Monday, January 30, 2012

Сонирхолтой баримтууд

Сэдэв №1
Америкийн индианчууд өнөөгийн Алтайн нутаг дэвсгэрээс Америкт ирснийг ген судлаачид тогтоожээ. Казахстан, Хятад, Монгол болон бусад бүс нутгаас цуглуулсан дээжтэй, тэрчлэн индианчуудын янз бүрийн омгийн төлөөлөгчдийн ДНК-тай харьцуулсан байна. Алтайн өмнөд нутгийн оршин суугчид нь хойд нутгийнхнаа бодвол индианчуудтай илүү ойр төрөл болохыг судлаачид мөн тогтоож чадсан байна. Хойд Америкт шилжин суурьших хөдөлгөөн барагцаалбал 18-20 мянган жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд тэр үед Сибириэс Аляск руу хүмүүс шилжин суурьшсан тухай онолыг шинэ судалгааны дүн нотолжээ.

Сэдэв № 2
Эртний их Хүн гүрний их хааныг Модун шаньюй гэж дэлхий дахины гэж нэрлэж бичдэг билээ. Гэтэл Японы эрдэмтэд үүний жинхэнэ язгуурыг тайлжээ. Модун шаньюй гэж эртний ханз уншлагаар уншвал Бокуто Цузэн Ву гэдэг ажээ. Японы эрдэмтэд Бокуто гэдэг нь Багатур-ыг, Цузэн гэдэг нь эзэн гэдгийг тэмдэглэсэн байх учиртайг, тэр үеийн галиглах зүй тогтлоор хөөн тайлжээ. Ву гэдэг нь хаан гэсэн үг аж. Тэгэхлээр их Хүн гүрний их хааны нэр цол маань Модун шаньюй биш, Баатар-Эзэн хаан хэмээн тайлан тогтоожээ.



Сэдэв №3
“Кеплер 22-Б” хэмээх гариг нартай адилхан, нэгэн одтой маш ойрхон байгаа ажээ. Од гариг хоёрын зай дэлхий, нар хоёрын зайнаас 15 хувь бага бөгөөд 290  хоногт тэр гаригаа тойрдог гэнэ. Дэлхийгээс 600 гэрлийн жилийн зайтай тэр гариг ойролцоогоор 22С градусын температуртай дэлхийгээс 2.4 дахин том гэнэ.

No comments: