Saturday, March 3, 2012

Бөөгийн талаархи баримтууд

Баримт № 29

Бөө болох хүүхэд 7 хүртэлх насандаа онцгой шинж заавал өгдөг гэнэ. Бас 9 насандаа шинж тэмдэг өгдөг бөгөөд энэ насандаа харьцангуй бие даасан эцэг эхдээ найдвартай туслагч болсон байдаг ажээ. Харин 13 жил орох бөө болох бүрэн шинж тэмдэг илэрдэг байна. Үүнээс хойш 25,37,49 насанд илэрч болдог байна.

Баримт № 30

Бөөг лус савдагаар хөллөсөн, тэнгэр хөллөсөн, сүнс хөллөсөн гэж юугаар хөллөсөнөөр нь авч үздэг байна. Энэ юу вэ гэвэл юугаар дамжуулан хаанаас мэдэх чадах зүйл, хүч чадалаа авдгийг хэлж байгаа юм. Жишээ нь: Усаар хөллөсөн, газраар хөллөсөн бөө гэнэ. Зэрлэг амьтад болон малын хэл мэддэг түүнээсээ мэдээлэл авдаг тийм бөө заримдаа тэнгэрээр хөллөсөн бөө гэдэг гэнэ.

Баримт № 31

Жинхэнэ бөө нар хөгжмийн сайн сонголтой эсвэл яруу найргийн билигтэй, бас дээр нь сайн муу, сайхан муухай гэгчийг ялгаж чаддаг өөрийн хэмжүүртэй, гарын дүйтэй, хүний зовлон жаргалыг ялгаж салгах мэдрэмжтэй гэсэн нийтлэг онцлог зан чанартай хүмүүс байдаг байна.

No comments: