Sunday, July 15, 2012

Айлын ууган хүүхдийн IQ хамгиин өндөр байдаг

Норвеги улсын эрдэмтэд аливаа гэр бүлийн хамгийн том хүүхэд буюу анхны төрөлтийн хүүхэд хоёр дахь, гүрав дахь төрөлтийн хүүхдүүдээсээ IQ-ийн түвшинөөрөө 2,3 хүвиар илүү байдгийг нотолсон нэгэн судалгааг хийсэн байна.
Гэхдээ дээрх судалгааг хийсэн эрдэмтэд тодотгохдоо энэхүү ялгаа нь төрөлтийн дарааллаас бүс тухайн хүүхдийг хэрхэн өсгөхөөс шалтгаалдаг гэжээ. Эрдэмтэд 18-19 насны 241 310 Норвеги хүүхдүүдэд судалгаа хийхэд эхний төрөлтийн хүүхдүүдийн IQ үзүүлэлт нь 103, хоёр дахь төрөлтийн хүүхдүүдийнх 100, гүрав дахь төрөлтийн хүүхдүүдийнх 99 гэж тогтоогдсон байна.  -Түүнчлэн хэрэв эхний төрөлтийн хүүхэд нас барсан тохиолдол хоёр дахь төрөлтийн хүүдийн IQ эхний төрөлтийн хүүхдийн 103 гэх IQ -ийн үзүүлэлтийг үзүүлсэн нь энэхүү IQ -ийн ялгаатай байдал нь төрөлтийн дарааплаас бүс гэдгийг нотолсон хэрэг болжээ.
Ингээд энэхүү судапгааныхаа үр дүнг эрдэмтэд хэдэн хүчин зүйлээр тайлбарласан байна.Эхний хүчин зүйл бол айлын том буюу анхны төрөлтийн хүүхдэд ямар ч тохиолдолд илүү мөнгө зарцуулагдах нь олонтой  бөгөөд анхны төрөлт болохоор эцэг эхээс ирэх анхаарал тэр хэрээр өсөлтийнх нь үед илүү байсан нь тодорхой. Хоёр дахь хүчин зүйл нь анхны төрөлтийн хүүхэд үргэлж хоёр, гүрав дахь төрөлтийн хүүхдүүддээ зааж сургах байдалтай байдаг.
Чухамдаа хоёр дахь, гүрав дахь төрөлийн хүүхдүүд эцэг эхээсээ биш том ах, эгчээсээ суралцдагтай холбоотой байдаг байна.Гэхдээ энэхүү судалгааны хүвьд тодруулахад энэхүү судалгаа нь олон хүүхэдтэй айлд оюуны чадахгүй хүүхэд олон байдаг, цөөхөн хүүхэдтэй айлын хүүхдүүд оюуны чадавх сайтай гэсэн үг биш бөгөөд энэ нь зөвхөн анхны төрөлт болон хоёр, гүрав дахь төрөлтийн хүүхдүүдийн оюуны чадавхын ялгаатай байдлын асуудал гэж эрдэмтэд тодотгосон байсан. Дээрх судалгаатай холбоотойгоор дэлхийн алдартай эрдэмтэд болон урлагийнхны дунд судалгаа явүүлахад бас гайхайлтай үр дүн олсон байна. Анхны төрөлтийн хүүхдүүд амжилтанд хүрэх нь олонтой бөгөөд тэдний бага наснаасаа хийсээр ирсэн ажлын нэг нь болох удирдах, зохион байгуулах тал дээрээ бусдаас илүү байдаг гэнэ.
Эх сурвалж: http://www.bolod.mn/

No comments: