Tuesday, April 8, 2014

Тувагийн тухай хэдэн баримт

 


Тувагийн тухай баримтуудын үргэлжлэл....

Баримт № 7



Бүгд Монгол бичиг мэдэхгүй байсан учраас Тувагийн ард түмэн Манжийн дарлалд орсоны дараа бүгдийг захирагчаар томилох хүнийг олоогүй. Тиймээс Тувагийн газар нутагтай ойр нутагладаг, Халхын ноён Манаджаг мээрэнг Тува хошуудын захирагчаар томилсон. Түүний дараа Хүмүджаб ноён захирч байсан. Энэ ноён туваг 17 жилийн турш захирч байсан ба 1781 онд төрсөн нутагтаа харьсан. Түүний дараа Хүмүджабын орлогч Дэлэгдаж амбан ноён болсон. Дэлэгдаж удалгүй өвчөний уламаас нутаг буцаж түний оронд Хуралмай ноёны хүү Дажыг бүх Тувагийн аман ноёноор томилсон байна. Хуралмай бол 18 дугаар зууны эхэн үед Манжур Хятадын эсрэг тэмцэж явсан Тува түмний зоригт тэмцэгчдийн нэг нь билээ . Галданбошигт хааны үед Тувачууд ойрд Монголчуудын нэг нь хүчэрхэг жигүүр болж ирсэн түүхтэй юм.

Баримт № 8 


1768-1911 он хүртэл 143 жилийн турш Манж хятадын дарлалд байсан Тувачууд 1912 онд Монгол улс, эсвэл Орсод нэгдэх асуудал хурцаар тавигдаж эхлсэн. 1912 оны 1 сард амбан ноён Комбу-Дорж Тува түшмэдийн цуглаан зохион байгуулсан . Энэ цуглаанаар хамаг асуудалыг шийдсэн гэж үздэг. Харин Салчак , Тожу хошууны хүмүүс Монгол улсад нэгдэх асуудал оруулж байсан. 1914 онд "Урианхай край" нэртэйгээр Оросод нэгдсэн байна. Анх Кызыл хот Белоцарск нэртэй байгуулагдаж байсан бол 1918 онд Урианхайск, 1920 онд хотыг одоогийн нэрээр Кызыл гэж нэрлсэн түүхтэй аж.

Баримт № 9


Тува гэж Соёны цаана байдаг Туба голын нэрээр нэрлэсэн байх. Оросууд Соёны араар анх ойртохдоо нэрлэсэн болов уу. Манайх наана байгаа Тагна нуруугаар Тагна урианхай гэдэг. Галдангийн үед Тува тэр хавийнхийг Тагны цаад голоор нь Хемчигийнх хиргисүүд гэж тэмдэглэсэн сурвалж бий. Хемчикийн хиргис ноён Ирнэк Хотгойдын Алтан хантай нийлж Суворовын явуулсан цэргээс Доод Үдийг булааж байсан. Ирэнэк ноён Галдан хаанд ганцаараа шахуу очиж Оросоос хамгаалах тухай удаан ярилцсан сурвалж байдаг. "Урианкай" гэж Сергей Шойгу нь ном байгаа. Тэр номыг уншвал Тувагийн тухай их зүйлийг олж мэднэ. 

Баримт № 10

Тобо бол тувагийн өвөг юм. Тувад хиргисүүд бас байгаа, уйгарууч ч байгаа. Гэхдээ одоо үед цөөхөн үлдсэн. Хиргис болон Уйгарууд өөрсдийн газар нутагаа бараадан эрт дээр үед нүүсэн гэж үздэг. Соёд, теленгетүүдийг зарим түүхчид Тувагаас бас салангид үздэг. Тува дотор соёд хошууны хамгийн том ястаныг "делег" буюу теленгед гэнэ. Тэд Тува хэлний нэгэн аялгаар ярьдаг. Делегүүд өөрсдийгөө техээс гаралтай гэж үздэг. Одоо Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд амьдарч буй тува түмэн Алтай Таван Богд уулын сэтэрт Шивээт хайрханы бэлд нутаглаж байна. Тэд шивээт хайрханы Янгир ямаанд ерөөсөө гар хүрдэггүй: Нийт Тувагийн ард түмний дунд өөрсдийгөө Тэх, Янгир яманаас гаралтай гэх яриа үеэс үед дамжич одоо бидний дунд домог болон үлдэж байна. 

Баримт № 11


Соены наад Хиргисүүд Тувад, Соёны цаад хиргис Хакасаараа байгаа. Гэхдээ Тувад Хиргис гэж овог Тэсийн гол хавьд байгаа. Нижнеудинск-Доод Үд хот Ангарск Красноярскийн дундах хот. Дээр өгүүлсэн Хиргис ноён Ирнэк Красноярскийг Зүүнгарын цэрэгтэй эзлээд татвар авдаг байсан. Тэр хавийн Хакас, Оросын казазуудтай муудахаар Зүүнгарын цэргийг дуудаж айлгадаг байсан тийм ноён.

Баримт № 12


Уйгурыг Сарт, Туваг Тагна уранхай гэдэг байсан. Орос өөрийн Зүүнгарыг Туркестан, Манжийн Зүүнгарыг Дорнод Туркестан, өөрийн Сартыг Узбек, манжийн Сартыг Уйгур, сүүлд Тагны Урианхайг Тува гэж нэрлэж хэвшүүлсэн.

 
 

No comments: