Monday, April 19, 2010

Тахианы ороомог

Орц: Тахианы цээж хэсгийн мах 120 гр
Гахайн утсан мах 20гр
Тахианы машиндсан мах 60гр
Давс, перец
Төмсний нухаш
Тоор жимсний сүмс

1. Тахианы цээж хэсгийн махыг томоор нь хавтгайлан давтаад дээр нь нимгэн хэрчсэн гахайн утсан махыг зулна. Үүний дээр машиндаж амталсан махыг голд нь тавьж ороомог болгон хуйлна.

2. Бэлтгэсэн ороомогийг бага хэмжээний усанд хийж15-20 минут жигнэнэ. / Ороомогийг хүнсний цэвэр гялгар уут эсвэл тугалган цаасаар ороож байгаад жигнэвэл задарч бутардаггүй/

3. Төмсний нухаш бэлтгэж, үүндээ крахмал, өндөг, задь, давс, перец нэмж амтлаад хавтгай хэлбэрт оруулан цөцгийн тосонд шарна.

4. Тоор жимсэний сүмс бэлтгэх: Тоор жимс болон бага зэрэг цагаан гаа, сүү, давс зэргийг нийлүүлж буцалгаад тоор жимсний шүүс нэмж миксердээд шүүж авна.

5. Ороомогийг бэлтгэсэн төмсний хачиртай таваглаж тоор жимсний сүмс асгаж өгнө.

No comments: