Tuesday, February 15, 2011

Мөхсөн эзэнт гүрнийг тонон дээрэмдсэн нь


Өнгөрсөн түүхийн нэгэн хэсгийг та бүхэндээ толиуулъя

Чарльз Уикийн зөгнөл 1980-90-ээд оны зааг дээр бидний нэг нь (Сергей Кугушев) тун их нөлөө бүхий, өвөрмөц,

нэвтэрхий хэрсүү нэг хүнтэй танилцсан юм. Тэр хүнийг Чарльз Уик гэнэ. Энэ хүн Рональд Рейганы дотны нөхөр, хамтран зүтгэгчдийн нэг байсан. Олон жил Уик "Америкийн дуу хоолой" радио станцыг толгойлж байсан бөгөөд дараа нь Зөвлөлт Холбоот Улсын эсрэг сэтгэл зүйн дайныг бүхэлд нь удирдаж байжээ.

С.Кугушев дурсан ярихдаа, Чарльз Уик олон улсын нэгэн уулзалтын үеэр надад: "Миний нөхөд, дипломатууд, цэргийнхэн юу ч гэж ярьж байлаа гэсэн чухамдаа бол бид та нарыг ялаагүй. Харин та нар л ялагдсан юм. Та нар өөрсдөө өөрсдийнхөө ертөнцийг нураасан. Улс орноо доройтуулж өнөөдрийн энэ байгаа байдалд оруулсан. Бид та нарыг зөвхөн эдийн засаг, пуужингийн тоогоороо даваагүй. Бид зүгээр л илүү тууштай, илүү эрэлхэг, өөрийн эрхэм зорилгод илүү үнэнч байж. Энэ бол хий хоосон үгс биш гэдэгт итгээрэй. Энэ бол Америк улс өнөөдөр ч, хожид ч олон жилийн турш цорын ганц хэт их гүрэн хэвээр байхын гол учир шалтгаан юм. Тиймээс ч америкийн ард түмэн бол ялагч ард түмэн.
Харин та нар бол түүхийн золгүй хүмүүс. Та нар зугаалж цэнгэж, эх орноо ууж, идсэн хүмүүс. Та нар өөрсдийгөө манай жинсэн өмд, "Битлз", Элтон Жон, "Эммануэль"-ээр арилжсан хүмүүс. Хоёр өдрийн турш надад "хөрөнгө оруулаалах л даа" гэцгээлээ. Танай оронд хөрөнгө оруулалт хийлгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
Юу ч хийх хэрэггүй. Ойрын 15 жилд юу ч хэрэггүй! Энэ бол Орос орныг асар ихээр саах үе байх болно. Бид та нарыг юу ч үгүй болтол цөлмөнө. Гуйлгачин болгоод ертөнцөөр явуулна. Та нарыг бүр мөсөн нуга дарж, өнгөрсөн агуу үеийг чинь мартуулсны дараа л харни жинхэнэ бодит бизнес эхлүүлэх болно. Ойлгож байна уу? Та нарт тохиолдсон явдалд та нар л өөрсдөө буруутай. Бид бол та нарын зовлон зүдгүүрийг урт удаан хугацаагаар сунжруулахгүйн тулд зөвхөн л тусалсан. Тэгэхдээ, мэдээж хэрэг, та нарын шунаг хомхой, холын хараагүй байдлыг болон эрх ашгийнхаа төлөө сул дорой байдгийг чинь ашигласан.
Та нар л өөрсдөө бидний харилцааг "хүйтэн дайн" гэж нэрлэсэн. Тэгвэл дайн бол дайн л байдаг. Дайны үед илүү зан хэрэг байдаггүй. Тэгэхлээр ийм л байна даа. Үнэнээр нь хэлчихлээ, өршөөгөөрэй" гэж хэлсэн юм гэсэн байдаг.
Тэгэхэд Чарльз Уик ная хүрч байсан. Тэрбээр ухаалаг, мэдээлэл сайтай, алсын хараатай нэгэн байв. Тэгээд яагаад ч юм тэгэхэд гэрбээр арваннэгдүгээр сарын сүүлийн нэгэн орой "Президент отель" зочид буудлын долоон давхарт үнэнийг манай оронд юу тохиолдсон, бас юу тохиолдох талаар эцсийн үнэнийг хэлэхээр шийджээ. Бас үүнд хэн буруутай вэ гэдгийг ч...
Ингээд, 1985 он... Юу ч гэж ярьж байлаа гэсэн энэ заагт ирэх үед Зөвлөлт Холбоот Улс гай зовлон, эвдрэл сүйрлээс салж тэнхрэн, Оросын Эзэнт Гүрний мөн адил асар их баялгийг хуримтлуулсан байлаа. Энэ бол нэг талаар, Их хэлцлийн орон, өнгөрсөн үеэсээ урваж, ирээдүйгээ идэж байгаа, хөдөлмөрөөс хэрэглээ рүү нүүрээ руулсан орон байв.
Гэвч нөгөө талаараа, академийн шинжлэх ухаан, тусгай албад, армид тулгуурласан, урьд үзэгдээгүй гайхамшиг, гайхалтай хүүмүүсийн орон болсон "Улаан Атлантид" цааш амьдарсаар, оршин тогтносон хэвээр байсан юм. Энэхүү "улс доторх улс" хүч чадлын далд боломж хуримтлуулж, технологи цуглуулж, ололт нээлтийг Дэлхийн мэдэхгүй ноу-хау болгож байв. Энэ орон барууныхаас ялгаатай, өөрийн орны боломжид баримжаалсан, өөрийн гэсэн технологийн пирамидыг босгосоор байсан юм.
1985 онд ямар оронд амьдарч байсныгаа бид ер нэг бодож үзэж байсан бил үү? Өнөөдөр АНУ Хятадыг өөрийнхөө хамгийи хүчтэй өрсөлдөгч гэж үзэж, тус улсыг дэлхийн эдийн засагт нэг гол үүрэг гүйцэтгэж эхэлнэ гэцгээж байна. Тэгвэл тэр үеийн ЗСБНХУ (Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс) бүхий л дутагдал, доголдлыг нь дурьдлаа гэхэд XX зууны сүүл үеийн Хятад улсаас 1.5 дахин хүчирхэг байсан юм. Үүнийг шалгая гэвэл "ЗСБНХУ 1986 онд" статистикийн лавлах баримт бичгийг авч 1999 оны Хятад улсын тоо баримтуудтай харьцуулж үзэхэд л хангалттай.
Бид харьцуулж үзсэн.
ЗСБНХУ хэмээх эзэнт гүрэн улс 1985 онд дэлхийн жагсаалтад 1913 оны Орос орныхоос хамаагүй дээгүүр байранд байлаа. 1913 онд Орос эдийн засгийн хүчин чадлаар Дэлхийд зургаад ордог байсан бол 1985 онд хоёр дугаарт байсан юм. ЗСБНХУ, АНУ хоёрыг л байнга харьцуулж үздэг байсан. Энэ нь үндсэндээ буруу юм. Америкийг "хар ажлын хүчээ" болгосон Ази, Латин Америктай нь хамт авч үзэх ёстой байсан билээ. Эдгээр тивүүдэд капитализм XIX зуунаас эхлэн хөгжсөн хэр нь хүмүүсийн аж амьдралын түвшин зөвлөлтийн дундаж түвшинд ч ойртож чадаагүй байсан. Хэрэв, тэр үед ард иргэд нь сард 2-3 мянган доллар авдаг байсан АНУ дээр түүний үйлдвэрлэл, түүхий эдийн дагуур болж хөгжсөн, хүмүүс нь сард 50 доллар олохын төлөө нуруугаа бөхөлзүүлж ирсэн, одоо ч бас тэр чигээрээ байгаа Мексик, Чили, Перу, Бразиль, Венесуэлийг нэмж авч үзэх юм бол капиталист ертөнцийн дундаж иргэн зөвлөлтийн хүнээс дор муу амьдарч байсан нь харагдана.
Үүний сацуу Зөвлөлтөд наслалт англи, америк хүнийхээс тун чиг яльгүй доогуур байсан бөгөөд айл гэр бүлийн 80 хувь нь тусдаа орон сууцанд амьдарч байсан юм. Хэдийгээр Зөвлөлтөд дэгжин загвартай гутал, хувцас үйлдвэрлэж чадахгүй байсан боловч Зөвлөлт улсад ирээдүйн эдийн засгийн чөлөөт бүсэд нэн шинэ үйлдвэрүүдэд очиж ажиллахад бэлэн, боловсрол сайтай, мэргэшсэн ажиллах хүчний олон сая хүнээс бүрдсэн арми байсан билээ. Үүний зэрэгцээ ЗХУ агаар сансрын аж үйлдвэрлэл, эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, цөмийн аж үйлдвэр, суурь машины үйлдвэрлэл, холимог материалуудын нарийн үйлдвэрлэл, лазерийн техник болон өөр олон зүйлээр Баруунаас дутаагүй (заримаар нь бол бүр илүү байсан) юм.
Тиймээ, ЗХУ-д бас маш их дутагдал гологдол байсан нь үнэн. Гэхдээ л 1985 оны Орос орон бол XX зууны эхэн үеийн Орос орны адил оньсого шиг хирнээ, асар их далд нөөц, хүч чадлын арвин их сантай Аугаа Их Боломжийн орон байсан билээ. Тэрхүү Эзэнт гүрний алтны нөөц гэхэд л, Сталины үеийнхээс багассан хэдий ч, хаант засгийн үеийнхээс хоёр дахин илүү, 2500 тонн байсан юм. Ийм хэмжээний нөөцтэй байсан оросууд эдийн засгийн чөлөөт бүсүүд байгуулан, дэлхийн хоронго оруулагчдыг тийш нь урин залж, хэдэн зуун тонн алтаараа тэдний оруулсан хөрөнгийг нь баталгаажуулаад, тайван гэгч нь сууж байж болох л байсан. Аливаа хорөнгө оруулагчийн хувьд хамгийн чухал хүчин эүйл болох улс ориы тогтвортой байдал, дэг журмыг гүрэнт улсын тор засаг хатуу чанд хангаж чадах байсан. Карабах, Чеченьд болсон шиг явдап тохиолдож болох юм гэж тэр үсд хэн ч зүүдэлж ч байгаагүй.
Гэвч гай газар доороос гэгчээр, асар эмгэнэлтэй явдал болж, 1985 он гэхэд улс орны хуримтлуулаад байсан хэмжээлшгүй их хүч чадал, оросын их нөөц бололцоо, мөн төдий хэмжээний баялаг үргүй хоосон зүйлд үрэгдэж зарцуулагдсан юм. Түүгээр ч тогтохгүй, тэдгээр их баялаг Баруун руу гарч, 1917-1920 онуудад болсны адил, мөн л америкийн эдийн засгийг тэтгэж, долларын системийг овойтол нь дэмжиж өгсөн юм.
АНУ бас дахин ЗХУ-тай "Хувьсгалт ажиллагаа" явуулж Орос орноор Эльдорадогийн (Алтан орны) үүрэг гүйцэтгүүлэв. Тэгэхдээ энэ удаад цагаан Эльдорадогийн биш, улаан Эльдорадогийн үүрэг гүйцэтгүүллээ. ЗХУ ч индиан, ацтекцуудын гунигтай хувь зохиолыг өөр дээрээ дахин нэг амслаа. Энэ удаад бол бүх зүйлийг хувьсгалын болон Иргэний дайны жилүүдийнхээс хавьгүй нарийн бодож боловсруулж хийсэн гэдгийг оросууд шударга хүлээн зөвшөөрч байна.
Зөвлөлтийн дээдсүүдийг өөртөө ашигтай тал руу чиглүүлэхийн тулд АНУ 1981 оноос эхлэн далд стратегийн шинжтэй хэд хэдэн ажиллагаа явуулсан юм. Юуны өмнө АНУ афганистаны душмануудад үзүүлж байсан тусламжаа нэмэгдүүлж, Өмнө зүгт явуулж байсан Оросын дайныг улам сунжруулан, нөөцийг нь энэ үр ашиггүй дайнд ургүй зарцуулсаар байв.
Брежневын үед Орос орон нефть, байгалийн шатдаг хий гадаадад гаргахад гол найдвар тавьж буйг мэдсэн АНУ тэдгээр бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийг гурав дахин унагаж, ЗСБНХУ-ын валютын орлогыг огцом бууруулж байв. Хамгийн гол нь америкууд боломжтой бүхий л сувгуудыг ашиглан хэрэглээний чанар, стандартыг байнга дээшлүүлж, олон түмний ухамсарт Зөвлөлтөд үйлдвэрлэсэн бүхэн чанаргүй, муу гэсэн ойлголт төлөвшүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байлаа. Энэхүү стратегийг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлсэн тухай америкийн түүхч Швейцерийн "Ялалт" гэж нэрлэсэн номд маш тодорхой бичсэн байгаа.
Талхилтын товчоон
ЗСБНХУ-ын нуралт нь Орос орныг талхилах, Баруунд "цусаа егөгч" түүний "саалийн үнээ" болгох үйл явцтай зэрэгцэн явагдаж байлаа. Чухамхүү 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үос Орос орноос жил бүр доод тал нь 25 тэрбум, бүр түүнээс ч илүү байж мэдэх доллар гадаад руу гарах болсон.
Дэлхийн эдийн засагт доллар хэдэн триллионоороо эргэлдэж байдаг учраас энэ юу ч биш юм шиг санагдаж болох юм. Гэвч ингэж бодвол том алдаа болно. Дэлхийн зах зээлд эргэлдэж байгаа өчнөөн зуун тэрбум доллар нь ямагт ямар нэг үүйлтэй холбоотой байдаг. Тэр нь цэвэр бэлэн мөнгө, "кэш" биш, харин дам гэрээ, хувьцаа, хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээний хэлцэл байдаг. Гэтэл ЗХУ-аас цэвэр мөнгө, тооцоогүй бэлэн мөнгө урсаж байлаа. Бэлэн мөнгө гэдэг бол үйл явцыг өрнүүлэгч чухал үүргийг гүйцэтгэдэг. Хэрэв хувьцаа, бараа таваар хэлбэрээр буй Барууны "санхүүгийн мөнгийг" хүйтэн ундаатай зүйрлэх юм бол оросын бэлэн мөнгө үүний хажууд өтгөрүүлсэн цэвэр шүүс байсан юм. Оросын гаргаж, барууны эдийн засагт оруулсан бэлэн нэг доллар болгон асар их хуримтлуулах нөлөөтэй байсан бөгөөд араасаа барууны "санхүүгийн" арван долларыг татаж байв...
Яагаад гэдгийг тайлбарлая. Үүний хариулт нь дэндүү энгийн. Учир нь эдгээр доллар нь оросын бизнесменүүдэд улс орныхоо нөөц баялаг, өмч хөрөнгө, бараа таваар, ноу-хауг өчүүхэн, юунд ч хүрэхгүй үнээр худалдсаны дүнд орж ирсэн юм. Эдгээр нөөц баялаг л чухамдаа барууны эдийн засгийг тун чиг хэрэгтэй өсөлтийн хүчин зүйлүүдээр хангаж өгсөн билээ.
"Эльдорадо-2" ажиллагаагаар Барууны олж авсан өөр нэг том олз бол Зөвлөлт Холбоот Улсын алтны асар их нөөц байлаа. 1990 онд энэ нөөц нь 2300 тонн байсан бөгөөд хаант засгийнхаас хоёр дахин их байв. 1991 оны 12 дугаар сард Ельцин Гүрэнт улсаас үлдсэн бүхнийг дэвсэлж орхиод, Орос орны үлдэгдэл дээр, Оросын Холбооны Улсын эзэн сууж, тус орныг Зөвлөлт Холбоот Улсын хууль ёсны залгамжлагчаар зарлах үед улсын нөөцөд ердөө 240 тонн алт үлдсэн байсан юм. Бусад бүх алтыг гадаадад гарган, баруунд хог болон хэвтэж байсан барааг худалдаж авахад зарцуулагдсан ажээ.
Чухамхүү Горбачёв хамгийи түрүүнд улс орныг өрийн занганд оруулсан юм. Өөрийн орны дотоод нөөц бололцоог дайчлахын оронд тэрбээр гадаадын зээлийг баруун зүүнгүй авч эхэлсэн. Их ч үгүй, бага ч үгүй 80 тэрбум долларын зээл авчээ.
80 тэрбум доллар гэдэг бол асар их мөнгө. Нисэх онгоц тээвэрлэгч хамгийн орчин үеийн байлдааны хөлөг онгоц гэхэд хоёр тэрбум яльгүй гаруй доллар байдаг. Энэ мөнгөөр дээд зэргийн хэд хэдэн "Цахиуран хөндий" байгуулж болох байв. Горбачёвынхан ядахдаа ямар нэг юмыг эцэст нь хүртэл хийх чадвартай байсансан бол тэр мөнгөөр Оросууд, жишээлбэл, аль эрт дэлхий нийтийн холбоо харилцааны хиймэл дагуулын хэд хэдэн системтэй болчихсон, "Моторола", "Теледесик"-ийг цохичихсон байх байв. Эсвэл, нисэж байгаа хүнд даацын АН-225-аас хөөргөх "Молния" агаар, сансрын хөнгөн онгоцнуудын оролттой болж, хиймэл дагуулыг сансарт хөөргөх зардлыг хэд дахин бууруулж, улмаар Орос орон хиймэл дагуул хөөргөлтийн зэх зээлийг эзэлж чадах байлаа. ЗСБНХУ-ын нөхцөлд бүрэн бодитоор биелэх боломжтой байсан ийм төслүүдийг жагсаавал нэг биш хуудас эзлэх болно. Аргаа барахад, тийм хэмжээний мөнгөөр бүр бүх Ази тивийг тууш туулсан өргөн төмөр зам татаж, түүн дээгүүрээ хэт өндөр хүчин чадлын зүтгүүртэй, ачааны хоёр километрийн галт тэрэг давхиулсан ч болох байсан юм, чөтгөр ав гэж. Тэдгээр галт тэргийг тэр байтугай цөмийн ходөлгүүртэй бүтээсэн ч болох байсан. Эсвэл Балтийн тэнгис - Ижил морөн -Каспий - Персийн булан гэсэн тээврийн суваг байгуулсан ч болох л байлаа. Ямартай ч Орос орны хувьд Горбачёвын үед өөрчлон байгуулснаас хамаагүй ашигтай тусаж болох олон хувилбар байсан юм.
Бий болсон нөхцөл байдлын хамгийн эмгэнэлтэй нь тэдгээр 80 тэрбум доллар ямар ч утга учиргүй, хаашаа нь мэдэгдэхгүй арилж, өнөөгийн оросуудын нуруун дээр хүү нь өссөн хүнд өр болж үлдээд буйд байгаа юм. Горбачёвынхан энэ мөнгөөр юу ч бүтээн байгуулаагүй. Тэгээд ч энэ мөнгөний нэгээхэн хэсэг нь мөнгө биш, тоног төхөөрөмж хэлбэрээр орж ирсэн. Мэдээж хэрэг, барууныхан гүйлгээгүй хэвтэж байсан, хуучирсан техникээ өгч далд оруулсан. Тэгээд ч тэдгээрийн ихэнх нь Горбачёвын үеийн эмх замбараагүй байдлын дунд агуулахад зэвд баригдаж гүйцсэн юм.
Харин мөнгийг нь нэг бол олхиогүй өргөн хэрэглээнд зориулж, нөгөөтэйгүүр ердөө л хулгайлцгаан хилийн чанадад дансанд хийж байв. Аль ч тохиолдолд мөнгө маш түргэн эргээд л Баруунд очиж байсан. Харин орос улс зээлийг албан ёсоор төлөөгүй хэвээр л үлдсэн дээ. Одоо хүүхдүүд нь хумс хуруугаа хугалан байж, өөрөөсөө илүү юм харамлан байж энэ өрийг төлөх ёстой болж байгаа юм.
Зарчмын хувьд яг ийм явдал Ельциний үед "Тусгаар Орос оронд" (1991-1999 он) болсон билээ. Эдгээр он жилүүдэд тоиогдож ядарсан улс орон бас дахин 70 гаруй тэрбум долларын өрийг шүүрэн авсан юм. Мөн л түрүүчийн адил "тэг" үр дүнтэйгээр.
Өрийн гогцооны эрч
Хэдийгээр үүнийг бичигч бид юммунистууд биш, энэ хүний үзэл бодлыг бүрэн хуваалцахгүй байгаа ч гэсэн нэгэн коммунист-шинжээчийн бодлыг сонсоод үзье.
"...Зөвлөлт засаг, коммунистуудын эсрэг суртал ухуулгын дунд Орос орны асар их гадаад өр Зөвлөлт Холбоот Улс болоод коммунистуудаас ардчилалд дамжиж ирсэн гэсэн ичгүүр сонжуургүй худал яриа их байдаг. Ийм учраас энэ асуудлыг нэгмөсөн тодруулж, цэглэх шаардлагатай.
Мэдээж хэрэг, ЗХУ өртэй байсан. Гэвч, нэгдүгээрт, улс орон болгонд өр байдаг (дашрамд хэлэхэд, АНУ хамгийн их өртэй орон!). Хоёрдугаарт, Орос орон шиг агуу том орны хувьд манай өр бол тун бага өр. Гуравдугаарт, энэ өр нь Оросуудад төлөх ёстой өрөөр хэд дахин дарагдана.
Орос орны түүхэнд хар жил болсон 1985 оныг хүртэл ЗСБНХУ-ын гадаад өр 20-25 тэрбум долларын хооронд хэлбэлзэж байв. Эдийн засгийн мөн чанараараа энэ бол манай орны хувьд ашигтай нөхцөлөөр урт хугацаатай авсан техникийн зээл байсан юм. Тэдгээр зээлийг идчихэж байгаагүй, сникерс, тампаксаар сольж арилжиж байгаагүй, харин суурь машин, автомашин (жишээлбэл, ВАЗ, КамАЗ, шинэ шинэ үйлдвэр, завод, нефть, шатдаг хий дамжуулах хоолойнууд, өөр олон шинэ шинэ бүтээн байгуулалт) болон зөвлөлтийн үйлдвэрт бүтээсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болгож байсан юм.
Зөвлөлтийн үеийн бараа таваарын зээл нь 1960-аад, ялангуяа 1970-аад он болон 1980- аад оны эхэнд (ялангуяа Их хэлцэл цэцэглэх хүртэлх үед-ред.тайлбар) юуны түрүүнд үйлдвэрлэл- техникийн зориулалттай чухап бараа таваарын импортыг нэмэгдүүлэхэд зарцуулагдаж байсан. Жишээ нь, өргөжиж, шинээр байгуулагдаж байгаа суурь машины үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай бараа материал, дамжуулах хоолойнууд хийгээд орчин үеийн иж бүрэн тоног төхооромж худалдан авахад хэрэглэдэг байсан. Эдгээр зээлийн өрийг ЗСБНХУ-аас шатдаг хий, бордоо болон бусад бүтээгдэхүүнийг гадаад руу хэр тэнцүү нийлүүлэх замаар толдог байсан юм.
Дараах тоонуудаас юу болсон нь тод харагдана: 1985 онд улсын гадаад өр 25 тэрбум доллар байсан бол 1987 онд 30, 1991 онд 72 тэрбум доллар болсон байв. Тэгвэл 1992 оны хавар, Ельциний үед, 83 тэрбум, 1992 оны төгсгөлөор 95 тэрбум болсон байлаа. Цаашдаа бүр ч яавж өгсөн: 1993 онд 99.9 тэрбум, 1994 онд 110.2 тэрбум, 1995 онд 120.4 тэрбум, 1996 онд 125 тэрбум болсон. 1997 онд улс орны өр 130.1 тэрбум доллар болон өсөж, 1998 онд 156.6 тэрбум долларт хүрсэн. Улс орон өрийн намагт улам бүр гүн шигдсээр байгааг ажигла, байгаа байх. 1999 онд Оросын гадаад өр хэдийнээ 166.2 тэрбум доллар болж, 2000 онд 177.6 тэрбумд хүрсэн...
Үгүй дээ, өнөөдөр Орос орны нуруун дээр тохойтой байгаа энэ их айхтар өрийн хариуцлагыг хүлээх хүмүүс нь Брежнев, Андропов, Черненко нар огтхон ч биш шүү. Энэ бол М.Горбачёв, А.Яковлев, Э.Шеварднадзе, В.Медведев болон эд мэтийн "ардчилагч нарын" хийсэн ажил юм.
Оросын гадаад өр бүрдсэн явцыг он оноор авч үзье. Олхиогүй бодлогын нь үр дүнд Горбачёв-Яковлевын тавьсан өр 1991 оны эцэс гэхэд 72 тэрбум доллар болж өссөн байв. 1991-1992 оныг дуустал юу болсныг цааш нь авч үзвэл, 72 тэрбумын өр явц дундаа ердөө хэдхэн сарын дотор "гэнэт" пал хийтэл 11 тэрбумаар нэмэгдэж, 83 тэрбум доллар болсон байв! Хэрхэн? Яаж?
Ройтер агентлагийн тоймч Внешэкономбанкны тоо баримтыг иш татан, ЗСБНХУ урвалтын улмаас нуран унасны дараа, Орос улсын өөртөө хүлээж авсан нийт өрийн өмнөх дүн дээр 11 тэрбум доллар "нэмэгдсэн" нь Оросын Сангийн Яамнаас зээлдүүлэгч нарт нөхөн олговор болгох зорилгоор... нэмэлт облигац гаргасны үр дүн гэж мэдэгдсэн байдаг.
Эрхэм уншигчид та бүхэн бүгдийг ойлгов уу? Оросын эрх баригчид ЗСБНХУ-ыг устгахад тусалж, дэмжсэний хариу болгож ийнхүү "буян " үйлдсэн байна шүү дээ. Харин үүнээс цаашаа бол бүр хялбар.
Ельциний болон түүний дээрмийн бүлгийн захиргаадалтын жилүүдэд 83 тэрбум долларын өр ер төлөөгүйн дээр хүү нь өсөж, 1999 оны 11 сарын эцэс гэхэд 95.1 тэрбум доллар болсон байв. Еүр дээр нь Олон улсын валютын сангаас зээлсэн 17.1 тэрбум доллар, Дэлхийн банкнаас зээлсэн 11.6 тэрбум доллар (хагас нь хаашаа нь мэдэгдэхгүй арилсан), Европын өөрчлөн байгуулалт, хөгжлийн банкнаас авсан 3 гаруй тэрбум долларын зээлийн өр нэмэгдсэн. Гэтэл ингээд бас зогсохгүй! 1996 оны намраас эхлэн Ельциний Оросын Холбооны Улс Европын Холбооны орнуудад, мэдээжээр, ердөө Барууны зээлдүүлэгчдэд маш ашигтай еврооблигацыг тараасны хүчинд ерөнхийдөө оршин тогтнож байв. 1999 оны эхээр эдгээр облигацын дагуу Оросын төлөх өр нэмээд 16.2 тэрбум доллар болсон байлаа. Ийнхүү 1999 оны эхэн үеийн албан ёсны тоо баримтаар нийт өрийн дүн 156.6 тэрбум доллар болж байв. Гэхдээ энэ бол зөвхөн 1999 оны эхэн үеийнх, 1999 оны төгсгөл үеийн өрийг тодорхойльё гэвэл дахиад 9.5 тэрбум доллар нэмэх хэрэгтэй бөгөөд энэ нь засгийн газар хуучин өрийнхөө үлдсэн хэсгийг болон хуримтлагдсан хүүг төлөхийн тулд 1999 оны Холбооны төсөвт шинээр тавьсан өр юм.
Ийнхүү өнөөдөр Оросын иргэн бүр (хөхүүл хүүхдийг хүртэл оролцуулаад шүү) нэгэнт 1000 гаруй долларын өртэй болчихоод байна! Гэвч энэ бол бүрэн гай бас биш. Тэгвэл нийт гадаад өр Оросын гуйланч төсвийн орлогоос 7.7 дахин давж байгаа нь (энэхүү харьцааны хэмжээгээр Орос улс дэлхийд нэгдүгээрт орсон) ёстой жинхэнэ гай бөгөөд ноёд ардчилагчидын хичээж зүтгэснээр энэ гай манай гэрт, улс оронд нүүрлэсэн юм шүү.
Энэ их мөнгө хаачсаныг шалгахад илүүдэхгүй л болов уу? Сүүлийн жилүүдэд бид гаднын зээлээр нэг ч үйлдвэр завод, хөдөө аж ахуйн нэг ч цогцолбор, нэг ч цахилгаан станц байгуулаагүй байгаа шүү дээ. Түүнээс гадна улсын орлого бас хаашаа яваад байгаа нь тодорхойгүй. Өнөө гэхэд л албан ёсоор 70 тэрбум долларын эрдэс нөөц "хилийн чанадад " гарч байгаа. Албан бусаар бол зуун тэрбум илүү гарна. Гэтэл энэ нь ямар ч өр ширгүйгээр манай төсвийг олон дахин бүрдүүлж чадах хөрөнгө шүүдээ... "
А.Лебедев, ОКАН-ын (Оросын Коммунист Ардчилсан Нам) төв хорооны шинжээчдийн бүлэг.
Эх сурвалж: http://bolod.mn/

1 comment:

worldw MOHAMED said...

САЙН ӨДРӨӨ
Намайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний ​​зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.


ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
Нэр......
Дунд нэр .....
2) Хүйс: .........
3) Зээлийн хэмжээ: .........
4) Зээлийн хугацаа: .........
5) Улс: .........
6) Гэрийн хаяг: .........
7) Гар утасны дугаар: .........
8) Имэйл хаяг ..........
9) Сарын орлого: .....................
10) Мэргэжил: ...........................
11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com