Thursday, February 24, 2011

Хувьсгалаа гэж ............


Сүүлийн үед Хойд Африк, Ойрхи Дорнод орнуудад хувьсгалын шуурга шуураад л. Зарим нэг зүйлийг сонирхож суухад сонирхолтой дүр зураг гарч ирэх юм. Түүнийгээ дэлгэж үзүүлъе.

Баримт №1

2001-2003 онуудад Америкийн батлан хамгаалах яамны нэр нөлөө бүхий хүмүүс тухайн үеийн Иракийн засаг захиргааны зарим нэг эрхэмүүдтэй Иордан болон Египетэд маш нууцаар уулзаж үй олноор хөнөөх зэвсэг Иракт бий эсэх талаар ярилцаж байжээ. Нэгэн шаардаж нөгөөх тайлбарлажээ. Харин америкчууд тэднийг үл тоож, энэхүү нууц уулзалтуудаа ихэд нууцалж 2003 онд Ирак руу дайран орж дайн дэгдээсэн билээ. Америкчууд Иракийг эзэлмэгц дээрх уулзалтуудад оролцсон төрийн томчуудыг эрэн сурвалжилж амыг барихаар яаравчилж эхэлсэн аж. Яг энэ үед дээрх нууц уулзалтуудын нэгний протокол, баримт ямар нэг байдлаар Египетийн тусгай албад болон Ерөнхийлөгч Хосни Мубаракийн гарт орсон байв.

Дэлхий нийт Иракийн дайнд Америкийг буруутгах болсон тэр үед Мубарак ноцтой баримтуудыг ашиглан Америкчуудыг ямар нэг хэлбэрээр шахаанд оруулах гэж янз бүрийн санаа цухуйлгах болсоноор Америкчууд Мубаракийг итгэж үл болох удирдагчдын тоонд оруулах болжээ.

Энэ нь дээрх хувьсгалын галыг өдөөх нэг шалтгаан болсон гэж ихэнх судлаачид үзэж байгаа билээ.

Баримт №2
Америкийн тэрбумтан энэ дэлхийн хувьсгалуудыг санхүүжүүлж ашиг олдог гэнэ. Учир нь "өнгөт хувьсгал" нэрлэсэн бүхий л хувьсгалуудыг Жорж Сорос түүний сан санхүүжүүлж ихээхэн ашиг олсон гэнэ.
Ж.Сорос өнгөрсөн сарын 16-нд "Дэйли Майл" сонинд өгсөн ярилцлагадаа “Тунисийн хямрал газар авна. Энэ бол Арабын удирдагчдын төгсгөлийн эхлэл байх болно" хэмээжээ. Түүний ярьсныг тухайн үед биелэлээ олно гэж хэн ч төсөөлөөгүй.

"Викиликс" сайтын мэдээлснээр Жорж Сорос 2007 онд "Лалын ахан дүүс" бүлэглэлд зориулж хагас тэрбум ам.долларын хандив өгсөн гэжээ. Мөн өнгөрсөн сард Египетийн эсэргүүцэгчдэд хүч нэмсэн Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн асан Мохаммед Эл Барадейтэй Ж.Сорос 2010 оны Давосын чуулга уулзалтын үеэр уулз
аж "Лалын ахан дүүс" хөдөлгөөнийг хэрхэн эрчимжүүлэх асуудал ярилцсан гэдэг. Үүнээс хойш египет гаралтай Эл Барадей үзэл бодол нийлдэггүй ерөнхийлөгч Хосни Мубаракийн эсрэг зогсохоо амласан байна.


Судлаач Ричард Погийн бичсэнээр Ж.Сорос Тунисийн улс төрийн хямралтай холбоогүй. Яагаад гэвэл тус улсад Франц, Испанийн баячууд хөлөө олчихсон байдаг аж. Харин хувьсгалын тохироо нь бүрдсэн юм шиг өнгөрсөн сард Тунист эсэргүүцлийн жагсаал эхэлснээр газрын тосны ундарга болсон Арабын ертөнцийг нөмөржээ.

Судлаачид Ж.Соросыг энэ бүхнээс нэлээд ашиг хүртэнэ гэж тооцоолж байгаа. Учир нь АНУ-ын хийгээд барууны ямар ч тэрбумтан тус бүс нутагт түүн шиг нэр хүндгүй аж.


Ингээд үзэхээр энэ хувьсгалууд дандаа хэн нэгний захиалгаатай тоглоомууд байх юм даа. Германчуудаар санхүүжүүлсэн Ленин, Свердловский зэрэг Оросын еврейчууд хувьсгал хийж 70 жил хүмүүсийн амьдралаар яаж тоглолоо. Түүх давтагдсаар байх юм.

1 comment:

Mark Vincent Müller said...

This my image, if you want to use the image link back to its origin.

http://1x.com/#!/photodirectory/306217

Mark Vincent Müller