Wednesday, August 8, 2012

Масоны тухай-1


Масон гэж юу вэ? Энэ бол шашны нууц бүлэг юм. /fraternal organisation/ frater - гэдэг нь италиар Ах гэсэн үг бөгөөд ах дүүийн холбоо тогтоодог юм байна.  Дэлхийн ихэнх томчуул масон байсан байна. Бидний сайн мэдэх Обама Барак хүртэл масон ажээ. Ер нь бол язгууртнуудын нууц бүлгэм гэхэд хэлсдэхгүй ээ. Америкт 480 мянга орчим Масон байна. Мөн Англи, Шотланд, Белги -д төвүүдтэй. Маш нарийн дэг журамд захирагдана. Тэд Grand Lodge -доо цугларцгааж дэлхийн асуудлыг ярилцан хэлцдэг байна. Удирдагчаа Grand Master гэх ажээ. Энэ хүн удам залгасан Элит давхаргын эрдэи чадал төгс хүн байнаа. Grand Master дуудахад тэд хаа байсан газраасаа шууд очих ёстой. Бүлгийн шаталсан бүтэцийн зураг . бэлэгдэлүүд нь хамт байгаа
Масончууд өөрсдийгөө хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг гэж зарладаг. Буяны ажлууд ч их хийдэг. Гэхдээ тэдний зорилго нь нийгмийн дээд давхаргыг хянаж, тэдэн дундаас эгнээгээ тэлснээр улс орныг, бүс нутгийг, цаашилбал дэлхий ертөнцийг хяналтдаа байлгах явдал гэж масоныг шүүмжлэгчид үздэг. Үнэхээр ч тийм гэхээр байдал ажиглагддаг. Масоны нийгэмлэгт боловсролгүй, хөрөнгө бэлгүй, нийгэмд нөлөөгүй хүнийг хэзээ ч элсүүлдэггүй нь энэхүү сэжиг таамгийг улам ч баталгаажуулдаг.

Масончууд ихэнх билэгдэл, сүлдээ христийн шашин, иудаизмаас хуулбарласан байна. Жишээ нь, ерөнхий билэгдэл болох дундаа нүдтэй гурвалжин нь христийн шашны бүхнийг харагч мэлмий –Eye of Providence байх жишээтэй. Бүр эртдээ, христээс өмнө болохоор Египетүүд ийм нүдийг дээдэлдэг байж. Тэд үүнийгээ Хор бурхны нүд гэдэг, түүнийг шүтээн болгож зүүвэл муу бүхнээс хамгаална гэж үздэг байлаа. Тэд хор бурханы зүүн нүд нь сар, баруун нүд нь нар юм, Хор бурхан өөрөө тэнгэрийн эзэн, төрийн эзэн, улс орныг захирч суугаа хаан бол Хор бурханы амтлсан дүр юм хэмээн итгэдэг байжээ. Хор бурханы нүдээ тэд шонхор шувууны нүдийг дуурайлган зурдаг байв.

Масончууд мөн өөрийн гэсэн одонтой, шагнал урамшууллын системтэй. Энд би масоны ид шидийн “Тримверум” нийгэмлэгийн Сарнай, Загалмайн одонгийн талаар онцлохыг хүслээ. Сарнайн одонг анх 1815 онд баталжээ. Энэ одон зэс, мөнгө, алт, цагаан алтан гэсэн дөрвөн зэрэгтэй. Энэ одонгуудаар нийгэмлэгийн төлөө ямар гавьяа байгуулснаас хамааран хүмүүсийг шагнадаг бөгөөд зарим тохиолдолд зөвхөн дотооддоо шагнадаг нууц шагналууд ч бий гэлцдэг. Энэ нь гавьяагаа гадагш зарлах биш, зөвхөн гишүүдийнхээ хүрээнд мэдэж хүндлэх, онцлох, гавьяаг нь үнэлэх тогтолцоо гэсэн үг. Зарим нь энэ бол гавьяа зүтгэлийг үнэлсэн хэрэг биш, ердөө л тухайн нууц бүлгэм, сектийн гишүүн боллоо гэдгийг батламжилж буй хэлбэр нь одон юм гэж үздэг. Одон тэмдгийн загварыг зохиохдоо түүний утга агуулга, билэгдлийг эн тэргүүнээ эрхэмлэдэг.
Доллар дээр байдаг Annuit Coeptis - Novus Ordo Secturum гэсэн үг нь Англиар Annuit Coeptis=Announcing the birth of Novus Ordo Secturum=A New World Order утгыг илэрхийлдэг бөгөөд энэ нь Монголоор орчуулбал Дэлхийд шинэ дэг журам төрснийг зарлаж байна гэсэн үг болох ажээ. Энэ нь Масончуудын дэлхийд хандан хэлсэн үг юм.
Масоны билэгдэл нь та бидны байнга хардаг Доллар дээр байдаг нүд ажээ.

No comments: