Tuesday, March 3, 2015

Алтайчуудын тухай



1922 оны 6 сарын 1-нд одоогийн Алтайн БНУ-ын нутаг дэвсгэр дээр Улала нийслэлтэй Ойрадын автономит муж байгуулагдсан байна. 2012 онд автономит мужийн 90 жилийн ойг тэмдэглэх үеэр энэхүү автономит муж нь тухайн үедээ ойродын биш ойрадын гэж нэрлэгдэж байсан тухай нэг удаа ч дурссангүй. Бүгд л энэ баримтыг чимээгүйхэн тойрч өнгөрөхийг хичээж байлаа.

1932 оны 3 сарын 2-нд уг мужийг Ойродын автономит муж гэж өөрчлөн нэрлэсэн байна. Ойрадыг Ойрод болгож өөрчилсэн хэрэг. Гэвч энд уугуул ард түмнийг өнгөрсөнөөс нь салгах гэсэг далд санаа явж байлаа.

1948 оны 1 сарын 7-нд түүхч Л.Потапов болон орон нутаг дахь түүний хамсаатануудын зүтгэлээр Горно-Алтайн автономит муж болж өөрчлөгдсөн бөгөөд Ойрод-Тура хотыг Горно-Алтайск гэж өөрчлөн нэрлэсэн байна. Хүний анхаарал татах гойд юмгүй газар орны нэр засаг захиргааны нэр томьёо болж хувирав.

Энэ үед “Кызыл Ойрот”(Улаан ойрод) нэртэй байсан мужийн сонинийг “Алтайдын Чолмон” (Алтайн Цолмон) болгож өөрчилсөн байна. Хамтрал, үйлдвэр албан байгууллагуудын нэрнээс ойрод гэдэг үгийг хуу авч хаяжээ. Ойрод гэдэг үгийг хуучирсан үгийн ангилалд оруулсан байна.

Хакас хэлэнд качин, сагай, кызыл, шор гэсэн 4 үндсэн аялга байдаг. Качинчууд нь Ойрадын хаант улс унасаны дараа Хакаст ирсэн дөрвөд-ойрадуудын үр сад бөгөөд Хакасын зүүн хэсэгт, тэр дундаа Алтай аймагт амьдардаг. Хакасуудын дунд хыргас-ойрод, хасха-ойрод болон бусад сөёкүүд(овог ястанууд) байдаг.

17 зуунд Төв Азид хүчирхэг Ойрадын Хаант улс байгуулагдав. Хасгууд удаан хугацаанд энэ улсын вассал байсан юм. 
Зүүн Казахстан мужийн хасгуудын дотор толенгүт гэж овог байх бөгөөд тэд Казахстаны өөр хаана ч байдаггүй юм. Толенгүтүүд нь олзонд явсан теленгүүдүүдийн үр сад, өөрөөр хэлбэл Кош-Агач, Улаган районуудад амьдардаг алтайчуудын садан төрөл бололтой.
            Теленгид буюу теленгүүт гэдэг нь теле гэдэг үгнээс гаралтай. Монголчууд –нг дагавар , оросууд –ут дагавар залгаж теленгут болгосон байна. Телеуты гэдэг үг ч эндээс үүсэлтэй. Теленгидүүд нь нэр нь орос ба монгол маягаар өөрчлөгдсөн нэг ард түмэн юм. Телеутууд нь өөрсдийгөө теленгит гэж нэрлэдэг гэж Радлов бичсэн байдаг.
            Улаган болон Кош Агачын зэргэлдээх районуудад амьдардаг тувачуудын дунд Уулын Алтайгаас гаралтай телек овгийнхон давамгайлдаг.
            Умард алтайчууд нь хөрш тува болон хакасуудын хэлний онцлогийг шингээсэн тул илт ялгагддаг аялгатай. Жишээлбэл Тувачуудын хуучин нэрийг Туба гэдэг байсан бөгөөд бүр хуучны оросын бичиг баримтад туба гэж дурьдсан байдаг. Яваандаа тува гэх болсон бөгөөд одоо тыва гэдэг болсон. Манай Маймин, Чой, Турочакийн районы тубаларууд харин энэ нэрээ хэвээр нь хадгалан үлдсэн байна.


Судлаач Г.Потанин “Оросын түүхийн материалууд” бүтээлдээ 18 зууны эхний оросын газрын зургуудад Уулын Алтайн (Горный Алтай) нутаг дэвсгэрийг “Галданцэрэнгийн нутаг” гэж тодорхойлсон байдаг тухай тэмдэглэсэн байдаг. Энэ бол санамсаргүй хэрэг биш юм.
              Ойрадын хаант улс унасаны дараа Алтайчууд Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд орсон бөгөөд хатан хаанд бичсэн оросын эзэнт гүрэнд дагаар орох тухай бүх өргөдөл хүсэлт нь ойрдын тод бичгээр бичигдсэн байдаг.  
1918 оны 3 сарын 7-нд Уулын Думын (Горная Дума) хуралдаан болж, илтгэгч В.Анучкин “хуучин Ойрд улсын бүрэлдхүүнд орж байсан оросын алтай(одоогийн Зүүн Казахстан муж, Алтайн хязгаар, Алтай БНУ), Минусинскийн нутаг (Хакас, Уулын Шор), урианхай (Тува), Монгол алтай ба Зүүнгар(одоогийн БНХАУ-ын Шинжан Уйгарын Автономит Муж) зэрэг газар нутгийг бие даасан БНУ болгон нэгтгэх шаардлагатайг” цохон тэмдэглэсэн байна.  
                                                                                                 Эх сурвалж: www.olloo.mn

 

No comments: