Monday, April 19, 2010
Бодол
Солиорсон бодлыг минь
Согтуу бадагуултай нийлүүлж
Согогтой бүхэнтэй хөлчүүрлэхүйд
Сод ухааныг төрүүлнэ.
Инээд хүрэм талстын
Ирмэх төдий дуслуудан
Саарыг жигшсэн зүүдээр сэрэхүйд
Санчигны үс бууралтна.
Тансаг, эс оршихуй холилдсон
Талын салхи шиг сэтгэлээс
Тунамал үнэнийг шүүн үзэхүйд
Тунгалаг горхины боргио сонсогдоно
Аяархан эшиглэх гуниг
Айзмын хэмнэлээр бүжисээр
Аадарын үүл шиг зовнихуйд
Алсын оргил будантав
Хүлээсэн итгэлийн тэр л од
Хүнийх болоод тэртээд одоход
Хурмастын догширсон бүхэн асгархуйд
Хурын тэнгэр сая л онгойно.
Гашилсан орон зайн
Гарах өдрийн тавилан эргэлдэхэд
Ганцхан намарт бууралтсан зүүд минь
Говийн зэрэглээг санагдуулна.
Цэг таслалын дунд орших
Цэнэггүй орчлонгийн үүднээс
Цэвэр цаасны таашаалыг мэдэрхүйд
Цээлийн ус тэс хөлдөнө.
Сэрэхүй, оршихуй сүлэлдсэн
Сав шимийн хорвоогийн бодлоос
Сая л төрсөн тэвчихүй
Сэм шүүрс алдана.
Дуусашгүй амьдралын замаас
Дундуур бүхнийг нөхөж
Дийлдэшгүй ухааны өөдөөс
Мэндийн хадагтай зогсном.
1996.09.04
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment