Saturday, May 5, 2012

Майяачуудын зөгнөлийн талаар

Хүн төрөлхтөн яагаад 2012 оныг тэр дундаа 12-р сарын 21-нийг онцлоод байна вэ гэдгийн учир тодорхой болжээ. Бидний буруу ташаа ойлголтоор дэлхий сөнөх тухай ямар ч яриа үгүй ажээ. Тэгвэл яг юу тохиох гээд байна вэ гэдэг сонин нь мэдээж. Хамгийн энгийнээр хэлбэл нарны аймгийн заадал дээр гарагс тэгширч, ертөнцийн гурван тэнхлэгийн тэнцэл болж, дэлхийн дагуул болох сарны эзлэхүүн томрох юм байна. Оддын зурхай нь цаг хугацаа, орон зайн ухагдахуун билээ. Хүн төрөлхтөн оддын байрлалаас хамаарч түүнийг тооцоолон, бэлгэдэн, тоон ухагдахуунаар гаргаж ирсэн өдөр судрыг ялгадаг үзэгдэл юм. Түүнийг гайхалтай эзэмшсэн майяачуудын цаг тооны бичиг тэр өдөр дуусч байгаа билээ. Тэд чухам яагаад тэр өдөр хүртэл тоолов гэдэг асуудал гарна. Энэ өдрийг хүртэл одот ертөнц өөр өөрсдийн байрандаа байгаад тэр цаг мөчөөс хувьсахыг тэд хэлжээ.

Гэхдээ энэ нь галактик эмх замбараагүй болно гэсэн үг биш. Өнгөцхөн харахад оддын байршил өөрчлөгдсөн мэт болох нь ээ. Олон мянган жил одод нэг байрандаа байсныг ашиглан зурсан зурхай энэ мөчид ирээд өөрчлөгдөж байгаа гэсэн үг юм байна. Тэр өдөр дэлхий тэнхлэгээ өөрчилж, хорвоогийн байршил тэгширснээр ертөнцийг гэрлээр ивээгч оддын тусгал өөрчлөгдөхөд асуудлын гол оршиж буй нь тодорхой болжээ. “Алтан гадас”, “Долоон бурхан” хаанаас гарах вэ хэмээн хүмүүс асууж болох билээ. Оддын байр нь өөрчлөгдөхгүй ч тусгал нь өөрчлөгдөхөөр хаанаас ч гэрэлтэж мэдэх аж. Бидний ярьдаг хонины, хумхын, охины орд гэсэн ойлголт ч өөрчлөгдөх бололтой. Манай ухаант өвөг дээдсийн “одод нүүх” цаг ирнэ гэсэн ойлголт, хэллэг жинхэнэ утгаараа ийнхүү тохиох нь дэлхийн сүйрэл бус ертөнцийн хувьслыг авчирч буй хэрэг юм байна.
Эх сурвалж: www.wikimon.mn

No comments: