Thursday, June 17, 2010

Төв Азийн тухай

Төв Азийн бүс нутаг нь баруун, өмнөд талдаа Индо-Евро буюу Перс угсаатны, дунд хэсэгтээ Түрэг угсаатаны, зүүн талдаа Монгол,Түрэг угсаатанаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл Уралын нуруунаас Хянганы нуруу хүртэлх өргөн уудам газар нутгийг Төв Азийн бүс нутаг гэж нэрлэдэг байна.

ЮНЕСКО-ын албан ёсны түүх бичлэгт байгаль, цаг агаар, газар зүйн онцлог зэргийг үндэслэн Төв ази нь Монгол,Казахстан, Киргизстан, Узбекстан, Туркменстан, Тажикстан, Хятадын баруун хойд хэсэг, (Өвөр Монгол, Хөх нуур, Төвд, Уйгар, Ганьсу, Сичуан, Ниншя, Шаанши, Шанши) Оросын өмнөд хэсэг, (Буриад, Тану Тува, Алтай, Өмнөд сибирь Эрхүү муж, Хакас, Урал,Тохарстан, Челябинск, Татарстан, Башкортостан) Энэтхэгийн баруун хойд бүс, (Кашмир болон Ладах муж) Афганистан, хойд Пакистан, Ираны зүүн хойд хэсэг (Голестан, Хойд Хорасан, Разави) зэрэг газар нутгийг хамаруулдаг байна.

Нүүдэлчин, хагас нүүдэлчин, суурьшмал овог аймаг, угсаатанууд Төв Азид улс гүрнүүд байгуулагдан генетик болон соёлын солилцоонд орж дэлхийн түүхэнд томоохон өөрчлөлт хувьсалуудыг авчирч хүн төрөлхтөний хөгжилд маш чухал хувь нэмэрүүдийг оруулж байлаа.

Төв Азийн бүс нутагт хүн анх 40-50 мянган жилийн өмнө суурьшсан гэж орчин үеийн генетикийн судалгаагаар үздэг байна. Тийм учраас Төв Азиын бүс нутаг бол хүн төрөлхтөний агуу үндэстэнүүдийн төрүүлсэн бүс нутаг юм.

Төв Азийн газар нутгийн дийлэнх хэсгийг өндөрлөг газар эзлэх бөгөөд хуурай уур амьсгал зонхилох тул нүүдлийн аж ахуй хөгжиж, газар тариалан хөгжихөд бэрхшээлтэй байлаа. Гэхдээ Тө Азийн тодорхой хэсгүүдэд газар тариалан, суурьмал иргэншил хөгжсөн.

Дэлхийн нийтлэг соёлыг бий болоход Төв Азийн нүүдлийн аж ахуй болон онцлог бүхий газар тариалан онцгой үүрэг биелүүлсэн гэж үздэг.

Төв Ази нь Европыг зүүн Азитай холбох стратегийн бүс нутаг байсан учраас хүн төрөлхтөн бий болсноос цагаас хойш энэхүү бүс нутаг нь Евро Азийн соёл иргэншлүүдийг хооронд нь холбогч гүүр, дэлхийн хамгийн хүчирхэг бүс нутгаар 16-р зуунг хүртэл тодорч бас хөгжиж байлаа. Гэтэл тэрхүү 16-р үеэс далайн тээвэр хүчтэй хөгжиж тус бүс нутгийн ач холбогдол буурсан байна.

Одоогийн байдлаар Төв Азийн бүс нутагт дэлхийн байгалийн баялагийн нөөцийн болон эрчим хүчний эх үүсвэрийн бараг 60% нь дангаараа оршиж байгаа тул дэлхийн хамгийн чухал бүс нутагт тооцогдож байна.

No comments: