Газарт хэлье газар хатуу
Тэнгэрт хэлье тэнгэр хол
Гарах наран улайвал
Ган болохын тэмдэг
Гаран орон гасалбал
Гай ирэхийн тэмдэг
Гурван нас хүрээгүй хониор
Тэнгэр тахидаггүй
Гучин нас хүрээгүй хүнээр
Төр бариулдаггүй
Барс цагт босохгүй бол
Өдрийн явдал хоцорно
Бяцхандаа сурахгүй бол
Насны явдал хоцорно
Мэдье гэвэл сурах хэрэгтэй
Суръя гэвэл сонсох хэрэгтэй
Сайн сэтгэл талыг тойрно
Муу сэтгэл биеийг тойрно
Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай
Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй
Аянд явбал ганзагатай яв
Анд явбал олзтой яв
Аав ээдээ ачлалтай яв
Ахас ихсээ хүндэтгэж яв
Даруу зан
Залуу хүний чимэг
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага