Wednesday, January 12, 2011

Эдийн засгийн зарим нэг тайлбар


Сүүлийн үед ТВ, интернэтээр үзэж суухад валютын нөөц нэмэгдлээ, эдийн засаг өслөө гээд байх юм. Тэгээд өөрийн чадах хэмжээндээ эдийн засгийн зарим нэг тайлбарыг та бүхэндээ толилуулах гэсэн юм.

Төгрөгийн ханш өснө гэдэг нь экспортоосоо татгалзаа гэсэн үг. Тиймээс Япончууд иений ханш өсөхөд яаж сандралдалаа. Бодит байдал дээр Монгол улс Юань, Доллар гэсэн 2 валюттай. Сүүлийн үед юаны ханш чангарч байна. Энэ манайд юмны үнэ өссөөр байх болно гэсэн үг. Үүнийг бараг сүүлийн 1 жилийн дотор юмны үнэ хэрхэн өсч байгаагаас харж болно. Өөрөөр хэлбэл Хятадууд өөринйхөө юаныг дэлхийн хатуу валют гээд зарлачихаад Хятададаа долларыг нээг их сонирхохоо больсон явдалтай холбоотойгоор Хятадад капитал төвлөрөл, урсгал их байгааг тэд маш овжинаар ашиглаж чадаж байна гэсэн үг. Дэлхийн эдийн засгийн бараг 40% нь тэнд уурын машин шиг ажиллаж байна ш дээ. Энэхүү Хятадын зах зээлээс шахагдсан доллар нөгөө талаар уул уурхайтай холбоотойгоор манай эдийн засагт доллар цутгах боллоо. Үүнийг манайхан төгрөг чангарлаа гээд байх юм. Гэтэл бодит амьдрал дээр амьдралын өртөг нэмэгдсээр байдаг. Энэ үнэхээр согогтой байгаагийн нэг илрэл. Үүнд ганцхан банкныхан хожиж байна. Өнөөдөр Монголд хамгийн ашигтай бизнес бол банкны бизнес болоод байна. Биднийг хүүхэд байхад багш нар Оноре де Бальзакын “Гобсек” зохиолыг уншуулаад мөнгө хүүлэх нийгэм гэж ямар аймшигтай байдаг бэ гэдгийг хадны мангаа шиг ой тойнд минь ортол ухуулж бас айлгадаг байж билээ. Гэтэл тэр нийгэм, хэр мөнгө хүүлэлт өнөөдөр бид амьралаасаа харж мэдэрч амсч байна. Банкууд юу хийж байна гээч бүхий л хүмүүсийг зээл нэртэй мөнгө хүүлэлтэнд эргэлт буцалтгүй оруулж, гадаадыхны мөнгийг хадгалж хүүгээс нь мөнгө хожиж амьдарч байна. Яг шимэгч хорхойг шиг байна. Тэд эдийн засагтаа үйлчилэх, эдийн засгаа эрүүл байлгахыг бодох боловч тэрхүү эдийн засаг нь гадаад 2 гүрнээсээ хамааралтай улс төр эдийн засгийн бүлэглэл дулдуйдсан өрөөсгөл эдийн засагтай байгаагаас яаж чадахгүй байна. Хятад, Орос гэсэн мөнхийн 2 хөрш маань Монголчуудыг хараат байлгах гэсэн мөнхийн хүсэлтэй бас тэр тал дээрээ бие биеэнтэйгээ уралдаж байдаг. Үүний тод жишээг зүгээр жирийн зүйл дээр тайлбарлах гэж оролдъе. Манай малын арьсыг яг бодит байдал дээр Хятадын жинхэнэ үйлдвэрлэгч нар авдаггүй. Учир нь манай арьс маш их гэмтэлтэй, зөв хадгалалт хамгаалалт, тээвэрлэл байхгүй. Харин Хятадын арьс шир үйлдвэрлэгчид жинэхэнэ арьс ширээ Африкаас авдаг. Тэд малын эрүүлжүүлж, анхан шатны түүхий эд бэлтгэл түүн дээр ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж өгөөд сайн чанарын арьсыг тэндээ бэлдүүлэн Хятад руу далайгаар тээвэрлэж авчирч өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээл дээр өрсөлдөж бас ханган нийлүүлж байна. Хажууд манай малын арьс шир бол зүгээр хог хаягдал гэсэн үг. Ингэж л тэд Монголын эдийн засгийг боомилох бодлогыг бодиттойгоор хэрэгжүүлэг. Тэр бодлогыг сайн дурын уран сайханч гэж нэрлэж болохоор 2 хужаа, 4 монгол энэ зах зээл дээр тоглодог гэсэн яриа байдаг. За дараа нь энэ сэдвээр үргэжлүүлье.

No comments: