Wednesday, August 8, 2012

Доллар-1


Доллар хэмээх үг. $ тэмдэг нь Америкийн валютаас ч “хөгшин”. Тодруулбал. Доллар гэсэн нэр үг анх дорнод Европын Чехэд үүссэн гэж үздэг. ХУ1-Х1Х зууны үед Европ даяар чөлөөтэй хөрвөж, гадаад худалдааны гол хэрэгсэл болдог байсан зоосыг талер хэмээн нэрлэдэг байсан бөгөөд хожмоо Англичууд энэ зоосны нэрийг “зээлдэн” иоахимталер хэмээх Чехийн валютыг төдийгүй Португалнйн реал, Испаны песо зэргийг талер гэж нэрлэх болжээ. Харин дараа нь Англичуудаас энэ үгийг Америкчууд зээлсэн гэдэг. Гэхдээ америкчууд англичуудаас биш харин Дани, Шведээс "зээлдсэн" гэсэн хувилбар ч бий. Учир нь энэ улс орнуудад “далер” хэмээх зоос ашиглаж байсан нь хожмын доллар гэх үгийн үүсэл гэж үздэг. Ямартай ч талер далерыг аль ч орон “өмчлөөгүй” байсан тэр үед тэдгээр нь валют гэдэг утгаараа чөлөөтэй хөрвөдөг ч үндэсний мөнгөн тэмдэгт гэсэн статус аваагүй байв. Харин 1784 онд Америкчууд үүнийг үндэсний валютаа болгож, хойтон жил нь анхны цаасан доллар гарчээ.
"$"- эрх чөлөөний бэлгэ тэмдэг үү, боолчлолынх уу?
Долларын “$” тэмдэг мөн л оньсого нууцаар дүүрэн. Албан ёсны хувилбараар бол Испаннйн несо /Р/ дээр олои тоог илэрхийлэн 8 үсэг нэмдэг байсан нь долларын тэмдгийн өвөг нь байсан гэх. Долларын тэмдэг дээр байх хоёр зураас нь Гибралтарын баганыг бэлгэдсэн хоёр баганыг испаничууд валют дээрээ дүрсэлсэн байдгаас үүдэлтэй ч гэдэг. Өөр нэг хувилбар бий. Үүнийг америкчууд өөрсдөө л бодож олсон байх аа даа. Ямартай ч энэ хувилбараар бол $ тэмдэг нь англи хэлээр United States of America , товчилбол USA гэх нэрний эхний хоёр үсгээс үүссэн гэж баталдаг. U, S  хоёр үсэг нийлж, U үсгийн доод хэсэг нь алга болж, гагцхүү босоо хоёр зураас үлдэн, S үсэгтэй нийлснээр Америкийн үндэсний валютын тэмдэг буюу эрх чөлөөний бэлгэ тэмдэг үүссэн гэлцэх аж.
Гэхдээ энэ хувилбарыг үгүйсгэдэг өөр нэг хэсэг бүлэг хүмүүс бий. Тэдний баталж байгаагаар энэ нь эрх чөлөөний биш боолчлолын бэлгэ тэмдэг гэнэ. Учир нь $ тэмдэг  “slave” буюу “боол”, “Nail” буюу “хадаас” гэсэн үгнээс гаралтай гэж тэд тайлдаг. Хар арьст боолуудыг төмөр гархиар холбон хадаасаар сүлбэдэг байжээ. Эртний Ромд ч $ тэмдэг нь servus буюу боол  гэсэн утгатай байсан тухай баталгаа олдсон. Гэхдээ энэ нь АНУ-ын үндэсний валютад ямар хамаатай гэж гэсэн асуулт эндээс урган гарна. Боолчлолын бэлгэ тэмдэг гэж үздэг хүмүүсийн баталж байгаагаар хичнээн их боолтой байна, төдий чинээ баян тарган гэж үздэг байжээ. Боолын наймаа ид цэцэглэж байсан эрт дээр үед боол эзэмшигчид бүртгэлийн дэвтэртээ амьд бараагаа, өөрөөр хэлбэл эцсийн дүндээ мөнгө болдог боолуудаа бүртгэхдээ $ тэмдэг ашигладаг байж. Мэдээж энэ хувилбарт америкчууд дургүй, яагаад гэдэг нь ч тодорхой.
Долларт шингэсэн олон нууцуудын нэг нь цац суваргын дор дүрслэгдсэн гурвалжин доторх нүд. Энэ бол масоны нууц тэмдэг аж. Зуутын дэвсгэрт дээр дүрслэгдсэн алдарт Бенжамин Франклин агуу масон байжээ. Тухайн эринд масоны үзэл Европ, Америкт ихээхэн нөлөөтэй байсан гэдэг. Тиймдээ ч гурвалжин дотор байрлуулсан нүд нь бүхнийг харагч мэлмий, цац суварга нь засаглалын өндөрлөгийг бэлгэдэж байгаа бол түүний дээр байх гурвалжин нь Огторгуйн агуу архитекторын мэлмий аж. Ийн дүрслэх болсон нь масончууд дэлхий ертөнцийг суут архитекторчийн бүтээсэн машнн гэж үздэг байсантай холбоотой. Гэх мэтчилэн олон хувилбар бий. Аль нь үнэн, аль нь худлыг бүү мэд. Ямартай ч үндэснийх нь валютаас АНУ-ын түүхийг харж болно. Хамгийн алдар суутай ерөнхийлөгчид энэ мөнгөн тэмдэгт дээр заларсан байдгийг хэн хүнгүй мэднэ. Байлдан дагуулалтаараа алдартай Жорж Вашингтон нэгтийи дэвсгэртийг ихэмсэг бардмаар чимэх бол гурав дахь ерөнхийлөгч, ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэгч Томас Жефферсон хоёртын дэвсгэрт дээр заларч, Өмнөдийн эсрэг Хойд зүгийн дайнд ялалт байгуулсан, ардчилал эрх чөлөөний төлөө амьдралаа зориулсан бүх цаг үеийн хамгийн ухаалаг хүн, 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольн тавтыг, долоо дахь Ерөнхийлөгч Эндрю Жексон хорьтыг чимнэ. Харин эндээс яагаад амьд ерөнхийлөгчийн хөргийг долларын дэвсгэрт дээр тавьдаггүй юм бол гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гардаг.
Энэ уламжлал эртнээс үүдэлтэй. 1864 онд Америкчууд амьд ерөнхийлөгчийн хөргийг мөнгөн дэвсгэрт дээр байрлуулахыг хориглосон хууль баталжээ. Үүний шалтгаан нь тун инээдтэй. Иргэний дайны үед санхүүжилтийн ажил хариуцдаг байсан нэр алдарт дуртай нэгэн түшмэл мөнгөн дэвсгэрт дээр хөргөө байрлуулахаар шийдэж л дээ. Дайны хөлд дарагдан, ард түмэн үндэсний валют дээр нь хэний хөрөг байгааг ч анхаарах сөхөөгүй байсан тэр үед гэнэт л хачирхалтай үйл явдал болж хэрэг манджээ. Доллар дээр байрласан эрхэм хүүхэмсэг нэгэн байсны дээр тун удалгүй байгууллагынхаа бүсгүйчүүдийг дарамтлан, ёс бусаар бэлгийн гаж хүслээ хангадаг байсан тухай яриа дэгдэв. Ингээд л үндэсний валют дээр нь садар, гаж этгээдийн хөрөг заларсныг мэдсэн амерцкчууд дахин ингэж “буртаглахгүйн” тулд амьд ахуйд нь хүний хөргийг доллар дээр залахыг хориглосон шийдвэр гаргасан түүхтэй. Мөн онд алдарт “Бид Бурханд итгэдэг” гэсэн өгүүлбэр Америк зооснууд дээр гарч эхлэн, XX зууны дунд үед тус улсын парламент энэ үгийг үндэсннй уриа болгон баталж. бүх мөнгөн дэвсгэрт дээр зайлшгүй байрлуулж байхаар заажээ. Үүнээс болж шашингүйн үзэлтнүүд зарга үүсгэх нь бий. Гэлээ гэхдээ энэ өгүүлбэр өнөө хэр нь байсаар л байна.
Сонирхуулахад, ийм бичиг үгүй ганцхан зоосны төлөө мөрдөгч, эрэл хайгуулчид зуун дамжин ажиг сураг тавьсан гэдэг. 1866 онд үйлдвэрээс алдарт өгүүлбэр бичигдээгүй хоёр зоос гарсны нэгийг 2004 онд олж, “шашингүй үзэлт” энэ зоос 1.0 сая долларын үнэ хүрчээ.
Бүхнийг тэвчигч ноён доллар
Долларын цаасыг маалинга /25 хувь/, хөвөн/75 хувь/-гөөр хийдэг. Анхны цаасан дэвсгэрт 1861 онд гүйлгээнд гарсан бөгөөд эхэндээ хувийн компаниуд доллар хэвлэн, үндэсний валют ямар байх ёстойг өөр өөрсдийн санаагаар илэрхийлдэг байсан тул Сангийн яамнаас зургаан хүнийг тохоон томилж, мөнгөн дэвсгэртийн хэлбэрт хяналт тавиулан, төлбөрпйн хэрэгсэл мөн болохыг баталсан тамга дардаг болгов. Дараа жилийнх нь гуравдугаар сарын 10-нд улсын сүлдтэй дэвсгэрт анх удаа гарчээ. Гэхдээ л бүр 1877 онд мөнгө хэвлэх ажлыг төр гартаа авсан юм. Дашрамд өгүүлэхэд, доллар бол тун эвтэйхэн дэвсгэрт. Халаас, түрийвчний алинд нь ч авч явж болно, бүгд 157мм х ббмм гэсэн ижил хэмжээтэй. Олон нугалсны улмаас урагдчихна гэж айх ч хэрэггүй. Ноён доллар 4000 удаагийн нугалалт даах тэвчээртэй.
Эх сурвалж:  http://forexmn.com/

No comments: