб.метр шингэн хийг Өмнөд Солонгос руу нийлүүлж эхэлнэ. Пхеньян байгалийн хийг өөрийн нутаг дэвсгэрээр транзит тээвэрлэснийхээ төлбөрт 100 сая орчим ам.доллар авна. 1990 онд Москва-Сөүл дипломат харилцаатай болсон нь Умард Солонгосын хэрэгт оролцох Оросын оролцоог нилээд багасгасан юм. 1991 онд Пхеньян-Москва хоёрын хооронд баталсан энхтайван, найрамдлын гэрээг 2000 оны 2-р сард шинэчлэхдээ, дайны үед харилцан туслалцана гэсэн заалтыг хассан байдаг. Умард Солонгосын оршин тогтнолын байр суурь нь Хятадын дэмжлэгтэй гэдгийг Пхеньян  сайн мэдэж байгаа. Умард Солонгос-Оростой хамтран ажилллаж байгаагийн зүрилго нь Хятадаас хэт их хамааралтай байгаа байдлаа багасгах гэсэн оролдлого байж болох юм.

Хойд Туйл-Владивостокийн ирээдүй

Одоохондоо Алс Дорнодыг хөгжүүлэх Оросын бодит төлөвлөгөө илэрхий харагдахгүй байна. Бүс нутагт авч хэрэгжүүлэх Оросын бодлогын төсөөллийг Сергей Араганов, Димитрий Пренин нар дараах байдлаар гаргажээ. Тэд ирээдүйн Алс Дорнодын хөгжлийн цөм нь Находк-Владивосток-Хабаровскийн  хооронд баригдах дамжин өнгөрөх тээврийн хонгилыг (transit corridor) тойроод бий болох чөлөөт эдийн засгийн бүсүүд, логистик-үйлдвэрлэлийн том зангилаанууд гэж тодорхойлжээ. Энэ хонгил дээр бүс нутгийн бусад орон зайнууд ч холбогдоно. Урт хугацаанд эрчим хүчний анхдагч эх үүсвэр ханган нийлүүлэгч байсан Алс Дорнодын хязгаар нутаг аажмаар хүнсний үйлдвэрлэлийн (мах, үр тариа) бүс болж өөрчлөгдөнө.
   
Энэ төслийн шүүмжлэлтэй тал нь Алс Дорнод зөвхөн хоёр чиглэлд транзит тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэхээс биш аж үйлдвэрлэлийн үйл явцад оролцох боломж хязгаарлагдмал юм. Түүнээс гадна Япон, Хятад, Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүний эргэлтийн логистик, тээврийн бүтэц аль хэдийн байгуулагдан  ажиллаж байгаа нь Оросын шинэ төслийн ач холбогдлыг бууруулж байна. Харин далайн тээврийн шинэ боломж Хойд Мөсөн Далайд нээгдэж эхэллээ. “Зүүн Сибирь/Алс Дорнодын” төсөл одоо болтол хэрэгжихгүй байгаагийн шалтгаан нь Алс Дорнод дахь хоцрогдсон дэд бүтэц, эрх зүйн найдваргүй орчин, хүнд суртал, авлига, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн сүлжээ зэрэг хөрөнгө оруулалтанд сөргөөр нөлөөлдөг асуудлуудаас үүдэлтэй юм.

Түүхий эдээр баялаг Номхон далайн бүс нь Оросын “Ахиллесийн өсгий” буюу хамгийн эмзэг хэсэг байсан, ирээдүйд ч хэвээр байх болно.  Зүүн Хойд Азийн хөгжлийн эдийн засгийн интеграцийн үйл явцад оролцох асуудал боль Алс Дорнодыг шинэчилж, хөгжүүлэх боломжийг Орост олгох болно гэж тооцоолж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн экспорт Оросын гол хөзөр болж, Ази Номхон далайн бүст эдийн засгийн нөлөө үзүүлэх боломжийг бий болгоно. Гэвч Орос эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай болох нь эрсдлийг бас дагуулна. Дэлхийн эрчим хүчний  анхадагч түүхийн эдийн үнийн уналт Оросын төсөв бүрдүүлэлтийг багасгаж, тэгснээрээ эдийн засгийн шинэчлэлтийг удаашруулах аюултай.

Шинэ геоулстөрийн хандлагын төсөөлөл

Дорно зүгт чиглэсэн Москвагийн хандлага нь тус улсын Номхон далайн бүст байр сууриа хүчтэй болгоход чиглэгдэж байна. Энэ нь Европ руу нуруугаа харуулж байна гэсэн үг биш юм. Баруун нь эдийн засгийн хувьд цаашдаа ч Оросын стратегийн гол түнш хэвээр байх болно. Европ бол Оросын хувьд чухал худалдааны түнш, хөрөнгө оруулагч, шинэ технологи нийлүүлэгч хэвээр үлдэнэ. Европоос Номхон Далай хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан их гүрний хувьд зөвхөн Баруун Европ руу чиглэсэн нэг талын бодлого явуулахын оронд илүүтэй тэнцвэртэй байдлыг бий болгох зүүн тийш чиглэсэн бодлого бас явуулж эхэллээ.
   
Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг эрчимтэй, тогтвортой өсч  эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа нь дэлхийд онцгой үүрэг гүйцэтгэх  болсоны зэрэгцээ олон улсын геоулстөрийн сонирхлын уулзвар болж энд зөрчилдөөн үүсэх нөхцөл бүрэлдэж байна. ОХУ Зүүн Хойд Ази дахь өөрийн газар зүйн байршлаа өнөөг хүртэл ашиглаж чадаагүй боловч тус бүс нутаг өнөөдөр энэ улсад тааламжтай боломжуудыг нээж өгч байна. Номхон далайн хойд бүст онцгой үүрэгтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар Орос улс хүчний шинэ хуваарилалтанд шийдвэрлэх нөлөөлтэй байх нөхцөл бүрэлдлээ.
   
Дэлхийд бүхэлдээ эрчим хүч нийлүүлэгчдийн байр суурь, үүрэг оролцоонд өөрчлөлт орох хандлага ажиглагдаж байна. Саудын Араб болон ОХУ хоёр газрын тосны гол нийлүүлэгчид билээ. Дэлхийн хэмжээнд газрын тосны нөөц багасч байгаагаас мөн  ирээдүйд экологийн хувьд цэвэр, байгалийн хийн хэрэгцээнд ач холбогдол өгөх хандлага нэмэгдэж байна. ОХУ-Иран хоёр дэлхийн байгалийн хийн нийт нөөцийн 60 гаруй хувийг эзэмшиж байгаа. Судалгаанаас харахад энэ хэмжээний нөөц нь дэлхийн байгалийн хийн хэрэглээг энэ зууныг дуустал хангах боломжтой байгаа юм. Иймээс ирээдүйд газрын тос өөрийн байр сууриа байгалийн хийд алдах нь тодорхой болжээ. Энэ бол Орос улсад  Баруун Европ руу эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэхийн зэрэгцээ Дорныг мөн хангаснаар, Европоос Номхон далайн бүс хүртэл нөлөөтэй байр суурийг эзлэх түүхэн онцгой боломж юм.

Eurasisches Magazin герман хэлнээс орчуулсан: Т.Д.Даш

Tuesday, September 11, 2012

9-р сарын 11-ны баримтууд

9 сарын 11. Дэлхийн түүхийг шинээр бичих болсон үйл явдал болсон билээ. Гэхдээ энэ үйл явдлыг арай өөр өнцгөөс нэтэд тавьсан байсныг сонирхуулах үүднээс орууллаа.

Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанд оролцсон амиа золиослогч этгээдүүд араб хүмүүс бай­гаагүй. Үүнээс гадна дөрвөн онгоц­ны гурвыг нь сэлгэсэн.

Ихэр хоёр цамхаг онгоц мөргөснөөс болон түймрээс болж нураагүй. Видео бичлэгүүдээс үзэхэд ихэр цамх­гийн нурсан шалтгаан нь барилгад тэсрэх бодис суул­гаснаас болж дэлбэрсэн байж бол­зошгүй. Үүний улмаас Америк болон бусад орны хэдэн мянган иргэн амиа алджээ.

Ихэр цамхгийг Боинг 707 онгоц мөргөхөд тэсвэртэй байхаар барьсан гэдэг. Энэ онгоц нь Өмнөд цамхгийг зүсэн орсон Боинг 767-тай жин, хэмжээ, хурдаараа адилхан. Хэрвээ нэг цамхаг нь нурсан бол зүгээр л гайхаад өнгөрөх байсан. Гэтэл хоёулаа, бараг чөлөөт уналтын хурдаар, тун цэвэр­хэн унасан нь гайхаш төрүүлдэг.

Мөн хажуу талын Ман­­хэттэн дүүргийн ба­рилгуудыг огт эвдэж, гэм­тээл­гүйгээр шууд л үнс нурам, өтгөн манан, тоос шороо болж, бүрэн нурсан нь хачир­халтай. Уг нь барилга нурсан ч төвийн ган баганууд нь үлдэх учиртайсан. Энэ бүхнийг онгоц мөргөснөөс болж үүссэн түймэртэй холбоотой гээд байгаа.

Хойд цамхгийг өглөөний 08:45 цагийн үед онгоц мөргөсөн. Үүний дараа 09:03 цагийн үед Өмнөд цамхгийг мөргөхдөө зөвхөн нэг буланг нь дайран гарчээ. Ингэж мөргөхөд шатах, тэсрэх зүйлс бага тааралдах учиртай. Үүнээс гадна цамхгийн гол хэсгийн ган баганыг бараг мөргөөгүй. Гэтэл цамхгийн үндсэн хэсэг бүхэлдээ хүчтэй тэсрэл­тэд шатаж дууссан нь өөр шалтгаантай байж болзошгүй. Энэ мэтчилэн дурдвал санаанд оромгүй баримт өчнөөн байдаг аж.

Эндээс үзэхэд есдүгээр сарын 11-ний алан хядлага бол америкчуудын өөрсдийнх нь төлөвлөсөн, гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүн байх магадлалтай. Гадныхны тусламжтайгаар хийгдсэн байж болзошгүй энэ үйл ажиллагаанд АНУ-ын аюулгүй байдал, цэргийн байгууллагууд хамсаатан болж мэдэхээр байгаа юм. Тэгэхээр халдлагад өртөж, амиа алдсан 3000 хүн Арабын террористуудад биш, улсын тагнуул, хамсаатны гарт өртсөн болж таарч байна.

Есдүгээр сарын 11-ний үйл явдлын тухай албан ёсны тайлан худал хуурмагаар дүүр­­сэн гэх нотолгоо үнэ­хээр олон. Америкчууд энэ талаар эх­нээс нь мэддэг байсан ч олонх нь Цагаан ордон, мэ­дээллийн үндсэн хэрэгс­лүүдийн худал хуурмаг ярианд итгэсээр байна. Хэр­вээ та ч бас тэдний нэг бай­сан бол одоо нүдээ нээж, гэр­чүүдийн баримтыг сайн хараарай. 
Эх сурвалж http://sonin.mn/

Sunday, September 9, 2012

Шинэ дайны тухай


Бас л нэг сонирхолтой материал...
Олон нийтийн анхаарлыг тулгамдсан асуудлаас хөндийрүүлэхийн тулд эрх баригчид том, жижиг дайныг өдөөдөг нь нууц биш.

Өдгөө Иран, Сирийн асуудал дайнд хүргэж болзошгүй байна. Эцэстээ энэ нь домино шиг үр дагавар авч ирж болзошгүй. Өөрөөр хэлбэл Иран, Сириэс болж дэлхийн III дайн дэгдэх магадлалтай.

“Арабын хувьсгал”-ын дараа Сирид эхэлсэн иргэний дайн аймшиг болон хувирлаа. Дотоодын энэ зөрчилд хөндлөнгийн /ялангуяа АНУ-ын/ ашиг сонирхол маш их байгаа тул Сирид бодит хувьсгалчид үлдсэн эсэхийг хэлэхэд хэцүү. Энэ улс үндсээрээ чичрэн доргиж байгаагийн дээр НҮБ-ын ажиглагчид ч байхгүй. Иймээс энд бүрэн хэмжээний цохилт өгөх цаг ойртсон гэсэн үг.

Химийн зэвсэг хадгалж байгаа гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах яам үндэслэл болгон Сири улсад халдана. Израиль улс харин Иранд халдах төлөвлөгөө хэрэгжих шатандаа явааг хүлээн зөвшөөрлөө. Израильчууд Засгийн газраа эсэргүүцэхийн зэрэгцээ хорт хийнээс хамгаалах багаа бэлдэж эхэлжээ. Ийм хүнд уур амьсгал Ойрх Дорнодод хэдэн арван жил байгаагүй. Бүр АНУ-ыг Ирак, Афганистанд халдан орох үед ч гэсэн.

Мусульманчуудыг үзэн яддаг хүмүүс бий. Мөн Израилийг ч зарим нь үздэггүй. Гэхдээ аль аль нь даяаршил, дэлхийг захирагч цөөнхийн тухай ойлголтгүй байна. Тэгээд ч дэлхийн элитүүдийн үйлдэл, механизмыг ойлгохын оронд ямар нэг үндэстэн, арьстныг бүхлээр нь буруутгах хялбар шүү дээ. Гэтэл элитүүд аль алинаар нь тоглож байна.

АНУ, НАТО, Израиль хэрэв Иран, Сиритэй дайтвал юу болох бол?

Сири, Иран хүчээ нэгтгэнэ

Тэд 2006 онд харилцан бие биеэ хамгаалах гэрээ байгуулсан билээ. Одоо Иран санхүүгээр Сирид тусалж байна. “Аль Кайда” хэрхэн Сирийг тогтворгүйжүүлж байгааг Олон улсын харилцааны зөвлөл харж, дэмжинэ. НАТО хүчийг нь сулруулахын тулд Ираныг мөргөлдөөнд татан оруулах байх. Өөр хувилбар бий. Сирийг “хасчихвал” Иранд халдахад амар болно.

 Иран улс Ормузын хоолойг хаана

АНУ-ын Батлан хам­гаалах яам “Ормузын хоолой хаагдах нь асуудал биш” гэж мэдэгддэг. Гэтэл дэлхийн нефтийн экспортын тавны нэг дамждаг энэ хоолойн хамгийн нарийн хэсэг нь Ираны эрэг дагуу оршдог. Харин Иран улс энэ жил амжилттай туршсан“Гадер” пуужингаараа хоолойг өлхөн хяналтдаа байлгах юм. Энэ пуужин нь гэрлийн хурдаас гурав дахин их хурдтай, мөн орчин үеийн радарт харагддаггүй. Ямартаа л “хөлөг онгоцны алуурчин” гэж нэрлэх вэ дээ.

Ингээд эцэст нь дэлхий даяар нефтийн хомсдол нүүрлэж, бензин үнэд орно. Европын холбоо нефтийн нөөцтэй болох шийдвэрийг саяхан гаргасан нь асуудал хүндэрснийг илтгэж байна.

 Израилийг АНУ удирдана

АНУ-ын Зэвсэгт хүч­ний штабуудын дарга нарын нэгдсэн зөвлөлийн тэргүүлэгч Мартин Демпси “Израиль улс Сири, Иранд халдсан ч АНУ цэргийн хүчээр дэмжихгүй” хэмээн мэдэгдсэн. Энэ бол заль мэх. Нефтийн хомсдол үүсэхээр америкчуудын тал нь цэргийнхнийг хөндлөнгөөс энэ зөрчилд оролцохыг нулимс урсган гуйх болно.

 Сирийг Орос, Хятад дэмжинэ

ОХУ-ын Засгийн газар “Сирид халдвал хөндлөнгөөс ажиглаж суухгүй” хэмээн нэг бус удаа, маш тодорхой мэдэгдсэн. Тэр бүү хэл оросууд нэмэлт цэргийн анги, хөлөг онгоцуудаа Сирийн Тартусс боомтод байрлуулж эхэллээ. Энэ бол Оросын хилээс гаднах цорын ганц тэнгисийн цэргийн бааз учраас стратегийн чухал ач холбогдолтой нь ойлгомжтой.

АНУ, Израиль улсууд Сирийн эсрэг эергээр бодвол эдийн засгийн арга хэмжээ авна, сөргөөр авч үзвэл халдан довтолно. Харин Хятад улс зөвхөн санхүүгийн өшөө авалт хийнэ. Өөрөөр хэлбэл, АНУ-ын төрийн облигацийг бөөнөөр нь зах зээлд шидэх байх. Хятадууд үүнд бүр 2005 оноос бэлдэж эхэлсэн. Ойрх Дорнодын эмх замбараагүй явдлаас үүдэн нефтийн үнэ өснө. BRIC /Бразил, Орос, Энэтхэг, Хятад/ болон АСЕАН-ы /Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг/ ихэнх орон долларыг зах зээлд бөөнөөр шидэх энэ сайхан боломжийг алдахгүй. Тэгээд ч Олон улсын валютын санд саяхан орсон өөрчлөлт үүнийг зөвшөөрч байгаа.

Үнэндээ Сирийн зөрчил нь дэлхийн шинэ валют бий болгох, дараа нь даяарчлалын Засгийн газар байгуулах гэсэн даяарчлагчдын гол халхавч болж байгаа юм.


Бан­кируудад ашигтай

Удах­гүй тохиох эдийн засгийн хямрал нь дайн дэгдэх эсэхээс үл хамааран олон нийтийн ухамсарт хоёрдугаарт тавигдах болно. Дайны манан нь бүх гэмт хэргийг, ялангуяа эдийн засгийн гэмт үйлдлийг нуух хөшиг болон хувирна. Өргөн хүрээг хамарсан дайн зах зээлийн харилцаанд саад болж, капиталын урсгалыг тогтворгүйжүүлэх нь тодорхой.

Сири, Иран хоёр бол аймшигт үйл явдлуудын урт гинжин цуваа буюу доминогийн эхний даалуу юм. Энэ домино ганц л үр дүнд хүргэнэ. Манай гарагийн бүх орон, тэр бүү хэл АНУ хүртэл гуравдагч ертөнцийн орон болон хувирах юм. Харин “санхүүг атгагсад” үлдсэнийг цуглуулж, “эдийн засгийн Франкенштейн” бүтээнэ. Санхүүгийн энэ мангас дараа нь тусгаар орнууд, өөрсдийгөө бие даасан гэж үздэг улс бүрийг устгана. Улмаар ёс суртахууны хувьд дампуурсан соёот махчдын гарт хүн төрөлхтний өмнөөс шийдвэр гаргах эрх төвлөрөх биз.

Та АНУ, Израиль, НАТО-гийн талд байна уу? Эсвэл Орос, Хятад, Ойрх Дорнодын орнуудын талд уу? Аль нь байсан ч ялгаагүй, энэ дайнд ялагч байхгүй. Арай дээр хувилбар ч байхгүй. Хэн ч ялалтын парад хийхгүй, материаллаг тал дээр маш их хамааралтай хүмүүс л үлдэх юм.

Дэлхийн хүн амын аравны нэг нь даяарчилсан эргэлтээ тэмдэглэнгээ, үлдсэн хэсэг нь хэрхэн өөрсдийгөө “шатааж”, тусламж хүсэн хүрч ирэхийг харан инээн баясах болно

Wednesday, August 22, 2012

Монгол юу юм бэ, татаад дууссан тамхины иш шиг ямар ч хэрэггүй улс шүү дээ


Хэдийгээр хэн нэгний үзэл боловч энэ бодит зүйл юм шиг санагдаад үүнийг блогтоо орууллаа
Хятадын сайт дээр, “CCTV телевиз Гадаад Монголын талаар хийсэн үнэлгээнээс харахад монголчуудын ухаанд нь ухна үхжээ” гэсэн гарчигтай, Монгол-Америкийн харилцааг хөндсөн нийтлэл тавигдсаныг хэсэгчлэн орчуулан танилцуулж байна. Уг нийтлэлд:

“...Саяхан Монголыг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцуулахаар урьсаныг мэдээд манай орны интернэт хэрэглэгч нөхөд энэ үйл явдал нь барууны орнуудаас Хятадыг бүслэн хаах зорилгоор хийж байгаа ээлжит “шатрын нүүдэл” гэж үзэн болгоомжилсон, дургүйцсэн үзэл бодлоо нэлээдгүй илэрхийлсэн байна. Миний бие энэ талаар мөн ихээхэн бодолхийлж, өөрийн санааг өгүүлэхийг зорилоо.

АНУ, түүний НАТО-гийн гишүүн холбоотнуудын нүдээр цэргийн хэрэг дэх Монголын үнэ цэнийг харвал, АНУ-аас дэлхий дахинд хэрэгжүүлж байгаа стратегийн бодлогын талаар ярихад өөрийн эрхгүй хүрнэ. CCTV телевизийн нэвтрүүлгийн үеэр НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох болсон Монголын асуудлыг хөндөхдөө, түншийн статус бүхий энэ улсын байр суурь НАТО-д ихээхэн өсч байгааг тойрон мэтгэлцсэн. Хятад энэ дээд хэмжээний уулзалтыг ингэтлээ их сонирхож буйн шалтгаан нь Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Австрали зэрэг Ази-Номхон далай дахь “хоёр дахь НАТО-гийн” улс орнууд дэлхий дахинд хэрэгжүүлж буй АНУ-ын стратегийн бодлогын цэргийн бүтцэд нь зохицон орж байгаатай  холбоотой. Ер нь Монгол нь АНУ-ын эдгээр санаархалд ямар хамаатай юм бэ? Миний бодлоор бол энэ улсын үнэ цэнэ ёстой л тэг заах байх даа. Монгол шиг эх газрын гүнд түгжигдсэн, далайгаас хол, умард, өмнөд хэсэгтээ Орос, Хятад хэмээх хоёр аварга гүрнээр үхтэл боомилуулсан, гуравдагч хөрш улсгүй өөр орныг би өдөржингөө газрын зураг дээрээс хайгаад олоогүй юм даа.

Соёлын талаас нь харахад нүүдэлч малчин үндэстний бүтээсэн соёл хүн төрөлхтөний түүхэнд тэргүүлэх байр суурь эзэлж байгаагүй. Тогтвор суурьшилгүй, дөрвөн зүгт сарнин тархсан, өвс ус дагаж нүүдэг үндэстэн нь дотоодын удирдагчдын хүчээр удаан хугацаанд нягтарч чадахгүй. Энэ нягтрал байхгүй болчихвол соёлын улмжлал, хөгжлийн асуудал нэн түвэгтэй болно. Түүхэнд нэг л удаа гялалзаад өнгөрсөн нүүдэлчин үндэстэн “морь” хэмээх хүйтэн зэвсгийн үеийн маневрлах чадвар сайтай амьтныг ашиглаж мандсан бөгөөд бусад хүчирхэг үндэстэнтэй хийсэн урт хугацааны тэмцэлд шилжингүүт бүрмөсөн уусдаг. Хүннү, Түрэгийн мөхөл үүний тод жишээ учир нь тэдэнд соёлын хөгжлийг тэтгэх эдийн засгийг хөгжүүлэх боломж байсангүй. Дээрэм тонуулын аргаар эдийн засгаа хөгжүүлж чадна гэж үү. Монголын эзэнт гүрэн нь цэргийн хэргийн хувьд зүйрлэхийн аргагүй хүчирхэг байсан ч болхи үйлдвэрлэлтэй, соёлын уг үндэс сул байсан нь тэднээс хавьгүй илүү соёл, эдийн засагтай үндэстнүүдийг урт хугацааны турш хянаж захирахад бэрхшээл учруулж, гэнэт мандсан шигээ дороо мөхөж, бутран сарниснаар өөр үндэстний дэвшилтэт соёлд уусах нь гарцаагүй болсон юм. Ер нь Америк, Канадын хооронд тусдаа бие даан оршин тогтнох чадвартай ганц ч гэсэн индианы улс байж чадах уу. Монгол бол түүхийн өвөрмөц үе шатанд өвлөгдөж үлдсэн хачирхалтай бүтээгдэхүүн бөгөөд цаашдаа энэ улс Орос, Хятадын аль нэгэнд уусах, эсвэл дунд нь хуваагдаж мөхөх хувь заяанаас зайлахгүй гэж бодож байна.

Арьстны ижил төстэй байдлаар уусгах талаас нь авч үзвэл, Хятад илэрхий давуу талтай, соёлын хувьд хуучин Зөвлөлтийн үед хагас зуун буюу хүний хоёр ч үеийн турш нөлөөлж байсны хувьд Орост түр ч гэсэн давуу тал байна. Хэрэв Хятад нь Монголыг буцааж авъя гэж бодож байгаа бол юуны өмнө соёлоос нь эхлэх шаардлагатай. Зөвлөлтийн соёлын нөлөөг алга болгож, Оросын үргэлжлүүлсэн соёлын хэлхээ холбоог тасалж, Хятадын соёлыг сэргээн, эдийн засгийн хувьд уусгах бодлогыг эрчимжүүлж, хоёр талыг ялгааг ялгааг ойртуулах  хэрэгтэй. Орос энэ үйл явцад саад хийж чадахгүй. Гадаад Монгол үүнээс болоод л баруунтай сүжрээд байгаа юм. Тэд улсаа мөхөх гэж буй аюулыг мэдэрч байна.

Би энэ явдлыг эрт орой хэзээ нэгэн цагт болно гэж бодож байна. Учир нь энэ улс оршин тогтнох учир шалтгаан ч үгүй, үнэ цэнэ ч үгүй. АНУ Монголыг сонирхож байгаа нь Японд хандуулж байгаа анхааралтай адил тийм их идэвхтэй биш. Япон нь Хятадтай нөөц баялгийн төлөө өрсөлдөх, түүний хөгжлийг саатуулах хэрэгцээн дээр ашиглагдаж байгаа тул хаялга ч мэдээж их байна. Америкчууд хуурмаг зан гаргаж, 1 сая долларын тусламж олгосон. Энэ нь долларын ноёрхолд автсан орны хувьд хөрөнгө оруулалт биш. Нэг талаасаа Монгол нь дэлхийг хамарсан АНУ-ын стратегийн бодлогод ямар ч холбогдолгүй,  стратегийн хувьд ашиггүй тул хөрөнгө оруулаад байхаар үнэ цэнэгүй, эдийн засгийн хувьд ч сонирхлыг нь татах юмгүй, шаасан гадас аятай яах ч боломжгүй, дээрээс нь Орос, Хятад хоёр агаарын орон зай, газар нутгаараа өнгөрүүлэхгүй учир Монголыг цэрэг, эдийн засгийн хувьд өнчин арал гэж хэлж болно.

АНУ-ын компаниуд хөрөнгө оруулж байгаа нь зүгээр л хөрш орнуудынх нь өмнө худал дүр эсгэж байгаа үйлдэл бөгөөд үнэн хэрэгтээ америкчууд хамгаалж чадах ч үгүй. Америкийн цэрэг энд ирвэл үхлийн ам руу очиж байна гэсэн үг. Хэдхэн сая хүн амтай, эх газарт түгжигдсэн, эдийн засаг нь дампуурчихсан, гал усны аюул зэрэг байгалийн гамшиг боллоо гэхэд зүгээр хараад суухаас өөр аргагүй, говь цөл нь тал газраасаа их, шальтай аюул ч учруулах тэнхэлгүй, цэргийн чадавхийн хувьд бараг тэг заасан энэ улс орныг Хятад, Орос хоёр дураараа хэсэг хэсгээр нь тасдан авч тохинуулсаар асуудлыг шийдэж болно. Ийм улсад цэргийн бааз байгуулах нь хуурай замын цэргээр дэлхийд тэргүүлдэг хоёр гүрний хувьд зовхи руу өргөс хатгаж байгаа мэт хэрэг бөгөөд зардал сүйтгэл болохоос хэтрэхгүй, харин ч Хятад, Орос хоёрт залгих бодлогоо улам түргэтгэх шалтаг болж магадгүй юм. Ер нь америкчууд энд айхтар юм хийж чадахгүй, Гүржид том сургамж авсан. АНУ-ын цэргийн чадавх агаар, далай, сансарт сайн бөгөөд тэд Монголд ердөө л холбооны станц байгуулж Хятад, Оросын хил орчмын нутгийн цэргийн байдлын талаар мэдээлэл цуглуулах, хоёр улсын хооронд хагарал гаргахаас хэтрэхгүй.

Цэргийн хээрийн сургууль хийдэг нь билэг тэмдгийн шинжтэй, Монголыг тайвшруулж, “тэсээрэй, та нарыг бид анхаарч байгаа, аюулгүй байдлын хувьд дэмжиж байгаа, жаахан тусламж өгнө тэсээрэй, цаашдаа байдал сайхан болно” гэсэн утгатай юм. АНУ нь Монголыг чин сэтгэлээсээ түнш болгох гээгүй, монголчууд ч гэсэн өөрсдөө нүүр өгөхөд нь баясаж байгаа бөгөөд энэ улсын мөхөх хугацааг түр ч атугай хаацайлж, Хятадын хүчин чадлыг нэмэгдэхийг саатуулах гэсэн хэрэг юм. Түүхийн хүрд гэж яривал Монгол Улс нь дээсэн дөрөөн дээр тогтож байна. АНУ-ын цэргийн түншлэл нь Европт НАТО, Ойрхи Дорнодод Израиль, Зүүн хойт Азид Япон, Номхон далайн өмнөд хэсэгт Австрали гэсэн  тулгын 4 чулуун дээр тогтож, АНУ нь Номхон далайн өмнөд хэсэгт Хятадыг оруулахгүйн тулд эцсийн арга болгож Австралитай харилцаагаа өргөжүүлж байна.
Хоёрдогч түнш гэдэг нь бүгд махны машинд орох тавилантай Дорнод Европын орнууд, Ойрхи Дорнодод Кувейт, Саудын Араб, Ирак, Турк, Төв Азид Афганистан, Гүрж, “стан” тодотголтой жижиг улсууд, Зүүн хойт Азид Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Азид Филиппин гээд нэлээн тодорхой ялгавартай байдаг нь харагдаж байна.

Хэрэв Хятадыг тогтоон барихад Энэтхэг, Вьетнам хоёр үнэхээр нөлөөтэй гэж үзээд ОХУ, АНУ-ын аль аль нь сонирхож байгаа гэж бодвол Монгол юу юм бэ, татаад дууссан тамхины иш шиг ямар ч хэрэггүй  улс шүү дээ...” гэсэн байна

Sunday, August 19, 2012

Ливи ба Кадаффи

Фэйсбуук дээр байхаар нийтлэлээ. Үнэний хувьтай байсан гэж үздэг юм байна лээ.

Зөвхөн Кадаффигийн удирдлаганд байх үед Ливид:

1. Бензин уснаас хямдхан. 1 литр бензин 0,14 $

2. Шинээр гэрлэгсдэд 64 000 $ бэлэглэдэг

3. Боловсрол болон эмнэлгийн тусламж үнэгүй

4. Гэр бүлийн гишүүн бүрт 1 000 $ жилд өгдөг

5. Ажилгүйчүүдэд сард — 730 $.

6. НАТО-ийн бүх цэргийн базуудыг хаасан

7. Сувилагчийн цалин — 1 000 $.

8. Шинээр төрсөн хүүхдэд 7 000 $ өгдөг.

9. Шинээр бизнес эрхэлэгчдэд улсаас өгөх тусламж — 20 000 $.

10. Том хэмжээний татвар шимтгэлүүдийг болиулсан.

11. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь — 14 192 $

12. Гадаадад суралцах болон эрдмийн зэрэг хамгаалахыг улсаас даадаг

13. Сүлжээ дэлгүүрүүд нь олон хүүхэдтэй айлд гол нэрийн бүтээгдэхүүнээ хямдралтай зардаг

14. Хугацаа нь дууссан бараа зарахад өндөр хэмжээний торгууль төлөх ба эрүүгийн хэрэгт ордог

15. Аптекууд зарим гол эмнүүдийг үнэгүй өгдөг

16. Эм дуурайлган хийвэл цаазаар авах ял авдаг

17. Байрны төлбөр гэж байдаггүй

18. Эрчим хүчний төлбөрийг ард түмэн төлдөггүй

19. Спиртын төрлийн зүйлийг хэрэглэх, зарах нь хориотой -"Хуурай дүрэм"

20. Орон сууц болон машин зээлээр авахад хүү төлдөггүй

21. Зуучлалын үйлчилгээ байдаггүй

22. Машин авахад 50%-ийг нь улсаас даадаг, цэргүүдэд 65%-ийг нь даадаг

23. Бүх гадаадын үйл ажиллагаатай байгууллагуудыг болиулсан

Зөвхөн Муаммарын үед Ливийн зүүн хэсэгт орших негрүүд хүний эрх эдэлж байжээ. Тэрээр 40 жил төр барихад нь түүний эрх мэдэл 3 дахин өсч, хүүхдийн жилийн дундаж үхэл 9 дахин багасч, ард түмнийх нь дундаж наслалт 51,5-аас 74,5 нас болтлоо өссөн байна. 
Эх сурвалж: facebook.com

Saturday, August 18, 2012

Чөлөөт зах зээл- Үзэл бодол






Сонирхолтой нэгэн нийтлэлийг энд орууллаа. Бодууштай зүйлүүд байх юм. 

Чөлөөт зах зээлийн эдийн засаг ( free market economy) хувийн чөлөөт өрсөлдөөнийг чухалчилдаг ба эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлахыг шаарддаг. Учир нь төр эдийн засгийн харилцаанд оролцох нь эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг үгүй хийдэг гэж үздэг. Чөлөөт зах зээлийн эдийн засаг нь либериализм дээр суурилдаг ба худалдагч болон худалдан авагчид өөрсдийн хийсэн аливаа үйлдэлдээ өөрсдөө хариуцлага хүлээнэ гэж номлодог. Гэхдээ чөлөөт зах зээлийн эдийн засаг үнэхээр тийм хүсээд баймаар зүйл үү гэдгийг бид эргэж харах хэрэгтэй байна. Учир нь Монгол улс чөлөөт зах зээлийн эдийн засгийн заавар зөвлөмжөөр 22 жил явлаа. Энэ хугацаанд эдийн засгийн ямар нэг хөгжил гарсангүй, шинэчлэл явагдсангүй, үр дүн нь харагдсангүй.

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн золиос болсон Африкын нэгэн орон

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн онолчид эхлээд төрийн өмчийн бүх үйлдвэр, компаниудаа хувьчил гэсэн бид хувьчилсан, ямар ч мэдлэггүй, эх оронч сэтгэлгүй З.Энхболд тэргүүтэй ардчилсан нөхдүүд бүгдийг нь хувьчилж аваад тараагаад, төмрийн хогонд өгөөд дууссан. Төрийн зохицуулалт байхгүй бол бид төрөөр яах вэ дээ, төрийн хамгийн гол ажил бол улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ сайн сайхан амьдруулах, тиймээс энэ ажлаал сайн хийх хэрэгтэй. Үүний тулд тодорхой зохицуулалтууд бас байх ёстой. Хамтын зах зээлийн эдийн засагт хувийн өмчийг маш сайн дэмждэг ба үүний хажуугаар төрийн зөв зохицуулалтыг үндэстний, ард түмний баталгаатай амьдралын төлөө чиглүүлдэг. Төр зүгээр л чөлөөт өрсөлдөөн гээд л бүхнийг өөрөөсөө холдуулдаг чөлөөт эдийн засгийн гаж жишээ Монголд зөндөө байна.

Ингээд бид үйлдвэрч үгүй, бүтээн байгуулалт ч үгүй болоод дууссан. Барууны хөгжингүй орны эдийн засаг санхүүгийн институтууд болон экспертүүд ядуу буурай, хөгжиж буй орны эдийн засаг дээр тоглолт хийж өөрийн улсын ашиг сонирхлыг хангахын тулд чөлөөт зах зээлийн эдийн засаг гэгчийг диваажин мэт сурталчилдаг. Яг энэ загвараар Монголчууд бид шууд л төрийн мэдлийн бүх зүйлээ хэрэгтэй хэрэггүйг нь ялгалгүй хувьчлаад дууссан. Ардчилалын үеийн замбараагүй засгийн газрын 1996 оны 7 дугаар сарын 31- ний өдрийн 177 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороо гэгчийг байгуулсан нь Монголын түүхэнд хар үсгээр тэмдэглэгдэх үйл явдал болж үлдсэн юм. Тухайн үеийн Монголын өөдтэй өнгөтэй гэсэн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь чөлөөт зах зээл, хувийн өмч гэсэн нэрээр халхавчлан хувьчилсан байдаг.

Үнэндээ тухайн үеийн өмч хувьчлал тийм ч шударга явагдаагүйг олон баримтаас харж болно. НИК, Чингис зочид буудал, Алтан тариа, АПУ гээд л ар араасаа хөвөрсөн олон үйлдвэр компануудын хувьчлал хэн нэг эрхмийн халаасанд луйврын аргаар орсон гэдэг. Өмч хувьчлалруу бүр нарийн орвол бөөлжис хүрч, дотор муухай оргимоор баримтууд зөндөө бий. Харин өнөөдөр ард түмнийг луйвардаж авчихаад ичих ч үгүй миний байгуулсан компани гээд яриад сууж байна. Төрийн бүх зохицуулалтуудыг алга болгож, Монгол улсын стратегийн ач холбогдолтой хүнсний болоод бусад бүтээгдэхүүний үйлдвэрүүдээ хувьд гаргаж хаясан. Үүний үр дүнд талхны болоод шатахууны үнэ яаж өсөж галзуурч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Монгол шиг үнийн өсөлт нь дураараа авирлагчдын гарт байдаг улс орон Африкт л байгаа байх. Бүхнийг чөлөөт өрсөлдөөн гээд л хаячихна, ард түмэн эцэг эхгүй хүүхдүүд шиг шоовдорлогдоно. Хоёр нам миний шатахуун түгээх станц үнээ нэмээгүй, чинийх нэмсэн гэж ичих ч үгүй ярьж байгааг та зурагтаар харсан биздээ.

Ерөөсөө энэ эрх баригч хоёр нам Монгол улсыг ард түмэнтэй нь хамт хоёр хуваагаад авчихсан юм биш үү. Ард түмнийг хувалз мэт сорж, зад хошгируулаад, хэмх хулхидах л хоёр намд хамгаас чухал. Цайны ганц гэдэг шиг өөр чадах зүйл тэдэнд үнэндээ байхгүй л дээ хөөрхий. Гадны эдийн засгийн алуурчдын хожлын хөзөр нь манай Монголын улс төрийн намууд ба түүний амьгүй албатууд болжээ. Дараа нь чөлөөт эдийн засагчид жижиг дунд үйлдвэрийг хөгжүүл, энэ л Монгол улсын хөгжлийн гарц гэдэг ухуулга явуулсан. Ингээд засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил гэгчийг хүртэл зарлан байж, эх орноороо жижиглэнгийн хөдөлмөрчин болох холын аянд гарсан даа. Гаднаас ч зөндөө зээл тусламж авлаа, ард түмний татварын мөнгийг ч чамгүй зарцууллаа үр дүн нь ердөө гардаггүй. Аргагүй шүү дээ жижиг дунд үйлдвэр нэртэй Хятадын үйлдвэрлэлийг дэмжих л бодлого явсан юм чинь. Өнөөдөр Монгол улсад 66491 жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүд байна, даанч нэг нь ч гадны зах зээлд гараагүй.

Жижиг дунд үйлдвэрээр хөгжсөн орон дэлхий дээр нэг ч байдаггүйг Монголчууд бид анзаарсангүй, бусдыг дагаж намираад жижиг дунд үйлдвэрт баахан ашиггүй хөрөнгө оруулалт оруулаад тэгээд энэ төсөл дампуураад дууссан. Үр дүнд нь их өр үлдсэн. Арга ч үгүй шүү дээ энэ чиглэлд оруулсан зээл тусламжийн 90 гаруй хувийг эрх баригчид өөрсдөө халааслаад үлдсэнийг нь иргэдэд өндөр хүүтэйгээр өгөөд банкны хүүгээр буцаагаад авчихсан юм чинь. Ингээд ХААН банк зэрэг арилжааны банкнуудын халаасанд 2700000 иргэнээ тушаачихсан юм. АНУ болон Японы жижиг дунд үйлдвэр нь өндөр технологи, мэдлэг дээр суурилсан байдаг гэдгийг Монголд хэн ч ойлгосонгүй. Жижиг дунд үйлдвэр, хувийн хэвшилд хөрөнгө оруулсан нийт 6.3 тэрбум ам доллар хэний халаасанд оров юунд зарцуулагдав. Энэ их өрийг хэн төлж барагдуулах вэ? Ард түмэн төлөх үү? Авсан эзэд нь (ард түмний нэрийг барьж зээл авсан эрх баригчдын хамсаатнууд) төлөх үү?

Үүний дараагаар Монгол улс уул уурхай хэмээх гайхамшигтай сайхан зүйлтэй учирсан. Эрх баригчдад асар их мөнгө, бас дахин мөнгө, унтсан ч сэрсэн ч мөнгө харагдаад мөнгөнөөс өөр бодох зүйлгүй боллоо. Оюутолгой, тавантолгойг яаж өөрт ашигтайгаар зарах вэ гэсэн ганцхан бодол хамтарсан засгийн газрын алтан зарчим болж, ашгүй нэг юм Оюутолгойг гадныханд хямдхан наймаалчихаад хоёр намынхан бод идсэн боохой шиг болов. Нэгэнт гол ажлаа хийчихсэн учраас Н.Алтанхуяг би замын хань би ч буруутай, чи ч бас буруутай тиймээс дуугүй салъя гэж хэлээд С.Батболдоо хаяаад сонгуульдаа одов. Ингээд хамтарсан засгийн газар хэмээх үлгэр төгсөв.

Чөлөөт зах зээлийн эдийн засаг нь хяналттай зах зээл болон зохицуулалттай зах зээлүүдээс эрс ялгаатай, учир нь эдгээр тохиолдлуудад төрийн оролцоо байдаг. Чөлөөт зах зээлийн эдийн засаг ёсоор бүхнийг нээлттэй болго гэсэн бодлого нь улс оронд эмх замбараагүй эдийн засгийн харилцааг үүсгэдэг. Мөн хувийн өмчийг наагуураа дэмжсэн дүр үзүүлээд цаагуур нь улс үндэстнийг эдийн засгийнх нь хувьд цөлөмдөг. Үндэстний, улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд хийгддэггүй, яг л Оюутолгойн ажилчдын байр шиг гэр, майхан зэрэг нь чөлөөт зах зээлийн эдийн засгийн хамгийн том бүтээн байгуулалтууд. Нэгэнт үндэстний хэмжээний бүтээн байгуулалт хийгдэж, аж үйлдвэрлэл босохгүй учраас, тухайн улс орон өрөндөө баригдаж өтөндөө идэгдэнэ. Төрийн зохицуулалт байхгүй бүх зүйл нээлттэй учраас гадны мэргэжилтэн, биенесмен нэртэй луйварчид дураараа авирлаж эхэлнэ. Үнэндээ эдийн засгийн алуурчдад нээлттэй, чөлөөтэй эдийн засгийн бодлого хамгийн таатай орчин нь юм.

Яг л голын эрэг дээр олзоо хүлээн буй загасчин шиг ядуу буурай орнуудыг өлөн нүдээр ширтэнэ. Одоо ч гэсэн хэзээ миний дэгээнд Монгол хэзээ орох бол гэж хаа холын Америкаас шүлсээ савируулан суугаа даа. Тэдний хамгийн үнэнч шадар туслахууд нь Монголын бирд сэтгэлтэй, хувиа бодсон мэдлэггүй, эх орноо хэзээд худалдахад бэлэн улс төрчид юм. Монголчууд бид чөлөөт зах зээлийн эдийн засгаар явсан 22 жилд 9.1 тэрбум ам долларын гадаад өртэй ( ДНБ-ээсээ 2 дахин их гадаад өртэй), ХАА болон уул уурхайд суурилсан дэндүү хоцрогдсон эдийн засагтай, авлига, шударга бус байдалд идэгдсэн улс төртэй, баталгаагүй амьдралтай болжээ. Чөлөөт зах зээлийн эдийн засгаар хөгжинө гэж яваад бид өрөндөө баригдсан, хоцрогдсон техник технологитой хэдэн жижиг дунд үйлдвэртэй, утаандаа хордсон Төв азийн цээжин дахь буурай хөгжилтэй улс болоод үлдвээ хөөрхий. Монгол улсын 9.1 тэрбум ам долларын гадаад өрний бараг 70% нь хувийн хэвшилд ноогдож байгаа ч, Монголд аж үйлдвэрийн нэг ч төсөл хэрэгжээгүй шүү дээ.

Олон улсын түвшинд гарах чадвартай нэг ч компани Монголд алга. Бандааш, оймсоо ч хийж чадахгүй байгаа үндэстэн 21-р зуунд байж болох уу. Монгол улсын нэг хүнд 3500 ам долларын гадаад өр ноогддог. Та төрөхдөө өртэй, амьдрал тань нил өр, үхэхдээ бас өртэй. Нэг л өдөр Монгол улс өрөө дарж дийлэхгүй учраас хоосон хүний хоёр чихийг ав гэдэг шиг байгаа ганц зүйл болох газар нутгаа өгөх л дутаад байна. Монгол улсын 3 тэрбум ам доллар гадны банкинд жилийн 1%-ийн хүүтэйгээр хадгалагдана, харин Монгол улсын иргэн дотооддоо жилийн 24%-ийн хүүтэй зээлэнд шулуулна. Энэ бол зүгээр солиорол, галзуурал. Ерөөсөө Монголын төр гадныхны төлөөл ажилладаг болж.

Төр эдийн засагт оролцохгүй байснаар улс оронд томоохон хэмжээний хямрал болдогийг 1930, 2007 оны АНУ-ын санхүү, эдийн засгийн хямрал гэрчилдэг. АНУ төрийн зохицуулалттай хамтын эдийн засгийг хэрэгжүүлсэний үндсэн дээр их хямралуудаасаа гарч байсан. АНУ чөлөөт зах зээлийн эдийн засаг улс орныг хоосруулдаг гэдгийг нь мэдсээр байж ядуу буурай орнуудад үүнийг сурталчилдаг бас хэрэгжүүлдэг. Ингэснээр тэд колончлолын эдийн засгийн бодлогоо маш амжилттайгаар хэрэгжүүлдэг. Африк, Латин америкийн олон ч орныг энэ загвараар цөлмөсөндөө. Үүний нэг хохирогч нь Монгол улс юм. Монголчууд бид дэлхийн банк тэглээ, азийн хөгжлийн банкны мэргэжилтэн ирлээ гээд л байдгаа барьж далдагнаж гүйж байгаад сан хөмрөгөө сэгсэрүүлчихдэг нь гэм биш зан болжээ.

Чөлөөт зах зээлийн эдийн засаг бол ортодокс үзэл. АНУ, Герман, Япон зэрэг улс орнуудыг чөлөөт зах зээлийн эдийн засагтай гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ хамтын зах зээлийн эдийн засгийн системтэй байдаг. АНУ-ын томоохон эдийн засагч Милтон Фридман чөлөөт зах зээлийн эдийн засгийн гол төлөөлөгч боловч өөрөө эдийн засгийн энэ тогтолцооны алдааг хүлээсэн байдаг. Тэр ч бүү хэл АНУ, Герман зэрэг улсуудад либерализмийн идеологитой улс төрийн нам гэж байдаггүй. Барууны чиглэлийн идеологитой намууд нь бүгд консерватив намууд байдаг. Харин Монгол мэт буурай хөгжилтэй орнуудын оюуны болон, улс төрийн нүүр царай болсон хүмүүст чөлөөт зах зээлийн эдийн засаг, либериализм гэх зэргийг сурталчлан итгүүлж, тэгсэнээрээ өөрсдийн атгаг санаагаа хэрэгжүүлнэ. Нөгөө хэд нь учраа мэдэхгүй, ард түмнийхээ эсрэг зүйл хийж байгаагаа мэдэлгүй өөрсдийгөө од болгож хөөрцөглөнө. Либериализмийн идеологи төрийг хүчгүй болгож, үндэстний үнэт зүйлийг устгадаг маш аюултай үзэгдэл гэдгийг анхаарах хэрэгтэй.

Баримт: Австраличууд чөлөөт зах зээлийн эдийн засгийг маш урам зориг дүүрэн хэрэгжүүлж бүх зүйлээ хувьчлаад, бүх татвар эдийн засгийн орчноо чөлөөтэй, уян хатан болгожээ. Үүнийхээ үр дүнд аж үйлдвэрийн газрууд нь устаж гадаад өр нь асар их нэмэгдэж, хувийн өмч дээр суурилсан, татвар төлдөггүй эрлийз эдийн засаг болон хувирчээ. Ажилгүйдэл нэмэгдэж, үүнийг дагаад санхүү, эдийн засаг, нийгмийн хямралууд гарч, эх орон ч сэтгэлгүй жижиг дунд үйлдвэрүүдтэй л үлдсэн түүх байдаг.

Монголчууд бид одоо ухаарах цаг нь ирж, хангалттай алдлаа одоо алдах эрх ч, хугацаа ч байхгүй, Монголд ухрах зам байхгүй.

Монгол улсын хөгжлийн гарц Хамтын зах зээлийн эдийн засаг


Америк чөлөөт биш хамтын зах зээлийн эдийн засагтай, харин яагаад Монголд чөлөөт зах зээлийн эдийн засгийг сурталчина вэ???

Дэлхийн түүхэнд улс төр эдийн засаг хоёр салангид явж ирсэн түүх нэгээхэн ч байдаггүй. Улс төрийг ярьвал заавал эдийн засаг, эдийн засгийг ярьвал заавал улс төр яригддаг. А.Смитээс, Кейнс хүртэлх бүхий л эдийн засгийн томчууд эдийн засаг дахь төрийн оролцоог байх ёстой гэж үзсээр ирсэн. Төр эдийн засаг хоёрын харилцааг хамгийн сайн хангадаг эдийн засгийн онол бол хамтын зах зээлийн эдийн засгийн онол юм. Хамтын зах зээлийн эдийн засаг нь ( social market economy) улс төрийн социал демократ (social democracy) идеологи дээр суурилдаг. Тиймээс социал демократ идеологитой намууд л үүнийг хэрэгжүүлж чадна гэсэн үг. Ардчилсан нам өөрсдийгөө либерализмийн идеологитой гэдэг үүнийгээ ч амжилттай хэрэгжүүлж Монголын төрийн өмчийг төмрийн хогонд өгөөд дууссан. Харин өнөөдөр либерализм Монголд хэрэггүй харин социал демократ идеологи л хамгаас хэрэгтэй байна. Өнөөдрийн хөгжилтэй гэж байгаа дэлхийн улс орнууд бүгд хамтын зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой.

Хамтын зах зээлийн эдийн засаг нь хувийн өмчийг дэмждэг ба ингэхдээ мөн төрийн оролцоог зохих хэмжээнд байх ёстойг анхааруулдаг. Учир нь бүхнийг хувийн хэвшилд даатгаад зөнд нь хаявал улс оронд эмх замбараагүй дураараа авирласан нөхцөл байдал үүсдэг. Жишээ: Өнөөдөр Монгол улсад нэг өглөө сэрхэд талх, бензиний үнэ яаж нэмэгддэг билээ. Харин АНУ, Германд талхны болон шатахууны үнийг төрөөс татаас өгөх замаар барьдаг. Хамтын зах зээлийн эдийн засагтай улс орнуудад үндэстний хэмжээний бүтээн байгуулалтууд өрнөж, үндэстний хэмжээний өрсөлдөхүйц корпорациуд бий болдог учраас ажилгүйдэл маш бага түвшинд байдаг. Мөн хөдөлмөрийн болон нийгмийн хамгаалалыг өндөр хэмжээнд хангадаг. Эдийн засагт төрийн оролцоо ( төрийн зохицуулалт гэдгийг зөвөөр ойлгох, төр ард түмнээ, иргэдээ хамгаалах үүрэгтэй) зохих хэмжээнд байдаг учраас инфляци, бодлогын хүү, үнийн хөөрөгдөл зэрэг нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзээд тодорхой стандартуудыг тогтоодог. Тухайн улсын төр ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллахаас биш Монголын төр шиг чөлөөт өрсөлдөөн гээд хаядаггүй.

Хамтын зах зээлийн эдийн засагтай орнуудад монополь болон олигополиуд үүсч улс төрчидтэй хамтран хуйвалдаж ард түмний баялагийг өөрсдийн хувийн эрх ашигт зарцуулах явдал үүсдэггүй. Энэ системд компани болон корпорацууд нь хувь хүний биш нийт үндэстний эрх ашгийн төлөө байдаг. Nokia, Samsung, Toyota шиг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц корпорацууд үүсч ажлын байр, улсын ДНБ болон ҮНБ-д үзүүлэх нөлөө нь асар өндөр түвшинд очдог. Хамтын зах зээлийн эдийн засагт нэг аж ахуйн нэгж хоршооны талаар ярьдаггүй, харин үндэстний ажил эрхлэлт, үндэстний байгууллагууд, үндэстний асуудлуудыг ярьдаг. Чөлөөт зах зээлийн эдийн засагт эдийн засгийн өсөлт нь маш их хэлбэлздэг ба нэг жил 7% байснаа дараа жил нь 2% болтлоо буурдаг. Харин хамтын зах зээлийн эдийн засагт эдийн засгийн өсөлт нь маш тогтвортойгоор өсөх хандлагатай байдаг. Хамтын зах зээлийн эдийн засаг чөлөөт зах зээлийн эдийн засагт буй хувийн өмч, чөлөөт өрсөлдөөн гэх зэрэг ойлголтуудыг дэмждэг ба ингэхдээ үндэстний хэмжээний асуудлуудыг, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг.

Инфляцийг дураар нь тавих биш төрийн зохицуулалттайгаар барьж чаддаг. Учир нь инфляци бол зохиомол хулгай гэдгийг мэддэг учраас, төрөөс ард түмнээ хамгаалахын тулд инфляцийг үйлдвэрлэгч байгууллагуудыг хянадаг. Монголд инфляцийг үйлдвэрлэгчид нь Монгол банк, шунахай бас мэдлэггүй улс төрчид мөн тэдний гар хөл болсон монополь компаниуд л байгаа юм. Инфляци бол ард түмний мөнгийг хулгайлах луйварчдын сонгодог арга, тиймээс ч Монголын луйварчид инфляцыг хий хөөрөгдөн, ард түмнээс өгсөн мөнгөө саадаг. Хамтын зах зээлийн эдийн засагт зээл гэдгийг ойлгохдоо ард түмний сайн сайхны төлөө гэж ойлгодог. Тиймээс урт хугацааны, хүү багатай зээлийг санал болгодог. Харин чөлөөт зах зээлийн эдийн засагт зээлийг яг л хулгай, дээрэм шиг ашиглан, ард түмнийг шулж, цөөхөн хэдэн банкны эзэд баяжаад дуусдаг. Зээл гэдэг бизнесийг дэмжигч хөшүүрэг болхоос, дампууруулдаг арга хэрэгсэл огтхон ч биш.

Хамтын зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлсэнээр: эдийн засгийн өндөр өсөлт, амьдралд хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлс, ажилгүйдлийг бага төвшинд, импортлогч биш экспортлогч орон болно, амьдралын өндөр стандарт тогтооно мөн эдгээр нь маш тогтвортой байдаг. Глобалчлагдсан, мэдлэгжсэн, технологижсон эдийн засагтай болно. Хамтын эдийн засаг өөрөө өндөр мэдлэг боловсрол, ёс суртахуун дээр тогтдог. Гадны биш дотоодын компануудыг татвар болон эрх зүйн орчноор дэмждэг. Харин тухайн үндэстний эсрэг тогтвортой байдлын гэрээ гэх мэт луйврын аргыг хэрхэвч зөвшөөрдөггүй. Улс орны эдийн засаг хэдхэн хүний амьдралын төлөө биш улс орны нийт хүн амын баталгаатай амьдралын төлөө. 21000, 70000 зэрэг нь халамжийн бодлого биш зүгээр л улс төрийн үр дүнгүй шоунуудын нэг. Хамтын зах зээлийн эдийн засагтай орнуудад халамж гэж: Үндсэн хуулиндаа Герман хүн бүр хамгаас эрхэм гээд заагаад өгчихсөн. Тиймээс тухайн улсын иргэн амьдрахад шаардлагтай бүх стандартуудыг хангаж өгдөг.

Ажилгүйдлийн тэтгэмж, хүүхэд төрсний тэтгэмж, тахир дутуугийн тэтгэмж зэрэг нь хэлбэр төдий зүйл биш харин тухайн хүн хэвийн амьдралаа аваад явахад хүрэлцэхээр хэмжээнд байна. Идэх хоол, өмсөх хувцас, орох оронтой байх нь тухайн хүний үндсэн хуулиар олгогдсон эрх учраас төрөөс хангаж өгдөг. Нэг ч Герман хүн гудамжинд даарч, хоолгүй хонож, шалдан гүйж болохгүй гэж төрөөс анхаардаг. Хамтын зах зээлийн эдийн засагтай оронд эдийн засгийн бүхий л харилцаанууд мэдлэг боловсрол, ёс суртахуун дээр суурилдаг учраас хулхидана, залилан хийнэ гэсэн ойлголтууд байдаггүй. Эдийн засгийн үр ашгийг нийт үндэстэн, улс орноороо хүртдэг учраас нийгэмд баталгаатай амьдралтай дундаж давхраа үүсдэг. АНУ-д микро түвшинд чөлөөт зах зээлийн эдийн засаг үйлчилдэг бөгөөд харин макро түвшинд гараад ирхээрээ хувьцаат компани хэлбэрээр хамтын зах зээлийн эдийн засгийн дүрмээр тоглодог.

Хамтын зах зээлийн эдийн засаг хувийн хэвшилийг ерөөсөө үгүйсгэдэггүй харин ч улсаас дэмжиж хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжуудаар татаас олгодог. Харин юунд төрөөс татаас өгч, татварын орчныг нь хөнгөлөх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал юм. Монгол шиг архи, тамхи зэрэг хорт зүйлд дэмжлэг өгдөггүй, талх, сүү зэрэг хүн амын үндсэн хэрэгцээнүүдэд дэмжлэг үзүүлдэг. Хамтын зах зээлийн эдийн засаг глобал, дэлхийн хэмжээнд гарч улс орны эдийн засгийг үсрэнгүй хөгжилд аваачдаг. Ингэхдээ хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулан, түүндээ тодорхой хэмжээний хөрөнгийг байршуулж, түүнээсээ томоохон төсөл, аж үйлдвэрийн парк, үндэстний корпораци зэрэгт санхүүжилтийг хийдэг. Нэгэнт глобал эдийн засаг нь өөрөө өндөр мэдлэг боловсрол, техник технологийг шаарддаг учраас үүнийг дагаад улс орны боловсролын систем, амьдралын түвшин эрс сайжирдаг.

Д.Санчир

Tuesday, August 14, 2012

Тарни

Тарний тухай Буддын шашин талаас нь тайлбарласныг энд орууллаа. Дараа энэ талаар бусад юу өгүүлснийг толилуулах болно. 
Тарни унших нь бясалгалын нэгэн үндсэн арга юм. Тийм ч учраас тарни байнга унших нь урт удаан хугацааны туршид хийгдэх бясалгал мөн бөгөөд бясалгал нь сэтгэхүйгээ байнга дасгалжуулснаар хүний далд ухамсарын нууц агуу их хүчийг бий болгох явдал мөн билээ.
Бурхан бүр тусгай тарнитай байхын хамт судрыг хураангуйлж тарнид үр шимийг нь багтааж болдог, мөн судрыг аялгуулан унших нь тарни лугаа адил үүрэг гүйцэтгэдэг юм. Зарим хүн бидний тарни гэж нэрлэдэг зүйлийг барууны номонд огт сонсоогүй мантра гэсэн үгээр томъёолсон байхыг хараад хоёулаа санскрит үг болохыг мэдэж учрыг нь олохыг хүсч болох юм. Тэгвэл нь тарни гэдэг нь санскритын дхарини гэсэн үгнээс үүсэлтэй бол мантра нь тарнийн өөр нэг дуудлага мөн бөгөөд үгийн үндсэн утга нь нэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ тарни гэдэг үгийг утгачилан орчуулбал манай шившлэг гэсэн утгатай дүйх бөгөөд шившлэгийг бөөгийн шашинд хэрэглэдэг бол тарни буюу мантраг Бурханы шашин, Хиндуйзмын шашинд тус тус хэрэглэдэг юм.
Тарни нь бүгдээрээ хүний сэтгэцийг нуугдмал хүчийг сэргээх нэг үндсэн зорилготой байхын хамт тодорхой зүйлд тусгайлсан үүрэг гүйцэтгэдэг байх нь ч бий. Шавь хүн багшаас сахил санваар авч Бурханы сургаалын үндсэн хөтөлбөрийг үзэхийн хамт тарни, судар унших эрх олж авах ба судар цээжлэхийн хамт өдөр бүр тодорхой цагаар тарни унших шаардлагатай болдог Хуучин сонгодог уламжлалын дагуу сүм дацангийн сургалтаар хичээллэвэл олон жилийн нөр их ажил болох бөгөөд түүнийг гэрийн сургалтаар арай хураангуйлан сургадаг ёс ч бас байжээ.
Ер нь Бурханы шашны гол үндэс нь увидасын чадлыг эзэмших явдал байх бөгөөд лам нар үүнийгээ гол нь биш гэж хэлдгийн учир дан шид хөөх нь өрөөсгөл болохыг л шүүмжлэх үүднээс хэлж байгаа болохоос биш үнэн чанартаа агуу гайхамшигт шидийг олох нь бурхан болохыг нэг үндэс мөн билээ.
Тэгвэл тэрхүү шидийг олох нь тарни унших явдал мөн бөгөөд шидийн оньсон түлхүүр тарнид агуулагдаж байдаг юм. Бурханы шашны бясалгалын гол нь тодорхой дасгалжуулалтын явцад тарни унших явдлаар тодорхойлогдоно. Жишээлбэл, биеийн хүрдээр хий гүйлгэх бясалгал хийхдээ таван хүрд тус бүрд орших бурхадыг сэтгэлдээ төсөөлж тэдгээрийн судлаар дамжуулан хий гүйлгэж язгуурын таван бурханы тарнийг унших ёстой бөгөөд үүний тулд урд нь хий гүйлгэх энгийн аргачилал болон тарнийн бясалгалаар биеэ бэлдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг буюу хэд хэдэн тарнийг өдөр бүр тодорхой цагаар тогтмол уншвал тэр уншилт нь хүний далд ухамсарт нөлөөлдөг.
Үүний тулд бид ил ухамсарын тогтонги бус чанарыг тогтоон барьж сурах ёстой бөгөөд энэ нь бясалгал хийхээр суух үед орж ирэх хорвоо ертөнцийн элдэв зүйлийг сэтгэлээсээ бүрэн зайлуулж сурах ёстой мөн. Энэ нь тарни бясалгалаар өөрийн болон өрөөлийн далд ухамсарт нөлөөлөх үндэс болж өгдөг. Нэгэнт тарни уншсанаар далд ухамсарын нууцлаг хүч чадлыг сэргээж чадвал хүний сэтгэцийн гайхамшигт их нөөц бололцоо нээгдэх бөгөөд энэ нөөц нь үнэндээ шавхагдашгүй юм. Жишээлбэл, Бурхан багш агаарт хэвтдэг, явдаг, хөөрөн нисдэг байсан гэдэг. Тэгвэл бурхан багшийн энэ чадвар нь түүний шидийн хамгийн доод болон дээд түвшин нь биш болох нь тодорхой билээ.
Тарни бясалгаад ямар төвшинд анх хүрснээ мэдсэнийг нэгэн тарнич хэлэхдээ ханиад хүрсэн үедээ аягатай архинд тарни шившээд энгэр рүүгээ цацсанд удалгүй эм тан хэрэглэхгүйгээр маргаашаас нь өвчин нь эдгэрч эхэлсэн гэж хэлж байлаа. Өөр нэг тарнич нилээд хугацаанд бясалгал хийж тарни тоолж судраа уншаад багшийн айлтгалаар айлд очиж ном уншиж өгсөнд нөгөө хүний эрүүл мэндэд миний уншилт хэд хоногийн дараагаар илт нөлөөлөхийг хараад ихээхэн гайхсан гэж хэлж байсан юм. Тэгэхээр тарни бясалгал нь хүний далд ухамсарын энергийг сэргээж өгсний үндсэн дээр тэр энергийг тарнийн тусламжтайгаар ойр ба алс хол зайнд илгээж бусдын сэтгэцэнд нөлөөлж болдог ажээ. Хэрвээ тарнич бусдын далд ухамсарт нь хэрэв зээ нөлөөлж чадаж гэмээ нь тэрхүү нөлөөлсөн хүнийхээ хувь заяанд эерэг ба сөргөөр нөлөөлөх боломж бий болдог байна.
Тарни бүтээх ёсон:
Тарни бүтээх ёсон буюу тарнийн бясалгал байдаг. Тийм ч учраас Бурханы шашинтай аль ч улс гүрэнд очсон, сүсэгтэн хэн боловч өөрөөр хэлбэл лам ч бай, хар ч байж гартаа эрх барьж амандаа тарни уншиж явах нь түгээмэл зүйл ээ. Байдал нэгэнт ийм болохоор "Тарни гэж чухам юу юм бэ? Хүнд ач холбогдол өгдөг юмуу, үгүй юмуу" гэсэн асуулт цагийн шинжлэх ухааны боловсролтой хэн бүхэнд төрөх нь зайлшгүй бөгөөд үүнд хариулт өгөх нь Буддизмын эртний уламжлалд суурилсан Монгол хүний хувьд тийм ч хэцүү биш юм шиг хирнээ яг үнэндээ учир шалтгааны нарийн зүй тогтлын дагуу шинжлэх ухааны оновчтой бүрэн гүйцэд хариулт өгөх явдал бол мэргэжлийн лам хүний хувьд ч, ер нь хэнд болов тийм ч амар биш, бэрх юм.
Юуны өмнө тарни гэдэг маань юу юм бэ? гэвэл Бурхан багшийн сургаалын бичил хураангуй гэж ойлгож болно, Тэгэхээр Бурхан багшийн айлдсан 108 боть ганжуурыг хураавал ердөө л "УМ МА НИ БАД МЭ ХУМ" гэсэн ганц тарни болно гэдэг. Зарим хүн үүнийг өнгөц сонсоод тарни их уншвал судрын үг утга нь сэтгэлд аяндаа төрөх юм шиг гэнэхэн төсөөлж болохгүй. Тэгэхээр тарнийн тухай арай үндэстэй ойлгох ёстой бөгөөд түүний тулд Бурханы сургаал нь судар ба тарни гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ гэдгээс эхлэх ёстой. Дээр өгүүлсэнчлэн, бид судраа цомхотговол цөөн мөртэй тарни болдог, тарнийг дэлгэрүүлбэл, судар болдог төдийгүй судар нь үнэн зөв мэдлэг эзэмших арга зам бол тарни гэгч нь увидасыг олох арга зам юм: Бурхан багш сургахдаа судрыг эхэнд номлосны учир гэвэл эхлээд хорвоогийн үнэнийг танин мэдэх хэрэгтэй, дараа нь хорвоогоос тонилохын увидаст суралцах хэрэгтэй гэсэн бөгөөд энэ учир шалтгааны улмаас судар нь хорвоог хүлээс гэж үзээд түүнээс ангижран аврагдах замыг таниулж өгсөн сургаалын цогц бөгөөд энэ ч утгаараа судар нь хүний ил ухамсарт нөлөөлөх бөгөөд харин тарни гэгч нь тодорхой билэгдэл бүхий цөөн үе, эсвэл үг бүхий өгүүлбэрээс бүрддэг хүний дотоод сэтгэцийн хүчийг нээх увидасын цогц бөгөөд энэ ч утгаараа хүн бүхний далд буюу гүний ухамсарт нөлөөлдөг юм. Тийм ч учраас зөвхөн тарни уншсанаар судрын утгыг мэдэх аргагүй, гагцхүү судрын ёсоор замнаж байж тарнийн ёс руу орох бөгөөд судар нь сэтгэл тогтоон төлөвшүүлэх онолын хэсэг, тарни нь бясалгал үйлдэх практикийн хэсэг юм гэдгийг юуны өмнө хэлэх нь зүйтэй. Тэгэхээр яг нарийн тодорхойлбол тарни нь судартай, судар нь тарнитай гүн холбоотой нэг юмны хоёр тал буюу үндэс, мөчир хоёр шиг зүйл бөгөөд судар нь хүнийг гэгээрэх замыг заадаг бол нөгөөх нь бурхан болгодог юм. Бурханы шашны сургаалын дагуу товч хураавал ийм байх бөгөөд энэ нь үндэслэлтэй болохыг парапсихологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилт ч нотолж байгаа билээ.
Эх сурвалж: http://www.buddhism.mn/

Monday, August 13, 2012

Хүн амыг цөөлөх бодлого

АНУ-ын Эрүүл ахуйн хяналт шалгалтын байгуул­ла­га анх 1987 онд ДОХ-ыг бүрэн эдгээх чадвартай, вирусийн эсрэг үйлчилгээтэй ази­дотимидин хэмээх эм бүтээснээ зарласан. Гэвч энэ эм болон цаашид гаргаж авсан бусад бэлдмэл бүгд ХДХВ-ийн тархалтыг удааш­руулах үйлчилгээтэй болохоос бүрэн эдгээдэггүй нь бат­лагд­сан. Яг энэ өвчнийг бүрэн эдгээх эм бэлдмэлийг хүн төрөлхтөн өнөөг хүртэл бүтээгээгүй байна.

Хүн амыг цөөлөх вирус

ДОХ хэмээх аюулт өвчний улмаас 1981-2006 оны хооронд дэлхийн 25 сая хүн амиа алдсан гэх тооцоог НҮБ-ын ДОХ/ХДХВ-ийн нэгдсэн хөтөлбөрийнхөн гаргажээ. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) зөвхөн 2007 онд 33.2 сая хүн ХДХВ-ийн халдвар тээгчээр бүртгэгдэж, 2.1 сая хүн нас барсан гэж мэдэгдсэн байна. Энэ өвчний халдвар тээгч, нас барагсдын тоогоор Африк тив, тэр дундаа Сахарын цөлийн өмнө хэсэг тэргүүлдэг. Энэ бүсэд дэлхийн нийт хүн амын ердөө 10-хан хувь аж төрдөг ч 70 хувь нь ДОХ-оор өвчилжээ. Зүүн Европ, Төв Азид ДОХ-ын халдвар тээгчдийн тоо сүүлийн хэдхэн жилийн дотор 150 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо байдаг. Азийн орнууд дотроо Индонези улс халдвар авагчдын тоогоор толгой цохидог.

Тэгвэл ХДХВ чухам хаанаас үүссэн нь одоо ч то­дор­хойгүй байна. Шинж­лэх ухааны ерөнхий онолоор бол энэ өвчин Африкийн сармагчнуудын дунд үүсч, ямар нэгэн аргаар хүнд дамжжээ. Магадгүй хүмүүс сармагч­нуудыг агнаж, иддэгтэй холбоотой ч байж мэднэ. Сармагчны мах бол Африкийн хоцрогдсон ор­нуудын хувьд уламжлалт хоол хүнс юм.

Гэхдээ эрдэмтэд энэ онол­той тэр бүр санал нийл­дэггүй. Судлаачид энэ өвчинтэй холбоотой байж болох хоёр төрлийн нууц баримтыг дурджээ. 1968 оны долоодугаар сард АНУ-ын Бат­лан хамгаалах яамны хүсэлтээр сенатад нэгэн асуудал хөндөгджээ. Энэ нь биологийн зэвсэг боловс­руу­лахад шаард­лагатай 10 тэрбум долларыг гаргах эсэх асуудал байлаа. АНУ-ын армийн биологийн зэвсгийн асуудал эрхэлсэн шинжээч, доктор Дональд Марк Артур сенатад хандах үеэрээ “Ойрын 5-10 жилд бид хүний дархлааны системийг хөнөөдөг бичил организм зохион бүтээнэ” хэмээн мэдэгджээ.

Хоёр дахь баримт нь 1974 оны 12 дугаар сарын 10-нд гаргасан ¹200 дугаартай “Үндэсний аюулгүй байдлын меморандум” юм. Уг баримтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Генри Киссинжер “Хүн амыг цөөлөх нь гуравдагч ертөнцөд хандах АНУ-ын гадаад бодлогын салшгүй нэг хэсэг байх ёстой” хэмээжээ. Гэхдээ хүн амыг ямар аргаар цөөлөхийг баримтад дурдаагүй аж.

Вакцинаар дамжуулж тараажээ

АНУ-ын зэвсэгт хүчин ДЭМБ-ын “Цэцэг өвчний эс­рэг вакцинжуулалт” хөтөл­бөрийн тусламжтайгаар био­логийн зэвсгээ тараасан хэмээн 1986 онд доктор Роберт Стрекер мэдэгджээ. 1970-аад онд хэдэн сая африк иргэн цэцэг өвчний эсрэг вакцин хийлгэх үеэрээ ДОХ-ын халдвар авсан юм. Мөн Америкийн Эрүүл мэндийн яам “Гепатит В-гийн эсрэг вакцинжуулалт” хөтөлбөр хэрэгжүүлэх үеэр тус улсын гей, бисексуалууд ДОХ-ын халдварт өртжээ.

Вакцинжуулалтыг 1978-1981 онд Нью-Йорк, Лос-Анжелес, Сан Франциско, Сент Луист, Денвер, Чикаго хотуудад хийсэн бөгөөд энэхүү зургаан хотод хожим ДОХ-ын халдвар олноор нэмэгдсэн аж. Гэсэн хэдий ч тус улсын засаг захиргаа Р.Стрекерийн онолыг эрс үгүйсгэсээр иржээ. Харин түүнийг “Үхлийн эмч нар” номын зохиолч Алан Кантуэлл, ХДВХ-ын анхны судлаач Роберт Галло нар дэмждэг байсан аж. Роберт Галло л гэхэд 1987 онд ХДХВ, цэцэг өвчний хооронд сонирхолтой шууд холбоо байгааг баталж байв. ДЭМБ энэ бүхнийг үгүйсгэдэг ч шинэ шинэ баримтууд гарч ирсээр байгаа юм.

Майкл Адлер тэргүүтэй Америкийн эмч нарын баг “ДОХ-ын тухай олон улсын сэтгүүл”-д “Африкт 1988 он хүртэл ХДХВ-ээр өвчлөгсдийн 90 бус, ердөө 30 хувь нь л бэлгийн замаар халд­вар авчээ. Харин 60 хувьд нь халдварласан зүүгээр ХДВХ дамжсан байна” гэж бичжээ.

“Таймс” сонин профессор М.Ад­лерийн гаргасан энэхүү баримтыг үндэслэлгүй хэмээгээд, ариутгаагүй зүү ийм их аюул учруулах ёсгүй гэж үзсэн байна. ДЭМБ-ын дүгнэлтээр ХДХВ-ийн халд­вар тээгчдийн ердөө таван хувь нь л ариутгаагүй зүү тариураас болж халдвар авдаг гэнэ.

Хэнд ашигтай вэ

Хуйвалдааныг судлаач Бойд Грейвсийн баталснаар ДОХ бол хар арьстнууд, гомо нарыг устгах зорилготой Аме­рик Зөвлөлтийн нууц хэлцлийн үр дүн гэнэ. Тэд “Вирусийн тус­гай хөтөлбөр” хэмээх зөв­шилц­лийг 1960 онд бэлтгэж, 1972 онд ЗХУ, АНУ-ын хоорондын гэрээнд гарын үсэг зурсан аж.

Б.Грейвс түүнчлэн цэр­гүү­дийг тарилгад хам­руулан өвчин тараасан гэж үздэг бөгөөд өөрөө ч ДОХ-ын халд­вар авсан гэж баталдаг. Гэхдээ тэрбээр мөнгөний коллоидын тусламжтайгаар бүрэн эдгэрсэн гэнэ.

Тэгвэл Харри Глам “Эцсийн илрүүлэлт” номон­доо чидун жимсний модны навч, “Эссиак” цай зэрэг ханд нь ДОХ-той тэмцэх хам­гийн үр дүнтэй арга гэж бич­жээ. Энэ бэлдмэлийг эмийн ком­паниуд ашиглахыг огт­хон ч хүсдэггүй. Яагаад вэ гэдгийг ч тааж ядах юмгүй.

Тэгвэл үхлийн аюул­тай энэ вирусийг тараах нь хэнд ашигтай гэж. Доктор Леонардо Горивицийн баталж буйгаар Үндэс­ний хорт хавдрын хүрээлэн, Рокфел­лерийн нэрэм­жит Анагаах ухааны судалгааны хүрээлэн ДОХ-ыг тараахад хамаатай гэнэ. Тэд “Эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн тусламжтайгаар еврейчүүд, хар арьстнууд, латин америкчууд, гей нарыг идэвхийлэн устгажээ. АНУ мөн гуравдагч ертөнцийг хоосруулахын тулд ийм арга хэрэглэсэн аж. Тэд ДОХ-оор ч зогсохгүй, Эболын вирусийг боловсруулж, хорт хавдар үүсгэгч эм бэлдмэлийг гаргаж авсан байна.

Зөвхөн эрдэмтэд ч бус, улстөрчид, тэр бүү хэл улс орны тэргүүнүүд ч дээрх бодолтой санал нэг байна. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Табо Мбеки “АНУ-ын Тагнуулын төв газар ХДХВ-ийг тараах хуйвалдаанд оролцсон. Үүний нөлөөгөөр Америкийн эмийн үйлдвэрүүд ДОХ-ыг эмчлэх үнэтэй хэрнээ ямар ч ашиг­гүй эм бэлдмэлийг худал­­даалж эхэлсэн” гэж мэдэгд­­­жээ. Америкийн Үндэс­­ний конгресс 2003 онд ДОХ-ын эсрэг эм бэлдмэл та­раахыг зөвшөөрсөн. Гэвч одоо болтол африк­чуудыг туршилтын туулай бол­гож байна хэмээн АНУ-ыг буруут­гадаг билээ.

Түүнчлэн АНУ-ын Ерөн­хий­лөгч асан Жорж Буш “Африк, Карибын сав газрын орнуудын ДОХ-той тэм­цэх хөтөлбөр” хэмээх таван жилийн тусламжийн багцыг санаачилж, 15 тэрбум доллар гаргасан. Үүнтэй холбогдуулан Оксфордын сайн үйлсийн бай­гууллага Бушийн засаг захир­гааг ядуу орнуудад хямд, хуурамч эм бэлдмэл нийлүүлж байна хэмээн шүүмжилсэн аж.

Тэгвэл католик сүмүүд ч энэ­хүү аймшигт өвчний тархалтад өөрс­дийн хувь нэмрээ оруулж эхэлжээ. Тэд сүсэг­тэн олондоо хандаж, бэлгэвч хэрэг­лэхгүй байхыг уриалдаг гэнэ. Ватиканы Папын зөв­лөлийн гэр бүлийн асуу­дал эрхэлсэн тэргүүн, кар­­динал Альфонса “Бэлгэвч ХДХВ-ээс хамгаалж чадах­гүй. ДОХ-ын вирус эр бэлгийн эсээс 450 дахин жижиг. Гэтэл эр бэлгийн эс ч бэлгэвчийг амархан нэвтлээд гарах чадвартай” гэж мэдэгджээ.

Эцэс төгсгөлгүй маргаан

Магадгүй бид хэзээ ч ХДХВ-ийн үүсэл гарлыг олж чадахгүй байх. Энэ вирусийг лабора­торид бүтээгээд, санаанд­гүй тараасан ч байж болох. Ер нь ДОХ гэж юу вэ. Хүн төрөлхтний аюул болсон аймшигт хүч үү, эсвэл өвчин юм уу. Аль эсвэл дэлхийн хүн амыг багасгах зорилготой биологийн зэвсэг ч байж мэдэх юм. Магадгүй энэ нь хүмүүс хоорондын, арьс өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагаар үзэн ядахад чиглэгдсэн улстөрийн хуйвалдаан уу.

Америкийн хүн амын ихэнх нь ДОХ-ыг сармагчнаас үүссэн гэдэгт итгэдэггүй ажээ. “Вашингтон Пост” сонины санал асуулгаас үзэхэд америкчуудын талаас илүү хувь нь ХДХВ-ийг хүн бүтээ­сэн гэж үздэг бол 25 хувь нь АНУ-ын Засгийн газ­рын лабораторид гаргаж ав­сан, Тагнуулын төв газар та­раахад нь нөлөөлсөн гэж үздэг байна. Түүнчлэн ДОХ-ыг эмчлэх чанартай бүтээгдэхүүнүүд хүн амын ядуу, дундаж хэсэгт очдоггүй гэж ихэнх нь боддог бол шинэ эм хэрэглэж буй хү­мүү­сийг ердөө л тур­шил­тын туу­лайнууд гэж харах нэгэн ч олон байдаг аж.

Энэ мэт эцэст төгсгөлгүй маргаан өрнөж байх зуур үхлийн аюулт вирус хүн төрөлх­тнийг хөнөөж, Аме­ри­кийн эмийн үйлдвэрүүд хэдэн тэрбумаар нь олж баяж­саар л байх болно.

Эх сурвалж: http://sonin.mn/

Friday, August 10, 2012

Эдийн засгийн алуурчид-1


Манайхан Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наминчлал” номыг төрөлх хэлээрээ үзээд удаагүй байна.  Одоогийн байдлаар энэ ном дэлхийн 30 хэлнээ орчуулагдаж сая гаруй хувь хэвлэгдээд байгаа гэнэ. Саяхан ОХУ-ын “Чөлөөт хэвлэл” (Свободная пресса) сайтынхан Вашингтонтой холбогдож Жон Перкинстэй нэгэн сонирхолтой ярилцлага хийжээ. Тэгээд орчуулав. Манайхан ч яахав, бараг бүгдээрээ шахам НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “өлхөн хийчих” лут улсууд гэдгийг би сайн мэднэ. Гэлээ гэхдээ энэ ярилцлагыг биш, намайг дүгнээд, шүүмжлээд солиороод байх хэрэггүй л дээ. Тийм ахул тэр “мэргэн цэцэн” улсууд нь цаашдаа өөрсдөө хийхийм байгаа биз. “Бэлэн хоол зүгээр идчихэж” чадахгүй бол суръя, мэдье гэсэн залууст саад болохгүй байж болмоор л санагдана. Ер нь бол хараалгуулан хараалгуулан байж “оюуны талх” зүгээр тараах үүрэг би хүлээгээгүй л дээ…
Одоо тэгээд орчин үед юу болох бол ? Ойрхи Дорнод, Хойт Африкт арабын хувьсгалын долгион эхлээд жил болж байна. Үүний найруулгыг (сценари) АНУ-д бичсэн гэж хэлж болох уу ? Эсвэл урсгалаараа үүссэн эсэргүүцлийг дараа нь гаднаас дэмжсэн юм болов уу ? Хэрэв ийм бол хэн гар дүрсэн байж таарах вэ ?
“Арабын хаврын” үйл явдлын хувьд гэвэл тэдгээрийг миний бичсэн бүдүүвчийн дагуу төлөвлөж, хэрэгжүүлсэн гэж би бодохгүй байна. “Арабын хавар” бол бусад орнуудад болж буй олон нийтийн эсэргүүцлийн адилаар огт өөр зүйл харуулж байна гэж бодож байна. Юуны өмнө даян дэлхийн хүмүүс сэрж, хуучин систем цаашид ажиллахгүй байна гэдгийг ухамсарлаж эхэлж байна. Энэ бол эдийн засгийн пирамидын оройд буй 1 хувь үлдсэн 99 хувиа өөрсдийн ашиг сонирхлын төлөө удаан хугацаанд ашиглаж ирсэн систем юм.
Тэгвэл энэ үйл явдал үнэхээр урсгал шинжтэй, гаднаас хэн нэгэн найруулаагүй гэсэн хэрэг үү ?
Тийм, гэхийн зэрэгцээ би мөн л хардаж байна. Надад шууд нотолгоо байхгүй, учир нь би эдийн засгийн алуурчид болон өөр төрлийн агентууд эдгээр эсэргүүцлийн бүлгүүдэд үргэлжлэн нэвтэрч Каддафи буюу Мубаракынх шиг засгийн газруудыг том корпорациудад илүү найртай ханддаг, корпоратократуудад дуулгавартай байдаг хүмүүсээр солихыг хүсдэг иймэрхүү үйл ажиллагаанд хамаагүй болсон. Гэхдээ үүний зэрэгцээ бүхнийг эсрэгээр нь хийхийг оролдогч, тэр нь юугаар дуусахыг хэлэх боломжгүй маш ноцтой исламын хөдөлгөөн байна ш дээ.
Яагаад АНУ болон Барууны бүх ертөнц эхлээд Ливи, одоо болохоор Сири дэх хүний эрхийн зөрчлийн тухай ийм шургуу яриад, Бахрейн, Йеменд яг адил ийм юм болж байхад дуугай байгаад байгаа юм бол ?
Энэ бол их зан, бас их зангаас ч долоон дор явдал. Бидэнд тохирохгүй удирдагчдыг зайлуулах, тэдгээр улс орнуудад хяналт тавихыг хүсэх үедээ л бид хүний эрхийн зөрчлийн тухай ярьж эхэлдэг. Харин удирдагчид нь бидэнд таалагддаг Бахрейн мэтийн орнууд дахь хүний эрхийн зөрчлийг харах үедээ бид түүнийг үгүйсгэдэг. Бид өөрийнхөө гэрт ч яг ингэж үгүйсгэдэг нь мэдээжийн хэрэг. Өнөөдөр АНУ-д өөрт нь хүний эрхийн олон зөрчил бий, жишээ нь Викиликст нууц мэдээлэл дамжуулсан цэрэг Бредли Мэнинг ял тулгалгүй шоронд удаан хугацаагаар хорьсон. Бид “хүний эрхийн зөрчил” гэсэн нэр томъёог улс төрийн байр сууринаас ашигтай үед л ашигладаг.
Ливид болсон үйл явдал хийгээд Муаммар Каддафыг алсныг Та ялгаж үзэх үү ?
АНУ Каддафын эсрэг ийм ноцтой арга хэмжээ авахад долларыг орлох шинэ валют бүтээх гэсэн Каддафын өөрийнх нь шийдэмгий зан гол шалтаг болсон гэж бодож байна. Тэрээр алтан динар бүтээх тухай ярьж эхэлсэн ба түүнд алтны ихээхэн хувь бүхий маш хүчирхэг төв банк байсан юм. Тэгээд тэр африкийн болон латин америкийн орнуудыг нефтээ долларын оронд алтан динараар зарж, авч байхыг ятгаж эхэлсэн, энэ нь долларыг өөрийг нь, улмаар манай орны эдийн засаг тогтож байдаг АНУ-ын Холбооны Нөөцийн систем, банкны бүх системийг сүйтгэх байв.
Ираны дэглэм үүнтэй төстэй замаар явж байна. Ливид болсон шиг олон зүйл одоо Ираны эргэн тойронд болж, энэ нь цөмийн зэвсэг, нефть гэхээсээ эдийн засгийн систем, доллартай хавьгүй илүү хэмжээгээр холбоотой гэж бодож байна.
Та даян дэлхийн хүмүүс сэрж, хуучин систем цаашид ажиллахгүй байна гэдгийг ухамсарлаж эхэлж байна гэлээ. Та чухам юуг ингэж хэлээд байна ?
“Уолл-Стритыг эзэл”, Европ дахь эсэргүүцэл, “арабын хавар”, танай Орост болж буй үйл явдлууд ч гэсэн даяар сэрэх үйл явцын хэсгүүд гэж бодож байна. Өнөөгийн системд ноцтой асуудал байгаа гэдгийг хүмүүс ойлгож эхэллээ, энд би Орос, АНУ, Хятад буюу Ойрхи Дорнодын аль ч бай улс орны тэргүүнүүд өөрийнхөө иргэдэд зүтгэхгүй байгааг хэлж байна. Тэдний үйл ажиллагаа дэлхийн томоохон корпорациудыг толгойлдог корпоратократ (corporatocracy) явцуу бүлгийн ашиг сонирхолд захирагдаад удаж байна. Санхүүгийн асар их боломж эзэмшсэн тэд дэлхийн засгийн газруудын ихэнхийг хянаж байна. Түүнчлэн тэд Хэвлэл мэдээллийн үндсэн хэрэгслүүдийн хянаж, зүгээр л эзэмшиж байна. Тэд дээд зэргийн ашиг олох гэсэн ганцхан зорилготой. Бидний ертөнцийг биднээс хулгайлчихсан, одоо бид түүнийг эргүүлэн олж авах, манай эдийн засаг, манай улс төрийг эргүүлэн авах ёстой. Эсэргүүцлийн хөдөлгөөн бол энэ үйл явцын нэг хэсэг юм.
Улс орнуудын эрх мэдэл төрөөс корпорациудад шилжсэн зааг үеийг Та нэрлэж чадах болов уу ?
Энэ бол удаан үйл явц л даа. Хэрэв Та нар тодорхой тоо мэдмээр байвал энэ нь АНУ-д Рональд Рейганыг Ерөнхийлөгчөөр сонгосон, Их Британид Маргарет Тэтчерийг Ерөнхий сайдаар сонгосон үе болно. Харин Орост бол энэ нь Горбачев засгийн эрхэнд гарснаар болсон гэж бодож байна. Хамгийн идэвхитэй үе нь 80-аад он болох ба энэ үед АНУ мэтийн засгийн газар корпорациудад улам улам их эрх мэдэл өгч, тэднийг хяналтдаа байлган барьж байсан үйл ажиллагааг нь хуульчлан зохицуулах хэмжээг үргэлж бууруулж ирсэн юм. Энэ бол зорилго чиглэлтэй бодлого байлаа. Үүний үр дүнд корпорациуд янз бүрийн улс төрчдийн сонгуулийн программыг санхүүжүүлэх, тодорхойлох, тэдэнд нөхцлөө тулган хүлээлгэх улам их боломж бий болсон. 80-аад оныг л би онцлон үзэх байна, харин бэлтгэл үйл явц нь үүнээс хамаагүй өмнө их удаан үргэлжилсэн нь мэдээж хэрэг.
Орос дахь олон нийтийн эсэргүүцлийн талаар Та юу бодож байна вэ ?
Юуны өмнө би Орост хэзээ ч ажилаж байгаагүй гэдгээ хэлэх ёстой, иймээс танай оронд болж буй үйл явдлын мөн чанарын тухайд зөвхөн таамаглаж л болох байна. Гэхдээ дэлхийн бусад орнуудад болж байгаатай адилхан л гэж санаж байна. Удирдагчид нь удаан хугацаагаар ард түмнээ хуурч ирсэн, харин явцуу бүлгүүд нь улам баяжиж, үлдсэн хүмүүс болон байгалийн баялгаа шулан мөлжиж ирсэн гэдгийг оросууд харж эхэлсэн нь магадтай.
Өнөөдөр Орост болж буй үйл явцыг хоёр янзаар хэлэлцэж байна. Нэг нь Таны сая хэлсэн. Нөгөөх нь бол эсэргүүцлийн сэтгэхүйг гаднаас, юуны өмнө АНУ-аас Оросыг сулруулах гэж хийж байгаа гээд байна л даа…
Энэ хоёр дахь санаа чинь бас л байж болох зүйл гэж үзэж байна. Засгийн Газар нь хуурчихлаа гэж хүмүүс шийдэх болгонд “эдийн засгийн алуурчин” мэтийн АНУ-ын агентуудыг тэдэн рүү нэвтрүүлэхийг оролддог мэтээр эсэргүүцэж эхэлдэг, ийм явдал одоо ч болж байгаад би эргэлзэхгүй байна. Гэхдээ л би Орост болж буй үйл явдлууд дэлхий дахинаа болж буй үйл явдлын нэг хэсэг л гэж бодож байна.
Энэ ер нь яаж дуусах болоо ? Хэрэв корпоратократ үнэхээр ийм аймаар эрх мэдэлтэй юм бол тэрийгээ сайн дураараа өгөхгүй биз дээ.
Тийм ээ, тэд хариу балбаж байгааг бид харж байна. Та нар АНУ-д цагдаа нар “Уолл-Стритыг эзэл” хөдөлгөөнийг хэрхэн тарааж байгааг харсан л байлгүй. Эсэргүүцэл газар сайгүй байна, гэхдээ корпоратократийг бүрдүүлж буй хүмүүс биднийг үгүйсгэж чадалгүй, харин ч хариу балбаж байгаа бол тэд биднээс айж байна гэсэн хэрэг гэдгийг бид бас ойлгож байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож буй хүмүүс үүнийг тэднийг сонсож байгаа, тэднээс айж байгаа гэсэн маш их найдвар төрүүлж буй дохио тэмдэг гэж хүлээн авбал зохино гэж бодож байна. XIII зуунд Англид үүссэн иймэрхүү нөхцөл байдал хүмүүсийг босгож, Жон хааныг Эрх Чөлөөний Агуу Их Хартид гарын үсэг зурахад албадсан юм. Миний бодлоор эрх чөлөөний шинэ харти-даяар харти гаргах цаг болсон гэж бодож байна. Мөн чанартаа бол корпорациуд бол өөрсдийгөө баяжуулахын тулд биш, харин нийгмийн тусын тулд, цөөн, хэт баян явцуу бүлэг хүмүүсийн биш, харин эгэл жирийн хүмүүс, тэдний ашиг сонирхлын төлөө зүтгэх ёстой.
Манай Орост системийн хямралыг зөвхөн дайнаар дамжин даван туулж ирсэн гэж үзэх явдал байдаг. Тухайлбал, Их хямралаас зөвхөн дэлхийн хоёрдугаар дайнаар дамжин гарч чадсан гэдэг. Өнөөдөр бид гурав дахь руу нь яваад байна гэсэн болгоомжлол байдаг. Та үүнийг зөвшөөрөх үү ?
Ийм биш гэж маш их найдаж байна, учир нь дэлхийн дайн бол том корпорациудаас бусад бүх хүний хувьд үгүйрүүлэн сүйтгэгч дайн болох ба өнгөрсөн бүх дайнуудаар том корпорациуд хамгийн их мөнгө хийсэн байдаг. Энэ бол үнэхээрийн бодит аюул, Иран, АНУ-ын хоорондын хүчдэлийн хэмжээнээс би жинхнээсээ айж байна, учир нь энэ нь маш ноцтой дайнд хүргэж болно. Дашрамд дурдахад АНУ-д Орос хийгээд Путин энэ дайныг хүсч байгаа гэсэн цуурхал ихэд түгээд байна. Учир нь дайн нефтийн үнийг суга өсгөх юм. Та бид үүнээс яаж ийгээд зайлсхийж чадна гэдэгт найдаж байна.
Яагаад бүрэлдэн тогтсон энэ системийг сөрөн зогсох ийм хэцүү байдаг юм бэ ? Яагаад дээд албан тушаал эзэлсэн албаны хүмүүс энэ бодлогоо зүгээр л орвонгоор нь өөрчилж чаддаггүй юм бэ ?
Яагаад гэвэл бидний Гурав дахь ертөнцийн орнуудад хэрэглэж байсан тэрхүү аргуудыг АНУ-ын өөрийнх нь дотор тодорхой хүмүүсийн хувьд ч хэрэглэж болно. Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч хамгийн эмзэг байдалд байдалд байгааг бид сайн мэддэг. Манай өнөө үед ерөнхийлөгчийг сумаар алах ямар ч шаардлага байхгүй. Билл Клинтоны “аллагыг” бэлгийн будлиан өдөөж үйлдсэн. Дөнгөж саяхан Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Доминик Стросс Канныг гэм буруу нь нотлогдоогүй байхад мөн л энэ аргаар яаж устгасныг бид харсан. Обама ч гэсэн өөрийг нь бэлгийн хувьд үнэнч биш, мансууруулах бодис хэрэглэдэг, өөр юу ч байдгийм жирийн цуурхлаар унагаж болохыг мэдэж байгаа. Өнөөгийн манай удирдагчид маш эмзэг, иймээс цөөвөр чононуудад хуучны адил сум буюу бөмбөг ашиглах шаардлага огт байхгүй.
Ноён Перкинс, сүүлчийн асуулт: Өнөөгийн санхүүгийн хямрал, саяхны дайнууд, тухайлбал Ливийн дайнаас болоод Орос дахь олон эксперт хэрэв өдийд ЗХУ байсан бол ийм юм хэзээ ч гарахгүй байсан гэж ярих боллоо. Энэ тухай Та юу гэж бодож байна ?
Хэрэв ЗХУ задраагүй байсан бол юу болох байсныг мэдэх боломжгүй нь мэдээж, гэхдээ ЗХУ байхгүй болсноор дэлхийд зөвхөн АНУ гэсэн ганц хэт их гүрэн үлдсэн гэдгийг бид баттай мэднэ. Үүнээс өмнө бол АНУ, ЗХУ хоёр бие биенээ үнэхээр ноцтой тэнцвэржүүлж байсан, гэхдээ ЗХУ задарч энэ тэнцвэр алдагдсан. Харин үүний дараа АНУ цорын ганц хэт их гүрэн болсон, ингээд тэд хэт их гүрнээс корпоратократ болон хувирсан. Одоо энэ нь бүх дэлхийн шинж болоод байна. Ингээд ЗХУ-ын задрал дэлхийн бүхий л даяар бодлогын тэнцвэрийг орвонгоор нь өөрчилсөн дөө
Эх сурвалж: http://ganaa.mn/

Шамбалын тухай-1



Агуу их Шамбал далайн чанадад хол байдаг. Энэ бол тэнгэрийн хүчирхэг орон юм. Түүнд манай газар дэлхийтэй нийтлэг юм юу ч байхгүй. Чи яагаад, юуны учир түүнийг сонирхоод байгаа юм ? Зөвхөн Хамгийн Умардад, зарим газарт Шамбалын гийж буй туяаг харж болно.
Агуу их сургааль Хойт зүгээс Өмнө рүү дахин ирэх цаг болно гэдэг бол үнэн. Бодисатвад хүрэх агуу их замаа эхэлсэн Үнэний Үг тэр газартаа эргэн ирнэ. Жинхэнэ сургааль Түвдийг орхих бөгөөд ахин Өмнө зүгт бий болно гэдгийг зүгээр л байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй, Бүх улс орнуудад Буддын дуудлага бий болно. Үнэхээр агуу их үйл явдал болно.

Рэгдэнжавын цамхагаас гарах туяа бүх орнуудад хүрч дээ, янз нь. Шамбалын Цамхагийн гэрэл алмаз (монголоор доржпалам, очир эрдэнэ) адил гэрэлтдэг юм. Тэнд Рэгдэнжав хүн төрөлхтний сайн сайхны мөнхийн манаанд цуцалтгүй зогсож байдаг юм. Түүний нүд хэзээ ч цавчдаггүй. Тэр шидэт толиндоо дэлхий дээр болж байгаа бүх юмыг харж байдаг. Түүний бодол санааны хүч хамгийн алс холын орнуудад ч хүрдэг. Түүний хувьд зай гэж үгүй, тэр хүртвэл зохих хүндээ эгшин зуур тусламж хүргэж чаддаг. Түүний хүчирхэг гэрэл бүх харанхуйг устгаж чадна. Түүний дундаршгүй баялаг шударга ёсны хэрэгт зүтгэх туслалцаа шаардлагатай бүх хүнд туслахад бэлэн байдаг. 

Нууцын Агуу Их Хадгалагчид ажил итгэж өгч, дээд үүрэг өгсөн хүмүүсийнхээ хойноос анхааралтай ажиглаж байдаг. Хэрэв тэдэнд гэнэтийн ямар нэг зүйл тохиолдвол алгуурлалгүй шууд тусалдаг. Ингээд л итгэж өгсөн эрдэнийг хамгаалдаг юм. Дөчин жилийн өмнө Монголын Их Говьд амьдарч байсан нэгэн хүнд томоохон нууц итгэж өгсөн юм. Түүнд энэ нууцыг тодорхой зорилгоор ашиглаж болно гэж хэлсэн, гэхдээ энэ ертөнцөөс халих цаг ойртохыг мэдэрмэгцээ уг хүн өөрөө мэдэж сонгосон хүндээ эрднийг дамжуулах ёстой байлаа. Олон жил өнгөрч гэнэ. Ингээд энэ хүн өвдөж, гэхдээ өвчний үед хар хүч түүнийг эзэмдэж, тэрээр ухаан алджээ. Ийм байдалд тэр хүн итгэлтэй залгамжлагчдаа эрдэнийг дамжуулж чадахгүй болсон нь мэдээжийн хэрэг. Гэхдээ Нууцын Агуу Их Хадгалагчид манаан дээрээ нүдээ ч чавчдаггүй юм. Тэдний нэг нь өндөр Ашрамаас маш яаран хүчирхэг Говийг туулах замд гарч, эмээл дээрээ тасралтгүй жар гаруй цаг давхиж тэнд хүрчээ. Тэр өвчтөн дээр яг цагтаа очиж, мөн яг цагаа олж түүнд ухаан оруулжээ. Ингээд тэр хүн түүнд итгэж өгсөн даалгаврыг нэр хүндтэй биелүүлж чаджээ. Нууц Хадгалагч яагаад тэр Эрдэнээ өөртөө аваагүй юм бол, яагаад бүх юм яг ийм дэс дарааллаар явах ёстой гэж ? гэж чи гайхаж байж магадгүй. Яагаад гэвэл агуу их Кармад өөрийн гэсэн онцгой зам байдаг, тэр ч бүү хэл хамгийн дээд Нууц Хадгалагч нар ч гэсэн заримдаа Кармын утсыг шүргэхгүйг хичээдэг. Яагаад гэвэл Кармын ширхэг утас ч тасарвал маш их гай зовлон учирч болно.

Рэгдэнжав хүртэл заримдаа хүний биед хувилж гарч ирдэг. Тэр ариун дагшин газрууд, сүм хийдүүдэд гэнэт гарч ирдэг бөгөөд тогтсон хугацаанд номлолоо тунхагладаг.
Шөнө юмуу үүр хаяарах хэр. Ертөнцийн эзэн Сүмд ирнэ. Тэгээд орно. Бүх зулнууд шууд асна. Зарим хүн Агуу Их Үл Таних хүнийг нэгэнт танина. Лам нар гүн бишрэлтэйгээр цуглана. Туйлын анхааралтайгаар ирээдүйн тухай цадигийг сонсоно.
Агуу их эрин үе ойртож байна. Ертөнцийн эзэгнэгч тулалдаанд бэлэн болжээ. Олон зүйл аль хэдийнээ бий болно. Сансрын гал ахин газар дэлхийд ойртоно. Гариг эрхэсүүд Шинэ Эрин Үеийг тунхаглана. Гэхдээ Амар Амгалангийн Шинэ эрин болохоос өмнө олон сүйрэл болно. Ингээд оюун сэтгэл нь хэр хангалттай ахисан эсэхийг мэдэх гэж хүн төрөлхтнийг дахин шалгана. Газар дорхи гал Акашийн галан бодистой нийлэхийг эрмэлзэнэ: энэ үед бүхий л сайн хүч эрчим хүчээ нэгтгэхгүй бол сүйрэл гарцаагүй. Энэрэлт Рэгдэнжав элч нартаа тушаал өгөх гэж гарч ирэхэд хар хавцал дээр Ладак хүрэх зам дээр гарч ирэхэд Хүчирхэг Эзэгнэгч үзэгдэнэ. Гүн бишрэлтэйгээр тушаал сонсохоор зүг бүрээс түүн рүү элч морьтонгууд тэмүүлнэ, дараа нь агуу их мэргэн цэцний зарлигдсаныг бүхий л чадлаараа биелүүлэхээр давхин одно.

Орчин цагийн Тува бөө нар


Тувагийн сэтгүүлч Саяна Монгушийн Тува бөө нартай хийсэн ярицлагыг толилуулъя. АДЫГ-ООЛ САМДАН (64), рабочий, шаман с 1965 года:
«До 7 лет не говорил, был туговат на ухо, страдал эпилепсией, болел.  По совету  родители  «обменяли» меня на больную девочку, родственницу, и я стал носить ее имя  Кара-кыс (Черная девочка) и одежду.  Она умерла, а я выздоровел.  В школе меня стали называть уже мужским именем Адыг-оол (Мальчик-медведь), и я стал лечить людей бессознательно -  прикасался к ним, давал пощечины, а у них проходили болезни. С 14 лет уже стал все понимать.  Проводил тайком все ритуалы, лечил.  С 17 лет  по просьбам людей стал поминки отводить, провожать умерших.  За это 4 года отсидел в тюрьме по статье «хулиганство».  Через много лет женщина, работавшая  уборщицей в шаманском центре,  созналась, что это она тогда на меня  донесла и попросила прощения за свою ошибку.  В то время она была почтальоном, и «за доблестный труд» получила орден Ленина. Я ее простил. С 1993 года работаю в центре «Дунгур». Дочь моя тоже была ясновидящей, умерла в 32 года. Когда нет пациентов, не работаешь, энергию не выводишь – болеешь. Она так и умерла».

АНИСЬЯ МОНГУШ (52) наборщик типографии, шаман с 1998 года:
“В 1998 я году тяжело заболела. Вылечила меня шаманка и сказала, что упала, когда шла ко мне потому, что моя энергия сбила ее с ног… С практикой шаманизма болезни прошли, но если долго сидишь без приема людей, то начинаешь болеть. Я провожу все ритуалы: провожаю умерших, гадаю на бараньей лопатке, на камушках, правлю больных почками и страдающих головными болями”.

ОРЛАНА МОНГУШ (42), следователь МВД, шаман с 1999 года:
«Я пенсионер МВД. По образованию учитель химии и биологии. Болело сердце, а анализы все были нормальные. Врачи не могли ничего понять. Помогли опять шаманы, посоветовали работать, отдавать энергию. Опять — потому что я была 18-м ребенком у матери, и все дети у нее умирали, пока шаманы не посоветовали ей рожать не в больнице, а дома. Я не ходила до 2-х лет. Пришел к нам шаман и сказал матери, что все будет хорошо и она скоро пойдет своими ногами — и умер. У нас дома. А я пошла. Маму водили на допросы, но спасибо прокурору, все обошлось — он был родственником этого шамана и знал, что мы у него лечились и ничего плохого бы не сделали ему. В моей работе следователя мне очень помогала моя интуиция, я всегда знала, кто лжет, а кто правду говорит. Сейчас у меня сердце не болит. Только если долго не принимать людей, могут быть проблемы со здоровьем».

ЭКЕР  ДОВУУ (32), образование среднее, шаман с 2001 года:
«Если я не буду заниматься шаманской практикой, то снова начну болеть от переизбытка энергии. У меня будет бессонница. До сих пор люди думают, что у шаманов сила только от чертей и бесов. Может у «Кара Хамнар» (черных шаманов) она от подземных сил, но у тех, кто лечит — сила от духов воды, священных Аржаанов (минеральных источников), от неба и звезд. Шаманы не занимаются порчей. Это раньше шаман был отшельником, жил один и не боялся проклятий, мог делать все, а сегодня у всех семьи, дети. Все плохое возвращается к тебе обратно.
Шамана распознают с детства. Такие дети болезненны, часто умирают до 7 лет, поэтому их оберегают, не водят в места скопления людей. Их болезни не поддаются лечению, диагнозу — это болезни шаманов, они проходят только в том случае, если начать делиться своей энергией.
Конца света не будет. На нашем веку. От гнева природы многое зависит. Раскопки, взрывы при добыче полезных ископаемых, добыча нефти – все имеет последствия — снегопады, наводнения, землетрясения… И это все — кровь земли. А с большой потерей крови земля просто теряет свою устойчивость.»


Эх сурвалж: http://journal.liberty.su/