Monday, February 28, 2011

Шамбалын орон тухай баримтууд


Баримт № 3

Өндөр сүрлэг уулсын дунд эгэл жирийн нэгэн анзаарагдахгүй уул байдаг аж. Тэрхүү ууланд бурхад амьдарч хүн төрөлхтөнийг аврах бүх л мэргэн ухааныг боловсруулж суудаг. Ууланд асар олон агуй хонгил байдаг. Уг газрыг Шамбалын орон гэх болой. Шамбалын оронд ирснээ мэдэхгүй төөрч будилж яваа аянчин гийчин, зовж зүдэрсэн хүнд урт хар үстэй залуухан бүсгүй хоол унд өгч тусалдаг аж.

Бамбар барьсан морьтой хүмүүс үе үе гарч ирэн хүмүүн төрөлхтөний сайн сайхны тусын тулд өргөл барьц өгдөг байна. Замбуулингийн манлай хүчирхэг баатар Рэгдэндагва Шамбалын орны эзэн аж. Шамбалын орноос алмаас эрдэнийн чулуунаас цацрах их гэрэл байнга туяаран гийгүүлдэг байна. 331 онд тэнгэрээс унасан энэ чулууг далавчит мориор тээж авчирсан гэдэг. Харин уг чулуунаас оч цахилаад эхэлбэл ертөнц сөнөхийн дохио, од гялалзвал хүн төрөлхтөн хөгжин цэцэглэх болно. Мөн Шамбалын оронд элч гэж бий. Шамбалын орны хуулиар 100 жилд долоон хүнийг төгс эрдэмд сургаж, манай дэлхийд элч болгон илгээдэг аж.

Баримт № 4

Ирээдүйд дэлхий дээр төрж буй хүмүүсийн бодол сэтгэлгээ улам их гажсан, эрүүл бус болж, Бурхан Буддагийн сургааль улам гажуу болно. Янз бүрийн хэлний буруу суртал номлосон хүмүүс улам бүр олширно. Тэр цагт ямар ч жинхэнэ сэтгэлийн хүч, гүйцэтгэл, биелэл гэж байхаа болино. Сэтгэлийн тэнхээ хүч байхгүйгээс болж хүмүүс өөр хоорондоо үргэлж тэмцэлдэж байх болно. Төгс төгөлдөр байх явдал тэдний хувьд биелэшгүй зүйл болж, Дэлхийн хүмүүс нь эргэн тойрондоо зөвхөн зовлон тарих болно. Тоотой хэд нь дээд бодол санаагаа хэрэгжүүлэхээр эрмэлзэх боловч бүрэн төгс гэгээрэлд хүрч хэзээ ч чадахгүй. Хүмүүс улам бүүр заваан болж, сэтгэл санаа нь бохирдсоноос болж тэднээс бурхад байтугай ад чөтгөрүүд ч айх болно .

Тийм үе эхэлэнгүүт хүмүүсийн аль баатарлаг нь эрдэм ухааныг олж бусдадаа хүртээл болгохын тулд Шамбалын орныг зорих ёстой. Тийм зорилготой аянчин нь бясалгал , гэгээрлийн урлагыг эзэмшсэн байх ёстой бөгөөд бодлоггүй тэнэгүүд бол гэрээсээ хамраа ч цухуйлгаад хэрэггүй.


Баримт № 5


Шамбалын орон гэж бий. Гэхдээ тэдний төсөөлөөд байгаа шиг юм биш. Тvvн рvv зүгээр л яваад орчихож, тvvнийг гараараа барьж болохгvй. Шамбал шал өөр хэмжигдэхvvнд байгаа. Оюун санааны өндөр дээд тvвшинд хvрч чадсан хvн л дэлхийн тэнхлэгийг vзнэ гэж би европчуудад олон удаа тайлбарласан хэмээн Далай лам “АиФ” сонины сурвалжлагчид хэлсэн юм.

No comments: