Wednesday, January 4, 2012

Шилдэг номнууд

1.Жаклин Митчард, "Далайн ёроолын гvнд", (1996). Америк орон юу уншиж байв?
Опра Уинфригийн уншсан бvгдийг гэж болно. 1996 оны есдvгээр сарын 17-нд ток-шоу хөтлөгч өөрийн номын клубын тэргvvлэх номоор Митчардын романыг нэрлэснээр номын хөдөлгvvр болон хувирав. Опрагийн санал болгосон бvх 57 ном тэр даруйдаа алдаршиж байлаа.
2.Ж.К.Роулинг, "Гарри Поттер ба гvн ухааны чулуу", (1998).
Шөнө дундын танилцуулах ёслол, vvр цайтал vргэлжлэх уншлага, шинэ хэвлэгдсэн номны экспресс хvргэлт...
Залуу шидтэн Гарри Поттер ном унших нь сайхан хэрэг гэдгийг хvvхэд болон насанд хvрэгчдэд зааж өгсөн юм. Энэ цувралын эрэлт нь хот суурьны "бестселлер" гэх ойлголтыг өврөөр авч vзэхэд хvргэлээ.
3.Дэн Браун, "Да Винчийн код", (2003).
Исус Мария Магдалина хоёрын дурлалын тухай шашны энэ хувьд нь ном хэвлэлийн тvvхэн дэх хvvхдийн зохиолоос бусад романуудын худалдааны бvх амжилтыг эвдлээ. Янз бvрийн хэлээр хэвлэгдсэн энэ номын нийт тоо 75 саяд хvрчээ. Гэсэн ч энэ романыг Ватикан буруутгалаа. Тvvний тухай олон сарын турш албан ажил дээр ч, гэр оронд ч маргаан өрнөж байв. Номын амжилтыг тvvгээр хийсэн кино, энд тэндгvй ишлэгдсэн ишлэлийг нь бvхэл бvтэн жуулчны аж vйлдвэр хуваалцжээ.
4.Есдvгээр сарын 11-ний террорист ажиллагааг мөрдөн байцаах vндэсний комисс, Илтгэл", (2004).
2001 оны есдvгээр сарын 11-ний vйл явдлыг хурц тодоор бичсэнээр уг илтгэл өндөр vнэлгээ авлаа. АНУ-ын номын vндэсний шагнал хvртсэн Засгийн газрын цорын ганц илтгэл нь тэр болов. 10 ам.доллараар vнэлэгдсэн энэ илтгэл худалдаанд гарсан эхний өдрөө "USA Today" сонины бестселлерын жагсаалтыг тэргvvлж байжээ.
5.Марк Виктор Хансен ба Жек Кэнфильд. "Сэтгэл засах тахианы тунгалаг шөл", (1993).
Тахианы тунгалаг шөл бие тэнхрvvлнэ Харин "Сэтгэл засах тахианы тунгалаг шөл" цуврал ном нь сэтгэлийг бvлээцvvлэн ургуулан бодох тэжээл болов. Зовлон даах тухай богинохон хурц тvvхийн эмхэтгэлvvд дамжлагад хурдан оржээ. Одоо энэ цувралд 144 ном байгаа бөгөөд тэдний нэг хэсэг нь өсвөр vеийнхэнд нөгөө нь ганц бие эхчvvд болон эрчvvдэд зориулагджээ. Мөн авто уралдааны шvтэн бишрэгчдэд зориулсан ном ч тэнд байгаа.
6.Жон Грей, "Эрчvvд улаан нvдэн гаригаас, эмэгтэйчvvд цолмон гаригаас", (1992).
Эрчvvд, эмэгтэйчvvд өөр өөр ертөнцийнх гэдгийг бид таамаглаж байсан байх. Яагаад ийм гэдгийг Грей тайлбарлаж өгөв. Богиноор хэлбэл эмэгтэйчvvдийн ярих уртайг, эрэгтэйчvvдийн дуугvй байх дуртайг мэдvvлж өгснөөр хоёр гариг бидний өдөр тутмын амьдралд орж ирлээ.
7.Роберт С.Аткинс, "Доктор Аткинсийн шинэ хувьсгалт цагаан хоол", (1992).
Доктор Аткинс л 1990-ээд оны гол цагаан хоол болох нvvрс ус багатай хоолны дуулианыг эхлvvлсэн хvн. Талх, гоймон моодноос гарч, уураг ихтэй хоол хvнс нэн чухал болов.
8.Рэнди Шилтс, "Хөгжмийн чуулга тоглосоор", (1987).
"The San Francisco Chrorticle" сонины сэтгvvлч Шилтс 1994 онд ДОХ өвчнөөр нас барсан бөгөөд тэрээр энэ аюулт өвчний эхлэлийн талаар олны анхаарлыг татан АНУ-ыг сэрээсэн нэгэн. Тvvний ном нь уг тахлын улс төр, соёл иргэншил, анагаахын хvчин зvйлд нэгд нэгэнгvй нарийн судалгаа хийсэн бvтээл юм. Хурц тод дvртэй, өргөн цар хvрээтэйгээрээ энэ ном романы хэмжээнд очно.
9.Тони Моррисон, "Хайрт бvсгvй", (1987).
Тони Моррисоны суут бvтээл нь болсон романд боолчлолоос чөлөөлөгдөхийн тулд өөрийн бяцхан хvvхдээ хөнөөгөөд зугтсан боол бvсгvйн тухай өгvvлдэг. Уг роман Пулитцерын шагнал авч байлаа. Мөн зохиолч эмэгтэй энэ бvтээлээрээ 1993 оны утга зохиолын Нобелийн шагнал авч байв. Моррисоноос өөр ямарч Америкийн зохиолчид Нобелийн шагналтан болоогvй юм. "New York Times Book Review''-н асуулгаар зохиолчид Моррисоны романыг сvvлийн 25 жилийн Америкийн шилдэг ном гэж 2006 онд нэрлэж байжээ.
10.Том Брокау, "Агуу vеийнхэн", (1998).
"NBC'-ийн сурвалжлагч асан тэрээр "бумерын" vеийнхний эцэг, эхчvvдэд хvндэтгэл vзvvлэн "агуу vеийнхэн" гэдэг томъёоллыг амьдралд гаргаж иржээ. Өөрийн номондоо тэрээр "их хямрал"-ын vеийг даван дэлхийн II дайны галын шугаманд байсан хvмvvсийн тухай өгvvлжээ.
11.Хелен Филдинг, "Брижит Жонсын өдрийн тэмдэглэл", (1998).
Гоонь эрчvvд, эхэмсэг гэрлэгсэд, маш инээдэмтэй тэмдэглэлээр дvvрэн Их Британиас импортлогдсон энэ нь "Асрагчын өдрийн тэмдэглэл"-ээс "Чөтгөр "Прада"-гаар гоёдог" хvртэлх эмэгтэйчvvдийн утга зохиолын урсгалыг өдөөж өгчээ.
12.Тим Ла Хей ба Жерри Б. Женкинс, "Орхигдогсод",(1995).
Апокалипсис буюу галав юvлэлтийн тухай цуврал романы эхний боть нь христийн сvсэгтнvvдийн сэтгэлд нийцлээ. Ертөнцийн төгсөлийн тухай 15 ном тvvнийг дараалсан бөгөөд сvvлчийнх нь "Ирээдvйн зууны эзэнт улс" нэртэйгээр энэ жилийн дөрөвдvгээр сарын 3-нд хэвлэгдэн гарлаа.
13.Рик Уоррен, "Хувь тохиолоор урагшлах амьдрал", (2003).
Христийн ёс суртахууны энэ номоор бол хvн болгонд энэ дэлхийд амьдрах хувь тохиолыг бурхан хайрлажээ, Атланта хотын нэгэн эмэгтэй хvн амины хэрэгт сэжиглэгдсэн хvний барьцаанд ороод байхдаа энэ номын сургаалиас ярьж байгаад өөрийгөө суллуулсны дараа уг номын худалдаа 2005 онд эрс өсч байлаа.
14. Эрик Шлоссер, "Фастфудын vндэстэн", (2001).
Махан бvтээгдэхvvний vйлдвэр ба фастфутын сvлжээнд хэрхэн хоол хvнс бэлтгэж байгааг эрэн сурвалжилсан сэтгvvлчийн бvтээлийг Эптон Синклерын "Ширэнгэн ой" (1906) сонгодог бvтээлтэй харьцуулж байна. Шлоссерын ном нь америкчуудийн иддэг хоолыг шинэчлэхэд туслан "Чи юу иднэ, чи тэр юм" гэсэн хуучин ухаалаг зvйр vгийг бидэнд сануулж өглөө.
15. Салман Рушди, "Шулмын шvлгvvд", (1989).
Энэтхэгийн зохиолчийн хар санаа ба хайр сэтгэлийн тухай өгvvлсэн роман гарч гурван тивийн улстөрчийн дургvйцэл, гудамжны vймээнийг дагалдуулж байв. Мусульманы суурь vзэлтнvvд уг номыг доромжлол хэмээн vзсэн бөгөөд аятолла Хомейни зохиолчийг цаазлахаар заасан лvндэн буулгаж байлаа.
16. Аллан Блум, ""Америкийн санаа бодлыгхөндөх нь",(1987).
Уламжлалт байр суурьтэй эрдэмтэн өөрийн номондоо их дээд сургууль болон либерал багш нарын алдаа дутагдлыг шvvмжилсэн юм. Уг ном өргөн олныг хамарсан маргаан дэгдээж, АНУ-ын оюутны хотуудад өөрийн шvvмжлэлийг бий болгожээ.
17. Том Вульф, "Амбицийн тvvдэг", (1987).
Вульфийн анхны романд 1980-аад оны Уолл-Стритийн шуналыг бусад баримтат номноос илvvтэйгээр vзvулж чадсан байна. Америкийн том хотуудад баян хоосны ялгаа улам ихсэж буйг энэ номноос уншиж болно.
18. Эми Тан, "Баяр баясгалан, азын клуб", (1989).
Мажонг тоглон зовлонгоо мартах гэсэн Сан-Франциско хотын дөрвөн хятад эмэгтэй 1949 онд уулзлаа. Хятад цагаачдын охин хатагтай Тан энэ сэдвээс өөрийн романыг бичжээ. Тvvнээс эхлэн цагаачдын утга зохиолын чиглэл Америкт vvсчээ,
19. Хейди Муркофф, Арлен Эйзенберг, Санди Рэтуэй.
""Хvvхэдтэй болохоор хvлээхдээ юу хvлээх ёстой вэ"(1984).
Нийтлэг хэлбэрээр бичигдсэн энэ номыг эцэг, эх болсон "бумерын vеийнхэн" доктор Спокийн номоос илvvд vзсэн юм. Янз бvрийн насны хvvхдийн тухай найман номыг тэд бичжээ.
20. Стивен Хокинг, "Цаг vеийн богино тvvх", (1988).
Лу Геригийн өвчнөөр тахир дутуу хvний тэргэнд "хадагдсан" Кембрижийн професорын номны буянгаар олон хvн Онолын физик сонирхох болсон юм Ертөнцийн vvсэл гарал, оршин тогтнохыг бидэнд тодорхой тайлбарлаж өгөв.
21. Ли Якокка, Якокка", (1984).
"Chrysler" компанийн захирлуудын зөвлөлийн даргын намтар дамжлагаас гарч бизнесменийн дурсамж бестселлер болж болохын vлгэр жишээг харууллаа.
22. Терри Макмиллан, "Аз жаргалыг хvлээх нь", (1992).
Өмнө нь хэн нэгэн зvрхлээгvйгээр бvдvvлэг, тод томруунаар сэдвийг хөндсөн Терри Макмилланы романд жинхэнэ хайр, таашаал хайж буй африк гаралтай америкчуудын тухай өгvvлснээр энэ шинэ хандлага номын бизнесийнхний анхаарлыг vvсгэж чадав. Арьсны өнгө харгалзахгvйгээр бvгд л африк гаралтнуудын ер бусын тvvхийг сонирхсон юм,
23. Чарльз Фрэйзер, "Хvйтэн уул", (1997).
Иргэний дайны тухай туульс нь уг романы тухай олон сая хvнийг ярилцахад хvргэлээ. Өмнө нь хэн ч мэдэхгvй роман олон нийт ба шvvмжлэгч нарын амжилт олсон ховорхон тохиолдлын нэг нь энэ байлаа.
24. Сьюзен Фалуди, "Буцах алхам", (1991).
Сьюзен Фалуди Пулитцерийн шагналтан өөрийн номоороо хэвлэл мэдээлэл, Холливуд болон эмэгтэйчvvдийн эсрэг сурталчилгаа зэрэгт довтолгоо хийлээ. Тэрээр 1980-аад оны амжилттай эмэгтэйчvvдэд нийгэм хэрхэн хандаж буйд дvн шинжилгээ хийж чаджээ.
25. Дерек Хамфри, "Сvvлчийн гаралт", (1991).
Орчныхоо тусламжтайгаар амиа егvvтгэх 1990-ээд оны сэдэв нь Мичиган мужийн паталогоанатомч Жек Кеворкяны "суицид-машины" дуулиантай холбогдон ихээхэн маргаан vvсгэсэн билээ. Өорийн анхны эхнэрээ хорт хавдартай байхад нь өөр ертөнцөд илгээхэд нь тусласан энэ номын зохиолч Английн сэтгvvлч Деректэр маргаанд бас хувь нэмрээ орууллаа.
Эх сурвалж: http://setgelzui.mn/

No comments: