Tuesday, February 1, 2011

Бөөгийн талаарх зарим баримтууд


Баримт №26
Монгол бөөгийн ёсонд бөө хүнийг ерөнхийд 3 төрөлд хуваадаг гэнэ. Энэ нь зүрхний бөө, толгойн бөө, хөлийн бөө гэсэн төрөлд хуваагддаг гэсэн үг гэнэ. Өөрөөр хэлбэл тохьтойг нь зүрхний, хөнгөмсөг хийсвэрийг нь толгойн, унадаггүй, түшээгүйн хөлийн бөө гэж Монголын бөөгийн ёсонд үздэг байна.

Баримт №27
Төрийн 3 тэнгэр, өрхийн 3 тэнгэр, буяны 3 тэнгэр буюу Монгол айл гэр бүхэнд байдаг 9 байдаг байна. Төрийн 3 тэнгэрт нь төрийн сүлд тэнгэр, галын эзэн тэнгэр, зон олны тэнгэр байдаг бол идээны, эд буяны, мал буяны гэсэн буяны тэнгэр байдаг байна. Харин хар зүгт байрлах эцгийн, харагчин зүгт байрлах эхийн, хар, харагчин зүгт байртай хүүхдийн тэнгэр зэргийг өрхийн тэнгэр гэдэг байна. Ерөнхийдөө Монгол гэрийн байрлал, зүг чигээр тодорхойлсон байдаг байна. Эндээс төрийн 3 тэнгэр, эцгийн тэнгэр зэрэг нь 4-г хар, бусад 5-г нь цагаан тэнгэр гэж үздэг байна.

No comments: