Monday, July 2, 2012

Мөнгө ба улс төр

Америкийн тоймч Рэнд Клиффордын нийтлэлийг хүргэж байна.

Ертөнцийн мөхлийг авч ирэх дөрвөн хүчин зүйл бол ашигт малтмалын түлш, атомын цөмийн задрал, Төвбанк, дайн юм.

Хүн төрөлхтний хувь заяаг энэ дөрвөл атгаж байна. Өөрөөр хэлбэл эх дэлхий дээр минь амьдрал байх эсэхийг тэд л шийднэ. Энд ашиг орлого, эрх мэдэл л ач холбогдолтой бөгөөд “хангалттай” гэдэг ойлголт тэдэнд байхгүй.

Японы Фукушима атомын цахилгаан станц нь манай гарагийн хамгийн идэвхтэй газар хөдлөлийн бүсэд оршдог цацраг идэвхт галт уул юм. Сүүлийн газар хөдлөлтөөс үзэхэд бид шинэ хил хязгаар руу маш эрчтэй дөхөж байна. Фукушимагийн аюул сансар огторгуйн хэмжээнд хүрчээ.

Манай био сфер буюу амьд организмууд бүхий дэлхийн бүрхүүлд одоохондоо цаг бий. Гэхдээ Ротшильдынхны хяналтад байдаг Акул-банкуудын өрийн машин удахгүй ионосфероос /дэлхийн агаар мандлын дээд хэсэг/ өг­сүүлээд Марианы хонхор хүртэлх бүх зүйлийг хэрхэн эзэмшилдээ оруулахыг бид харж болзош­гүй.                    

Акул-банкууд есдүгээр сарын 11-нээс өмнө дэлхийн 169 орноос хэдхэнийг л залгиж чадаагүй байсан юм. Тэдгээр орон бол Афганистан, Ирак, Судан, Ливи, Куба, Умард Солонгос, Иран.

Харин сүүлийн үеийн дайнуудын дараа энэ жагсаалтад Иран, Умард Солонгос, Куба гэсэн гуравхан орон үлдсэн байна.

Акул-банкуудын гол орогнол нь Лондон. Гэвч эндхийн “ариун нууц” газруудад хатан хаан ч зөвшөөрөлгүй орж чадахгүй.

АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ буюу Америкийн Төвбанк бол хувийн корпораци. Харин энэ банкийг даяаршсан банкууд хэмээгддэг мафийн элитүүд захирдаг аж.

ХНС эхлээд агаараас мөнгө босгож, дараа нь та бидэнд зээл болгож өгдөг. Зөвхөн 2011 оны санхүүгийн жилд ХНС нь төлөгдөөгүй зээлийн мөнгө гэж 454 393 280 417 доллар гурван центийг авчээ.

Мэдээлэл сайтай хүмүү­сийн ярьж байгаагаар ХНС бол түүхэнд байгаагүй агуу луйварчин. Нэр нь хүртэл луйварчин. Яагаад гэвэл энэ нэрийг сонссон бүхэн Америкийн холбооны Засгийн газрын нэг хэсэг гэж ойлгодог.

ХНС дэлхийн хямралд өртөлгүй, яаж түүнийг даван туулж чадсан юм бол? Үүний шалтгаан их энгийн. Энэ талаар АНУ-ын ХНС-гийн удирдах зөвлөлийн тэргүүлэгч Бен Бернанке “Энэ хямралыг ХНС өдөөсөн” гэж ил тод мэдэгдсэн. Аз болоход лорд Бен дахиж ингэж авирлахгүй хэмээн амласан л даа. Үнэхээр сэтгэлийн хүнд ачааг авч хаясан мэдэгдэл шүү.

Хямралыг өдөөх нь ХНС-д ашигтай. Яагаад гэвэл түүний ачаар ХНС үржил шимтэй газруудыг залгиж чадсан. Мөн өөр зөндөө зүйлийг барьцаанд авчээ.

Акул-банкуудын соёог мохоох гэж оролдсон АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгч, тодруулбал Авраам Лин­кольн, Жеймс Гарфилд, Уильям Мак-Кинли, Жон Кеннеди нар дөрвүүлээ алагдсан нь тохиолдол уу?

АНУ-д гурван Төвбанк байдаг. Энэ улсын долоо дахь Ерөнхийлөгч Эндрю Жексон хоёр дахь Төвбанканд үзүүлэх хөнгөлөлтөд хориг тавьсныхаа төлөө хоёр ч удаа халдлагад өртсөн билээ.

Өөрөөр хэлбэл амьд явахыг хүсч л байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч хэзээ ч ХНС-гийн замд хөндөлсөх ёсгүй гэсэн бичигдээгүй дүрэм энэ улсад үйлчилдэг.

Гэхдээ яагаад бүхэл бүтэн улс “хүзүүгээ” акулын соёонд ийнхүү тавьж өгдөг юм бол? Агуу гүрэн юунаас болж, ийм алхам хийх болов? Яагаад гэвэл Акул-банкууд л дайныг ашигтай бизнес болгон хувиргадаг шидтэй.

Америкийн цэргийн машин бол нефтийн асар том хэрэглэгч юм.

Цэргийнхэн ядуу ураныг тогтмол ашиглаж байгаа учраас устгалд орох ёстой цөмийн хаягдлын хэмжээ буурсаар байна. Одоо АНУ-д нэг сая тонн ядуу уран бий. Америкчууд Ирак улсад халдан довтлохдоо 2000 тонныг зарцуулсан юм. Одоо ч гэсэн хаа нэгтээ түүнийг ашигласаар байгаа.

Ийм уран тухайн газар нутгийг удаан, маш удаан хугацааны турш халдварлаж бохирдуулдаг. Бараг үүрд мөнх халдвартай болгодог гэж ойлгож болно. Иймээс ядуу уран бүхий зэр зэвсэг хэрэглэхээс илүү хүнлэг бус явдлыг төсөөлөхөд ч хэцүү.

За, тэгээд дайн дууссаны дараа Акул-банкууд шууд л хүрээд ирнэ. Тэгээд өөрсдөө санхүүжүүлж сүйрүүлсэн тэр бүх зүйлээ сэргээн босгоход хөрөнгө оруулахад бэлэн гэдэг.

Дэлхийн гуравдугаар дайн бүр ч их ашиг орлого тэдэнд авч ирэх юм. Цөмийн аймшигт дайнаар тэд цөм цөм ашиг олох нь гарцаагүй
Эх сурвалж: http://www.bolod.mn/

No comments: