Sunday, April 18, 2010

"Сартуул хонины ноос"хөтөлбөр


- Сартуул үүлдэрийн хонь нь байгаль цаг уурын онцлог нөхцөлд зохицсон тэсвэр хатуужил сайтай, чийрэг бие цогцостой мах-ноосны хэвшлийн урт сор өтгөн ноолуураас бүрдсэн бүдүүвтэр ноостой хонь юм. Энэ хонийг Завхан аймгийн 10 гаруй суманд өсгөж байгаа ба нийт тоо толгой нь ойролцоогоор 688 мянга орчим байна.

- Сартуул үүлдрийн хонины ноос ямаан үс бага уртавтар учир боловсруулалтын явцад гарц ихтэй. Эм хонины ноосны бүрэлдэхүүн 79,6 % ноолуур, 7,1 % завсрын үс, 6,3 % нь сор үс, 6,7 % нь ямаан үс тус бүр агуулагддаг. (М.Төмөржав "Бэлчээрийн монгол мал")

- Сартуул хонины ноосон дахь технологийн шинж чанар өндөртэй нарийн ноолууран хэсгийн агууламж 60-75 % дээш байгаа нь бусад аймгуудын ноостой харьцуулахад хялгасыг ялгах үеийн гарц харьцангуй давуу байх талтай. Учир нь ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр нь өөр өөр төрлийн үснээс бүрддэг бөгөөд тэдгээрийн ноолууран хэсгийг нь ялгаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Иймээс энэ технологийг ашиглан хонины ноосноос ноолууран хэсгийг ялган авч ээрмэл утас хийж нэхмэл, сүлжмэл эд эдлэл хийх эхний туршилтыг Нэхмэлийн хүрээлэн дээр амжилттай гүйцэтгэсэн юм.



Стратеги

Дэлхийн ба дотоодын зах зээлийн нарийвчилсан судалгаа, үйлдвэрлэлийн болон борлуулалтын өндөр үр ашигтай бүтэц, технологийн шинэчлэл зэрэг өрсөлдөх давуу талын стратегийг хэрэгжүүлнэ.

Өөрөөр хэл 1.Өрсөлдөх чадварыг бий болгож өөрийн нэрийн тэмдэг шошготой болох 2.Бизнесийн загварыг бий болгох 3.Санхүүгийн шинэ конвенц гаргах бэл брэнд, загвар, технологи, үйлчилгээ, гаднах үзэмж болон хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг бусад шинж дээр тулгуурласан ялгаатай өрсөлдөх давуу талын стратегийг хэрэгжүүлнэ.

Бид их хэмжээгээр үйлдвэрлэгч борлуулагч биш зөвхөн таны хэрэгцээнд гэсэн зарчим

1.Өрсөлдөх чадварыг бий болгож өөрийн нэрийн тэмдэг шошготой болох

2.Бизнесийн загварыг бий болгох

3.Санхүүгийн шинэ конвенц гаргах

Өрсөлдөх чадварыг бий болгож өөрийн нэрийн тэмдэг шошготой болох

1.Өрсөлдөх чадвартай байх.

1.1 Тодорхой бүтээгдэхүүний төрөл /ноос, ноосон бүтээгдэхүүн/ сонгон авч судалгаа хийх. Судалгаа нь тухайлсан бүтээгдэхүүний зах зээл байхаас гадна тухайн бүтээгдэхүүний бүхий л технологийн явцыг хамруулсан байна. Судалгааг БХҮҮБ болон орон нутгийн удирдлага, төсөл хөтөлбөрийн оролцоотойгоор хэрэгжүүлэх.

1.2 Ноосны салбарын нэмэгдсэн өртгийн сүлжээний /НӨС/зураглалыг гаргах. Үүнийг БХҮҮБ-ууд болон төсөл хөтөлбөр,эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ

1.3 Тэрхүү зах зээлд нэвтрэх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох. Бодлогын хөтөлбөр болгон хэрэгжүүлэх.

2.Өөрийн нэрийн тэмдэг бий.

2.1. Өөрийн тухайлсан бүтээгдэхүүнийг олон улсын стандартанд хамруулж брэнд тэмдэг нэрийг бий болгох

2.2 Мэргэжлийн ажилчин, өндөр технологийн мэргэжилтэнг бэлтгэх тогтолцоог хөхүүлэн дэмжих хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх. Ингэхдээ Засгийн газрын дэмжлэгийг чухалчилах

2.3 Мэргэжлийн лабортори байгуулж цаашид хөгжүүлэх. Ингэхдээ төсөл хөтөлбөрийн дэмжлэг авч хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар хэрэгжүүлнэ.

2.4 Шинэ шилдэг технологийг нэвтрүүлэх. Технологи нэвтрүүлэхэд төрөл бүрийн урамшуулал шагнал олгох

Бизнесийн загварыг бий болгох

1.НӨС-д тоглогч нарын харилцаа холбоог тодорхойлох замаар үр дүнд хүрэх арга замыг эрэлхийлэх.

1.1 Худалдаа ба түүхий эд бэлтгэлийн ложистыг хөгжүүлэх. Ингэхдээ төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр хууль эрх зүйн болон макро микро орчныг сайжруулах арга замуудыг тодорхойлох.

1.2 Бизнес эрхлэгчдийн харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх. Энэ нь НӨС-н бизнесүүд бүтээгдэхүүнээ цугтаа зарах, түүхий эд материалаа хамтдаа татах, үзэсгэлэн худалдаа хамтдаа оролцох гэх мэт

1.2 Бизнес эрхлэгчдийг НӨС-н сэтгэлгээнд сургах, энэ загварт орохыг хүсдэг болгох.

2.Төрийн тусгайлсан дэмжлэг.

Энэхүү НӨС-н хүрээнд дараах санхүүгийн дэмжлэгүүд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

2.1 Одоогоор энэ салбарт засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлж байна. Энэ нь татварын хөнгөлөлт нэг хэлбэр бодитойгоор хэрэгжиж байна гэсэн үг.

2.2 Ажлын байр шинээр бий болгосны шагнал олгох.

2.3 Тээврийн хөнгөлөлт болно.

3. БХҮҮБ-уудын үйл ажиллагааг дэмжих болон бэхжүүлэх

Санхүүгийн шинэ конвенц гаргах

1.Бага хүүтэй зээлийн бүтээгдэхүүн гаргах

Орон нутгийн удирдлага, банк санхүүгийн байгууллагатай хамтран энэ чиглэлийн бизнесийг дэмжих зээлийн сантай шинэ бүтээгдэхүүн гаргана. Энэ нь тухайн салбарын хувийн хэвшлийнхэнд жилийн 10%-н хүүтэй, 3-7 жилийн хугацаатай байх нөхцөлтэй гэх мэт

2.Зээлийн батлагааны сан байгуулах. Хөтөлбөр төслүүдийн зээлийн баталгааны санг шинэ зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулах

3.Лизингийн үйлчилгээ. Энэ чиглэлийн ЖДҮ-дэд тоног төхөөрөмжийн болон бусад лизингийн үйлчилгээг бий болгож хөгжүүлэх

Үр дүн

1. Тухайн аймгийн ДНБ-н бүтэц дэхь боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх 12-13% хүртэл өснө.



2.Түүхий эд бэлтгэлийн систем бүрдэлдэн тогтож нийт аймгийн өрхийн 52,7% эзлэж буй малчид орлоготой болж ядууруулыг бууруулна. Өндөр мэргэжлийн ажилчин, мэргэжилтэнтэй болж хүн амын тодорхой хэсэг орлоготой болсноор орон нутаг хөгжих хүнийг хөгжүүлэх таатай нөхцөлийг боломжуудыг бий болгоно

3.Гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулдаг шинэ техологи бүхий үйлдвэрийн газрууд хөгжиж орон нутгийн орлогыг нэмэгдүүлж аймгийн улсаас авах татаас багасаж өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болно.

4.Өөрийн нэрийн брэндийг болгосноор зөвхөн аймагтаа бус цаашилаад бүс нутагтаа энэ салбарыг өргөжүүлэн бизнесийг шинэ шатанда гаргана.

5.Гадаад, дотоод худалдааны тогтолцоотой болж дэд бүтцийн хөгжлийг хурдасгаж тээвэрлэлт болон бусад зардлыг багасгаж орон нутгийн шилжих хөдлөгөөнийг багасгана.

6.Банк санхүүгийн цоо шинэ харилцаа тогтолцоог бий болгож ЖДҮ эрхлэгчдэд бизнесийн таатай орчинг нь бүрдүүлж өгнө.

No comments: