Saturday, January 7, 2012

Оросын нэрт эрдэмтэн Л.Н.Гумилев

Миний гэсэн ертөнцийн нэгэхэн баганыг маань бий болоход хамгийн ихээр нөлөөлсөн хүмүүсийн нэг бол яахын аргагүй энэ агуу хүн билээ. Түүний бичсэн"Хар домог" гэгч ном миний ертөнцийг үзэх үзэлийг маань ямар ихээр өөрчилөж байсан гэж санана. Тиймдээ ч энэ хүнийг хүндлэж, хүндэтгэж явдаг билээ.  Түүний сонирхолтой амьдралынх талаарх мэдээлэлийг та бүхэндээ сонирхуулж байгаа болно.

Энэ хvн бол тvvх угсаатан, газар зvй, амьтан судлаач байсан бєгєєд Монгол, Тvрэг, Хазар, Орос, Половецуудын талаар олон арван ном, єгvvллvvд бичсэн хvн юм. Бvтээл болгонд нь заавал Монголын тухай дурьдагдсан байдаг гэдэг. Энэ эрдэмтний амьдралын нь туулж ирсэн зам дардан байсангvй. Л.Н.Гумилев 1922 онд Оросын сурвалжит гэр бvлд тєржээ. Эцэг Н.Гумилев нь яруу найрагч, угсаатны зvйч байжээ. Харин эх Анна Ахматова нь Орос, Зєвлєлтийн яруу найргийн томоохон тєлєєлєгчийн нэг байсан билээ.

А.Ахматова Сталины дэглэмийн vед "Ленинградын хэрэг" гэгчид ямар ч vндэслэлгvйгээр холбогдон хvv Л.Гумилевтайгаа хамт хилс хэрэгт гvтгэгдэн хоригдсон удаатай. Л.Гумилевт сургууль тєгсєх боломж тун бага байсан байна. Дунд сургуулиа тєгсєєд Ленинградын их сургуульд орж суралцсан боловч 1938 онд эсэргvvний хvv гэгдэн Беломорканал, Норильскийн гянданд хоригдож байгаад 1943 онд фронтод очиж торгуулийн баталионд очиж тулалдаж явсаар 1944 онд Европийг чєлєєлєх дайнд оролцсон тvvхтэй.

Тэрээр дайны дараа дутуу орхисон сургуулиа тєгсєєд байтал эх А.Ахиатоваг нь "эсэргvv шvлэгч" хэмээн хилс хэрэгт холбож мєн хvvг нь дахиад л хорьжээ. Тэрээр умард туйлын зэлvvд нутагт олон жилээр цєлєгдєж явахдаа хоёр модон хайрцаг дvvрэн номноос єєр хогшил байгаагvй гэдэг. Л.Гумилев цєлєгдєж явахдаа зvгээр суусангvй эрдмийнхээ ажлыг хийж явсан байдаг. Тэр дєрвєн удаа баривчлагдаж 19 жил шоронд суусан байна. Энэ суут эрдэмтэн Монголын газар шороон дээр гишгэж vзээгvй, аргалын утаа vнэрлэж, малчны гэрт шагайж vзээгvй хирнээ тєв Азийн уугуул нvvдэлчин Монголчуудын євєг "Хvннv нар", "Хар домог", Эртний тvрэгvvд", "Эртний орос ба аугаа их хээр тал", "Байгаагvй орны эрэлд" зэрэг уран бvтээлvvддээ Их эзэн Чингэс хааныг эзэлбээс зохих суудалд нь залж чин vнэнийг хэнээс ч айлгvй илэн далангvй хэлж бичиж байсан билээ.

Тэрээр "Эртний орос ба аугаа их хээр тал" зохиолдоо Хэрэв дорны олон зохиолд єндєр соёл иргэншилт суурин улс гvрэн нvvдэлчдээс заавал илvv хєгжил дэвшил соёлтой байж тэдэнд байнгын нєлєє vзvvлдэг, харин нvvдэлчид зэрлэг бvдvvлэг учир тэд хєгжингvй суурьшил улс орнуудыг байнга довтлон дээрэмдэж байдаг гэсэн санааг сєргvvлэн тавьж огтхон ч тийм биш гэж хариулсан байдаг байна. Тvvх судлалд Хvннv, Монгол, Тvрэг нарын зэрлэг бvдvvлэгрэхийг эсэргvvцэн шvvмжилж тєв Азийн нvvдэлчид тэднээс илvv хоцрогдмол, бvдvvлэг, зэрлэг байгаагvй гэсэн дvгнэлт хийжээ.

Харин суурьшмал улс гvрнvvд нvvдэлчдийн эсрэг харгис тvрэмгий бодлого явуулдаг байсан ба бие биеийн эсрэг бvр ч их хэрцгий алан хядлага явуулж байсан тухай олон баримт дурьдсан байдаг байна. Л.Гумилевийн vзэж байгаагаар Хvннv, Монгол, Тvрэг нар тєр засаг, цэрэг улс тєр, гадаад харилцааны єндєр соёл, євєрмєц зан заншилтай байж Ромын боол эзэмшигчдийн эзэнт гvрнийг мєхєхєд дэм vзvvлсэн гэж дvгнэжээ. Мєн Монголчуудын євєг дээдэс Унгар, Орос, Татар, Башкир, Узбек, Чуваш зэрэг угсаатан vндэстэн бий болоход нэг хэсэг нь тэдний бvрэлдэхvvнд элсэн орж одоогийн Турк угсаатан vндэстний бvрэлдэхvvнд байгаа Найман, Хэрэйд, Мангад, Жалатра, Татар, Хангирад, Барлас зэрэг олон аймгийн нэр нь Монгол угсаатны овог аймгийн нэрээс шилжиж vлдээд бараг ялгарч танигдахын аргагvй болжээ.

Дундад Ази, Европын тvvхэнд сайн муу янз бvрийн vйл ажиллагаа гvйцэтгэсэн доглон Тємєр гэгч хаан бол тvрэгжсэн Монгол угсааны барлас овгийн хvн, Бас Эдигэн ноён, Аонхирад, Монгуд, Мамай, Тємєр хvлэг нар цєм Татар гаралтай. Тvvнчлэн оросын хаан догшин Иван, оросын цэргийн жанжин Кутузов нарыг Татар гаралтай гэж vзжээ. Тэрээр "Тvvхэн vйл явдлаараа наймаа хийж болохгvй" гээд цааш нь ''тvvхэнд болсон явдлыг vнэлэхдээ бус судлах нь чухал гэж бичсэн байна. Л.Гумилев "Монголчууд гэдэг нь хvн ам, морьт цэргийн vй олон тоогоороо бусдаас давамгайлсан зэрлэг амьтад гэнэт гарч ирээд замдаа дайралдсан бvхнийг алж хядаж.

Эвдэж сvйтгэн бусад улс оронд нєхєж баршгvй гамшиг учруулсан гэсэн ойлголтыг няцааж тодорхой бичиг баримт vндэслэлтэй дvгнэлтэд хvрсэн гэдэг юм. Тухайлбал, 13 зууны эхээр Монголын олон аймгийн нийт хvн амын тоо 700 орчим мянгад хvрээд байхад Хятад 80 сая, Хоройзм, Оросын эсрэг гурван фронт дээр хvн хvчээ хуваан байлдаж байсан тул цэргийн тоогоороо хаана ч давамгайлж байгаагvй харин ч цєєн орныг ялж байсан юм гэжээ. Дорно дахинд элч гэдэг бол хvндтэй зочин учир алахыг хэзээ ч хvлээн зєвшєєрдєггvй байжээ. "Монголчууд Оростой хэзээ ч тvрvvлж дайн зарлаж байсангvй. Харин оросуудын холбоотон байсан Половецуудтай байлдаж улмаар Алтан ордны улсыг байгуулж байсан бєгєєд Орос орон бvхэлдээ Монголд эзлэгдээгvй юм.

Алтан ордны улсыг Монголчууд байгаагvй бол оросууд Герман, Польш, Литвийн довтолгоон, єрнєдийн загалмайлсан аян дайнаас хамгаалж чадахгvй. Тэдэнд монголчууд тусалсан юм" гэжээ. Монголчууд Оросын вангуудад хандаж "бид половецуудыг гэсгээх гэсэн болохоос та нартай дайтах гээгvй эв найртай байхыг хvсэж байна гээд удаа дараа єєрийн элчийг явуулж байсан боловч Оросын ноёд мулгуу санаа євєрлєн элчийг нь алж байжээ. Илгээсэн элчийг алсан тул Монголчууд 1223 онд Оросын нутагт цємрєн орж кипчакууд руу дайрч Калке гол дээр оросыг ялж дайн тєгссєн тухай баримтаар єгvvлсэн байна. Монголчууд хэзээ ч єдєж хатгаж дайн дэгдээж байгаагvйг Л.Гумилев тvvхийн судалгааныхаа бvтээлvvдэд бичсэн байдаг байна.

Тэр хvн Монголчуудад дотно байгаад зогсоогvй Монголын тvvхийг судалсаар насан эцэслэсэн юм. Тvvнийг Монголын тvvхийн болоод Чингэс хааны тухай ергєн мэдлэгтэй байсны учир очихыг хvсдэг Монгол оронд нь социализмын vзэл суртлын хар сvvдэр ирvvлээгvй гэдэг юм. Тэр манай их эрдэмтэн Б.Ринчинтэй дотно харилцаатай байсан бєгєєд нэг удаа Ленинградад эрдэмтнийг Монгол дээлтэй гэрээр нь очиход хажуу айлын нь хvмvvс ихэд сонирхон харж байсан гэх бєгєєд хожим нь эднийхээр том эрдэмтэн ирдэг юм байна гээд Л.Гумилевийн байшинг єєд нь татсан байсан гэж ярьдаг.

Найман зууны тэртээ тахир сэлэмтэй, даргар нумтай, жижиг морьтой дайрдаг Монголчууд бидний ємнєх тvvхийг хар цагаанаар нь ялган бичиж vлдээсэн Монголд элэгтэй их эрдэмтэн Л.Гумилев 1992 онд таалал тєгссєн билээ. Тэрээр та Монголд очих хvсэл байна уу гэхэд "Миний насан туршийн ганцхан биелээгvй мєрєєдєл. Одоо хэрэггvй биз дээ" гэсэн гэдэг.
                                                                  Эх сурвалж: www.olloo.mn

1 comment:

Anonymous said...

энэ Хар Домог гэдэг номыг хэдэн ч удаа уншчихав даа хэхэ,