Saturday, October 12, 2013

Стив Жобсын суут 10 зарчимын тухай

1. Төгс төгөлдөрт тэмүүл
Стив Жобс бүтээлүүдийнхээ хамгийн жижиг хэсгүүдэд хүртэл маш их анхаарал тавьдаг байсан. Жишээлбэл iPod-ны танилцуулах ёслолын урьд шөнө нь “Apple”-ийн ажилчид төхөөрөмжийн чихэвчний оролтыг сольж, бүтэн шөнийг нойргүй өнгөрүүлжээ. Учир нь iPod-ны чихэвчний оролт нь чихэвчийг хийх үед үл ялиг няс хийсэн дуу гарах ёстой гэж тэр шийджээ.
2. Мэргэжлийн хүнтэй хамтарч ажилла
Компанийхаа борлуулалтын сүлжээг гаргахаасаа өмнө тэрээр “Gap” компаний Микки Дрекслерийг багтаа хөлсөлсөн байна.
3. Харамсах зүйлгүй cancel-даж чад
Жобс нь олон нийтийн гарт хүргэсэн бүтээлүүдээрээ ч тэр, бас үйлдвэрлэлийг нь харгис өршөөлгүйгээр зогсоож, татан гаргасан бүтээлүүдээрээ ч алдартай билээ. Жишээлбэл Жобс “Palm Pilot”- клоныг бүтээх ажилдаа маш их хөдөлмөр, хүч зарцуулан ажиллаж байсан боловч гар утасны бүх тоглуулагчийг зах зээлээс шахаж гаргана гэдэг ирээдүйг олж харсныхаа дараа бүх ажлаа харамсах зүйлгүйгээр зогсоож, инженерүүдээ iPod дээр ажиллуулж эхэлжээ.
4. Зорилтот хэрэглэгчдэд хэт найдах хэрэггүй
“Хүмүүс юу хүсээд байгаагаа мэддэггүй. Хүсээд байгаа зүйлийг нь өгөхөөс нааш.”- гэсэн Жобсын алдартай үг байдаг. Тиймээс тэрээр өөрийгөө хэрэглэгчийн байр сууринд тавьж, ямар нэгэн төхөөрөмжийг худалдаж аваад, олон сарын турш түүнийгээ хэрэглэж, олон янзаар туршдаг байжээ.
5. Суралцах, судлах нь төгсөшгүй өрнөх үйл явц
“Apple”-ийн өмнөх бүтээлүүд дээр ажиллаж байхдаа Жобс “Sony” компаний төхөөрөмжүүдийн хэлбэр дүрс, үйлдэл, шрифтийн байдал зэргийг их судалдаж байжээ. Харин анхны “Mac”-ийн корпусан дээр ажиллаж байхдаа тэрээр “Apple” компаний машины зогсоол дээгүүр эргэлдэж, герман болон итали машинуудын гаднах бүтцийг судалж байсан аж.
6. Аль болох энгийн бай
Жобсын дизайны гол философи бол энгийн, хялбар байдал. iPod-ны хамгийн эхний загварыг гаргаж байхдаа тэрээр дизайнерууддаа илүү товчлууруудыг аль болох танахыг тушааж байжээ. Тэр дундаа асааж, унтраах товчлуурыг хасахыг үүрэгдэж байв. Дизайнерууд гомдоллож, үгэлж, дургүйцэн байж олон хоног ажилласны эцэст алдарт дугуй хэлбэрийн товчлуурны бүрэлдэхүүнийг бүтээжээ. 
7. Нууцаа нууцал
“Apple” компанийхан дунд бусдад олон юм ярьж явдаг хүн нэг ч үгүй. Нууцыг задруулдаггүй чанарыг мэдээж өөрөө маш сайн хэвшүүлснийхээ ачаар хамт олондоо дадуулж чадсан Жобсын шинэ бүтээл бүрийн танилцуулга нь үргэлж дуулиан тарьж, тэр өдрийнхөө Дэлхий дахины мэдээ болж чаддаг. Хэрэв өмнө нь хэн нэгэн нь нийтэд задалчихдаг байсан бол мэдээж хүмүүс бүтээл бүрийг нь тэгж их хүлээхгүй л байсан байх. 
8. Цөөн хүнтэй баг
«Macintosh»-ын анхны багт илүү ч үгүй дутуу ч үгүй 100 хүн ажиллаж байсан. 101 дэхь ажилтан гараад ирвэл хууччуудын нэг нь шинэ түүнд зай тавьж өгдөг журамтай байв. Жобс компанийхаа 100 хүний нэрийг л тогтоож чадна гэж шийджээ.
9. Уурга, ташуураа тааруул
Жобс ерөнхийдөө хатуу дарга байсан боловч Apple-ийн ажилчдын хувьд түүний гайхалтай хувь шинж чанар нь гол ажиллах урам зориг нь болж байсан. Mac-ын анхны хувилбар дээр Apple-ийн ажилчид гурван жилийн турш долоо хоногийн 90 цагаар ажиллахад юу хүргэсэн бэ? Жобсын зөн совин, түүний байлдан дагуулал. Үүний ачаар нь Apple-ийн домогт Mac бий болсон юм. 
10. Анхны загвар дээр ажиллах буюу ноороглож байх
Жобсын бүтээсэн бүхэн нь ноорогтой байсан. Техник, программ хангамж, “Apple” сэтгүүл нь хүртэл. Архитектор болон дизайнерууд нь сэтгүүлийн нооргийг оффисоос нь холгүйхэн орших байранд нууцаар, бараг бүтэн жил шахмын туршид хөдөлмөрлөн бүтээжээ. Харин Жобсыг нэг л зүйлийг өөрчлөхөд тэд ахиад л эхнээс нь хийдэг байв.

No comments: