Friday, August 10, 2012

Шамбалын тухай-1



Агуу их Шамбал далайн чанадад хол байдаг. Энэ бол тэнгэрийн хүчирхэг орон юм. Түүнд манай газар дэлхийтэй нийтлэг юм юу ч байхгүй. Чи яагаад, юуны учир түүнийг сонирхоод байгаа юм ? Зөвхөн Хамгийн Умардад, зарим газарт Шамбалын гийж буй туяаг харж болно.
Агуу их сургааль Хойт зүгээс Өмнө рүү дахин ирэх цаг болно гэдэг бол үнэн. Бодисатвад хүрэх агуу их замаа эхэлсэн Үнэний Үг тэр газартаа эргэн ирнэ. Жинхэнэ сургааль Түвдийг орхих бөгөөд ахин Өмнө зүгт бий болно гэдгийг зүгээр л байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй, Бүх улс орнуудад Буддын дуудлага бий болно. Үнэхээр агуу их үйл явдал болно.

Рэгдэнжавын цамхагаас гарах туяа бүх орнуудад хүрч дээ, янз нь. Шамбалын Цамхагийн гэрэл алмаз (монголоор доржпалам, очир эрдэнэ) адил гэрэлтдэг юм. Тэнд Рэгдэнжав хүн төрөлхтний сайн сайхны мөнхийн манаанд цуцалтгүй зогсож байдаг юм. Түүний нүд хэзээ ч цавчдаггүй. Тэр шидэт толиндоо дэлхий дээр болж байгаа бүх юмыг харж байдаг. Түүний бодол санааны хүч хамгийн алс холын орнуудад ч хүрдэг. Түүний хувьд зай гэж үгүй, тэр хүртвэл зохих хүндээ эгшин зуур тусламж хүргэж чаддаг. Түүний хүчирхэг гэрэл бүх харанхуйг устгаж чадна. Түүний дундаршгүй баялаг шударга ёсны хэрэгт зүтгэх туслалцаа шаардлагатай бүх хүнд туслахад бэлэн байдаг. 

Нууцын Агуу Их Хадгалагчид ажил итгэж өгч, дээд үүрэг өгсөн хүмүүсийнхээ хойноос анхааралтай ажиглаж байдаг. Хэрэв тэдэнд гэнэтийн ямар нэг зүйл тохиолдвол алгуурлалгүй шууд тусалдаг. Ингээд л итгэж өгсөн эрдэнийг хамгаалдаг юм. Дөчин жилийн өмнө Монголын Их Говьд амьдарч байсан нэгэн хүнд томоохон нууц итгэж өгсөн юм. Түүнд энэ нууцыг тодорхой зорилгоор ашиглаж болно гэж хэлсэн, гэхдээ энэ ертөнцөөс халих цаг ойртохыг мэдэрмэгцээ уг хүн өөрөө мэдэж сонгосон хүндээ эрднийг дамжуулах ёстой байлаа. Олон жил өнгөрч гэнэ. Ингээд энэ хүн өвдөж, гэхдээ өвчний үед хар хүч түүнийг эзэмдэж, тэрээр ухаан алджээ. Ийм байдалд тэр хүн итгэлтэй залгамжлагчдаа эрдэнийг дамжуулж чадахгүй болсон нь мэдээжийн хэрэг. Гэхдээ Нууцын Агуу Их Хадгалагчид манаан дээрээ нүдээ ч чавчдаггүй юм. Тэдний нэг нь өндөр Ашрамаас маш яаран хүчирхэг Говийг туулах замд гарч, эмээл дээрээ тасралтгүй жар гаруй цаг давхиж тэнд хүрчээ. Тэр өвчтөн дээр яг цагтаа очиж, мөн яг цагаа олж түүнд ухаан оруулжээ. Ингээд тэр хүн түүнд итгэж өгсөн даалгаврыг нэр хүндтэй биелүүлж чаджээ. Нууц Хадгалагч яагаад тэр Эрдэнээ өөртөө аваагүй юм бол, яагаад бүх юм яг ийм дэс дарааллаар явах ёстой гэж ? гэж чи гайхаж байж магадгүй. Яагаад гэвэл агуу их Кармад өөрийн гэсэн онцгой зам байдаг, тэр ч бүү хэл хамгийн дээд Нууц Хадгалагч нар ч гэсэн заримдаа Кармын утсыг шүргэхгүйг хичээдэг. Яагаад гэвэл Кармын ширхэг утас ч тасарвал маш их гай зовлон учирч болно.

Рэгдэнжав хүртэл заримдаа хүний биед хувилж гарч ирдэг. Тэр ариун дагшин газрууд, сүм хийдүүдэд гэнэт гарч ирдэг бөгөөд тогтсон хугацаанд номлолоо тунхагладаг.
Шөнө юмуу үүр хаяарах хэр. Ертөнцийн эзэн Сүмд ирнэ. Тэгээд орно. Бүх зулнууд шууд асна. Зарим хүн Агуу Их Үл Таних хүнийг нэгэнт танина. Лам нар гүн бишрэлтэйгээр цуглана. Туйлын анхааралтайгаар ирээдүйн тухай цадигийг сонсоно.
Агуу их эрин үе ойртож байна. Ертөнцийн эзэгнэгч тулалдаанд бэлэн болжээ. Олон зүйл аль хэдийнээ бий болно. Сансрын гал ахин газар дэлхийд ойртоно. Гариг эрхэсүүд Шинэ Эрин Үеийг тунхаглана. Гэхдээ Амар Амгалангийн Шинэ эрин болохоос өмнө олон сүйрэл болно. Ингээд оюун сэтгэл нь хэр хангалттай ахисан эсэхийг мэдэх гэж хүн төрөлхтнийг дахин шалгана. Газар дорхи гал Акашийн галан бодистой нийлэхийг эрмэлзэнэ: энэ үед бүхий л сайн хүч эрчим хүчээ нэгтгэхгүй бол сүйрэл гарцаагүй. Энэрэлт Рэгдэнжав элч нартаа тушаал өгөх гэж гарч ирэхэд хар хавцал дээр Ладак хүрэх зам дээр гарч ирэхэд Хүчирхэг Эзэгнэгч үзэгдэнэ. Гүн бишрэлтэйгээр тушаал сонсохоор зүг бүрээс түүн рүү элч морьтонгууд тэмүүлнэ, дараа нь агуу их мэргэн цэцний зарлигдсаныг бүхий л чадлаараа биелүүлэхээр давхин одно.

No comments: