Saturday, March 3, 2012

Блогийн тухай

Блогийг олон талаас нь харж янз бүрийн тодорхойлолт өгч болно энгийнээр вэб сайтын нэгэн төрөл гэж ойлгож болно. Хамгийн гол нь үнэгүй, ашиглахад маш хялбар тул хүссэн хүн бүрт интернэт орчинд өөрийн хувийн талбарыг үүсгэн түүнийгээ өөрийн хүссэнээр баяжуулах боломжийг олгодогоороо давуу талтай.

Блогийг үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох, мэдлэг мэдээлэлээ хуваалцах, бизнесээ өргөжүүлэх, сонирхолоо хөгжүүлэх, сонирхол нэгтэй найз нөхөдтэй болох гэх мэтчилэн бүхий л зорилгоор ашиглах боломжтой.

Та текст, зураг, холбоос, видео гэх мэтчилэн обьектуудыг ашиглан блогоо өөрийн хүссэнээр хөгжүүлэх боломжтой.

Блог нь хүнд үзэл бодлоо хэнээс ч, юунаас ч хараат бусаар илэрхийлэх боломжийг олгодогоороо нэг талаас иргэний сэтгүүл зүйн чөлөөт цахим индэр юм. Мэдлэгээ хуваалцах, бичигч уншигч хоёрын хооронд тодорхой эргэх холбоо бүхий харилцааг үүсгэдэг гэдэг утгаараа маш их боломжуудыг эргээд бий болгож байдаг.

Хувь хүмүүс ихэвчилэн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох, мэдлэгээ хуваалцах,  өөрийгөө нээх, илэрхийлэх, сонирхолоо хөгжүүлэх, танил найз нөхдийн хүрээгээ тэлэх, өдрийн тэмдэглэл хөтлөх, эргэн санах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ашигладаг. Ихэнхи блогчид блогийн амжилтаасаа болон бичлэгээсээ хувийн сэтгэл ханамжаа авч байдаг гэсэн судалгаа байдаг.

Аливаа байгууллага хэрэглэгчидтэйгээ ойр байх, нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, албан болон албан бус мэдлэг мэдээлэлийг түгээх, хэрэглэгчээ чадавхижуулах, байгууллагын вэб сайтын оронд мэдээлэл хүргэх зорилгоор ашиглах бүрэн боломжтой.

Эх сурвалж: http://newcoder.blogspot.com/

No comments: